Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/338

 

  

 

 

 

 

 

 

2022            03          31                                          2022/ШЦТ/338

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,

шүүгдэгч Б.Ц,

нарийн бичгийн дарга Ц.Чулуунчимэг,

хохирогч Ц.А, М.П, Б.Э, Д.О,

улсын яллагч Д.Ундармаа,

шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ганбат нарыг оролцуулан эрүүгийн 2111008300725 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б.Ц, /регистрийн дугаар /, 20... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа барилгын ажил эрхэлдэг, ам бүл-7, аав ээж дүүгийн хамт ...... тоотод оршин суух хаягтай,

урьд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр 2021/ШЦТ/98 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг ялаа бүрэн биелүүлж дууссан,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Б.Ц нь 2021 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо 5 буудлын автобусны буудал дээр байхдаа машин зарна гэж .... хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож урьдчилгаа 1.000.000 төгрөгийг хаан банкны .... дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,

2021 оны 7 дугаар сарын 18-ны өдөр “ariunbayar Altangerel” гэх фейсбүүк хаягаас “приус 20, 30 эзэмшигчдийн групп”-д “приус 20 зарлаа” гэх хуурамч зар байршуулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож иргэн .... 500.000 төгрөгийг өөрийн данс руу шилжүүлэн авч залилсан,

2021 оны 7 дугаар сарын 24-ний өдөр “Хатуу самар” гэх фейсбүүк хаягаас “приус 20, 30 эзэмшигчдийн групп”-д “приус 20 зарлаа” гэх хуурамч зар байршуулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож иргэн .... 500.000 төгрөгийг өөрийн данс руу шилжүүлэн авч залилсан,

2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр “приус 20 маркийн автомашин зарна, банк бус дээр байгаа чөлөөлөөд ав” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож иргэн .... 300.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн ..... дугаартай данс руу шилжүүлэн авч залилсан,

2021 оны 7 дугаар сарын 24-ний өдөр “hyzgaargui hairtai” гэх фейсбүүк хаягаас “приус-20 маркийн автомашин зарлаа” гэх хуурамч зар байршуулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож иргэн Б.... төгрөгийг өөрийн эзэмшлийн 5..... дугаартай данс руу шилжүүлэн авч залилсан,

2021 оны 7 дугаар сарын 17-ны өдөр “ariunbayar Altangerel” гэх фейсбүүк хаягаас “приус сонирхогчдын групп”-д “приус 20 зарлаа” гэх хуурамч зар байршуулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож иргэн .... 1.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн ..... дугаартай данс руу шилжүүлэн авч залилсан,

2021 оны 7 дугаар сарын 18-ны өдөр “приус-20 загварын автомашин зарна” гэх хуурамч зар байршуулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож иргэн .... 500.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн ..... дугаартай данс руу шилжүүлэн авч залилсан,

2021 оны 7 дугаар сарын 17-ны өдөр “Batihan Tsogtbaatar” гэх фейсбүүк хаягаас “приус 20, 30 сонирхогчдын групп”-д “2009 онд үйлдвэрлэгдсэн 2019 онд орж ирсэн приус зарна” гэх хуурамч зар байршуулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож иргэн .... 5.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн ... дугаартай данс руу шилжүүлэн авч залилсан,

2021 оны 8 дугаар сарын 07-ны өдөр “приус-20, 30 авна зарна” гэх группэд “Приус-20 зарна” гэх хуурамч зар байршуулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож иргэн А.... 2.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн ..... дугаартай данс руу шилжүүлэн авч залилсан,

2021 оны 7 дугаар сарын 15-ны өдөр “Хатуу самар”гэх фейсбүүк хаягаас “приус 20, 30 сонирхогчдын групп"-д “приус 20 маркийн автомашин зарна” гэх хуурамч зар байршуулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож иргэн .... 500.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн .... дугаартай данс руу шилжүүлэн авч залилсан,

2021 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр “Үнэгүй.мн” сайт дээр “Приус-30 зарна” гэх хуурамч зар байршуулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож иргэн ..... 12.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн .... дугаартай данс руу шилжүүлэн авч залилсан,

2021 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр “Үнэгүй.мн” сайт дээр “Приус-30 зарна” гэх хуурамч зар байршуулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож иргэн .... 10.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн ....дугаартай данс руу шилжүүлэн авч залилсан,

2021 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр “Үнэгүй.мн” сайт дээр “Приус-20 зарна” гэх хуурамч зар байршуулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож иргэн .... 200.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн ..... дугаартай данс руу шилжүүлэн авч залилсан,

2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр “Батсайхан овогтой Цогтбаатар” гэх фейсбүүк хаягаас “Приус зарна” гэх хуурамч зар байршуулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож иргэн .. 200.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн .... дугаартай данс руу шилжүүлэн авч залилсан,

2021 оны 8 дугаар сарын 22-ны өдөр “Үнэгүй.мн” сайт дээр “Тоёота приус-20 зарна” гэх хуурамч зар байршуулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож иргэн Ц... 11.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн .... дугаартай данс руу шилжүүлэн авч залилсан,

2021 оны 8 дугаар сарын 22-ны өдөр “Үнэгүй.мн” сайт дээр “Тоёота приус-20 зарна” гэх хуурамч зар байршуулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож иргэн .... 2.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн .... дугаартай данс руу шилжүүлэн авч залилсан,

 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр “Үнэгүй.мн” сайт дээр “Тоёота приус-20 зарна” гэх хуурамч зар байршуулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож иргэн .... 7.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн ..... дугаартай данс руу шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн прокуророос Б.Цын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч нарын мэдүүлэг, шүүгдэгч Б.Цын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Б.Ц нь 2021 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 9 дүгээр сарын 04-ний хооронд “приус 20” зарлаа гэх хуурамч зар байршуулан цахим хэрэгсэл ашиглан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож нэр бүхий 17 иргэнийг залилан 54.200.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх шүүгдэгч Б.Ц нь нэр бүхий 17 хохирогчийг залилсан үйл баримт нь:

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ц мэдүүлсэн: “2021 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Ганзориг ах залгасан. Юу хийж байна гэхээр нь гэртээ байна гэж хэлэхэд ажлын санал байна гэсэн. Гэмт хэрэг үйлдсэнээ зөвшөөрнө. Энэ гэмт хэргийг үйлдэхэд Ганзориг ах оролцсон. Энэ талаар мөрдөгчид хэлэхэд миний хэргийг шүүх рүү шилжиж байгаа, шүүх дээр очоод шийдвэрлэгдэнэ биз гэж хэлсэн. Тухайн үед Бадмаа мөрдөгчид ар гэрт өгөөрэй утсаа үлдээсэн. Тэгээд байхгүй болсон. Хэд хэдэн удаа мөрдөгчөөс асуулгахад байхгүй гэж хэлсэн байсан...” гэв.

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.А мэдүүлсэн: “2021 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 11 цаг 30 минутын үед приус-20 автомашин зарна гэсэн зар байршуулсан байхаар нь холбогдсон. Намайг мөнгөө хийчихвэл машинаа байлгаж байя гэж хэлсэн. Эхнэрээ төрүүлэх гээд яараад байна гэсэн. Зайсангийн Будда вилла гээд хотхон дээр хүрээд ир гэхээр нь очсон, очоод залгахад утсаа авахгүй байхаар нь эхнэр нь төрөх гээд явсан юм байх гэж бодсон. Тэгээд гарч ирэхгүй болохоор нь залилуулчихлаа гэж бодоод Хаан банк руу залгахад бид нар хүний данс хаадаггүй, Цагдаагийн байгууллагад мэдэгд гэж хэлсэн. 11.000.0000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэв.

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.П мэдүүлсэн: “Хийх зүйлгүй маш сайн машин байгаа гэхээр нь авахаар тохиролцоод, Архангай аймгаас хувийн машинаар Улаанбаатар руу орж ирсэн. Драгоны ойролцоо машиндаа унтаж хоноод, өглөө нь Б.Цтай холбогдоход “айлын хашаанд машинаа тавьдаг юм, нөгөө айл маань машиныг маань барьцаалаад өгөхгүй байна, 1.200.000 төгрөг яаралтай хэрэгтэй байна, та шилжүүлээд өгөөч гэхээр нь хөдөө орон нутгаас зорьж ирсэн юм чинь аваад явъя гэж бодоод, байгаа газар нь очоод мөнгийг нь өгөөд авъя  гээд хаана байгааг нь асуухад Хайлаастад байна гэсэн. Тэр газар руу нь яваад очиход утас нь холбогдохгүй алга болсон. Тэгэхээр нь Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн.  1.000.000 төгрөгөө авчихвал гомдол саналгүй...” гэв.

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Э  мэдүүлсэн: “2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 11 цагийн үнэггүй.мн сайтаас приус-20 зарна гэсэн зар хараад, 96-тай дугаар руу нь яриад машиныг нь авахаар болсон. Хаанаас очиж авах уу гэхэд Нисэхэд байгаа гээд утсаа унтраагаад өөр утасны дугаар өгье гэж хэлсэн. Яармагийн гүүр өнгөрөөд явж байхдаа 7.000.000 төгрөгийг Б.Цын Хаан банкны данс руу шилжүүлсэн. Тэгээд дугаар руу нь залгахад холбогдохгүй болсон. Нисэх орчмоор хайж байгаад олоогүй учраас Хан-Уул Цагдаагийн хэлтэст гомдол гаргасан. 7.000.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэв.

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.О мэдүүлсэн: “2021 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 06 цагийн үед приус-30 маркийн машин зарна гэсэн зар хараад холбогдоод, 10.000.000 төгрөг шилжүүлсэн. Машинаа нисэхэд байгаа гэж хэлсэн. Тэгээд утас нь холбогдохгүй болчихоор нь Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст мэдэгдсэн. Хоёр хоногийн дараа Б.Ц надтай холбогдоод, миний мөнгийг өөрт нь байгаа, зарцуулаагүй гэж хэлсэн. 10.000.000 төгрөгийн хохирлоо барагдуулаад авчихвал гомдолгүй. Миний мөнгө битүүмжлэгдсэн байгаа учраас гаргуулж өгнө үү...” гэв.

шүүгдэгч Б.Цт мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Надад мөнгөний хэрэг хувийн хэрэгцээнд хэрэгтэй байсан тул хурдан хугацаанд яаралтай мөнгө олох гээд хуурамч зар байршуулж бусдыг залилсан юм. Би ганцаараа үйлдсэн. ...Би прокурорын тогтоолтой нэг бүрчлэн уншиж танилцлаа, надад сонсгосон тогтоолыг би хүлээн зөвшөөрч байна. ...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /1хх-н 143-144, 2хх-81, 117/,

хохирогч П.Н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2021 оны 7 дугаар сарын 12-ны өдөр 12 цагийн орчимд фейсбүүк группийн приус 20, 30 авна зарна гэсэн зарын дагуу 89795979 гэсэн дугаар луу залгахад үл таних эрэгтэй хүн гар утсыг аваад, машинд бол ямар нэгэн асуудал огт байхгүй, мөнгөний хэрэг гарсан тул зарах гэж байгаа, 2010 онд үйлдвэрлэсэн, 2019 онд монголд орж ирсэн, приус 20 маркийн машиныг 11 сая 500 төгрөгөөр зарна гэсэн. Би тахилтад байна, зөндөө олон хүмүүс залгаад авъя гээд байгаа, та үнэхээр авна гэж байгаа бол урьдчилгаа мөнгө шилжүүлээд хүрээд ир гэсэн. ...Тэгэхээр нь би хот руу явдаг чиглэлд дүүгийнхээ машин дотор сууж байгаад хаан банкны .... дугаартай Цогтбаатар гэсэн нэртэй данс руу 1.000.000 сая төгрөгийг өөрийн хаан банкны .... дугаартай данснаас цахим банкаар шилжүүлсэн. ...гар утсаар ярьж байгаад би 17-н автобусны буудал дээр байж байя гэсэн. Бас ирэхгүй энд явна, тэнд явна гээд хуураад бөөн асуудал болсон. Тэгээд хамгийн сүүлд гандан дээр явж байна гээд гар утсаа унтраасан, тэрнээс хойш холбогдоогүй..." гэсэн мэдүүлэг /1хх-н 24-25/,

хохирогч Т.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2021 оны 7 дугаар сарын 18-ны өдөр буюу бүтэн сайн өдөр 10 цагийн үед фейсбүүк цахим орчинд машин худалдаж авах зорилгоор Рrius 20 & 30 зарна гэсэн группт байршуулсан байсан Ariunayar altangerel нэртэй хаягаас яаралтай приус-20 загварын авто машин зарна, бүх эд анги болон нүүрсэн яндан нь оригинал гэсэн зарын дагуу ... дугаар утсанд найзынхаа .... дугаараар холбогдож ярьсан. Тухайн зар тавьсан хүн эрэгтэй хүн байсан ба өөрийн зар дээр байршуулсан машинаа 11 саяд өгнө 2-3 хүн ирж яваа хэрэв та авахаар бол урьдчилгаа болгож миний дансанд 500.000 төгрөг хий гэж хэлэхээр нь би өөрийн .... дугаар хаан банзны данснаас .... дугаарын Хаан банкны дансанд урьдчилгаа 500.000 төгрөгийг шилжүүлсэн..." гэсэн мэдүүлэг /1хх-н 213-214/ ,

хохирогч ... шалгах ажиллагааны үед өгсөн: “2021 оны 7 дугаар сарын 24-ний 11 цагийн орчимд өөрийн ажил буюу Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Аризона центрийн 12 тоотод байхдаа фейсбүүкээр автомашины зар харж байгаад приус-20 маркийн автомашиныг 10.500.000 төгрөгөөр зарна гэсэн зарын дагуу 88638456 гэх утасны дугаар руу залган машиныг худалдаж авах талаар хэлэхэд “над руу маш олон хүн машин авах талаар ярьж байна та авах бол урьдчилгаа мөнгө байршуулбал машиныг өөр хүнд зарахгүйгээр хадгалаад байж байя” гэсэн тэгээд над руу мессенжерээр .... хаан банк Цогтбаатар гэх данс явуулсан. Тэгээд өөрийн ахын .... данснаас 500.000 төгрөгийг шилжүүлсэн..." гэсэн мэдүүлэг /2хх-н 2/,

хохирогч ..... шалгах ажиллагааны үед өгсөн: “2021 оны 08 дугаар сарын 10 өдөр 16 цагийн үед фейсбүүк дээр Вауагаа Zауа гэх хаягаас Приус 20 маркийн автомашин зарна гэсэн зарын дагуу 90210204 дугаарын утас руу залгаж ярихад банк бус дээр тавьчихсан байгаа гээд банк бусаас нь чөлөөлж авахаар тохиролцоод 300.000 төгрөгийг урьдчилгаа төгрөгийг .... дугаартай хаан банкны Цогтбаатар гэх хүний данс руу шилжүүлсэн..." гэсэн мэдүүлэг /2хх-н 36/,

хохирогч .... шалгах ажиллагааны үед өгсөн: “2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр оройн 22 цагийн орчимд фейсбүүкт “Bi chamdaa hyzgaargui hairtai”гэсэн фейсбүүк хаягаас приус 20 маркийн авто машин зарна гэсэн зар оруулсан байхаар нь холбоо барих дугаар буюу 89795979 дугаар руу нь залгасан чинь тухайн авто машиныг 11.500.000 төгрөгөөр зарна гэхээр нь очоод үзье гэсэн чинь би толгойтын орчимд явж байна гэсэн ба би тухайн үед Содон хорооллын орчимд байсан учраас чи энд хүрээд ир машиныг чинь үзэж хараад боломжийн байвал шууд авъя гэсэн чинь би харин машинаа хүнд үзүүлэх гээд явж байна тэгвэл та урьдчилгаа 500.000 төгрөг шилжүүлчих тэгвэл би шууд яваад очъё гэхээр нь би зөвшөөрөөд өөрийнхөө хаан банкны интернэт банк апплейкшныг ашиглан тухайн хүний .... тоот Цогтбаатар гэх хүний данс руу 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 22 цаг 56 минутад 500.000 төгрөгийг шилжүүлсэн..." гэсэн мэдүүлэг /2хх-н 69/,

хохирогч .... шалгах ажиллагааны үед өгсөн: “2021 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 12 цаг 20 минутын орчимд Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хүчит шонхор худалдааны захын орчимд явж байгаад фейсбүүк хаягаас зарын дагуу Рruis 20 маркийн автомашин зарна гэх зарын дагуу иргэн Цогтбаатар гэх хүнд урьдчилгаа 1.000.000 төгрөг шилжүүлж маргааш өглөө буюу 2021 оны 07 дугаар сарын 18-ний өдөр Даргон дээр уулзаж Рruis 20 маркийн автомашины наймаа хийнэ гэж тохирсон. Маргааш өглөө нь би Даргон дээр очоод машинаа авъя гэтэл надаас дахиж 1.200.000 төгрөг утсаар нэхсэн, би тийм юм байхгүй машины наймаагаа хийе гэсэн чинь утсаа унтраагаад алга болсон..." гэсэн мэдүүлэг /2хх-н 102-103/,

хохирогч ....шалгах ажиллагааны үед өгсөн: “2021 оны 07 дугаар сарын 18-ны өдөр автомашин худалдаж авахаар фейсбүүкээр зар харж байтал 2009 онд үйлдвэрлэсэн 2019 онд орж ирсэн приус 20 маркийн автомашин зарна. Утас 96066502 гэсэн дугаартай зар байсан. Би тухайн машиныг сонирхоод утсаар ярьтал авахаар болж урьдчилгаа мөнгө хийчих гэж хэлсний дагуу .... тоот данс руу Б.Ц гэх хүний данс руу 2021 оны 07 дугаар сарын 18-ны өдөр урьдчилгаа мөнгө болох 500.000 төгрөгийг 90004448 гэсэн утгатайгаар Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн..." гэсэн мэдүүлэг /2хх-н 138-139/,

хохирогч .... шалгах ажиллагааны үед өгсөн: “2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 09 цагийн орчимд машин авах гээд фейсбүүкийн зар үзэж байтал “2007 үйлдвэрлэгдсэн 2019 онд орж ирсэн, цагаан өнгийн, 2 яндантай приус 20 машин зарна” гэсэн зарын дагуу 96066502 гэсэн дугаар луу өөрийн 83140115 дугаараас залгаж ярьтал “Одоо миний машиныг 2 хүн ирж авах гэж байна, та амжихгүй байх” гэхээр нь “Ах нь урьдчилгаа 5.000.000 төгрөг хийчихье, ахдаа дансаа өгчих” гэтэл тухайн хүн утсаар ярьж байхдаа .... гэсэн Хаан банкны Цогтбаатар гэх эзэмшигчтэй дансыг өгсөн. Тэгээд би урьдчилгаа мөнгө болох 5.000.000 төгрөгийг нь байрны хойд талд байрлах Баясах супер маркетын АТМ-аас шилжүүлчихсэн юм..." гэсэн мэдүүлэг /2хх-н 171-172/,

хохирогч .... шалгах ажиллагааны үед өгсөн: “2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр фейсбүүк цахим хуудас дээр Приус 20, 30 авна зарна гэсэн групп дээр Батсайхан Цогтбаатар гэх хаягаас приус 20 маркийн автомашин зарна гэсэн зар тавьсан байсан. Уг зарын дагуу 89893960 гэсэн дугаартай холбогдож машин авахаар тохиролцоод урьдчилгаа 2 сая төгрөгийг үл таних хүний хаан банкны .... тоот данс руу шилжүүлсэн..." гэсэн мэдүүлэг /2хх-н 206-207/,

хохирогч ... шалгах ажиллагааны үед өгсөн: “2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр автомашин авах зорилгоор фейсбүүкээс зар харж байхад “Хатуу самар" гэх нэртэй фейсбүүкээс приус-20, 30 сонирхогчдын групп дээр мөнгөлөг саарал өнгийн приус- 20 маркийн автомашин зарна 89795979 гэсэн пост оруулаад доор нь приус-20 маркийн автомашины зураг оруулсан байхаар нь тухайн дугаар луу залгахад 20 гаран насны эрэгтэй хүн байсан бөгөөд машины талаар ярьж байгаад өөр хүн авах гээд байна, надад одоо яаралтай 500.000 төгрөгийн хэрэг болохоор 500.000 төгрөг өгчихвөл Саппоро дээр уулзъя гэж хэлэхээр нь тухайн үгэнд итгээд Саппоро дээр ирээд Хаан банкны .... гэх дугаартай Цогтбаатар гэх нэртэй хүн рүү 500.000 төгрөгийг машин урьдчилгаа гэх утга бичиж шилжүүлчхээд залгаад мөнгө шилжүүлсэн шүү гэж хэлэхэд заза гэж хэлээд утсаа тасалсан..." гэсэн мэдүүлэг /2хх-н 248-249/,

хохирогч .... шалгах ажиллагааны үед өгсөн: “2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 18 цагийн үед Саппоро орчимд “Үнэгүй.мн” сайт дээр зах зээлийн ханшаас маш хямд 12.000.000 төгрөгөөр приус-30 маркийн автомашины зар орохоор нь 91892223 дугаар утаснаас зар тавьсан байхаар тухайн үед найзынхаа 91190840 утасны дугаараар залгатал “үл таних эрэгтэй хүн утас авахаар нь би машиныг хаана очиж үзэж болох уу гэж асуусан нөгөө залуу надад хандаж би Нисэхэд ажилтай явж байна ингэс гээд 5 шарын буудал дээр уулзъя гэж хэлсэн.” Тэгэхээр нь би машиныг нь шууд худалдаж авахаар ярьж эхлээд машины төлбөрийг хийхээр тохирч н өгөө залуугийн дансыг асуусан тэр залуу надад Хаан банкны 5300828562 тоот дансны дугаар өгөхөөр нь би өөрийнхөө Хаан банкны .... тоот данснаас мобайл банк ашиглаж 12 сая төгрөг шилжүүлсэн..." гэсэн мэдүүлэг /3хх-н 22-23/,

хохирогч .... шалгах ажиллагааны үед өгсөн: “Миний бие “Үнэгүй.мн” сайтаас Тоёото приус 30 загварын 50-10 УАТ улсын дугаартай, саарал өнгийн машиныг 12.000.000 төгрөгөөр зарна гэсэн зарын дагуу 91892223 дугаарын утсаар Батсайханы Цогтбаатар гэх хүнтэй холбогдоход “-хямд зарж байгаа учир 10.000.000 төгрөг шилжүүлэхгүй бол хүмүүс авна гээд залгаад байна, машин одоо Нисэхэд байна” гэж хэлсэн учир Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах гэрээсээ 5300828562 данс руу 10.000.000 төгрөгийг шилжүүлсэн..." гэсэн мэдүүлэг /3хх-н 55-56/,

хохирогч ... шалгах ажиллагааны үед өгсөн: “2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Соёл амралтын үндэсний хүрээлэнгийн орчимд байхад гар утсаараа “Үнэгүй.мн” сайтад цагаан өнгийн дугааргүй Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийн зарна гэсэн зарын дагуу 89795979 дугаар луу залгаж холбогдоход тухайн тээврийн хэрэгслийг хүмүүст үзүүлэх гээд явж байна гэхээр нь би 10.000.000 төгрөгт шууд авъя гэхэд урьдчилгаа 200.000 төгрөг шилжүүлчих гэхээр нь би .... дугаарын данс руу шилжүүлсэн юм..." гэсэн мэдүүлэг /3хх-н 81/,

хохирогч .... шалгах ажиллагааны үед өгсөн: “2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр би фейсбүүк зар дээрээс машин авахаар өөрийн Батцэнгэл Ука гэх хаягаас хайсан. Тэгээд нэг саарал приус 20 маркийн тээврийн хэрэгсэл зарна гэх зар байсан. Би асуухаар өөрийн 95030803 дугаараас тэр хүний 95552325 дугаар руу залгаж асуухад 11.500.000 төгрөг гэсэн би авахаар болоод урьдчилгаа 200.000 төгрөгийг өөрийн хаан банкны 5429291247 дугаараас .... дугаарын Б.Ц гэх дугаарын данс руу шилжүүлсэн..." гэсэн мэдүүлэг /3хх-н 113-114/,

хохирогч Ц.... шалгах ажиллагааны үед өгсөн: “Үнэгүй.мн сайтаас автомашины зар үзэж байгаад Тоёота приус 20 маркийн автомашин сонирхоод үнэ ханш гайгүй болохоор нь саарал өнгийн Тоёота приус 20 маркийн автомашин сонирхоод 12 цаг 20 минутад 88600688 дугаараас 90210204 дугаар руу залгаад Приус 20 маркийн автомашин зарах уу? гэж асуухад. Зарна эхнэр төрөх гээд яаралтай хэрэг мөнгөний хэрэг гараад байна. Банк бус дээр хэдэн төгрөг байгаа 11 сая төгрөг хийчихгүй юу өөр асуусан хүн зөндөө байгаа болохоор баталгаажуулаад мөнгөө дансаар шилжүүлчих гэж хэлсэн... Гурвалжингийн гүүрэн дээр явж байхдаа интернэт банк ашиглан өөрийн 5925215331 тоот данснаас 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 12 цаг 33 минутад 11.000.000 төгрөгийг “88600688 машины мөнгө гэсэн гүйлгээний утгатайгаар 5300828562 тоот дугаартай Хаан банкны данс руу гүйлгээ хийсэн..." гэсэн мэдүүлэг /3хх-н 144-145/,

хохирогч .... шалгах ажиллагааны үед өгсөн: “2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр “Үнэгүй.мн” сайт дээр 2006 онд үйлдвэрлэсэн, 2020 онд орж ирсэн, мөнгөлөг өнгийн, приус-20 маркийн машин зарна. Банк бус дээр 1.300.000 мянган төгрөг дутуу байгаа, одоо ирээд авах нь 11 саяд ав аа өөрийн ориг яндантайгаа байгаа гэсэн зар оруулсан байсан. Тухайн зарын доор 90210204 гэсэн дугаар тэмдэглэсэн байсан. Тэр өдөр би фэйсбүүк дээр 90210204 гэсэн дугаарыг оруулаад харсан чинь Вауагаа Zауа гэсэн хаяг дээр мөн дээрх машин зарна гэсэн зарыг оруулсан байсан. Тэгээд би өөрийнхөө 99998493 гэсэн дугаараас 90210204 гэсэн дугаар луу Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хаан банкны офицеруудын ордны гадаа явж байгаад утсаар ярьсан чинь нэг залуу хүмүүс миний машиныг авна гэж яриад байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би машиныг чинь би авъя, би чамд урьдчилгаа 2.000.000 төгрөг хийчихье, чи машинаа офицер дээр аваад ир би энд хүлээж байя гэж хэлсэн. Тэгсэн тэр залуу за за тэгье гээд над руу 90210204 дугаарын утаснаасаа 5300828562 гэсэн данс явуулсан... өөрийнхөө Хаан банкны 5374309142 гэсэн данснаас 2.000.000 төгрөгийг интернэт банкаар тус өдрийн 12 цаг 36 минутад шилжүүлсэн..." гэсэн мэдүүлэг /3хх-н 202-203/,

хохирогч .... шалгах ажиллагааны үед өгсөн: “2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр “Үнэгүй.мн” зарын нэгдсэн сайтад байршуулсан “Тоёота Приус-20 маркийн автомашин зарна” гэсэн зарын дагуу 96480204 гэсэн дугаар руу өөрийн эзэмшлийн 99839389 дугаараас 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 12 цагийн орчимд үл таних эрэгтэй хүнтэй холбогдож үнэ тохирч 10.000.000 төгрөгөөр худалдаж авахаар болсон юм...найз Л.Батболдоор дамжуулан интернэт банк ашиглаж Хаан банкны 5300828562 тоот данс эзэмшигч Цогтбаатар гэх нэртэй хүний данс руу 7.000.000 төгрөг нэг удаагийн гүйлгээгээр шилжүүлж утга дээр нь өөрийн дугаар болох 99839389 бичиж шилжүүлсэн..." гэсэн мэдүүлэг /3хх-н 231/,

Хаан банкны ...., ...., ...., ...., ....дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга,

Хаан банкны ...., .... дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

  

Шүүгдэгч Б.Цын 2021 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 9 дүгээр сарын 04-ний хооронд “приус 20” зарлаа гэх хуурамч зар байршуулан нэр бүхий 17 иргэнийг залилж, нийт 54.200.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож өмчлөгчийн эд хөрөнгийг авсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн  шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Б.Цт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Мөн гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзсан Эрүүгийн хуулийн ерөнхий агийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цт оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Бусад асуудлын талаар

Шүүгдэгч Б.Цын дээрх үйлдлийн улмаас нэр бүхий 17 хохирогчид 54.200.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах шатанд хохирогч Б.Түмэндэмбэрэлд 300.000 төгрөг, хохирогч Б.Ойдовгүний 200.000, хохирогч Г.Анхбаярын хохирлын 12.000.000 төгрөгөөс 8.000.000 төгрөгийг төлж барагдуулсан байна.

Иймд шүүгдэгчээс 35.700.000 төгрөгийг гаргуулж, хохирогч нарт төгрөгийг тус тус олгох нь зүйтэй байна.

Мөн Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн Төрийн сангийн 100900006357 дансанд байршуулсан .... төгрөгийг дээрх нэр бүхий хохирогч нарт хувь тэнцүүлэн олгож шийдвэрлэв. 

 

Харин шүүгдэгч Б.Цын ХААН банкны ...тоот дансанд байршиж буй 10.000.000 төгрөг нь хохирогч ... болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул уг 10.000.000 төгрөгийг Б.Цын ХААН банкны ... тоот данснаас гаргуулж хохирогч ... олгох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

1.Шүүгдэгч Б.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан буюу хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож өмчлөгчийн эд хөрөнгийг авсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2.Шүүгдэгч Б.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Цт оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар ялтан Б.Цын цагдан хоригдсон 203 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

6.Иргэний хуулийн 497, 508 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Б.Цаас нийт 35.700.000 төгрөгийг гаргуулж хохирогч хохирогч нарт хувь тэнцүүлэн олгосугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсаргаж, мөн шүүгдэгч Б.Цын ХААН банкны .... тоот дансны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 375 дугаартай прокурорын зөвшөөрлийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, дээрх дансанд байрших 10.000.000 төгрөгийг хохирогч .... (РД:...)-д олгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газарт даалгасугай.

 

8.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, ялтан Б.Цт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

9.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Цт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       З.БОЛДБААТАР