Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 364

 

  Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг батлах тухай

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Эхлэлт би Г.*******ын нэхэмжлэлтэй Ж.*******т холбогдох 5500000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн*******ын ******* багийн *******гийн хэсэг ******* тоотод оршин суух ******* овогт *******гийн ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зарын дагуу Ж.*******тай очиж уулзаж *******т баг *******гийн хэсэг тоотод байрлах 4 тал хашаа байшинг худалдан авахаар тохиролцож 5500000 төгрөгийг 2017 оны 07-р сарын 03-нд бэлнээр тоолж өгсөн. Тухайн үед бид хоёр уулзаж бичгээр гарын үсэг зурж баталгаажуулж өгч авсан талаар баримт үйлдсэн. 2017 оны 07-рсарын 04-ний өдөр үлдэгдэл тооцоогоо хийхээр очтол дүү эмэгтэй орж ирээд та нарт өгөхгүй гэж янз бүрийн үгээр доромжилжөгөхгүй гэхээр наймаа буцахаар болсон. *******аас урьдчилгаа болох 5500000 төгрөгийг буцааж авая гэхэд мөнгийг чиньхэрэглэсэн хашаа байшин зарагдахаар өгөе гэсэн... Тиймээс *******аас 5500000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Завхан аймгийн*******ын *******т багийн *******гийн хэсэг тоотод оршин суух  овогт ын ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний ам бүл 4 эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Би Г.*******той өөрийнэзэмшлийн 4 тал хашаа, өвлийн сууцыг зарахаар тохиролцож Г.******* өөрийн биеэр ирж 5500000 төгрөгийг урьдчилгаа мөнгөболгон өгсөн. Маргааш аав Гоцоог Улаанбаатар хотоос ирэхээр үлдэгдэл 6500000 төгрөгийг өгөхөөр гарын үсэг зурж өгч авалцсан. ....Г.******* өөрийн биеэр ирж урьдчилгаа мөнгөө өгчихөөд манай гэр бүлийг залилсан, төрсөн дүү нь орж ирээд өгөхгүй гэсэн гэхмэт хүн итгэмээргүй шалтгаанаар наймаа буцах гэж байгаа нь хүн гүтгэсэн хэрэг юм. Мөн манай хашаа байшинг хямдруулж авахгэсэн арга заль хэрэглэж байна гэж ойлгож байна. Иймд энэ асуудлыг үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие  овогтой ******* 2017 оны 07-р сарын 03-ны өдөр иргэн Г.*******той хашаа байшингийн наймаа хийж урьдчилгаанд 5500000 төгрөг авсан нь үнэн. ******* наймаа буцсан тулби авсан мөнгөө өгнө. Гэхдээ надад мөнгөний боломж байхгүй тул хашаа байшингаа зарагдсны дараа *******ын мөнгийг өгнөгэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Г.******* нь Ж.*******т холбогдуулж 5500000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд ирүүлжээ.

Хариуцагч Ж.******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний ...2017 оны 07-р сарын 03-ны өдөр иргэн Г.*******той хашаа байшингийн наймаа хийж урьдчилгаанд 5500000 төгрөг авсан нь үнэн ******* наймаа буцсан тул биавсан мөнгөө өгнө. Гэхдээ надад мөнгөний боломж байхгүй тул хашаа байшингаа зарагдсны дараа *******ын мөнгийг өгнө... гэсэн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 102950 төгрөгний тал хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Г.*******ын нэхэмжлэлтэй Ж.*******т холбогдох 5500000 /таван сая таван зуун мянган/ төгрөг гаргуулах тухайиргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайхуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 102,950 төгрөгийн 51475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Завхан аймгийн*******ын төсвийн орлого буюу 090000941 тоот данснаас 51475 төгрөгийг, хариуцагчаас тэмдэгтийн хураамж 51475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай

 

ШҮҮГЧ Л.ЭХЛЭЛТ