Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 18

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

.

Б.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд:

 

Прокурор Г.Х

Шүүгдэгч Б.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Л

Хохирогч Н.Б

            Нарийн бичгийн дарга А.Мягмардорж нарыг оролцуулан хийж,         

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлоор Б.Б-д холбогдох эрүүгийн 1822000980057 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Бямбажавын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Сайнцагаан суманд ..............нд төрсөн, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл..., Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар баг, ........ тоотод оршин суух,

-Дундговь аймгийн Сум дундын шүүхийн 2004 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 64 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар 3 жил 01 сарын хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан

-Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 15 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 04 сарын хугацаагаар баривчлах ялаар

-Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145.2, 153.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 01 сарын хорих ялаар

-Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн  153 дугаар зүйлийн 153.1-д  зааснаар 2  жилийн хугацаагаар хорих ялаар  тус тус шийтгүүлж байсан Тулгат овогт Б.Б нь орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах , бусдын эд хөрөнгийг  устгах, гэмтээх  гэмт хэрэгт холбогдож,  Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

 

Анхан шатны шүүх: 

 

Шүүгдэгч Тулгат овогт Банзрагчийн Бат-Амгаланг  орон байр агуулахад хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх гэмт хэргийг  тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйл,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар 900 /есөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж,  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-т заасныг баримтлан шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 900.000 /есөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил 3 /гурван/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 1, 4-т зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 2 /хоёр/ жил 3 /гурван/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан шүүгдэгч Б.Б-аас 630.000 /зургаан зуун гучин мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч Н.Б-д 280.000 /хоёр зуун наян мянган/ төгрөгийг, хохирогч Э.Ц-т 350.000 / гурван зуун тавин мянган/ төгрөгийг тус тус олгохоор,

Шүүгдэгч Б.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд зүйл битүүмжлүүлээгүй, хохирогч Н.Б-д бугуйн цаг, мөнгөн бөгжийг хүлээлгэж өгсөн, шатаасан мотоциклийг хурааж битүүмжлээгүй болохыг тус тус дурьдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 2-т заасныг баримтлан хэрэгт хураагдаж ирсэн гутлыг шүүгдэгч Б.Бд эгүүлэн олгож,

Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д  урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,  

Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж,

Энэхүү хэрэгт хураагдаж ирсэн бичлэг бүхий дискийг шүүгдэгч Б.Б-д холбогдох эрүүгийн 1822000980057 тоот хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14, 15-д зааснаар хэргийн 34-35 дугаар талд авагдсан шинжээчийн 2018.04.19-ний өдрийн 25/04 дугаартай дүгнэлтийг шүүх үнэлээгүйг дурьдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б нь 2018 оны 1,3-р сард Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг “Тэвшийн говь” ХХК-ний 2-р уурын зуухны зүүн талын хашаанд оршин суух Н.Б-ийн  байшин  болон гэрээс 340.000 төгрөгийн  эд зүйлс хулгайлсан үйлдлийг  Эрүүгийн  хуулийн тусгай ангийн  17.1-р зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар,

2018 оны 4 дүгээр сарын 10-наас 2018 оны 4 дүгээр сарын 11-нд шилжих шөнө Дундговь аймгийн  Сайнцагаан  сумын  7-р багийн нутаг дэвсгэрт Э.Ц-ын эзэмшлийн 41-56 ДУЗ улсын дугаартай “Даюун” маркийн мотоциклийг шатааж 350.000 төгрөгийн  хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн  хуулийн тусгай ангийн  17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж ирүүлснийг анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолоор 2 жил 3 сарын хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Б.Бд оногдуулсан дээрх ял нь зүйлчлэлийн хувьд тохирсон гэж үзэж байна. 

Хохирогч Э.Ц-т мотоциклийн хохирлын 350.000 төгрөгийг нөхөн гаргуулахаар шийдвэрлэсэн шийтгэх тогтоолын 5 дахь заалтыг хүчингүй болгож өөрчлөлт оруулах тухай гомдол гаргаж байна. Хохирогч Э.Ц нь өөрийн эзэмшлийн 41-56 ДУЗ улсын дугаартай “Даюун” маркийн мотоциклийг биет байдлаар нь буцаан авсан  болох нь хэрэгт авагдсан материалаас харагдаж байхад шүүгдэгч Б.Б-гийн 350.000 төгрөгийг  гаргуулахаар шийдвэрлэсэн  нь хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд 78 дугаар шийтгэх тогтоолын 5 дахь заалтаас хохирогч Э.Ц-т 350,000 төгрөг олгоно гэсэн заалтыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор  Г.Х дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хохирогч   Э.Ц нь ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдэг тул шийтгэх тогтоолын 5 дахь хэсгээс “...Э.Ц-т 350.000 төгрөгийг олгох “ гэсэн заалтыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй байхаар өөрчлөлт оруулах саналтай байна. Хохирогч Н.Б-ийн хувьд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэв.

Хохирогч Н.Б-ээс давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б нь манай гэр болон  амбаарт 4 удаа орж эд зүйл, адуу, хонины мах хулгайлж, 5 цоож эвдсэн. Цоожнуудын үнийг нэхэмжлэхгүй. Хохирлын 280.000 төгрөгийг  түргэн хугацаанд төлүүлж авмаар байна. Бөгж, бугуйн цагаа Б.Б-аас авсан боловч зүүхгүй байгаа  гэв.

 

                ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

       Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 1 дүгээр сард иргэн Н.Бямбасүрэнгийн байшингаас 60 кг адууны мах, 26 кг хонины мах хулгайлж  280.000 төгрөгийн ,  3 дугаар сарын 16-ны өдөр  иргэн Н.Б-ийн гэрийн цоожийг эвдлэн хууль бусаар нэвтэрч бугуйн цаг, мөнгөн бөгж зэрэг зүйлийг хулгайлж 60.000 төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 4 дүгээр сарын 10-аас 11-нд шилжих шөнө иргэн Э.Ц-ын эзэмшлийн 41-56 ДУЗ улсын дугаартай “Даюун” маркийн мотоциклийг шатааж 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар  нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон  байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

        Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын гол үндэслэл нь хохирогч Э.Ц-т мотоциклийн үнэ 350.000 төгрөгийг нөхөн гаргуулахаар шийдвэрлэсэн шийтгэх тогтоолын заалтыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

      

      Хавтаст хэргийн материалыг шинжлэн судлахад:  Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 4 дүгээр сарын 10-аас 11-нд шилжих шөнө иргэн Э.Ц-ын “Даюун” маркийн мотоциклийг шатааж 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна.

      

       Анхан шатны шүүхээс шүүх хуралдаанд оролцох тухай мэдэгдлийг хохирогч Э.Ц-т 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр мэдэгдсэн боловч  шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцогчид хохирогч Э.Ц-ыг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах боломжтой гэж үзэн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэн шийдвэрлэжээ.  

 

     Э.Ц нь 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хохирогчоор тогтоогдон мэдүүлэг өгөхдөө “Миний мотоцикль ашиглах боломжгүй болсон байна лээ. 450.000 төгрөгөөр үнэлж байна. Гомдолтой” гэж мэдүүлсэн бөгөөд 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ: “Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” , 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хавтаст хэргийн материалтай танилцаад “гомдол  санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мөрдөн байцаалтын явцад өөр өөр байдлаар мэдүүлж байсан бөгөөд нэхэмжлэх зүйлгүй тухайгаа шүүхэд мэдүүлээгүй байх тул шүүгдэгч Б.Б-гаас  мотоциклийн үнэ 350.000 төгрөгийг гаргуулж  хохирогч Э.Ц-т олгохоор анхан шатны шүүх  шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.  

 

     Хавтаст хэргийн материалд хохирол учирсан нь нотлогдсон бөгөөд  хохирогчийн мотоциклийг засч сэлбэн буцааж өгсөн талаар баримтгүй, хохирогч гомдолтой, гомдолгүй гэж 2 янзаар мэдүүлж байгаа зэргээс  үзэхэд хохирогч иргэний нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа  гэж үзэх боломжгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

     Харин иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр авагч төлбөр авахаас татгалзаж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлт гаргасан тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгодог болно.

 

     Яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 гэж бичиж байгаа нь буруу бөгөөд цаашид 17.1 дүгээр зүйлийн 2 -ын 2.1 гэж бичиж байх нь зөв болохыг анхааруулах нь зүйтэй гэж үзэв.

    

            Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Шүүгдэгч Б.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1,2,3 дахь хэсэгт зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                                 Ц.ОТГОНЦЭЦЭГ

       ШҮҮГЧИД                                  Ш.ТӨМӨРБААТАР

                                                  Т.БЯМБАЖАВ

  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

          

 

 

 ДАРГАЛАГЧ                                  Т.БЯМБАЖАВ

    ШҮҮГЧИД                                 Х.ГЭРЭЛМАА

                                                      О.ОДНЯМАА