Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/120

 

 

  2022        03          31                                        2022/ШЦТ/120

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.А даргалж, шүүгч Ц.А, шүүгч Б.Н нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга Т.Б

Иргэдийн төлөөлөгч О.Д    

Улсын яллагч Г.Э

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.И

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Э

Шүүгдэгч Н.Д нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Дд холбогдох эрүүгийн 2125004080048 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд хаалттай хянан хэлэлцэв.

                                             ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Д урьд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 175 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасан хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож байсан ба 2021 оны 11 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Наран баг 67-03 тоотод гэртээ 16 нас 02 хоногтой И.Пг хүч хэрэглэж хүчиндсэн гэмт хэрэгт холбогдож Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

  Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

-шүүгдэгч Н.Дын мэдүүлсэн: Хэргийн талаар урьд мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,

 - хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Игийн мэдүүлсэн: 2021 оны 11 дүгээр сарын 04-ний шөнө Дынд очсон. Урьд нь манай охиныг хүүхэд хараад өгөөч гэхээр нь явуулдаг байсан болохоор тэр шөнө  бид нар архи уугаад согтсон байсан болохоор хүүхдийг нь харуулж хонуулахаар охиноо дуудсан. Охиноо ийм байдалд оруулсандаа харамсаж байна...” гэх мэдүүлэг болон яллах дүгнэлтийн хавсралтад заасан :  

         -Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 7-11-р тал/,

        -Шинжилгээнд зориулж хүний биеэс биологийн дээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 12-15-р тал /,

        -Нас тоолсон тухай “...Насанд хүрээгүй хохирогч И.П нь 2005 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн байх ба 2021 оны 11 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө 16 нас 02 хоногтой байсан байна...” гэх мөрдөгчийн тэмдэглэл / хх-ийн 19-р тал/,

            -Насанд хүрээгүй хохирогч И.Пгийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 20-р тал/

-насанд хүрээгүй хохирогч И.Пгийн мэдүүлсэн...2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн барагцаагаар 19 цагийн үед манай аав, ээж 2 зүс таних Д ахынд очих гээд явсан юм. Тэгтэл орой 22 цагийн үед над руу аав залгаж “миний охин энд хүрээд ир, хүүхдүүдийг нь хараад хоночих, энэ 2 бүүр согтчихлоо” гэж ярьсан. Тэгэхээр нь би гэрээсээ гарч Д ахынд очтол тэднийд Д ах, түүний эхнэр Нарантунгалаг эгч, мөн бага насны 3 хүүхэд нь тэгээд манай аав, ээж 2 байсан. Намайг очсоны дараа ээж, аав гэр лүүгээ явсан бөгөөд би тэндээ хонохоор үлдсэн. Удалгүй Д ах унтсан бөгөөд харин тэдний бага 2 сартай хүүхэд нь уйлаад унтахгүй байсан учир эгч Нарантунгалаг нь шөнийн 02 цагийн үед унтсан. Би тэдний хүүхдүүдийг унтуулчихаад хэсэг утсаа оролдож байгаад хамгийн сүүлд унтсан. Би тэдний орны яг урд газарт унтсан бөгөөд миний хажууд Д ах нь тусдаа 2 том хүүхэдтэйгээ унтсан юм. Тэгээд унтаж байтал миний дээр нэг юм хүнд оргиод байхаар нь сэртэл Д ах миний дээр хэвтэж байсан. Би энэ үед цаг харахад шөнийн 03 цаг 20 минут л болж байсан. Намайг нойрноос сэрэхэд Д ах миний өмд, дотоожийг тайлчихсан миний бэлэг эрхтэн рүү өөрийнхөө бэлэг эрхтэнийг хийчихсэн байсан бөгөөд би сэрээд түүнийг өөрөөсөө холдуулах гээд гараараа цээж рүү нь зөндөө түлхсэн боловч дийлээгүй, мөн би түүнд хандан болиоч ээ гэтэл дуугарахгүй байсан. Ингээд би түүнийг болиоч гээд өөрөөсөө холдуулах гээд барагцаагаар 20-30 минут болсон бөгөөд энэ хугацаанд миний бэлэг эрхтэн хорсож өвдөөд байсан. Тэгж байгаад Д нь дур тавьчихаад өөрөө миний дээрээс холдоод хажуу тийшээгээ хэвтээд өгсөн. Тэгэхээр нь би дотоож, өмдөө дээш нь татаад Нарантунгалаг эгчийн гэрийн халадыг өмсөөд шууд гэр лүүгээ явсан. Гэртээ очоод би шууд унтаад өгсөн бөгөөд өглөө болсоны дараа ээждээ болсон асуудлыг хэлсэн юм. Д нь миний өмд, дотоожийг доош нь хөлийн шагай хүртэл шувталчихсан байсан бөгөөд гүйцэт тайлаагүй байсан. Тэрээр бэлгэвчгүй намайг хүчиндсэн бөгөөд өглөө босоход миний бэлэг эрхтэнээс муухай үнэртэй шингэн зүйл гарсан байсан. Миний хувьд түүнийг өөрөөсөө холдуулах гээд түлхсэн бөгөөд дийлээгүй. Мө би түүнд хандан чангаар биш нам дуугаар болиоч гэж хэлсэн. Би Нарантунгалаг эгчээс тусламж гуйж чангаар орилоогүй юм. Д нь намайг унтаж байхад л миний бэлэг эрхтэн рүү өөрийнхөө бэлэг эрхтэнийг хийчихсэн байсан бөгөөд би түүнд зөвшөөрөөд ч гэх юм уу, харилцан тохиролцож бэлгийн харьцаанд ороогүй ээ. Би тэдний хүүхдүүдийг унтуулах гээд их ядарсан байсан болохоор түүнийг миний хувцасыг тайлж, бэлэх эрхтэнээ шургуулахыг мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28-р тал/

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Игийн мэдүүлсэн... 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 15 цагийн үед нөхөр Батзаяагийн хамт гэр бүлийн найзууд болох Н.Д, Нарантунгалаг нарын гэр болох Наран баг 67- 03 тоотод очиж 0.75 литр, 0.5 литрийн монгол стандарт архи, 2.5 литрийн хэмжээтэй 2 ширхэг сэнгүүр гэсэн нэртэй пиво уусан. Бид нар архи уугаад нилээн согтсон. Д, Нарантунгалаг нар согтуу, хүүхдүүдээ харах чадваргүй байсан тул нөхөр Батзаяа том охин Пгийн утас руу 19 цагийн үед залгаад Нарантунгалагын хүүхдүүдийг хараад хамт хонооч гэж хэлээд дуудсан. Удалгүй охин П Дын гэрт орж ирсэн. Тэрнээс хойш юу болсон, яаж гэртэй харьсан талаар мэдэхгүй байна. Өглөө 07 цагийн үед сэрээд байж байхад охин П...би Д ахын гэрт хонож байхад намайг унтуулахгүй, дээр гараад хүчиндсэн, миний бэлэг эрхтэнээс муухай үнэртэй зүйл гараад байна гэж хэлээд уйлсан. Би Дын утас руу залгаад ...чи миний охиныг яаж байгаа юм бэ гэж асуухад би мэдэхгүй байна, танай охин юу яриад байгаа юм бэ гэж хэлсэн. Нарантунгалагтай утсаар ярихад ...би 01-02 цагийн үед унтсан, намайг унтаж байхад тийм зүйл болсон юм байхдаа, ямар сонин юм бэ” гэж хэлсэн. Тэгээд бид нар цагдаад дуудлага өгсөн... ” гэх мэдүүлэг/ хх-ийн 33-р тал/,

-Б.Игийн иргэний нэхэмжлэгчээр мэдүүлсэн... охин Ид шинжилгээ болон эмчилгээнд 500,000 төгрөг зарцуулагдсан. Уг мөнгөний баримтыг тухайн үед аваагүй болохоор байхгүй байна. Би Н.Даас эмчилгээний зардалд зарцуулсан гэх 500,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-р хуудас/

-гэрч Э.Нн мэдүүлсэн ....Удалгүй И, Батзаяа нар манай гэрт ирээд 0.5, 0.75 литрийн монгол стандарт гэсэн нэртэй 2 шил архи, 2.5 литрийн сэнгүүр гэсэн бичигтэй 3 ширхэг пиво аваад хувааж уусан. Би нялх хүүхэдтэй болохоор архинаас уугаагүй, харин пивоноос бага зэрэг уусан. Игийн утаснаас том охин болох Пгийн утасруу залгаж яриахад ...танай гэрт очоод хономоор байна, та аав, ээж хоёрт хэлээд өгөөч, таньтай жаахан юм ярьмаар байна гэж хэлсэн. Тэгээд би И, Батзаяа нарт хандаж Пг би аваад хоночих уу гэж асуухад тэг тэг гэж хэлсэн. Пг утсаар дуудахад удалгүй хүрээд ирсэн. Орой 21 цагийн үед ууж байсан архи, пиво дуусаад И, Батзаяа нар гэртээ харьсан. Д газар ор засаад унтсан. Нилээн согтуу, бараг тасарчихсан байсан.П бид хоёр хоорондоо юм ярьж байгаад шөнө 01-02 цагийн үед унтсан. Бага охин маань унтахгүй байсан болохоор оройтож унтсан. Би буйдан дээрээ бага охинтойгоо хамт унтсан, Пг буйдангийн урд газарт ор засаад унтуулсан.Шөнө унтаж байгаад сэрэхэд П гэрээс явчихсан байсан.Ойролцоогоор 03 цаг өнгөрч байсан шиг санагдаж байна, хүүхдийнхээ памперсыг сольчихоод эргээд унтсан. Өглөө 08 цаг өнгөрч байхад Батзаяа миний утасруу залгаад ...яагаад П шөнө гэртээ хүрээд ирсэн бэ гэж асуухаар нь сайн мэдэхгүй байна өөрөө явчихсөн юм шиг байна гэж хэлэхэд утсаа салгасан. Эргээд 5-6 минутын дараа Батзаяа миний утасруу дахиж залгаад ...танай нөхөр Д манай охин Пг оролдсон, хүчирхийлсэн байна гэж хэлсэн. Энэ талаар Даас асуухад ...тийм зүйл болоогүй, би шөнө босоод гал түлээд унтсан, Пг хүчирхийлээгүй, тасарчихсан байсан болохоор сайн мэдэхгүй байна гэж хэлсэн....” гэх мэдүүлэг/ хх-ийн 38-39–р тал/

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 672 дугаартай...И.Пгийн биед гэмтэл тогтоогдсонгүй, магадлуулагчийн охин хальс хуучин урагдалтай, бэлгийн замын халдварт өвчин тогтоогдоогүй.Бэлгийн хүчирхийлэлд өртсөн эсэхийг тогтоох боломжгүй байна... ” гэх дүгнэлт / хх-ийн 47-48-р тал/

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 5397 дугаартай ...Хэргийн газраас хураан авсан гэх саарал өнгийн хөнжлийн даавуунаас биологийн ул мөр илрээгүй. Хохирогч И.Пгийн гэх хар өнгийн дотоож, түүнээс авсан гэх арчдаст үрийн шингэн, эр бэлгийн эс илэрч байна...Сэжигтэн Н.Дын гэх хар өнгийн дотоожноос хучуур эс илэрч байна... Хохирогч И.Пгийн дотоож, түүнээс авсан гэх арчдаст илэрсэн үрийн шингэн, эр бэлгийн эс нь ДНХ-ийн тогтцоороо сэжигтэн Н.Дын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Сэжигтэн Н.Дын гэх дотоожоос илэрсэн хучуур эс нь ДНХ-ийн тогтоцоороо хохирогч И.Пгийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна....” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 68-71-р тал/

-Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 175 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 100-101-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалхад дараахь үйл баримт тогтоогдож байна.

           Үйл баримт: Шүүгдэгч Н.Д нь Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 175 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан ба тэрээр, 2021 оны 11 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Наран багийн 67-03 тоотод өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэрт нь хонохоор ирсэн 16 нас 02 хоногтой И.Пг унтаж байхад нь хүчээр бэлгийн харьцаанд оржээ.   

        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

        Шүүгдэгч Н.Д нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 16 нас 02 хоногтой И.Пг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсон болох нь насанд хүрээгүй хохирогч хохирогч И.Пгийн мэдүүлсэн...Намайг нойрноос сэрэхэд Д ах миний өмд, дотоожийг тайлчихсан миний бэлэг эрхтэн рүү өөрийнхөө бэлэг эрхтэнийг хийчихсэн байсан бөгөөд би сэрээд түүнийг өөрөөсөө холдуулах гээд гараараа цээж рүү нь зөндөө түлхсэн боловч дийлээгүй, мөн би түүнд хандан болиоч ээ гэтэл дуугарахгүй байсан... гэх мэдүүлэг,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Игийн ...Өглөө 07 цагийн үед сэрээд байж байхад охин П ...би Д ахын гэрт хонож байхад намайг унтуулахгүй, дээр гараад хүчиндсэн, миний бэлэг эрхтэнээс муухай үнэртэй зүйл гараад байна гэж хэлээд уйлсан...” гэх мэдүүлэг, гэрч Э.Нарантунгалагийн... Пг буйдангийн урд газарт ор засаад унтуулсан.Шөнө унтаж байгаад сэрэхэд П гэрээс явчихсан байсан. Ойролцоогоор 03 цаг өнгөрч байсан шиг санагдаж байна, хүүхдийнхээ памперсыг сольчихоод эргээд унтсан. Өглөө 08 цаг өнгөрч байхад Батзаяа миний утасруу залгаад ...яагаад П шөнө гэртээ хүрээд ирсэн бэ гэж асуухаар нь сайн мэдэхгүй байна өөрөө явчихсөн юм шиг байна гэж хэлэхэд утсаа салгасан. Эргээд 5-6 минутын дараа Батзаяа миний утас руу дахиж залгаад ...танай нөхөр Д манай охин Пг оролдсон, хүчирхийлсэн байна...гэсэн гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 5397 дугаартай... Хохирогч И.Пгийн гэх хар өнгийн дотоож, түүнээс авсан гэх арчдаст үрийн шингэн, эр бэлгийн эс илэрч байна...Сэжигтэн Н.Дын гэх хар өнгийн дотоожноос хучуур эс илэрч байна... Хохирогч И.Пгийн дотоож, түүнээс авсан гэх арчдаст илэрсэн үрийн шингэн, эр бэлгийн эс нь ДНХ-ийн тогтцоороо сэжигтэн Н.Дын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Сэжигтэн Н.Дын гэх дотоожоос илэрсэн хучуур эс нь ДНХ-ийн тогтоцоороо хохирогч И.Пгийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна....гэх дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон байх тул шүүгдэгч Н.Дыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Наран баг 67-03 тоот өөрийн гэртээ 16 нас 02 хоногтой  И.Пг хүч хэрэглэж хүчиндсэн гэж дүгнэх үндэслэл болж байна.

       Насанд хүрээгүй хохирогч И.П нь 2005 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн байх ба 2021 оны 11 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө 16 нас 02 хоногтой байсан байна...” гэх мөрдөгчийн тэмдэглэл, төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтаар И.П нь үйл баримт болох үед арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй байсан болох нь тогтоогджээ.      

       Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан бусдын бэлгийн халдашгүй байдлын эсрэг үйлдлийг санаатай үйлдсэн байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй, хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтууд зөрүүгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.        Шүүгдэгч Н.Дын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэх” гэмт хэргийн шинжтэй, арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүүхдийн бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг нийгэмд аюултай, өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл болох нь тогтоогдсон, хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

        Шүүгдэгч нь Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 175 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасан хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож ял шийтгүүлж байсан болох нь хэрэгт авагдсан шийтгэх тогтоолын хуулбар, ял шийтгэлийн талаархи лавлагаа зэрэг баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.7 дахь хэсэгт “урьд нь энэ бүлэгт заасан гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүнээр хэргийг давхар зүйлчилсэн нь хуульд нийцсэн байна.

      Шүүх хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн дүүрэн харьцуулан үзсэний үндсэн дээр шүүгдэгч гэм буруутай эсэхийг дүгнэх үүрэгтэй бөгөөд шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд нь шүүгдэгч гэм буруутайг нотолсон гэж шүүх дүгнэсэн тул   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Н.Дыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

        Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч нь Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 175 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасан хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож байсан, 2021 оны 11 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Наран баг 67-03 тоотод 16 нас 02 хоногтой арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй И.Пг хүч хэрэглэж хүчиндсэн болох нь нотлох баримтаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох гэж,

        -хохирогчийн өмгөөлөгч Ц.Э : шүүгдэгч 400,000 төгрөг хохирогчид төлсөн байдаг. Шүүгдэгчийн үйлдэл нотлогдсон гэж,

         -Иргэдийн төлөөлөгч О.Д : Шүүгдэгч Н.Д нь гэм буруутайгаа өмгөөлөгчгүйгээр өөрөө хүлээн зөвшөөрсөн гэж,

      -шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцсон ба “хийсэн үйлдэлдээ харамсаж байна, ялыг минь хөнгөлж өгнө үү гэж  тус тус дүгнэлт гаргажээ.

       Шүүх хуралдааны оролцогч нараас шүүгдэгчийн үйлдэл, гэм буруутай эсэх талаар зөрүүтэй дүгнэлт, мэтгэлцээн гарсангүй.        

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

      Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “ Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан, хэрэгт авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөрөөс төлсөн байдал, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээсэн байдал, хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж хуульд заасан хорих ялыг 6 жилийн хугацаагаар оногдуулахаар шийдвэрлэлээ. Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдах нь зүйтэй.

        Улсын яллагч шүүх хуралдаанд 8 жилийн хорих ял оногдуулах санал гаргасан байна.

        Хохирол төлбөрийн тухайд: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.И нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: сэтгэлзүйн  зөвлөгөө засал 1,500,000 төгрөг, ”Мандах” охидын эмнэлгийн үзлэг зөвлөгөө 40,000 төгрөг, эхо эмчийн үзлэг зөвлөгөө 55,000 төгрөг, БОЭТ-ийн үзлэг оношлогоо эмчилгээ 150,000 төгрөг, эм 60,000 төгрөг, бензиний зардал 50,000 төгрөг, нийт 1,850,000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч 400.000 төгрөгийн хохирлыг төлсөн байна. Шүүх хохирлоос төлөгдөөгүй үлдсэн 1,450,000 төгрөгийн хохирлыг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн болно.

  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн саарал өнгийн хөнжлийн даавуу 1 ширхэг, хар өнгийн дотоож 1 ширхэг, харьцуулах шинжилгээнд авсан арчдас 2 ширхэг, хатаасан цус 2 ширхэг, саарал өнгийн дотоож 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн цагдан хоригдсон 07 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохоор тус тус заалаа.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ш овгийн Н.Дыг Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7 дахь хэсэгт заасан урьд нь энэ бүлэгт заасан гэмт хэргийг үйлдэж, гэм буруутайд тооцогдож байсан хүн арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д зааснаар шүүгдэгч Н.Д 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дд оногдуулсан 6 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дын цагдан хоригдсон 07 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Даас 1,450,000 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ид // олгуулсугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан саарал өнгийн хөнжлийн даавуу 1 ширхэг, хар өнгийн дотоож 1 ширхэг, харьцуулах шинжилгээнд авсан арчдас 2 ширхэг, хатаасан цус 2 ширхэг, саарал өнгийн дотоож 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт хариуцсан коммист даалгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч,хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Д.АРИУНЦЭЦЭГ

                                            ШҮҮГЧ                         Ц.АЛТАНГАДАС

                                            ШҮҮГЧ                          Б.НАРМАНДАХ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.АРИУНЦЭЦЭГ