| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2017/00336/И |
| Дугаар | 371 |
| Огноо | 2017-08-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 371
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би, Ж.*******ы нэхэмжлэлтэй Б.*******т холбогдох 5,765,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны 07-р сард иргэн Б.*******аас ТАЙГА-2 хөрөө рам худалдаж авсан юм. Б.******* анх хөрөө рам зарахдаа мотор шатвал үнэгүй сольж өгнө. Энэ манай давуу тал гэж тохиролцсон юм. Уг хөрөө рам нь нэг сар гаруй ажиллаад мотор нь шатсан. Би моторыг нь Б.*******т өгөөд одоо болтол мотор аваагүй. Иргэн Доржоос 1.500.000 төгрөгөөр мотор худалдаж авсан. Иймд иргэн Б.*******аас моторын үнэ болох 1.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
...мөн сэлбэг, моторын үнэ болох 4,265,000 төгрөгийг нэмж гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би 2017 оны 06-р сарын 09-нд өгсөн нэхэмжлэл, мөн 2017 оны 06-р сарын 29-нд гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Дээрх нэхэмжлэлд төлөгдсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн хүсэлтийг хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.******* нь Б.*******т холбогдуулан 5,765,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Ж.*******ы нэхэмжлэлтэй Б.*******т холбогдох 5,765,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийнтэмдэгтийн хураамжинд төлсөн 83190 төгрөгийг Завхан аймгийн Улиастай сумын төсвийн орлого буюу 090000941 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ