Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/99

 

 

2022        03          17                                        2022/ШЦТ/99

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.А даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.О

Улсын яллагч С.Б

Хохирогч Ж.Б

Хохирогчийн өмгөөлөгч Б.Т

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д, С.Б

Шүүгдэгч Э.М, Ж.Б, Д.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Б, Э.М, Д.Э нарт холбогдох эрүүгийн 2125003520374 дугаартай хэргийг тус шүүхийн 107 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 

Монгол улсын иргэн, 

Монгол улсын иргэн, 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.М нь 2021 оны 10 дугаар сарын 17-ны шөнө 37-14 ОРХ улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багийн нутаг дэвсгэрт байрлах Оргил худалдааны төвийн урд талын засмал зам дээр явган зорчигч Ж.Быг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан,

-шүүгдэгч Ж.Б нь гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн,

-шүүгдэгч Д.Э нь 2021 оны 10 дугаар сарын 17-ны шөнө тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан,согтуурсан үедээ, замын хөдөлгөөнд 51-81 ОРО улсын дугаартай Ланд Круйзер маркийн тээврийн хэрэгсэл жолоодон оролцож байхдаа Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багийн нутаг дэвсгэрт байрлах Оргил худалдааны төвийн урд талын засмал зам дээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, энэ гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан хэрэгт тус тус холбогдож Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай 27.10 дугаар зүйлийн 1, 21.2 дугаар зүйлийн 1, 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

          Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:   

             -шүүгдэгч Э.Мын мэдүүлсэн: 2021 оны 10 дугаар сарын 17-ны орой Тосгоноос город чиглэлд Оргил худалдааны төвийн урд замаар явж байсан. Замын урд 2 машин гэрлээ асаасан зогсож байсан. Тэр машинуудтай зэрэгцэж ирэхэд гэнэт явган зорчигч гарч ирж мөргүүлсэн. Тэгээд би сандраад замын урд зогсож байгаа Ланд, Портер машинууд дээр очоод ландын жолоочоос “хүн дайрчихлаа, цагдаагийн утас мэдэхүү” гэж асуухад мэдэхгүй гээд шууд хөдлөөд явчихсан. Тэгээд би цагдаа дуудсан. Би гэм буруугаа хүлээж байна. Явган зорчигч зүүн гар талаас гэнэт гарч ирсэн. Замын урд зогсож байсан машинууд гэрлээ асаасан байсан бөгөөд Ланд машин холын гэрэл дээрээ тавьсан, нүд гялбуулж байсан гэх мэдүүлэг,

           -шүүгдэгч Ж.Бын мэдүүлсэн: Би Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг зөвшөөрөхгүй. Би машинаас бууснаа орон гаран санаж байгаа. Зам гарч машин барьж явна гэж бодож явсан. Би зориуд худал мэдүүлээгүй, бодсоноо мэдүүлсэн. Замын цаана л дайрсан гэж бодсон гэх мэдүүлэг

          -шүүгдэгч Д.Эын мэдүүлсэн: Би хүн дайраагүй, гэм буруугаа ойлгохгүй байгаа. Би тухайн үед Быг осолд орчихлоо гэж мэдсэн. Энэ залуу цагдаагийн утасны дугаарыг асуусан. Би жолоодох эрхийн үнэмлэхгүй байсан тул “мэдэхгүй” гээд хөдөлж хашаа руу орж байдлыг харж байгаад гэр рүүгээ явсан. Хэргийн хажуугаар бас нэг хэрэг гэж бодсон. Би эрхийн үнэмлэхгүй, жолоодох эрхээ хасуулсан байсан тул Ганбаасангаар худал мэдүүлэг өгүүлсэн... гэх мэдүүлэг,

      -хохирогч Ж.Бын мэдүүлсэн: Биеийн байдал сайнгүй, гар хөл янгинаж өвддөг, шүд хугарсан, 2 сар тэргэнцэр дээр байсан. 6 сар хүртэл эмчлүүлнэ.12 сарын 10 наас Оточ Одь эмнэлэгт эмчлүүлсэн 925,761 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1,000,000 төгрөг, шүдээ эмчлүүлсэн 60,000 төгрөг мөн багтсан. Эдгээрийг нэхэмжилнэ. М нь толгойн MRI шинжилгээний төлбөр, эмнэлгийн ор хоногийн мөнгө, тэргэнцэр суга таягны мөнгө, өвдөгний чиг баригчийн мөнгө зэргийг төлсөн. Э 200,000 төгрөг өгсөн гэх мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан:   

-Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тухай “...Э.Моос...Оргил худалдааны төвийн урд авто зам дээр дугаартай приус20 загварын тээврийн хэрэгслээр хүн мөргөсөн....2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 01 цаг 00 минутад хүлээн авч... гэсэн тэмдэглэл /хх-ийн 07 дугаар талд/

-Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны”... 2021оны 10 дугаар сарын 17-ны өдөр...Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багийн нутаг дэвсгэрт Оргил худалдааны төвийн урд төв зам байх ба замын гэрэлтүүлэг хашлага байхгүй хөрс хуурай, замын гарц тэмдэг тэмдэглэгээ байхгүй байв. А цаг хүн мөргөсөн цэгийг Моор заалгаж хэрэг зургийн аргаар бэхжүүлэв... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт  /хх-ийн 8-12-р талд/

 - Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 13-17-р талд/

 -Эрх бүхий албан тушаалтны /Оргил худалдаан төвийн урд талын төв замын камерын бичлэгээс хуулбарлан авсан дискэнд үзлэг хийсэн тухай/...00цаг 14 минутад гарсан зам тээврийн ослын бичлэг байна. Бичлэгийн 01 минут 13 секундэд замын урд талын баруун талаас зүүн тал руу замын урд хэсэгт хар өнгийн Ланд маркийн тээврийн хэрэгсэл ирээд зогсож байгаа бичлэг байна. 01 цаг 16 минутад тухайн тээврийн хэрэгслийн зүүн талын хаалгаар явган зорчигч буугаад зам хөндлөн урдаас хойшоо гарч байгаа 1 хүний бичлэг байх бөгөөд эсрэг урсгалаас буюу зүүнээс баруун зүгт явж байгаа тээврийн хэрэгсэлд 01 минут 19 секундэд замын гол хэсэгт мөргүүлж байгаа бичлэг байна...гэх тэмдэглэл/ хх-ийн 18-р талд/

-харьцуулах шинжилгээнд хэв загвар дээж авсан тэмдэглэл /хх-ийн 27-28-р талд/

- “Э М 0.00%” гэсэн согтуурал шалгасан баримт /хх-ийн 29-р талд/

- Оргил худалдааны төвөөс гаргуулан авсан хяналтын камерын бичлэгийг Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 32-р талд/

-хохирогч Ж.Бын мэдүүлсэн... 2021 оны 10 дугаар сарын 16-ны орой ...Эрдэнээ гэх найзынхаа хамтаар 1шил архи  хувааж уусан... Эрдэнээ гэх найзынхаа жолооч болон түүний хамтаар Ланд-200 загварын тээврийн хэрэгсэлд сууж городоос Тосгон чиглэл рүү явж байгаад Оргил худалдааны төвийн урд авто зам голцооны хажуу талд тээврийн хэрэгслийн баруун хаалгаар буугаад албаныхаа машиныг хүлээж байгаад замын нөгөө талруу хөндлөн гараад такси барих гэж байтал нэг тээврийн хэрэгсэл ирээд намайг дайрсан.Нэг сэрсэн чинь эмнэлэг дээр байсан. Миний бодлоор 120 км цагийн хурдтай явж байсан болов уу гэж бодож байна. Тухайн осол болсон гэх газар явган хүний гарц тэмдэглэгээ байхгүй, гэрэлтүүлэг уг нь байсан, хяналтын камер анзаараагүй, үзэгдэх орчин чөлөөтөй байсан. Би Оргил худалдааны төвийн урд талын авто зам дээр Оргил талдаа город руу явдаг талд замын хөвөөн дээр зогсож байсан. Миний баруун шилбэ ясны дээд тал шугаман хэлбэрийн хугаралтай, баруун  дунд чөмөг ясны гадна булуу хэсэг жижиг сэмэрсэн хугаралтай эргэн тойрон ясны эвийн хавантай байгаа. Урд үүдэн шүд эмтэрсэн юм идэх боломжгүй байна ...” гэх мэдүүлэг/хх-н 35-34-р талд/,

-шүүгдэгч Э.Мын гэрч, сэжигтнээр мэдүүлсэн...2021 оны 10 дугаар сарын 16-17-ны шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад Орхон аймгийн Баянцагаан багийн тосгонд зорчигч хүргэж өгчихөөд буцаад шинээр баригдсан Оргил худалдааны төвийн урд талын засмал дээр Город орох чиглэлтэй явж байтал замын эсрэг талд портер маркийн тээврийн хэрэгсэл зогсож байсан. Түүний ард талд Ланд-200 маркийн тээврийн хэрэгсэл зогсож байсан. Тухайн Ланд-200 маркийн тээврийн хэрэгслийн гэрэл нь их тод асаж байсан. Би бодохдоо холын гэрэл дээрээ тавьсан байх гэж бодсон. Тухайн үед ертөнцийн зүгээр баруун урд талаас явган зорчигч гэнэт гараад ирсэн. Тухайн үед би айж сандраад тухайн хүнийг мөргөсөн. Тэр хүн миний машины зүүн гар тал руу зам руу шидэгдсэн. Би машинаасаа буугаад тухайн хүн дээр очиж хараад ахаа сэрээрэй гэж хэлээд, замын эсрэг талд зогсож байсан Ланд-200 маркийн тээврийн хэрэгслийн жолооч дээр очоод цагдаагийн газар луу яаж залгадаг билээ гэж асуутал мэдэхгүй гэж хэлээд яваад өгсөн....” гэх мэдүүлэг/хх-н 23-24, 90-91-р талд/,

-гэрч Н.Ггийн ... 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр захирал Э болон захирлын найз Ж.Б нартай Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум руу портер засахаар яваад орой 08 цагийн үед ирээд Оргил «удалдааны төвийн замын урд талд хашаан дотор дахин машин засчихаад 23 цаг дөхөж байхад гэр лүүгээ явсан. Оргил худалдааны төвийн урд талын хашаанд Э захирал болон Б нар нэг шил архи хувааж ууж байсан. Намайг гэртээ харьсан хойно шөнө Ж.Б гэх хүний эхнэр залгаад янз бүрээр хэлээд хараагаад байхаар нь утсаа салгаад унтаад өгсөн. Маргааш өглөө нь захирал залгаад цагдаа дээр очоод мэдүүлэг өгчих гэхээр нь юу гэж өгөх юм гэж асуухад тэгээд тэгээд өгчих гэх мэтээр хэлсэн. Улмаар захирлын зааж өгснөөр цагдаад мэдүүлэг өгсөн... Би Сэлэнгэ аймгаас ирсэн цагаас хойш захирлын машиныг дахин бариагүй.Би тухайн үед байгаагүй.Ж.Быг гэртээ хэзээ харьсан талаар мэдээгүй.Би өөрөө түрүүлээд яваад өгсөн. Би Быг тээврийн хэрэгсэлд мөргүүлэх үед байгаагүй. Маргааш нь л машинд дайруулсан гэдгийг мэдсэн ... гэх мэдүүлэг /хх-н 48-р талд/,

- Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 сарын 22-ны өдрийн №630 дугаартай “... Ж.Бын биед баруун хөлийн дунд чөмгөний ясны гадна булууны сэлтэрсэн далд хугарал, баруун шилбэний шаант ясны далд хугарал, өвдөгний үений дотор холбоосны язралт, дээд хоёрдугаар шүдний хугарал, баруун хөл гуяны дундаас доош шилбэ хүртэл бүхэлдээ, зүүн өвдөгний үе шилбэ бүхэлдээ, зүүн өгзөг, зүүн гарын тохойнд цус хуралт, дух, хоёр гарын сарвуу, нуруунд зулгаралт тогтоогдлоо.  Уг гэмтлүүд нь авто ослын улмаас үүсгэгдэх боломжтой. Баруун хөлийн дунд чөмгөний ясны гадна булууны сэлтэрсэн далд хугарал нь тус бүрдээ эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Өвдөгний үений дотор холбоосны язралт, дээд хоёрдугаар шүдний хугарал, баруун хөл гуяны дундаас доош шилбэ хүртэл бүхэлдээ, зүүн өвдөгний үе шилбэ бүхэлдээ, зүүн өгзөг, зүүн гарын тохойнд цус хуралт нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Дух, хоёр гарын сарвуу, нуруунд зулгаралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй...” гэх дүгнэлт /хх-н 53-55-р талд/

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 сарын 28-ны өдрийн №291 дугаартай Ж.Бын биенээс авсан цусанд этилийн спирт 3.2 промиль процент илэрсэн болно. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарагдана... гэх дүгнэлт /хх-ийн 68-69-р талд/

-2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаартай Мөрдөгч П.Бат-Эрдэний гаргасан…Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д зааснаар “Жолооч хөдөлгөөний орчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 12.3-д зааснаар “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг  улсын дугаартай “Тоёота приус-20” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Э.М нь зөрчсөн байна.

Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-д зааснаар “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэснийг явган зорчигч Ж.Б нь зөрчсөн байна.... гэх магадлагаа /хх-ийн 72-73-р хуудас/

-“Авто тээврийн Үндэсний төв” ТӨҮГ-ын  Орхон аймгийн авто тээврийн төвийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 08 дугаартай техникийн хяналтын үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 79-84-р талд/

      -хохирогч Ж.Бын 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл Орхон аймгийн БОЭТ-ийн гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүхийн хуулбар /хх-ийн 122-131-р талд/

-2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 02 дугаартай Мөрдөгч П.Бн гаргасан...Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д зааснаар Жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д зааснаар Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, “Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д зааснаар Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, Замын хөдөлгөөний дүрмийн 18.3-д зааснаар Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно гэснийг 37-14 ОРХ улсын дугаартай “Тоёота приус-20” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Э.М нь тус тус зөрчсөн байна.

 Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-д зааснаар Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” Замын хөдөлгөөний дүрмийн 6.1-д зааснаар Тээврийн хэрэгслээр зорчигч дараах үүргийг хүлээнэ: в/ тээврийн хэрэгслийг бүрэн гүйцэт зогссоны дараа зориулалтын буух талбай руу, ийм талбай байхгүй бол явган хүний зам, хөвөө тал руу буюу ар тал руу буух, тэр талаас суух. Тайлбар: Явган хүний зам, хөвөө тал руу буюу ар тал руу буух, тэр талаас суух боломжгүй бол аюулгүй байдлыг хангаж, бусдын хөдөлгөөнд саад хийхгүйгээр зорчих хэсэг тал руу буух, тэр талаас суухыг зөвшөөрнө, Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д зааснаар Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэснийг явган зорчигч Ж.Б нь тус тус зөрчсөн байна.

 Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д зааснаар Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-д зааснаар Жолооч дараах үүргийг хүлээнэ ... г/ Хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учирсан байж болзошгүй зам тээврийн ослын тохиолдол харсан даруйд очиж бололцоотой тусламж үзүүлэх, цагдаа, эмнэлгийн байгууллагад яаралтай мэдэгдэх; д/ Зам тээврийн осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, түүнийг эмнэлэгт яаралтай хүргэх; Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-д зааснаар Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ… г/ Тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах; Тайлбар: Зам тээврийн ослыг харсан гэрч нь осолд өртсөн хүнд яаралтай тусламж үзүүлэх, цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэх, эмнэлгийн түргэн тусламж дуудах, мөн боломжтой бол ослыг гэрчлэх бусад хүний овог нэр, хаяг. утасны дугаарыг тэмдэглэж авах, цагдаагийн ажилтанг иртэл хэргийн газраас явахгүй байх үүрэг хүлээнэ”, Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д зааснаар Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын  дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, Замын хөдөлгөөний дүрмийн 18.2-д зааснаар Дараах тохиолдолд холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ: а/ Өөдөөс яваа тээврийн хэрэгсэл хүртэл 150 м-ээс багагүй зайд; б/ Өөдөөс яваа тээврийн хэрэгслийн жолооч гэрэл шилжүүлэх дохио өгвөл зайн хэмжээг үл харгалзан; в/ Бусад жолоочийн нүдийг гялбуулж болзошгүй тохиолдолд” гэсэн заалтыг  улсын дугаартай Ланд-200 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д.Э нь тус тус зөрчсөн байна” гэх магадлагаа /хх-ийн 144-145-р талд/

-гэрч Д.Шн ... Э намайг гаргаж өгөхөөр шинээр баригдсан Оргил худалдааны төвийн урд талын зам дээр зогссон. Би тухайн үед Өвгөнхүүгийн барьж явсан портер машинд сууж байгаад Эын машин дээр очоод жолоочийн хажууд суусан. Тухайн үед Э өөрөө машинаа барьж ирээд жолооны хүрдэн дээр сууж байсан. Харин Эын найз Б арын суудалд сууж байсан. Өөр хүн байгаагүй. Эын машинд суугаад Этай адуу малаа яах уу? уях юм уу гэж асууж байтал Б арын суудал дээрээс бууна гээд буугаад хаалгаа хаасан. Удаагүй Эын тал дээр буюу жолоочийн талд нэг эрэгтэй хүн ирээд Этай юм яриад байсан. Юу яриад байгаа нь сайн сонсогдоогүй. Эмнэлэг, цагдаагийн утасны дугаар л асуугаад байх шиг байсан. Тухайн үед л осол болсон юм байна гэдгийг л өөртөө таамагласан. Э хэлэхдээ нөгөө Б чинь дайруулсан юм шиг байна гэдгийг хэлсэн. Тэгээд л Э машинаа бариад хөдөлсөн. Б, Э нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Хэлж ярьж байгаагаа мэдэж байсан. Бүүр тасраад уначихаагүй. Би “одоо яана аа” гэж хэлтэл юм ярилгүй шууд баруун дарж эргээд л Э өөрийнхөө хашаа руу очсон ... Б,Э нар архи согтууруулах ундаа хэрэглэсэн. Хэлж ярьж байгаагаа мэдэж байсан, бүр тасрад уначихаагүй...гэх мэдүүлэг /хх-н 150-151-р талд/,

-шүүгдэгч Ж.Бын яллагдагчаар мэдүүлсэн: Надад сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. Би зам тээврийн осолд орох үедээ согтуу явж байсан учир замын нөгөө талаас такси барих бодолтой байсан. Зам гарсан байсан гэж л өөрөө бодсон. Анхны мэдүүлгээ өөрийнхөө бодлоороо л өгсөн. Замын хяналтын камер болон цагдаагийн байгууллага үнэн зөвийг тогтоох байх л гэж бодсон. Худал мэдүүлэг өгсөнд зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авахуулах бодолтой байна...”гэх мэдүүлэг /хх-ийн 183-р талд/ зэргийг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдож байна.

Үйл баримт: Шүүгдэгч Э.М нь 2021 оны 10 дугаар сарын 16-наас17-нд шилжих шөнийн  00цагийн орчим 37-14 ОРХ улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Оюут багийн нутаг дэвсгэрт Оргил худалдааны төвийн урд талын засмал зам дээр явган зорчигч Ж.Быг мөргөж биед нь баруун хөлийн дунд чөмгөний ясны гадна булууны сэлтэрсэн далд хугарал, баруун шилбэний шаант ясны далд хугарал, өвдөгний үений дотор холбоосны язралт, дээд хоёрдугаар шүдний хугарал, баруун хөл гуяны дундаас доош шилбэ хүртэл бүхэлдээ, зүүн өвдөгний үе шилбэ бүхэлдээ, зүүн өгзөг, зүүн гарын тохойнд цус хуралт, дух, хоёр гарын сарвуу, нуруунд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан,

-шүүгдэгч Ж.Б нь гэрч, хохирогчоор мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа“ ... зам чөлөөлж замын хойд хэсэгт гар өргөөд зогсож байхад машин мөргөсөн...”, “ ... баруун хаалгаар бууж замын нөгөө тал руу хөндлөн гараад такси барих гэж байтал ...би Оргил худалдааны төвийн урд талын авто зам дээр Оргил талдаа город руу явдаг талд замын хөвөөн дээр зогсож байсан... “ гэж зориуд худал мэдүүлсэн,

Шүүгдэгч Д.Э нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2021 оны 10 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнийн 00 цагийн орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуурсан байхдаа 51-81 ОРО улсын дугаартай Ланд Круйзер маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багийн нутаг дэвсгэрт Оргил худалдааны төвийн урд талын засмал замын хажуугийн шороон хэсэгт баруунаас зүүн тийш харуулан холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлээгүй, өөдөөс яваа тээврийн хэрэгслийн жолоочийн нүдийг гялбуулах нөхцөл байдалд 81-81 ОРО улсын дугаартай Ланд-200 маркийн тээврийн хэрэгслээ байрлуулан зогсоож, түүний машинд хамт зорчиж согтууруулах ундаа хэрэглэсэн Ж.Б машинаас бууж зам хөндлөн гарах гэж яваад өөдөөс ирж явсан 37-14 ОРХ улсын дугаартай Тоёота Приус машинд мөргүүлсэн осол гарахад шууд шалтгаантай нөхцөлийг бий болгосон, аюулгүй байдлыг хангаагүй, улмаар Ж.Быг осолд орсоныг мэдсээр байж харсан даруйд очиж бололцоотой тусламж үзүүлэх, цагдаа, эмнэлгийн байгууллагад яаралтай мэдэгдэх, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх үүргээ биелүүлээгүй, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйл баримтууд болжээ.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, камерын бичлэгийг буулгасан тэмдэглэл, хохирогч, гэрчүүд, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн магадлагаанууд зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

Шүүгдэгч Э.М, Д.Э нарын замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөн үйлдлийн улмаас хохирогч Ж.Бын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь ...Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, Эрх бүхий албан тушаалтны /Оргил худалдааны төвийн урд талын төв замын камерын бичлэгээс хуулбарлан авсан дискэнд үзлэг хийсэн тухай/...00цаг 14 минутад гарсан зам тээврийн ослын бичлэг байна. Бичлэгийн 01 минут 13 секундэд замын урд талын баруун талаас зүүн тал руу замын урд хэсэгт хар өнгийн Ланд маркийн тээврийн хэрэгсэл ирээд зогсож байгаа бичлэг байна.01 цаг 16 минутад тухайн тээврийн хэрэгслийн зүүн талын хаалгаар явган зорчигч буугаад зам хөндлөн урдаас хойшоо гарч байгаа 1 хүний бичлэг байх бөгөөд эсрэг урсгалаас буюу зүүнээс баруун зүгт явж байгаа тээврийн хэрэгсэлд 01 минут 19 секундэд замын гол хэсэгт мөргүүлж байгаа бичлэг байна...гэх тэмдэглэл, хохирогч Ж.Бын...Тосгон чиглэл рүү явж байгаад Оргил худалдааны төвийн урд авто зам голцооны хажуу талд тээврийн хэрэгслийн баруун хаалгаар буугаад албаныхаа машиныг хүлээж байгаад замын нөгөө тал руу хөндлөн гараад такси барих гэж байтал нэг тээврийн хэрэгсэл ирээд намайг дайрсан, нэг сэрсэн чинь эмнэлэг дээр байсан.....гэх мэдүүлэг,Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 сарын 22-ны өдрийн “... Ж.Бын биед баруун хөлийн дунд чөмгөний ясны гадна булууны сэлтэрсэн далд хугарал, баруун шилбэний шаант ясны далд хугарал, өвдөгний үений дотор холбоосны язралт, дээд хоёрдугаар шүдний хугарал, баруун хөл гуяны дундаас доош шилбэ хүртэл бүхэлдээ, зүүн өвдөгний үе шилбэ бүхэлдээ, зүүн өгзөг, зүүн гарын тохойнд цус хуралт, дух, хоёр гарын сарвуу, нуруунд зулгаралт тогтоогдлоо.  Уг гэмтлүүд нь авто ослын улмаас үүсгэгдэх боломжтой...” гэх дүгнэлт, гэрч П.Шинэпүрэвийн ... Удаагүй Эын тал дээр буюу жолоочийн талд нэг эрэгтэй хүн ирээд Этай юм яриад байсан. Юу яриад байгаа нь сайн сонсогдоогүй. Эмнэлэг, цагдаагийн утасны дугаар л асуугаад байх шиг байсан. Тухайн үед л осол болсон юм байна гэдгийг л өөртөө таамагласан. Э хэлэхдээ нөгөө Б чинь дайруулсан юм шиг байна гэдгийг хэлсэн… Би “одоо яана аа” гэж хэлтэл юм ярилгүй шууд баруун дарж эргээд л Э өөрийнхөө хашаа руу очсон... гэх мэдүүлэг, ослын шалтгааны талаархи мөрдөгчийн магадлагаанууд, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шүүгдэгч Э.Мын гэрч,сэжигтнээр мэдүүлсэн...2021 оны 10 дугаар сарын 16-17-ны шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад Орхон аймгийн Баянцагаан багийн тосгонд зорчигч хүргэж өгчихөөд буцаад шинээр баригдсан Оргил худалдааны төвийн урд талын засмал дээр Город орох чиглэлтэй явж байтал замын эсрэг талд портер маркийн тээврийн хэрэгсэл зогсож байсан.Түүний ард талд Ланд-200 маркийн тээврийн хэрэгсэл зогсож байсан. Тухайн Ланд-200 маркийн тээврийн хэрэгслийн гэрэл нь их тод асаж байсан. Би бодохдоо холын гэрэл дээрээ тавьсан байх гэж бодсон. Тухайн үед ертөнцийн зүгээр баруун урд талаас явган зорчигч гэнэт гараад ирсэн. Тухайн үед би айж сандраад тухайн хүнийг мөргөсөн...гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар бүрэн эргэлзээгүй нотлогдож тогтоогдсон байна.

Мөн, шүүгдэгч Ж.Б нь 2021 оны 10 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнийн  00 цагийн орчим 37-14 ОРХ улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгсэлд Оюут багийн нутаг дэвсгэрт Оргил худалдааны төвийн урд талын засмал зам дээр мөргүүлсэн үйл баримтын талаар эрх бүхий албан тушаалтанд 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гэрчээр, мөрдөн шалгах ажиллагаанд 2021оны 10 дугаар сарын 21-ний өдөр, 2021оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хохирогчоор тус тус мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөөр баталгаа гаргасны дараа хэргийн нөхцөл байдлын талаар “ ... зам чөлөөлж замын хойд хэсэгт гар өргөөд зогсож байхад машин мөргөсөн...”, “ ... баруун хаалгаар бууж замын нөгөө тал руу хөндлөн гараад такси барих гэж байтал ...би Оргил худалдааны төвийн урд талын авто зам дээр Оргил талдаа город руу явдаг талд замын хөвөөн дээр зогсож байсан... гэж зориуд худал мэдүүлсэн нь Эрх бүхий албан тушаалтны /Оргил худалдаан төвийн урд талын төв замын камерын бичлэгээс хуулбарлан авсан дискэнд үзлэг хийсэн тухай/...00цаг 14 минутад гарсан зам тээврийн ослын бичлэг байна.Бичлэгийн 01 минут 13 секундэд замын урд талын баруун талаас зүүн тал руу замын урд хэсэгт хар өнгийн Ланд маркийн тээврийн хэрэгсэл ирээд зогсож байгаа бичлэг байна.01 цаг 16 минутад тухайн тээврийн хэрэгслийн зүүн талын хаалгаар явган зорчигч буугаад зам хөндлөн урдаас хойшоо гарч байгаа 1 хүний бичлэг байх бөгөөд эсрэг урсгалаас буюу зүүнээс баруун зүгт явж байгаа тээврийн хэрэгсэлд 01 минут 19 секундэд замын гол хэсэгт мөргүүлж байгаа бичлэг байна...гэх тэмдэглэл/ хх-ийн 18-р талд/,хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл,үзлэгийн тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд,эрх бүхий албан тушаалтны ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл,хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогджээ. Өөрөөр хэлбэл,Ж.Б нь Ланд машины зүүн хаалгаар бууж шууд зам хөндлөн гарах гэж яваад замын голд машинд мөргүүлсэн байна. Шүүгдэгч Ж.Б нь  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг хэргийн нөхцөл байдлыг дүгнэх, нотлох баримтыг үнэлж дүгнэхэд нөлөөлөхүйц худал мэдүүлэг өгсөн байна.

Шүүгдэгч Э.Мын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжтэй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсний улмаас хохирол хор уршиг учирсан болгоомжгүй хэлбэрийн гэм буруутай үйлдэл бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

       Шүүгдэгч хэргийн үйл баримтын талаар болон гэм буруутай эсэх талаар маргаагүй гэм буруугаа хүлээжээ.

       Шүүгдэгчийн үйлдлийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 18.3-д заасан “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэснийг зөрчсөн, харин явган зорчигч Ж.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 5.6 “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна”, 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэснийг зөрчсөн байна... гэх мөрдөгчийн магадлагаа үндэслэлтэй бөгөөд хэрэг гарахад хохирогчийн илт болгоомжгүй үйлдэл нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй.      

        Шүүгдэгч Д.Эын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан, согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугатах гэмт хэргүүдийн шинжтэй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршиг учирсан болгоомжгүй хэлбэрийн гэм буруутай үйлдэл бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар гэм буруутай үйлдэл хийгээгүй гэж маргаж мэтгэлцсэн.

        Мөрдөгчийн тогтоосон “...Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д зааснаар “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-д зааснаар “Жолооч дараах үүргийг хүлээнэ ... г/ Хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учирсан байж болзошгүй зам тээврийн ослын тохиолдол харсан даруйд очиж бололцоотой тусламж үзүүлэх, цагдаа, эмнэлгийн байгууллагад яаралтай мэдэгдэх; д/ Зам тээврийн осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, түүнийг эмнэлэгт яаралтай хүргэх; Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-д зааснаар “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ… г/ Тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах; Тайлбар: Зам тээврийн ослыг харсан гэрч нь осолд өртсөн хүнд яаралтай тусламж үзүүлэх, цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэх, эмнэлгийн түргэн тусламж дуудах, мөн боломжтой бол ослыг гэрчлэх бусад хүний овог нэр, хаяг. утасны дугаарыг тэмдэглэж авах, цагдаагийн ажилтанг иртэл хэргийн газраас явахгүй байх үүрэг хүлээнэ”, Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д зааснаар “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын  дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, Замын хөдөлгөөний дүрмийн 18.2-д зааснаар “Дараах тохиолдолд холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ: а/ Өөдөөс яваа тээврийн хэрэгсэл хүртэл 150 м-ээс багагүй зайд; б/ Өөдөөс яваа тээврийн хэрэгслийн жолооч гэрэл шилжүүлэх дохио өгвөл зайн хэмжээг үл харгалзан; в/ Бусад жолоочийн нүдийг гялбуулж болзошгүй тохиолдолд” гэсэн заалтыг 81-81 ОРО улсын дугаартай Ланд-200 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д.Э нь тус тус зөрчсөн байна” гэх магадлагаа хэргийн 144-145-р талд,түүнтэй яллагдагч, хохирогч нарыг танилцуулсан баримт 146-148 дугаар талд авагдсан, яллагдагч нар дээрхи магадлагааны талаар ямар нэг хүсэлт гомдол гаргаагүй байна. Түүнчлэн             Мөрдөгчийн магадлагааг хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, камерын бичлэгт хийсэн үзлэг, тэмдэглэл, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд, гэрчийн мэдүүлгүүд баталсан ба зөрүүгүй байна.

       Шүүгдэгч түүний өмгөөлөгч нар “хохирогчийг мөргөөгүй, ямар нэг үйлдэл хийгээгүй”гэж мэтгэлцсэн нь үндэслэлгүй гэж үзэв.

        Шүүгдэгч Д.Э нь замын хөдөлгөөнд оролцож авто замын хажуугийн шороон хэсэгт тээврийн хэрэгслээ зогсоож байрлуулахдаа холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлээгүйгээс өөдөөс яваа тээврийн хэрэгслийн жолоочийн нүд гялбах нөхцөлийг шууд бүрдүүлсэн ба машиндаа зорчиж явсан хүний аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүйгээс Ж.Б машины зүүн хаалга буюу зам талын хаалгаар бууж шууд зам хөндлөн гарч яваад өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэлд мөргүүлж хүндэвтэр гэмтэл хохирол учирсан байна. Мөн Д.Э нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуурсан байсан болох нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д зааснаар “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд),эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн...гэх мөрдөгчийн магадлагаа, гэрч Н.Ггийн...2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр...Оргил худалдааны төвийн урд талын хашаанд Э захирал болон Б нар нэг шил архи хувааж ууж байсан...гэх мэдүүлэг, гэрч Д.Шинэпүрэвийн... Б, Э нар архи согтууруулах ундаа хэрэглэсэн. Хэлж ярьж байгаагаа мэдэж байсан, бүр тасраад уначихаагүй...гэх мэдүүлэг, гэрчээр Д.Эын мэдүүлсэн...бид нар архи дарс уусан. Би сүүлдээ согтсон байна...гэх мэдүүлэг, шүүгдэгч Д.Эын мэдүүлсэн... хэргийн хажуугаар бас нэг хэрэг гэж бодсон. Би эрхийн үнэмлэхгүй, жолоодох эрхээ хасуулсан байсан тул Ганбаасангаар худал мэдүүлэг өгүүлсэн...гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай бүрэн нотлогджээ.        

           Шүүгдэгч Д.Эын эдгээр үйлдэл нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.1,2.2 дахь хэсэг, 27.11 дүгээрийн зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийн шинжийг хангасан ба түүний үйлдлийн шууд шалтгаант холбоотой нөхцөл байдлын улмаас осол гарч хүний эрүүл мэндэд хохирол учирчээ.         

        Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч нар Эрүүгийн хуулиар хориглосон үйлдэл хийсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи байдлаар нотлогдож тогтоогдсон тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.

           Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч Э.М нь 2021 оны 10 дугаар сарын 17-ны шөнө 37-14 ОРХ улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багийн нутаг дэвсгэрт Оргил худалдааны төвийн урд талын засмал зам дээр явган зорчигч Ж.Быг мөргөж зам тээврийн осол гаргаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, шүүгдэгч Ж.Б нь эрх бүхий албан тушаалтан болон мөрдөгчид удаа дараа мэдүүлэг өгөхдөө “... зам чөлөөлж, Оргил худалдааны төвийн талд зогсож байхад ...”, “ ... баруун хаалгаар бууж замын нөгөө тал руу хөндлөн гараад такси барих гэж байтал ... 120 километрээс дээш явж байсан ... “ гэхчлэн мэдүүлсэн буюу хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн, шүүгдэгч Д.Э нь 2021 оны 10 дугаар сарын 17-ны шөнө согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй мөртлөө замын хөдөлгөөнд өөрийн 51-81 ОРО улсын дугаартай Ланд Круйзер маркийн тээврийн хэрэгсэл жолоодон оролцож байхдаа Оргил худалдааны төвийн урд засмал зам дээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, энэ гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж,   

      -шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Д: шүүгдэгч Э.М гэм буруугаа хүлээж маргахгүй байгаа. Энэ 3 хүн гурвуулаа Замын хөдөлгөөний дүрмийн зөрчилтэйг анхаарна уу гэж,

     -шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Т: шүүгдэгч Ж.Бт Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зориуд худал мэдүүлэг өгөөгүй. Санаа зорилго нь тогтоогдоогүй тул хэргийг хэрэгсэхгүй болгоно уу гэж,

      -шүүгдэгчийн өмгөөлөгч С.Б: шүүгдэгч Д.Эыг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.1,2.2 дахь хэсэг, 27.11 дүгээрийн зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй. Захиргааны зөрчил, гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг хольж хутгаад байна. Хэргийг хэрэгсэхгүй болгоно уу гэж тус тус дүгнэлт гаргажээ.

2.Эрүүгийн хариуцлагын талаар:           

        Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “ Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал,эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан, хэрэгт авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судаллаа.

       Шүүгдэгч Э.М тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, хохирол төлбөрөөс төлсөн байдал, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээсэн байдал, хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал, хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх, шүүгдэгч Ж.Бын үйлдсэн хэргийн шалтгаан нөхцөл,хэргийн байдал,гэм буруугийн хэлбэр,нийгмийн аюулын шинж зэргийг харгалзах, шүүгдэгч Д.Эын хувийн байдал, хэргийн шалтгаан нөхцөл ,үйлдсэн хэргийн нийгмийн хор аюулын хэмжээ зэргийг харгалзан тус тус хуульд заасан торгох болон зорчих эрх хязгаарлах  ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

         Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогтоогүй болно.

       Хохирол төлбөрийн тухайд: Биеийн байдал сайнгүй, гар хөл янгинаж өвддөг, шүд хугарсан, 2 сар тэргэнцэр дээр байсан. 6 сар хүртэл эмчлүүлнэ.12 сарын 10-наас Оточ-Одь эмнэлэгт эмчлүүлсэн 925,761 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1,000,000 төгрөг, шүдээ эмчлүүлсэн 60,000 төгрөг мөн багтсан. Эдгээрийг нэхэмжилнэ. М нь толгойн MRI шинжилгээний төлбөр, эмнэлгийн ор хоногийн мөнгө, тэргэнцэр суга таягны мөнгө, өвдөгний чиг баригчийн мөнгө зэргийг төлсөн. Э 200,000 өгсөн гэж мэдүүлсэн.

       Хэрэгт авагдсан хохирол зардлыг баримтуудыг шалгавал, Оточ-Одь эмнэлэгт эмчлүүлсэн төлбөр зардал 731,900 төгрөгийн, бензин түлш 112,681 төгрөгийн, шүдний эмчилгээний 60,000 төгрөгийн, бусад 41,059 төгрөгийн, өмгөөллийн хөлсний 1,000,000 төгрөгийн баримтуудыг шүүхэд гаргасан ба шүүгдэгч Э.М 825,000 төгрөгийн төлбөрийг барагдуулсан байна. Одоо хохирогчийн нэхэмжилж буй төлбөрөөс Оточ-Одь эмнэлэгт эмчлүүлсэн төлбөр зардал 731,900 төгрөг, шүдний эмчилгээний 60,000 төгрөг нийт 791,900 төгрөгийг хангах үндэслэлтэй гэж үзэв. Харин бензин түлшний 112,681 төгрөг, бусад 41,059 төгрөгний баримтууд нь эргэлзээтэй, өмгөөлөгчийн хөлс 1,000,000 төгрөг нь хуульд заасан шүүхийн зардалд хамаарахгүй тул гэм буруутай этгээдэд хариуцуулах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэж хэрэгсэхгүй болголоо.    

         Хохирогчид нийт 1,616,900 төгрөгийн зардал гарсан байх боловч хохирогчийн хэт болгоомжгүй үйлдэл хэрэг гарахад шууд нөлөөлсөн болох нь баримтаар тогтоогдсон тул Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно” гэж заасныг шүүгдэгчээс төлбөр гаргуулахдаа харгалзан үзэж, 1,616,900 төгрөгийн 60% буюу 970,140 төгрөгийг гэм буруутай этгээд хариуцах үндэслэлтэй гэж үзээд Э.Мын төлсөн 825,000 төгрөгийг хасаад 145,140 төгрөгийг түүнээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэснийг шүүгдэгч төлсөн байх тул шүүгдэгч нарыг төлөх төлбөргүй гэж заалаа.

      Шүүгдэгч Д.Э хохирогчид 200,000 төгрөг төлсөн талаар мэдүүлсэн байна.     

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг хуурцагийг хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч И овогт Эн Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан жолооч автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

-шүүгдэгч Б овогт Ж.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

-шүүгдэгч Б овогт Д.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан жолооч согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугатаах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мыг 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар,

-шүүгдэгч  Ж.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар,

          - шүүгдэгч Д.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 7 /долоон/ сарын хугацаагаар Орхон аймгийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрх хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуун /нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М, Ж.Б, Д.Э нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.

4.Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эад оногдуулсан 7 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдэж, ялын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

5. Шүүгдэгч Э.М, Ж.Б, Д.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс билчэг бүхий 1 ширхэг хуурцагийг хэрэгт хавсаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1,153,681 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.    

        7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ