Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 2381

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,******* ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, *******,******* тоотод оршин суух, ******* /..... холбогдох,

Зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 330,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК, түүний төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр манай компанитай 1120075 тоот төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээг 1 жилийн хугацаатайгаар байгуулсан юм. ******* нь 1120075 гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.1-д заасны дагуу төлбөрөө төлөлгүй 1 болон түүнээс дээш хугацаа өнгөрсөн, гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй ба үндсэн төлбөр боsлох 220,000 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээс зайлсхийж байгаа болно.

Иймээс *******тай байгуулсан төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний төлбөрт төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр болох 220,000 төгрөг, гэрээний 5.3-д зааснаар алданги 110,000 төгрөг, нийт 330,000 төгрөгийг хэрэглэгч *******аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ээс 240,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл бүхий тайлбараа нотлох баримтын хамт шүүхэд ирүүлээгүй байна.

 

Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Зохигчийн хооронд 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Төхөөрөмж зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, хариуцагч интернэтийн төхөөрмжийг 220,000 төгрөгийн үнэ бүхий нэг жилийн багц эрхийн хамт зээлээр худалдан авчээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсчээ.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 5.3-т зааснаар нэхэмжлэгч 110,000 төгрөгийн алданги шаардсан нь үндэслэл бүхий болсон буюу хариуцагч төхөөрөмжийг худалдан авснаас хойш 845 хоногийн хугацаа хэтрүүлсэн ба гүйцэтгээгүй үүргийн хоног тутам тооцох алданги 0.3 хувиар тооцон /660х845=557,700/ 557,700 төгрөгийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар 110,000 төгрөгөөр тооцсон нь үндэслэлтэй болжээ.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдааны явцад хариуцагч төхөөрөмжийг үнэгүй авч интернэтийн нэг жилийн үнэ 220,000 төгрөгийг төлж байгаагүй талаар тайлбарласан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.4-т зааснаар нэхэмжлэгчийн тайлбарыг үнэнд нийцсэн гэж үзсэн ба хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар татгалзлаа нотлоогүй, мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг эсэргүүцээгүй тул хариуцагч ******* нь гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр хариуцагчаас төхөөрөмжийн интернэт багцийн үнэ 220,000 төгрөг алданги 110,000 төгрөг, нийт 330,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Хариуцагч шүүхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгчийн хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлд 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүчин төгөлдөр болсон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд зааснаар хариуцагчийн хөрөнгө, орлого, эрхийн талаархи мэдээлэл, лавлагааг авах ажиллагаа явуулаагүй.

 

Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хариуцагч *******ын хөрөнгө, орлого, эрхээс төлбөрийг гаргуулах талаар тодорхойлох, шийдвэр гүйцэтгэх арга, журмыг тусгайлан заагаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомжид заасан ердийн арга, журмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч *******аас 330,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,550 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч *******аас 10,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомжид заасан шийдвэр гүйцэтгэх арга, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Э.ЭНЭБИШ