| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 173/2022/0006/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/14 |
| Огноо | 2022-01-12 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | С.Баатарсүх |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 2022/ШЦТ/14
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, Улсын яллагч *******, Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овгийн ******* ******* холбогдох ******* дугаартай хэргийг хянан хэлэлцэв
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1981 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, регистрийн дугаар ЙД81112018, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, ээжийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн 10 дугаар гудамжны 2 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлггүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай Жумдаан овгийн Цэрэнпагамын Батсайхан.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Батсайхан нь 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 77 дугаар гудамжны 07 тоот хашаан дотроос хохирогч Ш.Хүрэлбаатарын өмчлөлийн ногоон өнгийн улсын дугааргүй “Даюун 150” маркийн мотоциклийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 1800000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ц.Батсайхан шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мэдүүлэг өгөхгүй.Үнэлгээний 30000 төгрөг, журмын хашааны 30000 төгрөг, нийт 60000 төгрөг өгсөн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж байна” гэв.
Хохирогч Ш.Хүрэлбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 09 дүгээр сарын 19-ний орой 21 цагийн орчим Мөнх-Эрдэнийн хашаанд өөрийн мотоциклио оруулаад тавьчихсан байсан. Өглөө 07 цаг 50 минутын орчим босоод хартал миний мотоцикль байхгүй болчихсон байсан. ...Хашаанаас гараад гудамжны зүүн тийш эргээд урагшаа гарсан мөртэй байсан. ...Цагдаагийн байгууллага миний алдсан мотоциклийг түргэн шуурхай олж журмын хашаанд түр хураан авсан байна. Тэр хураасан мотоцикль миний мотоцикль мөн байна. Миний алдсан мотоцикль ногоон өнгийн, Даюун маркийн, ногоон тольтой, хойд ачаа нь цагаан, гарны ачаа нь хар өнгөтэй, ямар нэгэн бүтээлгэ байхгүй, урд дугуйны ногоон өнгийн төмөр карлан дээр нь гэрэл ойлгогч наалт наагаад түүнийхээ талыг нь хуулаад талыг нь хуулаагүй байсан. Одоо хүртэл тал нь байгаа. Доод талдаа давхар карлантай. Би эдгээр ерөнхий шинж тэмдгээр нь яг таньсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-13 хуудас/,
Гэрч Р.Цолмонбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би тэр өдөр цагдаагийн хэв журам сахиулах оройн эргүүлийн үүргийг цагаар гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 00 цаг 30 минутад Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг Нисэхийн буудлын ард засмал замын баруун гүүрний хойд хэсэгт гэрэлгүй мотоцикль явсаар засмал руу нийлэх замд нь зогсоогоод шалгахад Батсайхан гэх залуу танихгүй залуутай хамт сундалчихсан, амнаас нь нилээн архи үнэртчихсэн байдалтай байсан. Би мотоциклийг нь журмын хашаа руу цагдаагаар явуулаад Батсайхан гэх залууг машиндаа суулгаад ажил дээрээ очиж согтуурлын зэргийг шалгахад 1.73 хувийн согтолттой байсан тул тэр өдрийн рапортанд оруулж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлөөр саатуулсан. Уг тээврийн хэрэгсэл шинэвтэр ногоон өнгийн Даюун маркийн мотоцикль байсан. Тухайн үед Батсайханыг хүргээд өгье гэхэд би журмын хашааны энд буучихъя, манайх эндээс ойрхон гээд байсан. Маргааш нь манай эрүүгийн цагдаагийн тасгаас хулгайн мотоцикль саатуулсан байна гэж хэлэхээр нь хохирогчтой хамт очиж үзэхэд хулгайд алдагдсан мотоцикль мөн байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 хуудас/,
Шүүгдэгч Ц.Батсайханы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр би Батаа гэх хүнтэй хамт Арвайхээр сумын 4 дүгээр багт айлд нэг шил архи хувааж уусан. Тэгээд би шөнийн 22 цагийн үед тэндээсээ 11 дүгээр хороонд айлд очих гээд алхаад явж байтал 11 дүгээр хороонд айлын хашаан дотор ногоон өнгийн мотоцикль байсан. Би хашааны жижиг хаалгаар нь ороод хашаан дотор байсан мотоциклийг түрч гарч ирээд унаад Политехникийн коллежийн гүүрэн дээр явж байсан чинь цагдаад баригдсан. Би тухайн мотоциклийн эзнийг танихгүй. Би Богд сумын харьяат Батбаатар гэх айлд очих гээд явж байсан юм. Би тухайн гэмт хэргийг ганцаараа явж байгаад үйлдсэн. Би тухайн мотоциклийг унаад явж байсан чинь Политехникийн коллежийн хойд талд байдаг улаан байрнуудыг ойролцоогоос нэг эрэгтэй хүн гараа өргөхөөр нь зогссон чинь таксинд явах уу гэсэн. Тэр хүнийг хойноо сундлаад Политехникийн коллежийн гүүрэн дээр явж байсан чинь цагдаа зогсоогоод намайг согтуу байна гээд цагдаа дээр очиж драгер багажаар шалгана гээд аваад явсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-54 хуудас/,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2126001850276 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 04 дугаартай “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол”, яллагдагчид оногдуулах ялын тухай прокурорын санал /хх-ийн 45, 77 хуудас/,
2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 23-27 хуудас/,
2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 32 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2021/ЗШ/857 дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн59-60 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 09/15 дугаартай “...2020 онд БНХАУ-д үйлдвэрлэгдсэн улсын дугааргүй, Даюун-150 маркийн мотоциклийг үнэлбэл өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 1800000 /нэг сая найман зуун мянга/ төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 35-38 хуудас/,
Хохирогч Ш.Хүрэлбаатарын шүүхэд ирүүлсэн “...Би Ц.Батсайханд мотоциклио алдсан. Алдсан мотоциклио буцааж авсан. Мотоциклийн үнэлгээний 30000 төгрөг, журмын хашааны 30000 төгрөг, нийт 60000 төгрөг авсан. Одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд суухгүй.” гэсэн хүсэлт,
Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2021/ЗШ/857 дугаартай шийтгэвэр /хх-ийн 59-60 хуудас/,
Шүүгдэгч Ц.Батсайханы хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа,
гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Өвөрхангай аймгийн Богд сумын сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 8 дугаартай тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61, 63, 67 хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Ц.Батсайханд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч Ц.Батсайхан нь 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 20-нд шилжих шөнө 00 цаг Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр багийн 77 дугаар гудамжны 7 тоот хашаан дотроос хохирогч Ш.Хүрэлбаатарын өмчлөлийн ногоон өнгийн, улсын дугааргүй “Даюун 150” маркийн мотоциклийг шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 1800000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Ш.Хүрэлбаатарын “ ...Би 2021 оны 09 дүгээр сарын 19-ний орой 21 цагийн орчим Мөнх-Эрдэнийн хашаанд өөрийн мотоциклио оруулж тавьчихаад өглөө 07 цаг 50 минутын орчим босоод хартал миний мотоцикль байхгүй болчихсон байсан. ...Тэр хураасан мотоцикль миний мотоцикль мөн байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11, 13 хуудас/,
Гэрч Р.Цолмонбаярын “...Би тэр өдөр цагдаагийн хэв журам сахиулах оройн эргүүлийн үүргийг цагаар гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 00 цаг 30 минутад Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг Нисэхийн буудлын ард засмал замын баруун гүүрний хойд хэсэгт гэрэлгүй мотоцикль явсаар засмал руу нийлэх замд нь зогсоогоод шалгахад Батсайхан гэх залуу танихгүй залуутай хамт сундалчихсан, амнаас нь нилээн архи үнэртчихсэн байдалтай байсан. ...Согтуурлын зэргийг шалгахад 1.73 хувийн согтолттой байсан тул тэр өдрийн рапортанд оруулж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлөөр саатуулсан. Уг тээврийн хэрэгсэл шинэвтэр ногоон өнгийн Даюун маркийн мотоцикль байсан. Маргааш нь манай эрүүгийн цагдаагийн тасгаас хулгайн мотоцикль саатуулсан байна гэж хэлэхээр нь хохирогчтой хамт очиж үзэхэд хулгайд алдагдсан мотоцикль мөн байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 хуудас/,
Мөрдөгчийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Ц.Батсайханаас ногоон өнгийн урд ачаа нь хар өнгийн, хойд ачаа никль цагаан өнгийн төмөртэй, улсын дугааргүй, “Super Dayun 150” маркийн, арлын дугаар нь L7GPCKLY6LI066735 дугаартай мотоциклийг хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тус мотоциклийг хохирогч Ш.Хүрэлбаатарт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 23-27, 32 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 09/15 дугаартай “...2020 онд БНХАУ-д үйлдвэрлэгдсэн улсын дугааргүй, Даюун-150 маркийн мотоциклийг үнэлбэл өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 1800000 /нэг сая найман зуун мянга/ төгрөг гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 35-38 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Батсайхан нь мөрдөн шалгах ажиллагаанд “...2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр би Батаа гэх хүнтэй хамт Арвайхээр сумын 4 дүгээр багт айлд нэг шил архи хувааж уусан. Тэгээд би шөнийн 22 цагийн үед тэндээсээ 11 дүгээр хороонд айлд очих гээд алхаад явж байтал 11 дүгээр хороонд айлын хашаан дотор ногоон өнгийн мотоцикль байсан. Би хашааны жижиг хаалгаар нь ороод хашаан дотор байсан мотоциклийг түрч гарч ирээд унаад Политехникийн коллежийн гүүрэн дээр явж байсан чинь цагдаад баригдсан” /хх 53-54/ гэж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлгүүд нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Ш.Хүрэлбаатарын мэдүүлэг, мотоцикльд үзлэг хийж хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ.
Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн нэгэн адил үнэ төлбөргүйгээр захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн байхыг ойлгоно.
Хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй хулгайлах гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-д заасан бага хэмжээний буюу 300000 төгрөг, түүнээс доош бол гэмт хэрэгт тооцохгүй байхаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд тайлбарласан бөгөөд шүүгдэгч Ц.Батсайханы үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчид 1800000 төгрөгийн хохирол учирсан болох нь 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 09/15 дугаартай үнэлгээний тайлангаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Батсайхан нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Ц.Батсайханы үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч Ц.Батсайханыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.Батсайхан нь бусдад төлөх төлбөргүй болох нь “...2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хохирогч Ш.Хүрэлбаатарын шүүхэд ирүүлсэн “...Би Ц.Батсайханд мотоциклио алдсан. Алдсан мотоциклио буцааж авсан. Мотоциклийн үнэлгээний 30000 төгрөг, журмын хашааны 30000 төгрөг нийт 60000 төгрөг авсан. Одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн хүсэлт зэргээр тогтоогдож байна.
Улсын яллагч С.Баатарсүх шүүх хуралдаанд “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Батсайханд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд оролцон дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Ц.Батсайханы үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хохирол төлбөр төлсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1
дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч Ц.Батсайхан нь бусдад төлөх төлбөргүй, түүнд 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй.” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Дониддолгор шүүх хуралдаанд “...Хавтаст хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд шүүгдэгч Ц.Батсайхан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байгаа. Ц.Батсайханы хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирогчид хохирол төлбөрийг төлсөн. Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан шаардлагыг хангаж байгаа учраас прокурортой ял тохиролцсон. Прокурортой тохиролцсон тохиролцоог нь дэмжиж байна”. гэсэн дүгнэлтийг гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ...шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж хуульчилсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах тухай прокурорын саналыг шүүгдэгч Ц.Батсайхан хүлээн зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Батсайханд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан үзлээ.
Иймд шүүгдэгч Ц.Батсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 /хоёр зуун жар/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, ø¿¿õýýñ îíîãäóóëñàí нийтэд тустай ажил хийлгэх ÿëûã áèåë¿¿ëýýã¿é áîë нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгчид мэдэгдэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэхийг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ц.Батсайхан нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,
Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Жумдаан овгийн Цэрэнпагамын Батсайханыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Жумдаан овгийн Цэрэнпагамын Батсайханыг 260 /хоёр зуун жар/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
З. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Батсайханд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, ø¿¿õýýñ îíîãäóóëñàí нийтэд тустай ажил хийлгэх ÿëûã áèåë¿¿ëýýã¿é áîë нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.1-д зааснаар шүүгдэгч Ц.Батсайханд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэхийг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч Ц.Батсайхан нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ш.Хүрэлбаатар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Батсайханд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Батсайханд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ