| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2022/0531/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/568 |
| Огноо | 2022-04-13 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Хорлоо |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 2022/ШЦТ/568
2022 04 13 2022/ШЦТ/568
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
Шүүгдэгч Д.Л,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,
Улсын яллагч Д.Хорлоо,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мандал нарыг оролцуулан Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Лид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2106 03847 0556 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Д.Л, 1975 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 1, ***************** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1995 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3-т зааснаар 1 жил 6 сарын хорих ял шийтгэгдэж байсан /РД: **********/
Шүүгдэгч Д.Л нь 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 14 цагийн үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дарь-Эх захын авто зогсоол дээр хохирогч Т.Нийн эзэмшлийн 45-62 УАС улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нэвтэрч, Самсунг А51 загварын гар утас, хүүхдийн тоглоомын модон хайрцагтай паламастер зэргийг хулгайлан авч, нийт 585.920 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Д.Л шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Тухайн машины хаалга онгорхой байсан би хаалгыг нь онгойлгоод эд зүйлийг нь авсан” гэв.
Хохирогч Т.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 14 цагийн үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дарь-Эх захын гадаа өөрийн 45-62 УАС улсын дугаартай цагаан өнгийн комо загварын тээврийн хэрэгсэл дотроо Самсунг А51 загварын, хөх өнгийн гар утсаа болон хүүхдэдээ авсан том цагаан өнгийн модон хайрцагтай паламастерыг үлдээгээд зах орж зах руу бараа нийлүүлж байсан юм. Тэгтэл намайг дотогш бараагаа зөөж байх хооронд миний 45-62 УАС улсын дугаартай цагаан өнгийн комо загварын тээврийн хэрэгсэл дотроос Самсунг А51 загварын, хөх өнгийн гар утсаа болон хүүхдэдээ авсан том цагаан өнгийн модон хайрцагтай паламастер алга болсон байсан. Би дараа нь захын авто зогсоол руу харсан камерын бичлэгийг шалгахад миний 45-62 УАС улсын дугаартай цагаан өнгийн комо загварын тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын хаалгыг үл таних эрэгтэй хүн онгойлгоод миний Самсунг А51 загварын, хөх өнгийн гар утас болон хүүхдэдээ авсан том цагаан өнгийн модон хайрцагтай паламастер авч гарч байгаа тухай харсан. Тэгээд дараа нь 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Дарь-Эх зах дээр ахин бараа нийлүүлэн ажиллаж байгаад миний 45-62 УАС улсын дугаартай цагаан өнгийн комо загварын тээврийн хэрэгсэл дотроос Самсунг А51 загварын, хөх өнгийн гар утсаа болон хүүхдэдээ авсан том цагаан өнгийн модон хайрцагтай паламастер авч гарсан хүнтэй таарсан. Би тэгээд түүнтэй очиж уулзаад та энэ бичлэг дээрх хүн мөн үү гээд тухайн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Дарь-Эх захын авто зогсоол руу харсан камерын бичлэгийг харуулахад тэр эрэгтэй би мөн байна гэж хэлсэн ба гар утсыг зарсан газрыг санахгүй байна, яагаад гэвэл би согтуу байсан гэх утгатай зүйл надад хэлсэн. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад хандан тэр хүнийг цагдаагийн алба хаагчдад хүлээлгэн өгсөн. Би гар утсаа олж авч чадаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дахь тал/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний: “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 585.920₮ /Таван зуун наян таван мянга есөн зуун хорин төгрөг/-р үнэлэгдэв.” гэх тайлан /хх-ийн 25-26 дахь тал/,
Шүүгдэгч Д.Лийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр би Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дарь-Эх захын хашаан дотор жимс хайж явж байгаад тамхины дутуу татсан акурк олж аваад татах гэтэл ойролцоо байх цагаан өнгийн машины хаалга нь онгорхой байсан тул тус машин дотогш харахад дотор нь ямар ч байсан хүүхдийн том паламастер байсан. Тэгээд би тэр паламастерыг хүн харж байгаад авсан. Надад өөр хэлэх зүйл алга, би юу ч санахгүй байна. Надаас өөр энэ хулгайн хэрэгт хамт холбогдсон хүн байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 59 дэх тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8 дахь тал/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20-23 дахь тал/, Эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 18 дахь тал/, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /19 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Прокуророос шүүгдэгч Д.Лийг тээврийн хэрэгсэлд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба шүүгдэгчид хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдсонгүй гэж шүүх дүгнэв.
Өөрөөр хэлбэл 45-62 УАС улсын дугаартай тээврийн хэрэгслэл нь хуульд заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулах биш ба тухайн тээврийн хэрэгслэл нь түгжээгүй хаалга нээлттэй байсан үйл баримт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна.
Шүүгдэгч Д.Л нь 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 14 цагийн үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дарь-Эх захын авто зогсоол дээр хохирогч Т.Нийн эзэмшлийн 45-62 УАС улсын дугаартай тээврийн хэрэгслээс Самсунг А51 загварын гар утас, хүүхдийн тоглоомын модон хайрцагтай паламастер зэргийг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 585.920 төгрөгийн хохирол учруулсан болох нь
Хохирогч Т.Нийн: “...Би 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 14 цагийн үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дарь-Эх захын гадаа өөрийн 45-62 УАС улсын дугаартай цагаан өнгийн комо загварын тээврийн хэрэгсэл дотроо Самсунг А51 загварын, хөх өнгийн гар утсаа болон хүүхдэдээ авсан том цагаан өнгийн модон хайрцагтай паламастерыг үлдээгээд зах орж зах руу бараа нийлүүлж байсан юм. Тэгтэл намайг дотогш бараагаа зөөж байх хооронд миний 45-62 УАС улсын дугаартай цагаан өнгийн комо загварын тээврийн хэрэгсэл дотроос Самсунг А51 загварын, хөх өнгийн гар утсаа болон хүүхдэдээ авсан том цагаан өнгийн модон хайрцагтай паламастер алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Лийг Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дарь-Эхийн авто зогсоол дээр хохирогч Т.Нийн эзэмшлийн 45-62 УАС улсын дугаартай тээврийн хэрэгслээс Самсунг А51 загварын, хөх өнгийн гар утас болон том цагаан өнгийн модон хайрцагтай паламастер зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөхөөр шүүх шийдвэрлэлээ.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Шүүгдэгч Д.Лийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Т.Н нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.
Шүүгдэгч Д.Л нь хохирлыг сайн дураар нөхөн төлсөн нь хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Л нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж илэрхийлсэн талаар баримтаар өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх санал гаргасан болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хуульд заасан хариуцлага оногдуулахдаа түүний хувийн байдал, хохирол төлбөрийг сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг харгалзан үзэж хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний урьд цагдан хоригдсон хугацааг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг өдрийн цагдан хоригдсон хоногтой дүйцүүлэн түүнийг ял эдэлсэнд тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн прокурорын газраас Д.Лид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Д.Лийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Лид 496 /дөрвөн зуун ерэн зургаа/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Д.Лийн урьд цагдан хоригдсон нийт 62 /жаран хоёр/ хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын ажлын 8 цагтай дүйцүүлэн түүнийг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргаж, уг хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Д.Л нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Лид хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР