Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/102

 

 

   2022         03           18                                 2022/ШЦТ/102

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.А даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Е

Улсын яллагч Б.О

Хохирогч Б.М,Д.Т, Э.Н/онлайн/

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нямдорж

Шүүгдэгч Т.Ч нарыг оролцуулан Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Чд холбогдох эрүүгийн 2008024271107 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Яллагдагч Т.Ч нь 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдрийн хооронд “автомашины сэлбэг зарна” гэж Б.Мийг хуурч, 2.000.000 төгрөгийг залилсан авсан,

-2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Оргил стар хотхоны 56-91 тоот оффис дээр байх иргэн Б.Мгаас Япон руу автомашины сэлбэг захиалж өгнө гэж хууран мэхэлж өөрийн эхнэр Болортунгалагийн Хаан банкны 5720503703 дугаарын дансанд 600.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

-Машины сэлбэг захиалах гэж холбогдсон С.Эыг “Японд чиний машины мотор байна, чи мөнгийг нь шллжүүлчих” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хуурч 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 4 дүгээр цахилгаан станцын орчимд байхдаа 3,000,000 төгрөгийг Д.Аийн эзэмшлийн 5622258380 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

-2020 оны 06 дугаар сарын 28-наас 06 дугаар сарын 30-ны өдрийн хооронд “Тарант” ХХК-д ачааны автомашины борлуулагчаар ажиллаж байхдаа хохирогч Б.Ганхуягтай Мицубуши Кантер маркийн автомашины тэвш захиалах талаар харилцаж албан тушаалын байдлаа ашиглаж, тухайн автомашины сэлбэгийг захиалах үйл ажиллагаа явагдаж байгаа мэтээр бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хуурч, өөрийн “Хаан” банкинд эзэмшиж буй 5019828766 тоот дансаар 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 1.000.000, 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөгийг буюу нийт 2.000.000 төгрөгийг үргэлжилсэн үйлдлээр шилжүүлэн авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

-“Старт Эко Ачааны сэлбэг” гэсэн нэртэй фэйсбүүк чатаар холбогдсон Ч.Эыг “Япон улсаас Мицубуши Кантер маркийн автомашины сэлбэг захиалж өгнө, 14 хоногийн дотор контейнерт ачигдаж ирнэ” гэж хуурч 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 1.440.000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр “Япон улсаа Хино Дутро” маркийн автомашины нум ирсэн байгаа, би өөрөө хүргээд өгье, миний данс руу 500.000 төгрөг шилжүүлчих” гэж хуурч 500.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн 5019828766 дугаарын дансаар тус тус шилжүүлэн авсан буюу үргэлжилсэн үйлдлээр цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж нийт 1.940.000 төгрөгийг залилсан,

- 2020 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг 10 давхар байрны 20 тоотод оршин суух иргэн Э.Нээс “Япон улсаас Хино маркийн тээврийн хэрэгслийн мотор захиалга авч нийлүүлнэ” гэж урьдчилгаа 6.000.000 төгрөгийг, мөн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр “мотор нь ирсэн” гэж үлдэгдэл 2.000.000 төгрөгийг, нийт 8.000.000 төгрөгийг Хаан банкны 5019828766 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,

-2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хооронд “Тоёота Хайс” загварын тээврийн хэрэгслийн сэлбэг зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож “Орхон Энхбүтэмж” ХХК-иас Хаан банкны 5019828766, 5021325521 тоот дансаар дамжуулан нийт 1.840.000 төгрөгийг шилжүүлэн авч залилж нэр бүхий 7 иргэнээс 2020 оны 04 дүгээр сарын 15-аас 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр 19.380.000 /арван есөн сая гурван зуун наян мянган/ төгрөгийг “автомашины сэлбэг захиалж өгнө” гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглан харьцаж, “Тарант” ХХК-д ачааны автомашины борлуулагчаар ажиллаж байх явцдаа албан тушаалын байдлаа ашиглаж, автомашины сэлбэг ирсэн байна каргоны мөнгө зээлээч гэх зэргээр зохиолмол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж арилжааны банкин дахь дансаар шилжүүлэн авч бусдад үлэмж хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогдуулан Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

      1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

            -шүүгдэгч Т.Чгийн мэдүүлсэн: Би “Тарант” ХХК-д 2012-2016 он хүртэл ажиллаж байсан.Ачааны машины сэлбэг оруулж ирж байсан ба 3 удаа Япон явж байсан.2017 оноос хувиараа сэлбэг оруулж ирж байсан.2019 онд Японоос ирээд 6 сард дахин визэнд орох байсан боловч ковидын улмаас хий гааль хааж виз гарахгүй болсон. Хүмүүсээс захиалга авсан байсан,залилан болж хувирсан .Ажлаасаа чөлөөлөгдсөн. Гараж түрээсэлж хувийн засвар, сэлбэг ажиллуулсан боловч өрөнд орсон. Бүтэн жил түрээс төлсөн.Хүмүүсээс авсан мөнгөний хагасыг аавынхаа эмчилгээнд зарцуулсан,мөн гаражын төлбөр төлсөн.Зарим мөнгийг буруу замаар зарцуулсан.Санаатай залилаагүй.Хил гааль хааснаас л шалтгаалж хөл хорионд орж орлогогүй болсон.7 хүнээс захиалга авсан нь үнэн.Саяхан ажилд орсон.1 жил 6 сарын хугацаанд өрөө төлнө гэж тооцоолж байгаа гэх мэдүүлэг,

-хохирогч Э.Нийн мэдүүлсэн: Энэ хүнийг сэлбэг оруулж ирнэ гэж лайв хийж байхад нь манай нөхөр холбогдож байсан.Би бол одоо л харж байна.Итгэж 6 сая төгрөг шилжүүлсэн.7-14 хоногийн дотор сэлбэгийг оруулж ирнэ гэсэн.Дараа нь захисан мотор ирсэн гээд нэмж 2,000,000 төгрөг авсан.Тэгээд алга болсон.8 сая төгрөгөө нэхэмжилнэ гэх мэдүүлэг,

-хохирогч Б.Мийн мэдүүлсэн: Урьд нэг удаа эдний компаниас форсунк авч байсан.Дахин эвдэрсэн тул энэ хүний утсыг авч ярьсан.Өөрийгөө компаний ахлах менежер гэсэн.Мөнгөө шилжүүлчих гэхээр нь 3удаагийн шилжүүлгээр 2,000,000 төгрөг шилжүүлсэн.Тэгээд сэлбэг ирэхгүй болохоор нь өчнөөн удаа очиж уулзсан.Заримдаа утсаа авахгүй алга болдог байсан.Сүүлдээ 2ш форсунк өгсөн нь таарахгүй сэлбэг байсан.Компани дээр нь очиход манай данс руу таны захиалга орж ирээгүй байна гэсэн.Сүүлд надад 400,000 төгрөг л өгсөн.Одоо 1,600,000 төгрөгөө нэхэмжилнэ гэх мэдүүлэг,

-хохирогч Д.Тын  мэдүүлсэн: Би Энх бүтэмж ХХК-д борлуулагч хийдэг.Миний машины сэлбэг олдохгүй байсан тул би зар тавьсан байсан. Ч видео дуудлага хийж захиалга авна гэсэн тул захиралд хэлж мөнгө шилжүүлэх болсон.1,660,000 төгрөг шилжүүлсэн.Өөрөө сэлбэгийн гараж дотор явж үзүүлж харуулаад байсан тул итгэсэн. Тэгээд хэсэг алга болсон.Хэсэг хугацааны дараа сэлбэг ирсэн каргоны мөнгө шилжүүл гээд 180,000 төгрөг шилжүүлсэн. Тэгснээ таг алга болсон.Дараа нь нэг холбогдоход хил хаасан гэж хэлсэн.Одоо 1840,000 төгрөгөө нэхэмжилнэ гэх мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан:   

-хохирогч Б.Гн мэдүүлсэн:...Манай хамаатны дүү Ч.Э Мицубуши Кантер маркийн автомашин унадаг бөгөөд 2020 оны 06 дугаар сард “өөрийнхөө эвдэрсэн машины кабин захьчихлаа. Япон улсаас ачааны автомашины сэлбэг оруулж ирдэг газар олсон” гэхээр нь “ачааны автомашины тэвш оруулж ирдэг юм болов уу” гээд асуулгасан чинь “болно” гэж хариу өгсөн.Тэгэхээр нь би Ч.Эаас хаягийг нь асууж байгаад Эко Старт автомашины сэлбэгийн дэлгүүр дээр явж очоод борлуулагч Ч гэх залуутай уулзсан.Тэгэхэд Ч “манайх Япон улсаас ачааны автомашин задалж оруулж ирдэг. Мицубуши Кантер маркийн автомашины тэвш оруулж ирж болно” гэж зураг үзүүлээд нийт 6,000,000 төгрөг болно гэхээр нь би “дараа ирье” гээд яваад өгсөн. Тэгсэн удалгүй Ч миний утасруу 88035150 дугаараас залгаад “5,800,000 төгрөгөөр болох юм байна. Та урьдчилгаа 2 сая төгрөг миний данс руу хийчих" гэхээр нь “Би одоохондоо мөнгөний боломж тааруу байна. 1 сая төгрөгөөр 2 удаа шилжүүлье” гээд 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 5019828766 дугаарын Ч гэсэн нэртэй данс руу 1 сая төгрөгийг гэртээ байхдаа шилжүүлсэн. Дараа нь 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Ч надруу залгаад “үлдэгдэл 1 сая төгрөг шилжүүлчих. Иень явуулах хэрэгтэй байна” гэхээр нь би Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо 13 дугаар хорооллын 44-р байрны 25 тоотод гэртээ байхдаа интернет банк ашиглан 1,000,000 төгрөгийг мөн дээрхи данс руу шилжүүлсэн.Тэрнээс хойш удалгүй Энхбат над руу залгаад “нөгөө сэлбэг захиалаад байсан нөхөр чинь ажлаасаа гараад явчихсан юм байна” гэхээр нь Энхбат бид хоёр цагдаад өргөдөл гаргасан. Тэгээд байгууллага дээр нь очиж шүүлгэхэд миний захиалсан автомашины тэвш захиалагдаагүй байсан. Надад 2,000,000 төгрөгийн хохирол учирсан. Би хохирлоо барагдуулж аваагүй байгаа гэх мэдүүлэг /1-р хх 22-23-р тал/

-хохирогч С.Агийн мэдүүлсэн:... 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс Т.Ч тус автомашины худалдааны төвийн автомашины борлуулагч албан тушаалд томилогдож ажилласнаасаа хойш 2019 оны 12 дугаар сар хүртэл хугацаанд Япон улс руу автомашины сэлбэг задаргаанд ажиллахаар 2 удаа явж ажиллаад 2020 оны 01 дүгээр сараас хойш хил хаагдсаны улмаас Япон улс руу явах боломжгүй болсоноор Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Старт Эко” япон автомашины сэлбэгийн худалдааны төвд ачааны автомашины сэлбэгийн борлуулагчаар үргэлжүүлэн ажиллах болсон. Т.Ч “Старт Эко ачааны сэлбэг” гэсэн фэйсбүүк хаяг болон борлуулалтын утас 88035150 дугаарыг барьдаг байсан бөгөөд тухайн салбарын дэлгүүр дээр сэлбэг худалдан авах гэж байгаа үйлчлүүлэгч нарт сэлбэгийг танилцуулж худалдахаар бол кассанд мөнгийг тушаадаг байсан. 2020 оны 06 дугаар сараас Т.Ч төлбөр мөнгө авалгүйгээр сэлбэг өгч явуулсан нь камерын бичлэгээр тогтоогдоод тухайн сэлбэгний мөнгийг өөрөө төлж барагдуулсан, энэ зөрчил гаргасаны улмаас манай компаниас 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс ажлаас нь чөлөөлөх тушаал гаргасан.Тэр өдөртөө Т.Чд тушаалыг танилцуулсаны дараа ажлыг нь хүлээж авах гээд борлуулалтын 88035150 дугаарыг авах гэхэд “би өөртөө шинэ дугаар авчихаад маргааш аваад ирье” гэж хэлээд 4-5 хоног ирэхгүй байж байгаад 07 дугаар сарын 08-ны өдөр ирж дугаараа хүлээлгэж өгчихөөд явсан. Тэгээд маргааш нь “Кантер маркийн автомашины кабин, Хино Дутро маркийн автомашины нум, Кантер маркийн автомашины тэвш захиалсан яасан бэ” гээд ах, дүү хоёр эрэгтэй хүн ирээд хэлэхэд нь хэзээ, яаж захиалаад, ямар данс руу захиалсныг” асуухад Т.Ч гэх өөрийнхөө данс руу шилжүүлж авсан, ямар нэгэн захиалгын хуудас, маягт бөглөөгүй” гэж хариулсан.Тэгээд тэр хүмүүст Т.Ч ажиллаж байх хугацаандаа захиалгыг оруулалгүй хувьдаа мөнгө авсан байна гэдгийг хэлээд цагдаа руу явуулсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 26-р талд/

-Хохирогч Б.Мн эзэмшлийн ХААН банкны 5069232131 тоот дансны хуулга /1-р хх-ийн 60-р хуудас/

-хохирогч Б.Мгийн мэдүүлсэн:...Mitsubishi Canter” автомашины урд кардан гол эвдрээд сэлбэгийг хэдэн өдөр хайгаад олоогүй юм. Ингээд захиалахаар болоод манай нэг ажилтан Эко кар ХХК-нд сэлбэг оруулж ирдэг юм байна тухайн компанид ажилдаг нэг ажилтантай уулзлаа гээд “Mitsubishi Canter” автомашны урд кардан голыг захиалахаар болсон.Утсаар яриад урьдчилгаа 600,000 төгрөг шилжүүлчих гээд сэлбэг нь Японоос сарын дотор ирнэ гэж хэлсэн. Тэгээд тухайн залуугийн хэлсэн данс 5720503703 тоот Болортунгалаг гэх хүний данс руу 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 600.000 төгрөгийг би өөрийн Хаан банкны 5069232131 тоот данснаас шилжүүлсэн. Ингээд улирлын чанартай хөдөө ажилд явсан. 2020 оны 07 дугаар сарын эхээр сэлбэг ирсэн үү гэж асуухад удахгүй ирнэ гэж хэлсэн. Ингээд 2020 оны 09 дүгээр сар болж Ч гэх залуутай уулзахад удахгүй сэлбэг ирнэ гэж хэлсэн, сүүлдээ худлаа болсон тул цагдаагийн байгууллагад хандсан юм.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 64-65-р хуудас/

-Хохирогч Э.Нийн эзэмшлийн ХААН банкны 5007187122 тоот дансны хуулга /1-р хх-ийн 98-99-р хуудас/

-хохирогч Э.Нн мэдүүлсэн:... Манай нөхөр Мөнхтөр бид 2 хөдөө орон нутаг болон Оросын холбооны улс руу ачааны том тэргээр ачаа ачиж буулгадаг юм. Тэгээд манай нэр дээр байгаа 57-67 СЭҮ улсын дугаартай ХИНО маркийн тээврийн хэрэгслийн мотор эвдрээд сольж янзалхаар өөр аргагүй болоод гадаад руу мотор захихаар болсон. Тэгээд фэйсбүүк цахим хаягт СТА-Центер гэсэн нэр гэж санаж байна. Тэр хаягнаас нэг хүн Японоос том тэрэгний сэлбэг оруулж ирдэг гэж ярьж байхаар нь Ч гэх хүнтэй 99754036 дугаараар холбогдож ярьж тохиролцоод 2020 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 6.000.000 төгрөг Чгийн 5019828766 тоот дугаарын данс руу “моторын урьдчилагаа” гээд шилжүүлсэн. Мөн дараа нь энэ утаснаасаа манай нөхөр лүү холбогдоод 2.000.000 төгрөгний үлдэгдлээ хий гээд 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр үлдэгдэл мөнгөө хийсэн. Ч миний захиалж байгаа моторыг 8.000.000 төгрөгөөр ирнэ гэж хэлсэн. Тэгээд Ч 08 дугаар сарын 31-нд үлдэгдэл мөнгөө аваад 7 хоногийн дараанаас утсаа салгаад сураг чимээгүй таг алга болсон. Тэгээд удалгүй 10 хоногийн дараа холбогдоход “мотор чинь байхгүй, ээж минь өвчтэй болхоор өөр арга байсангүй” гэж хэлсэн. Тэгээд Чтэй ахиж холбогдоогүй. Ийм учир шалтгаанаар би Цагдаагийн байгуулагад хандаж байна. Чтэй анх холбогдоод ярихад мөнгө өгөхийн бол 1 сарын дотор багтаад ирнэ гэж хэлсэн. 2020 оны 08 дугаар сарын 31-нд үлдэгдэл 2.000.000 төгрөг авахдаа мотор чинь ирж байгаа гэж хэлсэн. Уг хүнийг гадаад руу сэлбэг захиж авчирдаг гэхээр нь утсаар холбогдож ярьж байсан. Бид нар хоорондоо уулзаж байгаагүй. Мотор захиална гэж шилжүүлсэн 8,000,000 төгрөгөө авах санал хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 104-р тал/

--шүүгдэгч Т.Чгийн гэрчээр мэдүүлсэн: 2020 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 6,000,000 төгрөг “Odsuren motoriin uridchilgaa гэсэн утгатай орлого орж ирсэн гэдгийг хүлээн зөвшөөрч байна. 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 2,000,000 төгрөг “Hino motor toroo гэсэн утгатай орлгог орж ирсэн гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Миний өгсөн мэдүүлэг үнэн зөв.  Нийт 8,000,000 төгрөгийг ХААН банкны 5019828766 дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан нь үнэн тухайн мөнгийг өөрийн дансаар аваад өөрийн хэрэгцээндээ зарцуулсан мөн өөр хүмүүст өртэй байсан өрөө төлсөн юм. Би хохирлын 8,000,000 төгрөгийг өгөөгүй барагдуулаагүй байгаа гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 108, 119-р тал/

-хохирогч С.Эын мэдүүлсэн....Би өөрийнхөө кантер загварын автомашиндаа “Эко” захаас сэлбэг хэрэгслээ авдаг болсноос хойш Ч гэх хүнийг таньдаг болсон. Ч “Эко” зах дээр сэлбэгийн грашид ажилладаг байсан юм. Би машины мотор хэрэг болоод хүмүүст захиж байтал Ч 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр холбогдоод Японд чиний машины мотор байна. Чи мөнгийг нь шилжүүлээдэх гээд надаас 3 сая төгрөгийг 5622258380 гэх дугаарын данс руу хийчих гэж хэлсэн. Би тэр даруйд нь 4 дүгээр цахилгаан станцын төв хаалганы урд зогсож байгаад, мобайл банкаар өөрийнхөө 5064215972 гэсэн данснаас 3 сая төгрөг шилжүүлсэн юм. Гэтэл тэрнээс хойш Ч утсаар ярихдаа “Мотор чинь ачигдсан, сүүлийн хугацаа нь 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр ирэх байх гэж надад хэлсэн. Гэтэл одоо болтол миний мотор ч байхгүй, мөнгө ч байхгүй, Ч утсаа ч авахгүй байгаа юм. Би “Эко” зах дээр өөрийнх нь ажиллаж байсан граш дээр очтол уг грашийн эзэн нь ажил дээр будлиан гараад Ч ажлаасаа 2020 оны 07 дугаар сарын эхээр ажлаасаа гарсан гэж хэлсэн. Би Чтэй 88035150 дугаарын утсаар холбогдож байсан бөгөөд одоо энэ дугаарыг нь өөр хүн барьж байгаа юм. Мөн 99754036 гэсэн дугаараас Ч надтай ярьж байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 143-р тал/

-хохирогч Ч.Эын мэдүүлсэн... Би Дорноговь аймгаас Улаанбаатар хот руу өөрийн эзэмшлийн :..”Mitsubishi Canter” маркийн автомашинаар ачаа зөөдөг бөгөөд машиныхаа кабиныг солъё гэж бодоод 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр өөрийн Чулуунбаатар Энхбат гэсэн хаягаараа фэйсбүүк орж байгаад “Старт Эко Ачааны сэлбэг” гэсэн фэйж хуудас байхаар нь “Mitsubishi Canter” маркийн автомашины кабин захиалъя” гэхэд “болно, Япон улсаас 14 хоногийн дотор наашаагаа контейнер ачигдаж ирэх гэж байгаа. Тэрэнд багтааж захиалвал хүрээд ирнэ. 1,800,000 төгрөг болох ба одоо 80% буюу 1,440,000 төгрөг 5019828766 дансруу шилжүүл” гэхээр нь би Хан-Уул дүүргийн 120 мянгатын орчимд явж байхдаа интернет банк ашиглан өөрийн 5381032384 данснаасаа 1,440,000 төгрөг Ч гэсэн нэртэй данс руу шилжүүлсэн. Тэгээд би 14 хоног болоод байгууллагын утас нь гэх 88035150 дугаарын утасруу залгаад Ч гэх залуутай ярихад “Энэ контейнерт авч амжсангүй,дараагийн контейнерт авчирах болно” гэхээр нь би Дорноговь аймаг руу гэр лүүгээ явсан. Тэгээд мөн өөрийн эзэмшлийн Хино Дутро маркийн автомашиныхаа нумыг солиулах гээд 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ирээд дээрх 88035150 дугаарын утас руу залгаад автомашиндаа таарах нум байгаа эсэхийг асуухад “Япон улсаас задаргаагаар наад машины нум ирсэн байгаа. Би өөрөө хүргээд өгье, 500,000 төгрөг миний данс руу шилжүүлчих” гэхээр нь дээрхи данс руу нь Сонгинохайрхан дүүргийн Толгойтод явж байхдаа 500,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд удалгүй Ч гэх нэг залуу автомашины нум барьж ирэхээр нь таарахнуу гээд үзэхэд өөр машины нум авчирсан байхаар нь “таарахгүй юм байна, буцаачихъя” гээд өгөөд явуулсан. Тэгээд маргаашнаас нь утсаа авахгүй байхаар нь байгууллагынх нь 88055150 дугаарын утас руу залгаад Чг асуусан чинь “2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөр ажлаасаа чөлөөлөгдсөн. Байгууллагын дугаар аваад явчихсан байхаар нь 07 дугаар сарын 08-ны өдөр очиж олж авсан” гэж ярьсан. Тэгээд би залилуулснаа мэдээд цагдаад өргөдөл гаргаж байгаа юм. Би сүүлд нь тухайн Эко Старт ачааны автомашины сэлбэгийн дэлгүүрийн утас руу залгаад асуусан чинь “Япон улс руу ачааны автомашины кабины захиалга хийгдээгүй, мөнгө байгууллагын дансруу ороогүй байна” гэсэн. Би хохирлоо барагдуулж авмаар байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 168-р тал/

-хохирогч Ч.Эын эзэмшлийн ХААН банкны 5381032384 тоот дансны хуулга /1-р хх-ийн 175-176-р хуудас/

-Старт Эко ачааны сэлбэг гэх фэйсбүүк хаягнаас Чтэй холбогдсон талаархи баримт /1-р хх-ийн 177-181-р хуудас/

-хохирогч Б.Мийн эзэмшлийн ХААН банкны 5091086928 тоот дансны хуулга /1-р хх-ийн 217-219-р хуудас/

-хохирогч Б.Мийн мэдүүлсэн...2020 оны 04 дүгээр сарын эхээр манай автомашин эвдрээд порсунк авахаар болоод Эко старт сэлбэгийн дэлгүүрийн 88035150 дугаарлуу залгаж яриад порсунк авах гэж байгаагаа хэлэхэд “1 ширхэг порсунк олдохгүй байгаа. 4 ширхэгийг Япон улсруу захиалаад 7 хоногийн дараа авчраад өгнө” гэхээр нь би нэг порсунк авмаар байна гэдгээ хэлэхэд “би 4-5 хоногийн дотор 1 ширхэг порсунк олоод Эрдэнэт хот орох автобусанд өгөөд явуулъя. Та 500,000 төгрөг шилжүүлчих” гэхээр нь өөрийн 5091086928 дугаарын данснаасаа /А гэх нэртэй хүний дансруу шилжүүлсэн санагдаж байна.500,000 төгрөгийг мессежээр өгсөн данс руу шилжүүлсэн. Тэгээд 7 хоног өнгөрсний дараа тэр дугаар луу нь залгаад асуухад “Нэг ширхэг порсунк олдохгүй байна. 4 ширхэгээр Япон улсаас захиалаад 7 хоногийн дотор авчираад өгөөд явуулъя. Одоо 3 ширхэг порсункын мөнгө 1,500,000 төгрөг шилжүүлчих" гээд над руу мессежээр 3 өөр данс руу 500,000, 800,000, 300,000 төгрөг тус бүрээр нь шилжүүлчихээрэй гэж явуулахаар нь залгаж “олон хувааж яагаад хийлгэж байгаа юм бэ” гэж асуухад “Манай компаны менежерүүдийн данс байгаа юм. Ингэж явуулснаар баталгааждаг юм” гэж хэлсэн.Тэгэхээр нь би өөрийн данснаасаа 1,500,000 төгрөгийг 3 хувааж /Хадбаатар, А, Банзрагч гэх хүмүүсийн нэртэй данс байсан санагдаж байна. Дансны хуулган дээрээс харагдана / шилжүүлсэн. Сүүлийн гүйлгээг хийхдээ би Эрдэнэт хотод байхдаа АТМ-ээр явуулсан. Тэрнээс хойш тэр дугаар луу нь залгаад асуух болгонд “Япон улсаас захиалчихсан. Наашаа онгоц ирэхгүй байгаа болохоор удаад” гэх юм ярьж байсан. Тэгээд 2020 оны 07 дугаар сарын сүүлээр над руу залгаад “порсунк чинь ирчихсэн. Ирж аваарай” гэхээр нь нөхөр бид хоёр Улаанбаатар хотод ирээд Ч гэх залуутай уулзахад порсунк чинь энэ гээд боодолтой юм өгөхөөр нь дараа нь үзсэн чинь өөр автомашины порсунк байсан. Тэгэхээр нь маргааш нь Эко старт сэлбэгийн дэлгүүр дээр очоод асуухад “88035150 энэ дугаар барьж байсан Ч ажлаасаа гарчихсан. Таны захиалсан гээд байгаа сэлбэгнүүд манай захиалганд ороогүй байна” гэж хэлэхээр нь залилуулсан гэдгээ мэдсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 123-р тал/

-гэрч С.Хын мэдүүлсэн....Би Эко Старт сэлбэгийн дэлгүүрт ажилладаг ба 2020 оны 03 дугаар сард надаас “цалин буухаар өгье” гээд 600,000 төгрөг бэлнээр зээлж байсан юм. Тэгээд өгөөгүй байж байгаад 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр би амарч байхдаа Ч рүү мөнгөө нэхэж залгасан. Тэгэхэд “удахгүй хүнээр мөнгө хийлгүүлчихье. Дансаа өг” гэхээр нь өөрийн 5020451056 дугаарын дансаа өгсөн. Удалгүй 5091086928 дугаарын данснаас 800,000 төгрөгний орлого орж ирсэн. Тэгээд Ч залгаад “550,000 төгрөгийг өрөндөө аваад 250,000 төгрөгийг манай эхнэрийн данс руу шилжүүлчихээрэй” гээд /нэг данс өгсөн/. Урьд нь Чгээс бэлнээр 50,000 төгрөг авч байсан юм. Тэгээд би эхнэрийнх нь дансруу 250,000 төгрөгийг шилжүүлсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 227-р тал/

-гэрч Д.Аийн мэдүүлсэн...” Би Хаан банкны 5622258380 дугаартай дансыг эзэмшдэг. Одоогоос 3, 4 жилийн өмнө “автомашины сэлбэг зардаг” гэхээр нь Чтэй танилцаж байсан. Тэрнээс хойш Ч “мөнгөний хэрэг гараад байна, мөнгө зээлээч” гэсээр 2020 оны 04 дүгээр сар хүртэлх 15 сая төгрөгийг надаас зээлсэн байсан. Тэгээд Чгээс мөнгөө нэхэхэд “би танд бага багаар данс руу чинь хийгээд байя” гэхээр нь би өөрийнхөө 5622258380 дугаартай дансыг өгсөн. Тэрнээс хойш мөнгө орж ирэх болгонд “цалин авлаа, өрөндөө суутгаарай" гэж надад хэлдэг байсан. Дээрх хоёр шилжүүлсэн мөнгийг мөн “өрөндөө суутгаарай” гээд өгч байсан байх. Би сайн санахгүй байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 229-р тал/

-гэрч Я.Бийн мэдүүлсэн.... Би Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт автомашины аргерат засварын зориулалттай гаражыг бусдад түрээслүүлж үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Ч 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс хойш 3 жилийн хугацаатай сарын 1,200,000 төгрөгөөр түрээслэн үйл ажиллагаа явуулахаар гэрээ хийсэн. Тухайн гараж нь манай хашаанд байдаг бөгөөд 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Ч надруу залгаад “дансаа өгчих, хүнээс мөнгө орж ирэх юм, буцаагаад 250,000 төгрөгийг өгчих” гэхээр нь би өөрийнхөө 5084035621 дугаарын дансаа өгсөн. Өмнө нь Ч надаас 50,000 төгрөг зээлж авч байсан болохоор би буцаагаад Ч 250,000 төгрөгийг бэлнээр өгсөн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 231-р тал/

-гэрч Я.Бийн эзэмшлийн ХААН банкны 5084035621 тоот дансны хуулга /1-р хх-ийн 234-р тал/

- гэрч С.Хын эзэмшлийн ХААН банкны 5020451056 тоот дансны хуулга /1-р хх-ийн 237-р тал/

- Г.Гүжидмаагийн эзэмшлийн ХААН банкны 5094143771 тоот дансны хуулга /2-р хх-ийн 6-р тал/

- Г.Тулгабаатарын эзэмшлийн ХААН банкны 5094785312 тоот дансны хуулга /2-р хх-ийн 7-р тал/

-Т.Чтэй чатаар харилцсан тухай харилцан ярианы баримтын хуулбар /2-р хх-ийн 9-10-р тал/

-Бичиг баримтад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2-р хх-ийн 11-р тал/

-хохирогч Г.Тын мэдүүлсэн: 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр фэйсбүүк хаягаар автомашины сэлбэг захиалах зорилгоор үл таних хүнд эхний ээлжинд 1,660,000 төгрөг дараа нь 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 180,000 төгрөг шилжүүлж залилуулсан. Би өөрөө “Орхон Энх бүтэмж” байгууллагад борлуулагчаар ажилладаг. Машин маань эвдэрчихээд фэйсбүүк дээр зар тавьсан. Тэгтэл миний тавьсан зар дээр утасны 89828258 гэсэн дугаар үлдээсэн байсан. Тэгээд залгаад автомашины эд анги харуулсан. Тэгтэл над дээр бэлэн авто сэлбэг байхгүй байна би урдаас аваад өгье гэсэн. Тооцоогоо хийчих гэхээр нь 1.660.000 төгрөг хаан банкны данс руу хийсэн. Тэгтэл сэлбэгийг чинь би хурдхан шиг захиад 7 хоногийн дараа ирнэ гэсэн. Тэгээд 10 дугаар сарын 27-нд орой 21-цагийн үед сэлбэгийг маань захиалж өгнө гэсэн хүн залгаад каргоны мөнгөн байдаггүй ээ надад каргоны 180,000 төгрөг явуулаач маргааш би буцаагаад чиний данс руу хийчихнээ гэсэн. Маргааш нь надруу залгаад автомашины чинь хоёр эд анги нь буруу ирчихсэн байна. Буцаагаад ахиж сэлбэгээ захина гэж хэлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа утсаар нь холбогдоход гааль дээр корона вирусээс болж гацсан байгаа хорио тавигдахаар аваад явуулъя гэж хэлсэн. Би тухайн иргэнд нийтдээ 1,840,000 төгрөг шилжүүлсэн гэх мэдүүлэг /2-р хх-ийн 21-22-р тал/

-гэрч С.Нийн мэдүүлсэн....2020 оны 10 дугаар сарын эхээр Улаанбаатар хот руу сэлбэг захиална гэж Г.Тулгабр нь ярьж байсан. Тухайн үед 1,660,000 төгрөгийг захирал болох Г.Гүнжидмаагийн данснаас сэлбэг захиалхаар Улаанбаатар хот руу мөнгө шилжүүлсэн гэж ярьж байсан... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 25-р тал /

-Т Чгийн эзэмшлийн ХААН банкны 5019828766 тоот дансны хуулга /2-р хх-ийн 43-53, 57-59-р хуудас/

-Д.Аийн эзэмшлийн ХААН банкны 5622258380 тоот дансны хуулга /2-р хх-ийн 63-р хуудас/

-С.Эын эзэмшлийн ХААН банкны 5064215972 тоот дансны хуулга /2-р хх-ийн 66-р хуудас/

-Я.Бийн эзэмшлийн ХААН банкны 5019828766 тоот дансны хуулга /2-р хх-ийн 71-77-р хуудас/

-“Тарант” ХХК-ийн Ерөнхий захирлын 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 95 дугаартай Т.Чг ажилд томилох тухай тушаал, үүрэгт ажлаас чөлөөлөх тухай тушаал /2-р хх-ийн 80-82-р тал/

-Төрбат Чгийн эзэмшлийн ХААН банкны 5019828766 тоот дансны хуулга /2-р хх-ийн 122-135-р тал/

-97177447, 93393669, 88828258, дугааруудын эзэмшигчийн талаархи мэдээлэл болон 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 01-ны өдөр хүртэл орсон гарсан яриа, мессежний дэлгэрэнгүй лавлагаа /2-р хх-ийн 139-142-р тал/зэрэг яллах дүгнэлтийн хавсралтад заасан нотлох баримтуудыг шинжлэн судалхад дараахь үйл баримтууд тогтоогдож байна.

Үйл баримт: Шүүгдэгч Т.Ч нь 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдрийн хооронд цахим орчинд “Авто Засвар Сэлбэг” гэсэн фэйсбүүк хаягийг ашиглан “авто машин засна, сэлбэг зарна” утасны дугаар 89828258 гэсэн зар байршуулан зарын дагуу автомашины сэлбэг захиалахаар холбогдсон Б.Мээс 2,000,000 төгрөгийг, Б.Мгаас өөрийн эхнэр Болортунгалагийн Хаан банкны 5720503703 дугаарын дансаар 600,000 төгрөг С.Эоос 3,000,000 төгрөгийг Д.Аийн эзэмшлийн 5622258380 дугаарын дансаар тус тус шилжүүлэн авсан,

-2020 оны 06 дугаар сарын 28-аас 06 дугаар сарын 30-ны өдрийн хооронд “Тарант” ХХК-д ачааны автомашины борлуулагчаар ажиллаж байхдаа  Б.Ганхуягтай харилцаж Мицубуши Кантер маркийн автомашины тэвшний захиалга авахдаа өөрийн “Хаан” банкны 5019828766 тоот дансаар 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 1.000.000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөг, нийт 2.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

“Старт Эко Ачааны сэлбэг” гэсэн нэртэй фэйсбүүк чатаар холбогдсон Ч.Эаас “Япон улсаас Мицубуши Кантер маркийн автомашины сэлбэг захиалж өгнө, 14 хоногийн дотор контейнерт ачигдаж ирнэ” гэж 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 1.440.000 төгрөгийг, 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 500.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн 5019828766 дугаарын дансаар тус тус шилжүүлэн авсан,

-2020 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн иргэн Э.Нээс “Япон улсаас Хино маркийн тээврийн хэрэгслийн мотор захиалга авч нийлүүлнэ” гэж урьдчилгаа 6.000.000 төгрөг, мөн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр “мотор нь ирсэн” гэж үлдэгдэл 2.000.000 төгрөг, нийт 8.000.000 төгрөгийг Хаан банкны 5019828766 дугаартай дансаар шилжүүлэн авсан,

-2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 10 дугаар сарын 27-ны өдрийн хооронд “Тоёота Хайс” загварын тээврийн хэрэгслийн сэлбэг зарна гэж “Орхон Энхбүтэмж” ХХК-иас Хаан банкны 5019828766, 5021325521 тоот дансаар дамжуулан нийт 1.840.000 төгрөгийг шилжүүлэн авсан ба захиалсан сэлбэгүүдийг нийлүүлээгүй, дээрхи 19,380,000 төгрөгийг өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулж үрэгдүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч нар, гэрчүүдийн мэдүүлэг, дансны хуулгууд зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

Шүүгдэгч Т.Ч нь “Тарант” ХХК-ний “Старт Эко” япон автомашины сэлбэгийн худалдааны төвд ачааны автомашины сэлбэгийн борлуулагчаар ажиллаж “Старт Эко ачааны сэлбэг” гэсэн фэйсбүүк хаяг болон борлуулалтын утас 88035150 дугаарыг барьдаг байхдаа 2020 оны 6 дугаар сарын 08-наас 30-ны өдрийн хооронд, мөн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Б.Мээс 2,000,000 төгрөгийг, Б.Мгаас өөрийн эхнэр Болортунгалагийн Хаан банкны 5720503703 дугаарын дансаар 600,000 төгрөг С.Эоос 3,000,000 төгрөгийг Д.Аийн эзэмшлийн 5622258380 дугаарын дансаар тус тус шилжүүлэн авсан, Б.Ганхуягаас өөрийн “Хаан” банкны 5019828766 тоот дансаар 2020 оны 06 дугаар сарын 28-наас 30-ны өдөр нийт 2.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан, Ч.Эаас өөрийн эзэмшлийн 5019828766 дансаар 2020 оны 06 дугаар сарын 08, 07 дугаар сарын 07-ны өдрүүдэд нийт 1,940,000 төгрөгийг шилжүүлэн авсан, 2020 оны 07 дугаар сарын 05, 08 дугаар сарын 31-ний өдрүүдэд Э.Нээс нийт 8.000.000 төгрөгийг Хаан банкны 5019828766 дугаартай дансаар шилжүүлэн авсан боловч компаний захиалгад оруулаагүй, сэлбэгүүдийг нийлүүлээгүй өөрийн хувийн хэрэгцээнд мөнгийг ашигласан үйлдлээрээ дээрхи 7 иргэнд нийт 19.380.000 төгрөгийн хохирол учруулсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч С.Агийн мэдүүлсэн... 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс Т.Ч тус автомашины худалдааны төвийн автомашины борлуулагч албан тушаалд томилогдож ажилласнаасаа хойш 2019 оны 12 дугаар сар хүртэл хугацаанд Япон улс руу автомашины сэлбэг задаргаанд ажиллахаар 2 удаа явж ажиллаад 2020 оны 01 дүгээр сараас хойш хил хаагдсаны улмаас Япон улс руу явах боломжгүй болсоноор Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Старт Эко” япон автомашины сэлбэгийн худалдааны төвд ачааны автомашины сэлбэгийн борлуулагчаар үргэлжүүлэн ажиллах болсон. Т.Ч “Старт Эко ачааны сэлбэг” гэсэн фэйсбүүк хаяг болон борлуулалтын утас 88035150 дугаарыг барьдаг байсан бөгөөд тухайн салбарын дэлгүүр дээр сэлбэг худалдан авах гэж байгаа үйлчлүүлэгч нарт сэлбэгийг танилцуулж худалдахаар бол кассанд мөнгийг тушаадаг байсан. 2020 оны 06 дугаар сараас Т.Ч төлбөр мөнгө авалгүйгээр сэлбэг өгч явуулсан нь камерын бичлэгээр тогтоогдоод тухайн сэлбэгний мөнгийг өөрөө төлж барагдуулсан ба энэ зөрчил гаргасны улмаас манай компаниас 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс ажлаас нь чөлөөлөх тушаал гаргасан. Тэр өдөртөө Т.Чд тушаалыг танилцуулсны дараа ажлыг нь хүлээж авах гээд борлуулалтын 88035150 дугаарыг авах гэхэд “би өөртөө шинэ дугаар авчихаад маргааш аваад ирье” гэж хэлээд 4-5 хоног ирэхгүй байж байгаад 07 дугаар сарын 08-ны өдөр ирж дугаараа хүлээлгэж өгчихөөд явсан. Тэгээд маргааш нь “Кантер маркийн автомашины кабин, Хино Дутро маркийн автомашины нум, Кантер маркийн автомашины тэвш захиалсан яасан бэ” гээд ах, дүү хоёр эрэгтэй хүн ирээд хэлэхэд нь хэзээ, яаж захиалаад, ямар данс руу захиалсныг” асуухад Т.Ч гэх өөрийнхөө данс руу шилжүүлж авсан, ямар нэгэн захиалгын хуудас, маягт бөглөөгүй” гэж хариулсан. Тэгээд тэр хүмүүст Т.Ч ажиллаж байх хугацаандаа захиалгыг оруулалгүй хувьдаа мөнгө авсан байна гэдгийг хэлээд цагдаа руу явуулсан гэх мэдүүлэг, хохирогч нарын мэдүүлгүүд, мөнгө шилжүүлсэн, орсон дансны хуулгууд,“Тарант” ХХК-ийн Ерөнхий захирлын 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 95 дугаартай Т.Чг ажилд томилох тухай тушаал, үүрэгт ажлаас чөлөөлөх тухай тушаал, гэрчүүдийн мэдүүлгүүд, шүүгдэгч Чгийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар хангалттай бүрэн нотлогдож тогтоогдсон ба шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруутай эсэх талаар маргахгүй байна.

Шүүгдэгч Т.Чгийн эдгээр үргэлжилсэн үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн байна. Т.Ч нь дээрхи аргаар хохирогч нараас үргэлжилсэн үйлдлээр 19,380,000 төгрөг шилжүүлэн авч мөнгийг сэлбэг захиалаагүй, компаний дансанд оруулаагүй, харин өөрийн хэрэгцээнд ашиглаж, үрэгдүүлсэн нь түүний гэмт хэргийн шинжтэй үйлдлийн санаа зорилгыг илэрхийлж байх бөгөөд шууд санаагаар шунахай сэдлээр Эрүүгийн хуулиар хориглосон бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт үйлдэл хийсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагаагаар шүүгдэгчийн үйлдэл, санаа зорилгыг бүрэн тогтоосон, хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилгүй гэж үзлээ.

           Харин шүүгдэгчийн үйлдлүүдийг прокуророос зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар албан тушаалын байдлаа ашиглаж залилах гэмт хэргийн шинжтэй гэж зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй байна.

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч Т.Ч нь нэр бүхий 7 иргэнээс 2020 оны 04 дүгээр сарын 15-аас 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр 19.380.000 /арван есөн сая гурван зуун наян мянган/ төгрөгийг “автомашины сэлбэг захиалж өгнө” гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглан харьцаж, “Тарант” ХХК-д ачааны автомашины борлуулагчаар ажиллаж байсан  албан тушаалын байдлаа ашиглаж, компаний нэр барьж автомашины сэлбэг ирсэн байна каргоны мөнгө зээлээч гэх зэргээр зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж арилжааны банкин дахь дансаар шилжүүлэн авч бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж тооцуулж эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж,

-шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Н: Гэм буруугаа хүлээсэн. Зүйлчлэлийн хувьд албан тушаалаа ашиглаж компанид ямар нэг хохирол учруулаагүй тул зүйлчлэлийг хөнгөрүүлнэ үү гэж тус тус дүгнэлт гаргаж мэтгэлцсэн.

Шүүх Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “албан тушаалын байдлаа ашиглаж” залилах гэмт хэргийн шинжийн талаар яллагч болон өмгөөлөгч нар үндэслэлгүй дүгнэлт гаргаж мэтгэлцсэн гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуульд заасан “албан тушаалтан” гэх ойлголт, нэр томьёоны агуулгад шүүгдэгч Т.Чгийн эрхэлж байсан “сэлбэгийн борлуулагч”-ийн ажил хамаарахгүй юм.

Эрүүгийн хуульд тайлбарласнаар “Энэ хуульд заасан “албан тушаалын байдал” гэдэгт эрх нөлөө хамаарна. Эрхэлж буй ажил албан тушаалын хувьд эрх мэдэл нөлөө бүхий нийтийн албан тушаалтныг ойлгох бөгөөд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан нийтийн албан тушаалтны албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан эрх мэдэл нөлөөгөө ашиглаж үйлдсэн гэмт хэрэг энэ ойлголтод хамаарна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т.Ч нь субъектын хувьд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.1-д заасан “албан тушаалтан”-д хамаарахгүй юм.

Иймд шүүгдэгчийн үйлдлийг хүндрүүлэн буруу зүйлчилснийг шүүх хөнгөрүүлэн зүйлчилж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “ Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан           шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг сонгохдоо хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээсэн байдал, хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал, хохирол төлбөр төлөгдөөгүй байдал зэргийг харгалзан үзэж  зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож оногдууллаа. Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирол төлбөрийн тухайд: Шүүгдэгч нь хохирогч Б.Мт 400,000 төгрөг төлсөн, бусад хохирогч нарын хохирлыг барагдуулаагүй байх тул Т.Чгээс нийт 18,980,000 төгрөг гаргуулж хохирогч нарт олгуулахаар заалаа.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Т Чд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Б овогт Т Чг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Чг 1 жил 6 сарын /нэг жил зургаан сар/ хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн  3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Чд шүүхээс оногдуулсан нэг жил зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон хорих ялаар солих журамтайг мэдэгдэж, ялын биелэлтэд хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Чд урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

          6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Чгээс нийт 18,980,000 төгрөг гаргуулж,  хохирогч Б.Г // 2,000,000 төгрөг, хохирогч Б.Мд // 600,000 төгрөг, хохирогч Э.Нт / 8,000,000 төгрөг, хохирогч С.Эод // 3,000,000 төгрөг, хохирогч Ч.Эад // 1,940,000 төгрөг, хохирогч Б.Мт // 1,600,000 төгрөг, хохирогч “” ХХК-д /Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг/ 1,840,000 төгрөг  тус тус гаргуулан олгуулсугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Д.АРИУНЦЭЦЭГ