Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 370

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эхлэлт даргалж, нарийн бичгийн дарга Э.Баасандэмбэрэл ийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Б.*******ийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух ******* овгийн *******ийн ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би анх 1984 онд *******ыг ня-бо мэргэжлээр төгсөж Завхан аймгийн *******ийн трестэд 1984 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 1988 оны 09-р сарын 01-нийг хүртэл худалдагчаар ажиллаад дараа нь Бөөний бараа бааз өргөн хэрэглээний ******* компанид 1988 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 1994 оныг дуустал нярваар ажилласан юм. Одоо өндөр насныхаа тэтгэвэрт гарах гэтэл ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй архиваас шүүлгэхээр олдохгүй байгаа тул дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Энэ удаад миний бие ******* рашаан сувилалд эрүүл мэндийн шалтгааны улмаас эмчлүүлэх болсон тул шүүх хуралдааныг намайг байлцуулахгүйгээр шийдэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Б.******* нь ажиллаж байснаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.

Нэхэмжлэгч Б.******* нь намайг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байх тул Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Б.******* нь 1984 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 01-нийг хүртэл Завхан аймгийн *******ийн трестэд худалдагчаар, 1988 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 1991 оны 12-р сарын 30 хүртэл Завхан аймгийн Бөөний худалдааны бараа баазад бэлэн хувцасны нярваар, 1991 оны 12-р сарын 30-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-нийг Завхан аймгийн ******* сумын өргөн хэрэглээний ******* компани УҮГ-т бэлэн хувцасны нярваар тус тус ажиллаж байсан болох нь түүний 1984 оны 07 дугаар сарын 20-ны өдөр нээлгэж 1994 оныг дуустал ажиллаж байсан талаар бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, 1979 оны 05 дугаар сарын 20-ны өдөр нээлгэсэн 1984, 1985 онуудад авч байсан сарын цалин хөлс түүнд оногдох татвар төлсөн тухай бичилт хийсэн Монголын хувьсгалт залуучуудын эвлэл гишүүний бат илэрхийлэх зэргээр тус тус нотлогдож байна.

Энэ талаар мэдүүлсэн гэрч н ...Б.******* Завхан аймгийн *******ийн Удирдах газрын харьяа Бөөний бараа бааз гэж байхад тэнд Зандангармаа Бөөний баазад шилжиж ирээд хамтын тооцоотой ажиллахаар ийм охин дагуулж ирсэн. Тэгээд хэлтсийн дарга нарын хурлаар дахин дахин хэлэлцэж байгаад Зандангармаа энэ хоёрыг бэлэн хувцасны нярваар анх хамтын тооцоотой бригадад ажилд авч байсан. Тэгээд 1988 оны намар 9-р сард ажилд орсон гэж бодож байна. Тэр үед улирлын тооцоо эхэлж байсан болохоор тэр үед л ажилд авсан санагдаж байна. Тэгээд би 1988 оны намар 05, 06-р сарын үед өндөр настны тэтгэвэрт гарсан тэгэхэд нярваа хийгээд л үлдсэн... гэсэн,

гэрч ын ...Б.******* Завхан аймгийн *******ийн удирдах газрын харьяа ХБТрестэд худалдагчаар ажиллаж байгаад манай бөөний бааз руу шилжин ирж ажилласан. Бөөний бараа баазад нярваар анх ажилд орж ажилласан. Нярваар 1995 оны хавар хүртэл ажилласан санагдаж байна. Нярваас өөр ажил хийгээгүй. Нярвууд хоорондоо солигддог байсан. Бэлэн хувцасны нярав, аж ахуйн нярав зэрэг ажлууд хийж байсан... гэсэн,

гэрч С.ын ...Б.******* Завхан аймгийн Бөөний бараа баазад 1988 оноос бэлэн хувцасны нярваар ажилд ороод 1995 он хүртэл ажилласан. Тэгээд 1995 онд хувьчлал явагдаад ихэнх хүмүүс ажилгүй болсон. Дараа нь ******* худалдаа ХХК болж нэр нь өөрчилөгдөж байсан. Тэр үед би хүнсний барааны нярваар ажиллаж байсан. Хувьчлагдахаас өмнө ******* компани нэртэй болж байсан... гэсэн мэдүүлэгүүдээр давхар нотлогдож байна.

Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* овгийн *******ийн *******ийг 1984 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 01-нийг хүртэл Завхан аймгийн *******ийн трестэд худалдагчаар, 1988 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 1991 оны 12-р сарын 30 хүртэл Завхан аймгийн Бөөний худалдааны бараа баазад бэлэн хувцасны нярваар, 1991 оны 12-р сарын 30-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-нийг Завхан аймгийн ******* сумын өргөн хэрэглээний ******* компани УҮГ-т бэлэн хувцасны нярваар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ  Л.ЭХЛЭЛТ