| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2022/0078/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/83 |
| Огноо | 2022-03-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Э |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 2022/ШЦТ/83
2022 03 09 2022/ШЦТ/83
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.А даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Е
Улсын яллагч Г.Э
Шүүгдэгч Ц.Ү нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Үд холбогдох эрүүгийн 2225000000104 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Ү нь 2022 оны 02 дугаар сарын 07-оос 08-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Говил баг Дэнжийн 22-09 тоот хашааны гадаа Б.Гийн нүүрэн тус газарт нь толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдож Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
-шүүгдэгч Ц.Үын мэдүүлсэн: Урьд хэргээ үнэн зөв мэдүүлсэн,гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг болон прокурорын яллах дүгнэлт түүний хавсралтад заасан:
-хохирогч Б.Гийн ... Миний бие 2022 оны 02 дугаар сарын 07-оос 08-нд шилжих шөнө 02 цаг өнгөрч байх үед Говил багт амьдардаг найз охин Уийн гэрт байж байтал манай найз охин өөрийнхөө гар утаснаас Үүрээ гэх залуугийн гар утас руу залгаад “манай найз залуу руу яагаад залгаад байгаа юм бэ чи манай гэрийн гадаа хүрээд ир” гэж хэлсэн хэсэг хугацааны дараа Үүрээ гэх залуу манай гэрийн гадаа ирснийг найз охин У надад хэлсэн. Тэгэхлээр нь би гартал гадаа байсан миний машины хажууд Үүрээ гэх залуу зогсож байсан дөхөөд очтол үгийн зөрүүгүй миний нүүрэн тус газар руу нэг удаа толгойгоороо мөргөсөн. Тэгтэл миний үүдэн дээд нэг шүд унасан...миний эмчилгээний төлбөрийг барагдуулсан... өөр ямар нэгэн мөнгө төгрөг дахин нэхэмжлэхгүй гэх мэдүүлэг /хх-н 9, 12, 13-р талд/
-гэрч С.Он ...2022 оны 02 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө үүрээр 04-05 цагийн үед шиг санагдаж байна. Манай хүү гаднаас согтуу орж ирсэн. Гэрт орж ирэх үед манай хүү Гийн үүдэн нэг шүд байхгүй байдалтай байсан. Яасан талаар хүүгээсээ лавлаж асжуухад сая Уянгаагийн гэрийн гадна үел нь гэх залууд зодуулчихлаа гэсэн ...” гэх мэдүүлэг. /хх-ийн 15-р хуудас/
-гэрч О.Хын...тэгээд Г Үтай машины гадна маргалдаж байсан. Удалгүй Ү машин дотор орж ирээд Г сая гарч ирээд машинаас хол гээд намайг цохих гэхээр нь би саравчтай маргайгаар хальт мөргөсөн. Тэгсэн чинь шүд нь хугарчихлаа гэж хэлсэ...” гэх мэдүүлэг. /хх-ийн 17-р хуудас/
-гэрч М.Уагийн... Удалгүй би араас нь хувцасаа өмсөөд гарах гэж байхад өөдөөс Г "намайг танай Үүрээ чинь ийм болгочихлоо гэж хэлэхээр нь хартал үүдэн дээд нэг шүд нь байхгүй болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/
- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 163 дугаартай...Б.Гийн биед 11-р шүд унасан гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байж болно. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагу, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад 5% байна...” гэсэн дүгнэлт /хх-н 24-25-р талд/ зэргийг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.
Үйл баримт: Шүүгдэгч Ц.Ү нь 2022 оны 02 дугаар сарын 07-оос 08-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Говил баг Дэнжийн 22-09 тоотын гадаа машинтай очиж Б.Гыг дуудаж гаргаад нүүрэн тус газарт нь толгойгоороо нэг удаа мөргөж биед нь 11-р шүд унасан хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.
2022 оны 02 дугаар сарын 07-оос 08-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Говил баг Дэнжийн 22-09 тоот хашааны гадаа Б.Гийг мөргөсөн шүүгдэгч Ц.Үын үйлдлийн улмаас Б.Гийн биед хөнгөн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Б.Гийн... дөхөөд очтол үгийн зөрүүгүй миний нүүрэн тус газар луу нэг удаа толгойгоороо мөргөсөн тэгтэл миний үүдэн дээд нэг шүд унасан... гэх мэдүүлэг, гэрч С.Оюундэлгэрийн ... Манай хүү гаднаас согтуу орж ирсэн. Гэрт орж ирэх үед манай хүү Гийн үүдэн нэг шүд байхгүй байдалтай байсан... гэх мэдүүлэг, ....гэрч О.Хын ... би саравчтай маргайгаар хальт мөргөсөн. Тэгсэн чинь шүд нь хугарчихлаа гэж хэлсэн... гэх мэдүүлэг, гэрч М.Угийн ...Удалгүй би араас нь хувцасаа өмсөөд гарах гэж байхад өөдөөс Г "намайг танай Үүрээ чинь ийм болгочихлоо гэж хэлэхээр нь хартал үүдэн дээд нэг шүд нь байхгүй болчихсон байсан… гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 163 дугаартай... Б.Гийн биед 11-р шүд унасан гэмтэл тогтоогдлоо..Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ... гэх дүгнэлт, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруутай эсэх талаар маргахгүй байна.
Шүүгдэгч Ц.Үын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.
Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчийн үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, Б.Гийн нүүрэн тус газарт нь мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон тул гэм буруутайд тооцож,450 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах саналтай гэсэн дүгнэлт гаргасан ба шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокурортой ял тохирсон байна.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч гэм буруугаа хүлээж прокурортой ял тохирсон байгааг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу тохирсон ялыг оногдууллаа.
Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Б.Гид учирсан хохиролд эмчилгээний төлбөрт 1,100,000 төгрөг төлсөн. Хохирогч цаашид гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүхэд мэдэгдсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Н ургийн овогт Бн Үыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Үыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Үад шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ц.Үад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ