Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Тогтоол

2017 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 366

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, шүүгч Л.Эхлэлт, Т.Балжинням нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.*******, нэхэмжлэгч Д.*******, хариуцагчбайгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Д.*******гийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн ын байгуулалтын газарт холбогдох ажилгүй байсан хугацааны олговор 944.405 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийгхүссэн тухай хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн ******* овогт *******ийн ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.******* нь ын байгуулалтын газарт 2006 оноос эхлэн нярав, мэдээллийн технологийн дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, газрын нөхөн сэргээлт уул уурхай, дэд бүтэц хариуцсан мэргэжилтэн, архив, бичиг хэргийн эрхлэгчийн ажлуудыг зөрчил дутагдал гаргалгүйгээр, үр бүтээлтэйгээр хийж гүйцэтгэж ирсэн. Гэтэл ын байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.*******ийн тушаалаар ажлаасаа халагдаж энэ талаараа шүүхэд нэхэмжлэл гарган Завхан аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 сарын 31-ний өдрийн 162 дугаар шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг зохих байгууллагад шилжүүлэхийг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэсэн. Гэтэл дээрх шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан боловч Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж залдах шатны шүүхийн 2017 оны 05 сарын 10-ны өдрийн 11 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Би 2017 оны 05 сарын 22-ны өдрийн Б/17 тушаалыг 2017 оны 05 сарын 26-нд хүлээн авч ажилдаа орж ажлаа хэвийн гүйцэтгэж байна. Миний ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг 2017.01.03-наас анхан шатны шүүх хуралдааны өдөр болох 2017.03.31-ний өдрий хүртэлх хугацааны цалин хөлсөө гаргуулсан бөгөөд одоо 2017 оны 03 сарын 31-нээс 2017 оны 05 сарын 22-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлсөө гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлагатай байна гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Н.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 2017 оны 03 сарын 31-ний өдөр Д.*******гийн нэхэмжлэлийг хэлэлцэх шүүх хуралдаан болж Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарч, шийдвэрийг 2017 оны 04 сарын 06-ны өдрийн 1510 цагт хүлээн авч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүх хурал 2017 оны 05 сарын 10-ны өдөр болж шүүхийн магадлалыг 2017 оны 05 сард хүлээн авсан. Шүүхийн магадлалыг хүлээн авсны дараа 2 шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж Д.*******г 5 сарын 22-ны өдрөөс ажилд нь эгүлэн томилсон. Томилогдсноос хойш Д.*******д 5 сарын 8 хоногийн цалинг 6 сарын цалинтай хамт олгосон. Шүүхийн шийдвэр гарснаас хойш Д.******* ирж, уулзаагүй, утсаар яриагүй, өмгөөлөгч болон бусад нөхдөөс нь асуухад Улаанбаатар од сургалтанд сууж байгаа гэсэн тул 5 сарын 22-ноос өмнө томилох боломжгүй байсан. Мөн шүүхийн шийдвэрийг гар дэрээ аваагүй байхад тушаалаа гаргаж эгүүлэн томилох боломжгүй байсан тул дээрх нэхэмжлэлийн шаадлагыг үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь Завхан аймгийн ын байгуулалтын газарт холбогдуулан ажилгүй байсан хугацааны олговор 944.405 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Д.*******г Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 сарын 31-ний өдрийн 162 тоот шийдвэрээр Завхан аймгийн ын байгуулалтын газрын архив, бичиг хэргийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, 2017 оны 01 сарын сарын 02-ноос 2013 оны 03 сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулж байжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн Монгол Улсын Хөдөлмөрийн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны буюу 2017 оны 03 сарын 31-ний өдрөөс 2017 оны 05 сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны 35 өдрийн цалин хөлстэй тэнцэх олговор болох 944.405 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж шийдвэрлэх үндэстэй байна.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, зүйлүүдэд заасныгудирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Завхан аймгийн ын байгуулалтын газраас 944.405 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.*******д олгосугай.

2. Нэхэмжлэгчид олгох нөхөн олговор 944.405 төгрөгөөс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган зохих санд шилжүүлэх, дэвтрүүдэд бичилт хийлгүүлэхийг Завхан аймгийн ын байгуулалтын газарт даалгасугай.

3.Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамж 27215 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

5. Нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ

ШҮҮГЧИД Л.ЭХЛЭЛТ

Т.БАЛЖИННЯМ