Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 2487

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш би тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******,******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,*******,******* холбогдох,

1,100,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: *******,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандшир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ХХК нь ОХУ-ын  улсын үйлдвэрийн газартай 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 04 тоот үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээний дагуу ОХУ-ын өмч болох Баянзүрх дүүргийн*******,*******,, дугаар байрыг түрээсээр эзэмшиж, ашиглаж байна. Гэрээ байгуулсан өдрөөс хойш компаниас тавьсан шаардлагыг үл биелүүлэн түрээсийн төлбөр болон ашиглалтын зардлыг төлөхгүй дураараа аашилж өдийг хүрсэн болно. Тус дугаар байрны 58 тоот нь 3 өрөө сайр бөгөөд сарын түрээсийн /ашиглалтын зардал ороод/ төлбөр нь 550,000 төгрөг байдаг. Энэ хугацааны цахилгаан, ус, дулаан болон холбогдох төлбөр хураамжуудыг Даяар Хас ХХК нь өөрийн санхүүгээс эрх бүхий байгууллагуудад нь төлж барагдуулсаар ирсэн. Үүнээс болж Даяар Хас”ХХК-д үлэмж их хэмжээний хохирол учраад байхаа болно.

Иймд Баянзүрх дүүргийн*******,*******, дугаар байрны 58 тоотод түрээсээр амьдрах аас сүүлийн 2 сарын түрээсийн төлбөр болох 1,100,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Даяар Хас ХХК-ийн ОХУ-ын үйлдвэрийн газартай байгуулласан гэрээ нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл байгуулсан бөгөөд дууссан мэтээр бичжээ. Манай компаний нь ОХУ-ын үйлдвэрийн газартай 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл, 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, 2017 ны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл нийт 4 удаа гэрээ байгуулсан.

Дээрх гэрээний үндсэн хугацаа нь 3 сараар байгуулдаг бөгөөд сүүлд нэг сараар байгуулласан болно. Энэ хугацаанд Даяар Хас ХХК нь хууль болон гэрээнд заасны дагуу хууль ёсны шудрага эзэмшигч болно. Өөрөөр хэлбэл: Даяар Хас ХХК нь Монгол Улсын Иргэний хуулийн 90 дүгээр зүйл, 90.1, 91.1-дэх хэсэгт заасны дагуу шудрага эзэмшигч, мөн энэ хуулийн 92 дугаар зүйл, 92.1, 93 дугаар зүйл, 93.2, 94 дүгээр зүй, 94.2, 94.3 дахь хэсэгт заасны дагуу шаардлага гаргах эрхтэй болно.

Монгол Улсын Иргэний хуулийн 93 дугаар зүйл, 93.2 дахь хэсэгт “...Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол хууль ёсны эзэмшигч эд хөрөнгийг эзэмшилдээ байлгах хугацаанд тухайн эд хөрөнгийн үр шимийг эзэмшинэ...”, мөн 94 дүгээр зүйл, 94.2 дахь хэсэгт “...Эрх бүхий этгээд эд хөрөнгийг буцааж авах хүртэл эд хөрөнгө болон эрхийн үр шим нь өмнөх эзэмшигчийнх байна...” гэж заасны дагуу гэрээний хугацаанд үр шимийг хүртэх эрхтэй байтал эдгээр хууль бусаар амьдран сууц сууж байгаа иргэдээс болж төрийн эрх бүхий ханган нийлүүлэх байгууллага болон түрээслүүлэгчид өр үүссэн болно. Үүнд:

1.  ОХУ-ын Үйлдвэрийн газарт 10,000 долларын

2.  УБЦТС ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төв №5-д 19,611,033 төгрөг

3.  ОСНААУГ-т 6,220,530 төгрөгийн өр тус тус болно.

Маргаан бүхий Баянзүрх дүүргийн*******,*******, дугаар байр нь Монгол Улсын Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн тоот гэрчилгээтэй бөгөөд гэрчилгээ нь Оросын холбооны улсын өмч гэсэн улсын бүртгэлийн тоот бүртгэлийн дугаартай байдаг. Энэ байрны ашиглалтын цахилгаан, цэвэр бохир ус, дулаан зэрэг төлбөр хураамжууд нь аж ахуй нэгжээр буюу Даяар Хас ХХК-иар гэрээ хийгдсэн байдаг бөгөөд “Даяар Хас” ХХК-д оршин суугчдын төлбөр хураамжийг нэгтгэж цааш нь эрх бүхий хангах байгууллагад төлдөг. ХХК нь хуулс бусаар оршин сууж, түрээсийн төлбөр, ашиглалтын зардлаа төлөөгүй иргэдийн өмнөөс төлбөр хураамжийг төлсөөр ирсэн.

Хариу тайлбарт нь ОСНААУГ-т төлбөр төлж байгаа мэтээр бичсэн нь үндэслэлгүй байдаг. Гэтэл нь манай компанийг хүчин төгөлдөр гэрээтэйг мэдэж байсан бөгөөд сүүлийн 2 сарын түрээсийн мөнгөө төлөөгүй болохоос биш урьд саруудад төлбөрөө ХХК-д төлж байсан. нь Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6-д зааснаар үнийг төлөх үүрэгтэй болно гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбартаа: 1. Миний амьдарч буй орон сууц нь БНМАУ-ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1971 оны протоколын дагуу Зөвлөлтийн мэргэжилтнүүдийг байрлуулах зорилгоор ЗХУ-д “Хугацаагүйгээр, буцалтгүйгээр, татвар хураамжгүй, төлбөргүйгээр” шилжүүлсэн газарт барьсан орон сууц бөгөөд уг протокол нь Монгол улсын Үндсэн хуулиас эхлээд Газрын тухай хууль, Татварын тухай хууль, Улсын бүртгэлийн тухай хууль гэх зэрэг маш олон хуулийн тодорхой заалтыг зөрчөөд зогсохгүй олон улсын гэрээ эрх зүйн Венийн конвенцыг зөрчиж байгааг Монгол Улсын Засгийн газрын төвшинд хүлээн зөвшөөрч, Улсын их хурлын чуулганаар хэлэлцэж, Засгийн газарт энэ протоколын асуудлыг хуульд нийцүүлэхээр ажиллаж байгаа талаар мэдээлж байгаа болно.

2. Уг протоколын дагуу баригдсан объектуудад 1997 онд мөрдөж байсан Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийг зөрчин байж Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг олгосноор уг байруудыг түрээслэх боломжтой болсон бөгөөд энэ талаар манай байртай ижил протоколын дагуу баригдаж, монголчууд түрээсэлж байсан Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны 11, 12, 13 дугаар байрны ОХУ-ын нэр дээр олгогдсон Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Монгол Улсын Дээд шүүхээс хүчингүй болгосон шийдвэрээр нотлогдож байгаа болно.

3. Миний бие энэхүү байранд хууль бусаар ороогүй бөгөөд анх 2008 онд албан ёсоор гэрээ байгуулан орж, төлбөрөө төлж амьдарч ирсэн ба ХХК-тай 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Орон сууц хөлслөх гэрээ байгуулсан. Гэрээний дагуу төлбөрт төлсөн. Гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш ч төлсөөр байсан. Нийт 4,275,000 төгрөгийг төлсөн.

4.  Mөн түүнчлэн нэхэмжлэгч ХХК-ийн ОХУ-ын эрх бүхий байгууллагатай хийсэн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 04 дугаартай гэрээний хугацаа 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон.

5. Би гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш өөрийн хэрэглэсэн ус, дулааны төлбөрийг XYT-2-т, цахилгааны төлбөрийг Цахилгааны шугам сүлжээний газарт cap бүр төлж байгаа тул ХХК-иар төлүүлсэн зүйл байхгүй. Дамжуулан түрээслэгч байгууллага ХХК нь сүүлийн 2 сарын төлбөрийг нэхэмжилж байгаа нь ямар ч эрх зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд эзэмшиж буй байрны өмчлөлийн асуудлыг ОХУ-МУ хоёр орны Засгийн газрын төвшинд шийдвэрлэхээр Монгол улсын төр засгийн хэмжээнд Ажлын хэсэг байгуулан ажиллаж байгааг харгалзан хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ХХК, хариуцагч т холбогдуулан 1,100,000 төгрөг гаргуулах гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзаж, төлбөрт 4,275,000 төлсөн гэжээ.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч ХХК нь Оросын Холбооны Улсын ерөнхийлөгчийн Хэрэг эрхлэх газрын Хилийн чанад дахь өмчийг удирдах үйлдвэрийн газартай 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 04 тоот, 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 01/17 тоот, 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 16/17 тоот Байршуулах гэрээг тус тус байгуулж, тус гэрээгээр нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн*******,******* /13343/ны дугаар байрны хамгаалалт, ашиглах, зохих төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцжээ. /хэргийн 4-6, 70-75 дахь тал/

Энэхүү гэрээний үндсэн дээр нэхэмжлэгч нь хариуцагч Д.Ганбаяраас 2017 оны 03, 04 дүгээр сарын орон сууц хөлсөлсний хөлсийг шаардсан нь үндэслэлтэй буюу зохигчийн хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-+д зааснаар гэрээний харилцаа үүссэн, талууд 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 9 тоот гэрээ байгуулж, гэрээний 1.3, 2.1-т заасан хугацаагаар хариуцагч нэг сард 550,000 төгрөгийн хөлс төлөх үүрэг хүлээсэн байна.

Гэрээний 5.3-т зааснаар гэрээний хугацаа дууссан боловч хариуцагч уг орон сууцанд үргэлжлүүлэн амьдарч, нэхэмжлэгч, хариуцагчийн орон сууцнаас гарах талаар шаардлага гаргаагүй нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.4, 296 дугаар зүйлийн 296.1-д заасны дагуу орон сууц хөлслөх гэрээг тодорхой бус хугацаагаар байгуулсан гэж үзэхээр байна.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа орон сууцны хөлснөөс 750,000 төгрөг илүү төлсөн гэж тайлбарлан төлбөр төлссөн баримтыг нотлох баримтаар өгсөн нь нийт 3,925,000 төгрөгийн хөлсийг нэхэмжлэгчид төлснөөс 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 300,000 төгрөг, 05 дугаар сарын 11-ний өдөр 200,000 төгрөгийг тус тус төлж бусад баримтууд нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тодорхойлсон хугацаанд хамаарахгүй, мөн хариуцагч орон сууц хөлсөлсний төлбөрийг урьдчилан төлсөн байдал тогтоогдоогүй болно. /хэргийн 18-35 дахь тал/

Улсын бүртгэлээс 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн*******,******* /13343/ны дугаар байрыг Оросын холбооны улсын өмч болохыг гэрчилсэн, улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээ олгосон байх ба /хэргийн дахь тал/ хариуцагч, түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ОХУ-ын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шүүх чхүчингүй болгосон, энэ талаар маргаантай гэж нэхэмжлэлээс татгалзаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар татгалзлаа нотлох баримтаар нотлоогүй, нотлох баримт бүрдүүлэх талаар шүүхэд хүсэлт гаргаагүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 1,100,000 төгрөгийн шаардлагаас хариуцагчийн төлсөн 500,000 төгрөгийг хасч хариуцагчаас 600,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлд 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүчин төгөлдөр болсон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд зааснаар хариуцагчийн хөрөнгө, орлого, эрхийн талаархи мэдээлэл, лавлагааг авах ажиллагаа явуулаагүй.

Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгтын хөрөнгө, орлого, эрхээс төлбөрийг гаргуулах талаар тодорхойлох, шийдвэр гүйцэтгэх арга, журмыг тусгайлан заагаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомжид заасан ердийн арга, журмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг дурдах нь зүйтэй.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон                      

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-т заасныг баримтлан хариуцагч аас 600,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХХК-д олгож, нэхэмжлэлээс 500,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,950 төгрөгийг улсын орлогод үлдээж,аас 18,650 нэхэмжлэгч ХХК-д олгосугай.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомжид заасан шийдвэр гүйцэтгэх арга, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Э.ЭНЭБИШ