Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 362

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Э.Баасандэмбэрэл, хүсэлт гаргагч Б.Дэмид нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийж, Б.Дэмидийн хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн иргэн Цэцэн Зайсан овогт Балжидийн Дэмид шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Би 1980-1981 онд Шилүүстэй сумын 10-н жилийн дунд сургуульд, 1981-1992 онд Улиастай сумын 10-н жилийн 2-р сургуульд багш, 1992-1994 онд Улиастай сумын 10-н жилийн 1-р сургуульд тус тус орос хэлний багшаар тасралтгүй 14 жил ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл ажлаас чөлөөлсөн болон миний овог нэрийг тушаалд буруу бичсэн зөрчил үүсээд байна. Иймд намайг дээрх хугацаанд багшаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.Дэмид нь 1980 оны 07-р сарын 02-ны өдрөөс 1995 оны 01-р сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Завханаймгийн Шилүүстэй сумын 10 жилийн дунд сургууль, Улиастай сумын 10 жилийн 1-р сургууль, 2-р сургуулиудад орос хэлний багш болон хичээлийн эрхлэгчээр ажиллаж байснаа тус тус тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

Завхан аймгийн Архивын тасгийн 2016 оны 12-р сарын 02-ны өдрийн А/214 тоот лавлагаанд Б.Дэмид нь 1981 онд Шилүүстэй сумын 10 жилийн дунд сургуульд орос хэлний багшаас чөлөөлөгдөж, Улиастай хотын 10 жилийн 2-р дунд сургуульдорос хэлний багшаар шилжин томилогдсон, 1992 онд Улиастай хотын 1-р 10 жилд шилжих болсон тул 2-р 10 жилийн орос хэлний багшийн ажлаас чөлөөлөсөн тухайгаа тодруулахыг хүссэний дагуу архивын баримт шүүн үзэхэд: 1981 онд Шилүүстэй сумын 10 жилийн сургуулийн орос хэлний багшаас чөлөөлж, Улиастай хотын 10 жилийн 2-р сургуульд орос хэлний багшаар шилжүүлэнтомилсон, 1992 онд Улиастай хотын 10 жилийн 2-р дунд сургуулийн орос хэлний багшаас чөлөөлсөн тушаал олдохгүй байна гэжээ.

Б.Дэмидийн ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаалууд архивын лавлагаагаар гарч ирээгүй хэдий ч түүний 1980 оны 07-р сарын 01-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, Завхан аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 1980 оны 07-р сарын 04-ний өдрийн 113-р тушаал, тушаалын хавсралт, мөн хэлтсийн даргын 1982 оны 07-р сарын 01-ний өдрийн 65 тоот тушаал, тушаалын хавсралт, Завхан аймгийн Ардын боловсролын хэлтсийн даргын 1991 оны 07-р сарын 15-ны өдрийн 72 тоот тушаал, 1992 оны 05-р сарын 23-ны өдрийн 92 тоот тушаал, тушаалын хавсралт, Завхан аймгийн Элдэв-Очирын нэрэмжит 10 жилийн дунд сургуулийн захирлын 1992 оны 09-р сарын 05-ны өдрийн 76 тоот тушаал, 1995 оны 02-р сарын 27-ны өдрийн 18 тоот тушаал, хавсралтын хамт, Завхан аймгийн Шилүүстэй сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1981 оны 06-р сарын 15-ны өдрийн 24 тоот тушаал, Завхан аймгийн Улиастай хотын 10 жилийн 2-р дунд сургуулийн захирлын 1992оны 04-р сарын 30-ны өдрийн 20 тоот тушаал, тушаалын хавсралт, 1981, 1983, 1982 онуудад хамт олонтойгоо авахуулсан фото зурагнууд, гэрч Ш.Баярсайхан, Ш.Базаррагчаа, Л.Буриад, Г.Бямбасүрэн нарын мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудыг үндэслэнтүүний ажиллаж байсан байдлыг тогтоох боломжтой байна.

Хүсэлт гаргагч Б.Дэмидийн 1980 оны 07-р сарын 01-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн 01-рт 1980.07.02-ноос УИС төгсөж ирсэн учир Завхан аймгийн Шилүүстэй сумын 10 жилийн дунд сургуульд орос хэлний багшаар томилон ажиллуулав гэсэн,

02-рт 1981.08.15-наас Ар гэрийн гачигдлын улмаас Шилүүстэй сумын 10 жилийн дунд сургуулийн орос хэлний багшаасчөлөөлж Улиастайн 10 жилийн 2-р дунд сургуульд орос хэлний багшаар шилжүүлэн томилж ажиллуулав гэсэн,

03-рт 1992.09.01- нээс Улиастайн 1-р 10 жилд шилжиж байгаа учир 2-р 10 жилийн орос хэлний багшийн ажлаас чөлөөлөвгэсэн,

04-рт 1992.05.23-ны өдрөөс Улиастай хотын 10 жилийн 1-р дунд сургуульд гадаад хэлний багшаар томилон ажиллуулавгэсэн,

05-рт 1995.02.27-ны өдрөөс хөдөлмөрийн дэвтрийг хаав гэсэн бичилтүүд тус тус хийгдсэн байна.

Түүний дээрх хөдөлмөрийн дэвтрэн дээрх бичилтүүд үнэн зөв хийгдсэн болох нь түүнийг Завхан аймгийн Шилүүстэй сумынсургуульд багшаар томилж байсан Завхан аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 1980 оны 07-р сарын 04-ний өдрийн Их дээд тусгай дунд сургууль төгсөж ирсэн багш нарын хуваарь батлах тухай 113-р тушаал, тушаалын хавсралт, ээлжийн амралт олгож байсан Завхан аймгийн Шилүүстэй сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1981 оны 06-р сарын 15-ны өдрийн 24 тоот тушаал, Улиастай хотын 10 жилийн 2-р сургуульд багшаар томилон ажиллуулж байсан хэлтсийн даргын 1982 оны 07-р сарын 01-ний өдрийн 65 тоот тушаал, тушаалын хавсралт, ээлжийн амралт олгож байсан Завхан аймгийн Улиастай хотын 10 жилийн 2-р дунд сургуулийн захирлын 1992 оны 04-р сарын 30-ны өдрийн 20 тоот тушаал, тушаалын хавсралт, орос хэлний ЗАН-ийн ахлагчаар томилж байсан Завхан аймгийн Элдэв-Очирын нэрэмжит 10 жилийн дунд сургуулийн захирлын 1992 оны 09-р сарын 05-ны өдрийн 76 тоот тушаал, багш ажилчдын хөдөлмөрийн дэвтрийг хаах тухай 1995 оны 02-р сарын 27-ны өдрийн 18 тоот тушаал, тушаалын хавсралт, 1981 онд Шилүүстэй сумын сургуулийн хамт олонтой, 1983 онд Улиастай сумын 10 жилийн 2-р дунд сургуулийн хамт олонтой, 1982 онд мөн 2-р сургуулийн хамт олонтой авахуулсан фото зурагнууд, гэрч Ш.Баярсайхан, Ш.Базаррагчаа, Л.Буриад, Г.Бямбасүрэн нарын мэдүүлгүүд зэргээр нотлогдож байна.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт ач холбогдолтой байх тул тэдгээрийг шүүх үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хүсэлт гаргагч Б.Дэмидийг 1980 оны 07-р сарын 02-ны өдрөөс 1981 оны 08-р сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Завхан аймгийн Шилүүстэй сумын 10 жилийн дунд сургуульд орос хэлний багшааражиллаж байснаар, 1981 оны 08-р сарын 16-ны өдрөөс 1992 оны 09-р сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Завхан аймгийнУлиастай сумын 10 жилийн 2-р сургуульд орос хэлний багшаар ажиллаж байснаар, 1992 оны 09-р сарын 02-ны өдрөөс 1995 оны 01-р сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Завхан аймгийн Улиастай сумын 10 жилийн 1-р сургуульд орос хэлний багш, хичээлийн эрхлэгч зэрэг ажлуудыг хийж байснаар тогтоож шийдвэрлэх үндэстэй байна.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Цэцэн Зайсан овгийн Балжидийн Дэмидийг 1980 оны 07-р сарын 02-ны өдрөөс 1981 оны 08-р сарын 15-ны өдрийгхүртэлх хугацаанд Завхан аймгийн Шилүүстэй сумын 10 жилийн дунд сургуульд орос хэлний багшаар ажиллаж байснаар, 1981 оны 08-р сарын 16-ны өдрөөс 1992 оны 09-р сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Завхан аймгийн Улиастай сумын 10 жилийн 2-р сургуульд орос хэлний багшаар ажиллаж байснаар, 1992 оны 09-р сарын 02-ны өдрөөс 1995 оны 01-р сарын 01-ний өдрийг хүртэлххугацаанд Завхан аймгийн Улиастай сумын 10 жилийн 1-р сургуульд орос хэлний багш, хичээлийн эрхлэгч зэрэг ажлуудыг хийжбайснаар тус тус тогтоосугай.

2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг улсынтэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ