| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2017/00359/И |
| Дугаар | 363 |
| Огноо | 2017-07-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 363
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул би Н.*******гийн нэхэмжлэлтэй Б.******* холбогдох 105.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ******* нь мод авчирч өгнө гээд надаас бэлэн 105.000 төгрөг аваад одоо болтол модоо өгөхгүй байгаа тул би мөнгөө нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгч Н.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ******* миний бие нь *******гоос 105.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. ******* 105.000 төгрөгөө миний данс руу шилжүүлсэн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Н.******* нь нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан болох нь түүний 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байна.
Ийнхүү нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Н.*******гийн нэхэмжлэлтэй Б.******* холбогдох 105.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч Н.*******нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайхуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 4550 төгрөгийгулсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захирамж гармагц хүчин төгөлдөр болно.
4. Нэхэмжлэгч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ