| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2017/00343/И |
| Дугаар | 368 |
| Огноо | 2017-07-31 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 368
Хариуцагч хүлээн зөвшөөрсөн
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул би Г.*******ын нэхэмжлэлтэй Х.*******т холбогдох 1.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлагадаа: Г.******* би Х.*******т 2015 оны 08 сарын 10-нд 2 сая төгрөг өгсөн. Үүнээс 1.500.000 төгрөгний үлдэгдэлтэй байгаа.Үлдэгдэл мөнгийг минь одоог хүртэл өгөхгүй байгаа тул энэ хүнээс мөнгийг минь гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Завхан аймгийн Сантмаргаз суманд оршин суух Х.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Х.******* нь Г.*******оос нэхэмжилсэн 1.500.000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Дариу төлөх болно гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Г.******* нь иргэн Х.*******т холбогдуулан 1.500.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл ирүүлжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.******* нь 1.500.000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн болох нь түүний тайлбараар тогтоогдож байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38950 төгрөгний тал хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ
1. Г.*******ын нэхэмжлэлтэй Х.*******т холбогдох 1.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Х.******* нэхэмжлэлийн шаардлага болох 1.500.000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн тул хариуцагч Х.*******ын зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг Шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 38950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 19475 төгрөгийг, улсын орлогын 090000941 данснаас 19475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ