| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2017/02577/И |
| Дугаар | 2667 |
| Огноо | 2017-08-30 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 2667
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******, холбогдох,
Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нь 2006 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Их засаг их сургуулийн Санхүү эдийн засгийн сургуулийн ня-бо бүртгэлийн дадлагажуулагч багшаар анх ажилд орж байсан. Тус сургууль нь тэй харилцан тохиролцсоны үндсэн дээр 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд гэрээний дагуу ажлаа гүйцэтгэсээр байсан тул анх заасан хугацаагаар гэрээг үргэлжлүүлэн сунгаж байсан. Гэрээний хугацаа 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр дуусна. нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажил үүргээ гүйцэтгэж байхдаа Боловсролын тухай хууль, Их дээд сургууль, коллежийн багшийн мэргэжлийн ёс зүйн ерөнхий дүрэм, Чингис хааны нэрэмжит Их засаг олон улсын их сургуулийн дүрэм, сургуулийн дотоод журам, тус сургуулийн багш ажилтны ёс зүйн дүрмийг зөрчсөн, түүнчлэн хөдөлмөрийн гэрээнд тухайлан нэрлэн заасан ноцтой зөрчлийг гаргасан тул ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. нь хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлд нэрлэн заасан ноцтой зөрчлийг гаргаж, Их засаг ОУИС-ийн ректорын 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/33 тоот “Хонхны баярыг тэмдэглэн өнгөрүүлэхэд анхаарах зарим оюутнуудыг амралтын газар авч яван, улмаар архидан согтуурсны улмаас нэг оюутан хорвоогийн мөнх бусыг үзсэн харамсалтай явдал болсон. Одоогоор ар гэрийнхний хувьд гомдол харуусал тасрахгүй байгааг үгээр хэлэхийн аргагүй. нь төгсөгч оюутнуудыг амралтын газар очих гэж байгааг мэдсээр байж таслан зогсоогоогүй, харин дэмжиж хамт архидан согтуурсны улмаас эрдэнэт хүний амь нас эрсэдсэн нь багшийн дээрх үйлдэлтэй холбоотой гэж үзэж байна. Энэхүү үйлдлийн улмаас Монгол улс даяар “Их засаг олон улсын их сургуулийн оюутан хонхны баяраа тэмдэглэж байгаад амь насаа алдсан тухай яриа” олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдах болсон нь сургуулийн нэр хүнд, ажил хэргийн байдал, эрх ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж байна.
нь Боловсролын тухай хууль, Их дээд сургууль, коллежийн багшийн мэргэжлийн ёс зүйн ерөнхий дүрэм, Чингис хааны нэрэмжит Их засаг олон улсын их сургуулийн дүрэм, сургуулийн дотоод журам, тус сургуулийн багш ажилтны ёс зүйн дүрмийг зөрчсөн, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт харш үйлдлийг гаргасан явдал нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан нэрлэн заасан ноцтой зөрчилд тооцох тул ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтад нийцсэн.
нь хөдөлмөрийн гэрээ, сургуулийн дотоод журам, багшийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн хэм хэмжээг чандлан сахих, түүнийг даган мөрдүүлэх эрх бүхий субъект юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч , хариуцагч Их засаг олон улсын их сургууль ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар тооцон гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагчаас нь сургуулийн дүрэм, ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажлаас халсан гэж нэхэмжлэлээс татгалзжээ.
Хариуцагч Их засаг олон улсын их сургууль ХХК-ийн Ректорын 2006 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 2/11 тоот тушаалаар нэхэмжлэгч ийг нягтлан бодох бүртгэлийн багшаар ажилд томилсон, 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь Их засаг олон улсын их сургууль ХХК-ийн Санхүү эдийн засгийн сургуулийн Хөтөлбөрийн багийн удирдагчаар ажиллаж байгаад хариуцагч Их засаг олон улсын их сургуулийн Ректорын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” Б/74 тоот тушаалаар ажлаас халагджээ.
Тус Б/74 тоот тушаалд нэхэмжлэгч нь Ректорын А/33 тоот тушаалыг зөрчсөн үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас халсан гэж тайлбарлажээ.
Хэргийн оролцогчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нэхэмжлэгч нь 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 15-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг Гүнж амралтын газарт оюутны төгсөлтийн эрдмийн баярын арга хэмжээнд оюутнуудын хамт оролцсон болох нь тогтоогдож байна.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Эрдмийн баяр тэмдэглэх тухай” А/147 тоот тушаал, Их засаг Олон улсын их сургуулийн ректорын 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “Хонхны баярыг тэмдэглэн өнгөрүүлэхэд анхаарах зарим асуудлын тухай” А/33 тоот тушаалаар төгсөлтийн хонхны баярын арга хэмжээг хөдөө, хээр, амралт, жуулчны бааз зэрэг газар зохион байгуулахгүй байх, архи, согтууруулах ундаа хэрэглүүлэхийг хориглосон боловч нэхэмжлэгч дээрх шийдвэрийг зөрчин дээр дурдсан жуулчны баазад очсон, тухайн үед иргэн согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсний улмаас нас барсан зэрэг шалтгааны улмаас нэхэмжлэгч нь Их засаг олон улсын их сургуулийн үндсэн болон дотоод дүрэм, багшийн мэргэжлийн ёс зүйн дүрмийг тус тус зөрчсөн гэх үндэслэл нь ажлаас халагдах үндэслэл болжээ.
Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байвал зохих ба хэрэв баримтлаагүй бол ажилтныг хууль бусаар ажлаас халсан гэж үздэг.
Хариуцагчийн 2017 оны Б/74 тоот тушаалаар нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “... ажилтан ... хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” үндэслэлээр ажлаас халсан гэж тайлбарлаж ба нэхэмжлэгч , хариуцагч Их засаг олон улсын их сургууль ХХК-ийн хооронд 2015 онд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.1-д хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчлийг тоочин заасан ба тус гэрээний “Байгууллагын дүрэм, хөдөлмөрийн дотоод журмын 2-оос дээш заалтыг нэр дор зөрчвөл” ноцтой зөрчилд тооцохоор заасныг үндэслэл болгон нэхэмжлэгч нь дээр дурдсан дүрэм, журам, тушаалыг зөрчсөн гэж татгалзлын үндэслэлээ тайлбарласан байна.
Ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “ноцтой зөрчил” гаргасан үндэслэлээр ажлаас халах тохиолдолд тухайн ноцтой зөрчлийн тохиолдол бүрийг ажил олгогч, ажилтан нар гэрээндээ тоочин зааж мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.6-д заасны дагуу тохиролцон тогтоосон байх ёстой.
Хуулийн энэхүү шаардлагын хүрээнд зохигчийн хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.1-д заасан “Байгууллагын дүрэм, хөдөлмөрийн дотоод журмын 2-оос дээш заалтыг нэр дор зөрчвөл” ноцтой зөрчилд тооцохоор заасан үндэслэл нь хуулийн агуулга, шаардлагад нийцэхгүй буюу ноцтой зөрчлийн тохиолдлыг хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан гэж үзэхээргүй хэт ерөнхий байдлаар иш татжээ.
Хөдөлмөрийн эрх зүйн харилцааны явцад ажилтан, ажил олгогчийн хөдөлмөрийн харилцаанд дагаж мөрдүүлэхээр тогтоосон хэм хэмжээг зөрчиж сахилгын зөрчил гаргасан хэдий ч энэ нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд тооцогддоггүй бөгөөд ийнхүү тооцох нөхцөл нь талууд хөдөлмөрийн гэрээндээ өөр бусад эрхийн актын /дүрэм, журам, заавар, тушаал г.м/ тодорхой зүйл, заалтыг маш тодорхой байдлаар иш татсан байвал хуульд заасан үндэслэлд хамаарна.
Иймд хариуцагч, нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.1-д заасныг үндэслэл болгон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэн нэхэмжлэгч ийг ажлаас халсан нь үндэслэл муутай, нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан гэж үзэхээргүй байх тул ийг урьд эрхэлж байсан Их засаг олон улсын их сургууль ХХК-ийн Санхүү эдийн засгийн сургуулийн Хөтөлбөрийн багийн удирдагчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй.
Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар буюу 3,031,506 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлагыг гаргасан ба нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтэр, хариуцагчийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн тодорхойлолтоор нэхэмжлэгч 906,500 төгрөгийн үндсэн цалинтай байна. Шүүх нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоож байгаа тул түүний ажилгүй байсан хугацаа цалин хөлстэй тэнцэх олговрыг нөхөн гаргуулах үндэслэлтэй.
Хариуцагч Их засаг олон улсын их сургууль ХХК-ийн дотоод журмын 4, 5-д ажил, амралтын цагийн хуваарийг зохицуулсан, хариуцагчийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн тодорхойлолтод Их засаг ОУИС-ийн 2016-2017 оны хичээлийн жилийн төлөвлөгөөний дагуу нэхэмжлэгчийн заах хичээл 2017 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөр дуусгавар болжээ.
Хариуцагч, нэхэмжлэгчтэй 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр цалин, амралтын мөнгөний тооцоо хийж 1,725,766 төгрөг олгосон байх ба тус сургуулийн дотоод дүрэмд зааснаар багш, ажилтнууд хичээлийн жилийн их завсарлагаагаар ээлжийн амралт эдэлдэг, энэ хугацаанд ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон төлдөг болох нь нэхэмжлэгчийн 0248002 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрээр тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгчийн хариуцагчаас 3,031,506 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч ийг ХХК-ийн Санхүү эдийн засгийн сургуулийн Хөтөлбөрийн багийн удирдагчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон нэхэмжлэгч ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажилт хийхийг хариуцагч ХХК-д даалгасугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч ХХК-иас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3,031,506 төгрөг гаргуулах нэхэмжлэгч ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч ХХК-иас 70,200 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомжид заасан шийдвэр гүйцэтгэх арга, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ