Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
---|---|
Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
Хэргийн индекс | 171/2016/0277/Э/ |
Дугаар | 92-À |
Огноо | 2016-08-29 |
Зүйл хэсэг | 150.3., |
Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 92-À
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2016/0277/Э/
Дархан Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж, Ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй,
Иргэдийн төлөөлөгч Э.Оршихбаяр,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,
Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,
Хохирогчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ,
Хохирогч*****,
Иргэний хариуцагч*****,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа,
Шүүгдэгч***** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн*****д холбогдох 201509000552 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,*****,, Ховд аймгийн Цэцэг суманд 1987 оны 6 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дархан-Уул аймгийн*****оршин суух, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй,
Шүүгдэгч***** нь 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс 2015 он 7 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд *****-ийн борлуулагчаар ажиллаж байх хугацаандаа борлуулалтын орлого болох нийт 25883850 төгрөгийг хувьдаа завшиж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч*****гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2015 оны 04 дүгээр сард “Глобал-Бридж” ХХК-ийн Дархан салбарт пивоны борлуулагчаар ажилд орсон. Ажиллах хугацаандаа салбарын эрхлэгчтэй хамт ажиллаж байсан. Агуулахаас пивоо аваад 1-2 өдөр борлуулалт хийгээд ирэхэд барааны үлдэгдэл нь салбарын тооцооны үлдэгдлээс бага гарч ирээд байдаг байсан. Тухайн үед цоож байхгүй байдаг байсан, өөрсдөө энэ талаар мэдэж байгаа. Би зарим байгууллагад зээл өгөөд явдаг байсан. Иймэрхүү байдалтай явсаар байгаад их хэмжээний өрөнд орсон. Тэгээд шинжээчийн дүгнэлтээр намайг 7 дугаар сарын 9 нд агуулахаас бараа авсан гээд байгаа ба би тэр үед хөдөө явсан байсан юм. Би зөвхөн 7 сарын 7-ны өдөр л бараа авсан. Нийтдээ 55.981.350 төгрөгний борлуулалт хийсэн. Үүнээс бэлнээр
C:\Users\B.Goomaral\Documents\Received Files\Shiitgeh togtool-Ganshirnen 150.3.docx
15.589.410 төгрөг, зээлээр 10.883.100 төгрөгний барааг борлуулсан. Нийтдээ 26.492.500 төгрөгийг байгууллагад оруулсан ба үлдэгдэл 29.558.850 төгрөг байсан. Өмнөх шүүх хуралдаан дээр иргэний нэхэмжлэгчээр орж байсан***** гэж хүний 849.960 төгрөг, мөн ***** гэж хүний 2.565.600 төгрөг, *****ын 1.800.000 төгрөг нийт 3.765.960 төгрөгийг 29.558.850 төгрөгнөөс хасаад 24.942.930 төгрөгний үлдэгдэлтэй болж байгаа. Шинжээчийн дүгнэлтээс хамгийн сүүлд намайг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр бараа авсан байна гэсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би тэр өдөр бараа аваагүй. Тэр өдөр би Дарханд байгаагүй***** эгч ч гэсэн өөрөө Дарханд байгаагүй. Тэгээд 2015 оны 7 дугаар сарын 20-ны үед хөдөөнөөс ирэхэд бараа дутсан гээд намайг цагдаад өгсөн байсан. Мөн шинжээчийн дүгнэлтэд ороогүй мөнгө болох 940.920 төгрөгийг надаас нэхэмжилсэн байсан. Энэ мөнгийг би борлуулалт хийж олоогүй, салбарийн эрхлэгч***** эгч өөрөө борлуулалт хийсэн гэж үзэж байна. би энэ мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би өмнөх шүүх хурал дээр эдийн засгийн шинжээчийн дүгнэлтээр гарсан үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж хэлсэн. 24.942.930 төгрөгнөөс 2015 оны 7 дугаар сарын 9-нд бодогдсон 1.858.800 төгрөгийг хасаад үлдсэн мөнгийг хүлээн зөвшөөрч байна. Намайг ажиллаж байх хугацаанд сар болгон цалин дээрээс 50.000 төгрөг авдаг байсан. Нийт 4 удаагийн суутгалаар 200.000 төгрөг болсон. Энэ мөнгийг хохиролоос хасуулах саналтай байна. 1.200.000 төгрөгний хохирол төлсөн. Өөр хохирол төлөөгүй” гэх мэдүүлэг,
Хохирогч*****гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...***** манай байгууллагад борлуулагчаар 2015 оны 4 дүгээр сарын 1-ээс 2015 оны 7 дугаар сарын 9-н хүртэл ажилласан. Энэ хугацаанд миний удирдлага доор харилцагч байгууллагуудад барааг хүлээлгэж өгдөг байсан. 2016 оны 4, 5 дугаар саруудад барааний үлдэгдэл болон зээл харьцангүй бага байдаг байсан. Зээлийн талаар хэлэхэд бол дөнгөж Hite нэртэй шар айргийг оруулж ирж Дарханд танилцуулж байгаа учраас зээлээр гаргахыг зөвшөөрсөн юм. 6 дугаар сараас эхлээд зээлийн үлдэгдэлтэй харилцагч нар эрс нэмэгдсэн. Байгууллагын хяналтын нягтлан зээлтэй харилцагч нарын үлдэгдлийг шалгахад ихэнх харилцагч нар зээлээ төлсөн байсан. Хамгийн гол нь энэ дутагдал юунаас дутсан бэ гэхээр бэлэн зарсан барааны мөнгөө бэлэн авчихаад над дээр зээл гэж оруулаад өөрөө хувьдаа ашигласан тооцоо гараад байгаа юм. Баримтаар бүх зүйл нь нотлогдож байгаа. Сар болгоны эцэст бид тооцоо нийлж явдаг. 2016 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн падаан бол*****гийн дутаасан бараануудыг нийлүүлээд өөр дээр нь падаан бичиж өгсөн байгаа гэхдээ дутуу гээд байгаа барааны зарим нь Архангайруу явсан гээд байдаг. 7 дугаар сарын 9-ний өдөр***** агуулахаас бараа аваагүй юм. Мөн 940.920 төгрөгний баримтыг эдийн засгийн шинжээчийн дүгнэлтэд оруулаагүй байгаа учир нь тухайн үед шинжилгээ хийхдээ баримтаас олж аваагүй байгаа юм. Мөн Магнолиа дэлгүүрт***** нь бараагаа хүлээлгэж өгөхдөө зээл гэж падаанаа бичсэн байсан. Манай байгууллагаас Магнолиа дэлгүүрийн нягтлантай уулзаж асуухад “тухайн өдөр манайх зээл аваагүй бэлнээр мөнгө төлсөн” гэж хэлсэн. 626.400 төгрөгийн бараа нь Магнолиа дээр өгсөн миний гарын үсэгтэй падаан байгаа. 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр “Урт цагаан” гэх дэлгүүрт өгсөн 168.720 төгрөгийн бараа нь бас миний гарын үсэгтэй падаан байгаа. Би падаанаа бичиж*****д аваачиж өгсөн байгаа юм. 87.480 төгрөгийн баримт дээр***** өөрөө бичсэн боловч доор нь гарын үсэг зураагүй байгаа юм. Мартсан байж магадгүй юм. Бас 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 58.320 гэсэн падаан олдохгүй байсан. Би сүүлд санхүүгийн баримтнаас олсон. Энэ нь олдохгүй байсан учраас шинжээчийн дүгнэлтэд ороогүй юм. Эцсийн байдлаар 23.564.850 төгрөг төлөгдөөгүй байна, энэ мөнгө дотор 940.920 төгрөг орсон” гэх мэдүүлэг,
Иргэний хариуцагч*****ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2015 оны 7 дугаар сард Архангай явсан. Архангайд амарч явахдаа*****тэй таарсан.***** надад “би борлуулагч хийж байгаа” гэж хэлсэн. Тэгээд би баяр болж байгаа юм чинь хэдэн хайрцаг пиво зээлээр аваад “борлуулчихаад чам уруу мөнгийг нь шилжүүлж болох уу” гэхэд, болно гэж хэлээд салсан.*****гээс 31 хайрцаг пиво авсан. 1 лааз пивыг 1550, 1350 төгрөгөөр бодож авсан. Хайрцган дотроо улаан, цагаан өнгийн “Hite” нэртэй пиво байсан. Би пивыг 2015 оны 7 дугаар сарын 15-нд авсан. Би цаашаа нутагтаа очоод*****гээс авсан пивонуудаа баяр тэмдэглэж байгаа болон оюутан хүүхдүүдэд зарсан. Зарсан 1 лааз пивоноосоо 200 төгрөгний ашиг унагаж зарсан. Тэгээд манай нутгийн баяр дуусаад 8 дугаар сар гаргаад***** уруу залгахад утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь би борлуулалтаа хийгээд завгүй байгаа байх гэж бодоод дахиж залгаагүй. Тэгээд 2016 онд саяхан банкинд явж байсан чинь*****гийн эхнэр намайг таниад*****д тохиолдсон асуудлыг надад хэлсэн. Би тэгээд нөгөө авсан пивоныхаа мөнгийг банкаар шилжүүлсэн” гэх мэдүүлэг,
Гэрч*****ы /Шинэ гэгээ ХХК-ийн менежер ажилтай/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…манайх тухайн үед пиво авсан мөнгөө бэлнээр төлдөг байсан. Одоо төлбөр тооцоо байхгүй. Манай ажилтны болон миний гарын үсэг биш байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 61-62 дахь тал/,
Гэрч *****ийн /Цагаан сувдан сондор ХХК-ийн нягтлан бодогч/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…387,960 төгрөгийн шингэн бүтээгдэхүүн *****-аас авсан. 1 сая төгрөгөөс дооших төлбөрийг бэлнээр төлдөг. *****-д өр зээл байхгүй. Миний болон манай ажилтны гарын үсэг биш.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 63 дахь тал/,
Гэрч *****ын /Шүтээн кафед бармен ажилтай/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…***** нь 10 хувийн хөнгөлөлттэй пиво өгдөг гэхээр нь 3 удаа нэг кроп пиво авч байсан. Тооцоогоо бэлнээр тэр дор нь борлуулагч гэх бор залууд өгсөн. Одоо манайх *****-д ямар ч тооцооны өр байхгүй. Тооцооны үлдэгдлийн баталгаан дээрх гарын үсэг минийх биш, манайд ***** гэж хүн ажиллаж байгаагүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 64 дэх тал/,
Гэрч *****ийн /Hi маркет дэлгүүрийн эзэн/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Манайх *****-аас 117,840 төгрөгийн бараа авсан. Тооцооны үлдэгдлийн баталгаан дээрх гарын үсэг минийх биш бараа авсан өдрөө тооцоогоо бэлнээр хийдэг. Одоо тус компанид тооцоо байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 65 дахь тал/,
Гэрч *****ийн /Ариг дэлгүүрийг хариуцсан худалдагч/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 6 дугаар сард 1,145,800 төгрөгийн барааг төлбөрийг нь бэлнээр борлуулагч гэх бор залууд өгч, бараагаа авсан. Тооцооны үлдэгдлийн баталгаан дээрх гарын үсэг миний гарын үсэг мөн. Одоо *****-д ямар нэг тооцоо төлбөр байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 66 дахь тал/,
Гэрч *****гийн /Дархан зах-1 лангууг түрээслэгч/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр *****-ий борлуулагч залуугаас 291,600 төгрөгийн пиво тооцоог нь бэлнээр төлж авсан. Харин дараа нь 7 дугаар сарын эхээр над дээр тэр залуу ирээд “манай компаниас хүмүүс ирэхээр зээлийн үлдэгдэлтэй байгаа” гэж хэлээрэй гууд гуйгаад байсан. Одоо надад ямар нэгэн тооцооны үлдэгдэл байхгүй. Надаар тооцооны баталгааны хуудас дээр гарын үсэг зуруулаагүй. Энэ тооцооны үлдэгдэл дээрх гарын үсэг миний гарын үсэг биш.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 67 дахь тал/,
Гэрч *****ын /Дэлгэрэх дэлгүүрийн худалдагч/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би нэг удаа борлуулагч Ширнэн гэх залуугаас 30 хроп пиво авсан. Энэ тооцооны үлдэгдэл дээрх гарын үсэг миний гарын үсэг биш байна. Манайх ямар ч өр төлбөр байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 68 дахь тал/,
Гэрч *****гийн /Манайх дэлгүүрийн эзэн/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…*****-аас огт пиво авч байгаагүй. Тооцооны үлдэгдлийн баталгаан дээрх гарын үсэг минийх биш.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 69 дахь тал/,
Гэрч З.Отгонтуяагийн /Буян-Импекс дэлгүүрт худалдагч/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр *****-аас пиво авч байсан. Тооцоогоо бэлнээр борлуулагчид нь өгсөн. Энэ баримт дээрх гарын үсэг миний гарын үсэг биш.“ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 70 дахь тал/,
Гэрч *****гийн /Жигүүр дэлгүүрийн эзэн/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би *****-аас огт бараа авч байгаагүй. Над уруу 6 дугаар сарын сүүлээр манай компаниас бараагаа авсан гэж хэлээрэй гэж байсан. Тэгээд компаниас нь ярихаар нь тооцооны үлдэгдэлтэй гэж хэлсэн юм. Миний гарын үсэг биш, надад ямар ч тооцоо байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 71 дэх тал/,
Гэрч*****ын /Даниста дэлгүүрийн худалдагч/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Манайх *****-аас пиво авч байсан, одоо ямар нэг тооцооны үлдэгдэл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 72 дахь тал/,
Гэрч*****ын /лангуу түрээслэдэг/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Манайх *****-ий борлуулагч***** гэх залуугаас 7 хайрцаг чихэр аваад тооцоогоо бэлнээр өгсөн. Одоо өр зээл байхгүй. Миний гарын үсэг биш, хуурамч баримт байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 73 дахь тал/,
Гэрч *****гийн /Бал бурам дэлгүүрийн эзэн/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2015 оны 7 дугаар сард *****-аас 2 хроп пиво авсан. Тооцоог*****д бэлнээр өгсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 74 дэх тал/,
Гэрч*****гийн /Мөнхтүвшин дэлгүүрийг түрээслэдэг/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Манай дэлгүүр 2015 оны 6 дугаар сард *****-аас 4 хайрцаг чихэр авсан. Тооцоог*****д өгсөн. Одоо ямар ч тооцоо байхгүй. Баримт дээрх гарын үсэг минйи гарын үсэг биш.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 75 дахь тал/,
Гэрч ын /Нарст-2 дэлгүүрийн худалдагч/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Манайх 2015 оны 6 дугаар сард *****-аас hite пиво аваад борлуулагч залууд 58,320 төгрөгийг бэлнээр өгсөн. Одоо ямар нэгэн өр төлбөр байхгүй. Миний гарын үсэг биш.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 76 дахь тал/,
Гэрч ***** /Mixx пабын эзэн/-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манайх *****-ий салбараас 2015 оны 6 дугаар сард пиво авсан. Яг хэдний өдөр авсан гэдгээ санахгүй байна. Одоо уг компанид тооцооны үлдэгдэл байхгүй. 2015 оны 7 дугаар сарын 02-03-ны өдрүүдийн орчим тооцоог ямар нэг баримт үйлдээгүй бэлнээр төлсөн. Тооцооны үлдэгдэл дээрх гарын үсэг миний гарын үсэг биш.“ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 56 дахь тал/,
Гэрч ***** /Сутайн буянт супермаркет дэлгүүрийн эзэн/ -ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манайх *****-ий салбараас hite, cass зэрэг пиво авдаг байсан. 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 116,640 төгрөгийн пиво аваад тэр өдөр нь бэлнээр борлуулагч залуу болох*****д өгсөн. Тухайн үед тооцоог ямар нэг баримт үйлдээгүй бэлнээр төлсөн. Тооцооны үлдэгдэл дээрх гарын үсэг миний гарын үсэг биш.“ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57 дахь тал/,
Гэрч *****гийн /Хос туруун дэлгүүрийн эзэн/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...*****-аас пиво аваагүй. Манай дэлгүүр 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдөр *****-аас 6 хроп пиво аваагүй, би тухайн өдөр өөрөө дэлгүүртээ сууж байсан. Тооцооны үлдэгдлийн баталгаа гэсэн баримт дээрх гарын үсэг миний гарын үсэг биш. Манай дэлгүүрт ***** гэдэг огт ажилладаггүй, ямар ч газруудад зээлийн өр байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 77 дахь тал/,
Гэрч *****ны /Хатан заяа дэлгүүрийн эзэн/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манайх 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр *****-аас пиво аваагүй. Борлуулагч залуу байна гэж яриад “намайг 91,800 төгрөгийн пиво авсан” гэж хэлээд өгөөч гэж гуйгаад байхаар нь би үгүй гэж хэлж байсан. Санхүүгийн баримт дээрх гарын үсэг миний гарын үсэг биш. Хуурамч баримт байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 78 дахь тал/,
Гэрч*****ын /Өгөөж Дархан дэлгүүрийн худалдагч/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 6 дугаар сард *****-аас манайх hite пиво авч, тооцоог борлуулагч залууд бэлнээр өгдөг байсан. Ямар нэг өр зээл тавьдаггүй байсан. Тооцооны үлдэгдэл байхгүй, гарын үсэг минийх биш. ***** гэж хүн манайд ажиллаж байгаагүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 79 дэх тал/,
Гэрч*****ийн /Улаан хад хүнсний дэлгүүрийн худалдагч/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манайх *****-аас 2015 оны 5, 6 дугаар сард пиво авч байсан. Одоо ямар ч өр зээл байхгүй. Баримт дээрх гарын үсэг минийх биш.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 80 дахь тал/,
Гэрч *****ийн /Галагкси баарны эзэн/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манайх *****-аас 2015 оны 6,7 дугаар сард пиво авсан. Тооцоог *****дугаарын утастай борлуулагч залууд бэлнээр төлдөг байсан. Манайх 2015 оны 7 дугаар сард 87,480 төгрөгийн тооцоо байхгүй. Ямар ч өр зээлгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 81 дэх тал/,
Гэрч*****гийн /Сутай баарны эзэн/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...*****-аас 2015 оны 6 дугаар сард пиво авч байсан. Ганаа гээд бор царайтай борлуулагч залууд тооцоогоо бэлнээр төлдөг байсан. Тооцооны үлдэгдлийн баталгаан дээрх гарын үсэг миний гарын үсэг биш, утасны дугаар минийх мөн байна. Ямар нэг өр зээл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 82 дахь тал/,
Гэрч *****ын /лангуу түрээслэгч/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр *****-аас hite нэртэй пиво авч байсан. Тооцоог борлуулагч залууд бэлнээр төлдөг байсан. Тооцооны үлдэгдлийн баталгаан дээрх гарын үсэг болон утасны дугаар минийх биш.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 83 дахь тал/,
Гэрч *****гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хяналтын нягтлан бодогч*****ын хамт гэнэтийн тооллогоор ирээд хамтран ажилладаг байгууллагуудтай тооцоо нийлэхэд манай байгууллагатай хамтран ажилладаг хэд хэдэн байгууллагын нэг сая орчим төгрөгийн тооцоог Дархан-Уул аймаг дахь салбарын борлуулагч***** нь бэлнээр авчхаад байгууллагад тушаагаагүй байхаар нь би хяналтын нягтлан бодогч*****ын хамт*****тэй уулзахад***** надад “... би компаний орлогоос нэг сая төгрөг авсан нь үнэн, энэ мөнгийг цалингаасаа бага багаар төлөх болно” гэж хүсэлт гарган өгсөн. Тухайн үед шалгалтаар биш гэнэтийн тооллогоор ирсэн болохоор***** бид хоёр Дархан-Уул аймагт ирээд харилцагч байгууллагаас хэдэн байгууллага сонгон аваад тэдгээр байгууллагуудаар гэнэтийн тооллого явуулахад сая гаран төгрөгийн зөрчил илрэхээр нь дээд шатны албан тушаалтандаа мэдэгдэж, буцаад Улаанбаатар хот уруу явсан. Үүнээс хойш Дархан-Уул аймаг дахь салбарын эрхлэгч***** төв уруу залгаж “манай салбарын борлуулагч***** нь Архангай уруу явуулсан барааны мөнгө тушаагаагүй, дээрээс нь бусад харилцагч нарын авлагыг өөртөө ашигласан байна” гэж хэлсэн. 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймаг дахь салбарын эрхлэгч*****гийн асуудал үүслээ, шалгалт хийлгэж, тооцоогоо тулъя гэсэн дуудлагаар хөдөө орон нутаг хариуцсан менежер *****, шингэн хүнсний албаны дарга *****, борлуулалтын албаны дарга ***** нарын хамт Дархан-Уул аймгийн салбарыг шалгахаар ирээд, Дархан-Уул аймаг дахь салбарын эрхлэгч*****, борлуулагч*****гийн хамт шалгалтыг 7 дугаар сарын 23-ны өдрөөс 24-ний өдрийн хооронд хийж, харилцагч байгууллагатай тооцоо нийлэхэд 51 харилцагч байгууллага мөн Архангай аймаг уруу бэлнээр борлуулахаар авч явсан барааны тооцоо, сэлбэгийн тооцоо ороод нийт 30,453,813 төгрөгийг борлуулагч***** нь хувьдаа завшсан гэсэн зөрчил илэрч байсан. Тухайн үед бид нар*****д мэдэгдэж, цагдаагийн байгууллагад хандаад Улаанбаатар хот уруу явсан, ... зарим нэг газрын нэрийг зохиож хуурамч падаан үйлдсэн гэж шалгалтын явцад***** өөрөө хүлээн зөвшөөрсөн. Би уулзаж тооцоо нийлээгүй, харилцагч байгууллагын тооцоог борлуулагч***** нь тооцоогүй, би энэ байгууллагын мөнгийг авсан нь үнэн гэж тооцооны үлдэгдлийн баталгаан дээр тайлбар бичин гарын үсэг зурсан. Шалгалтын явцад***** нь Дархан зах павилион-3 194,400 төгрөг,***** 742,800 төгрөгийн тооцооны үлдэгдлийг хуурамчаар бичиж гарын үсэг зурсан гэж өөрөө хүлээн зөвшөөрч, тооцооны үлдэгдлийн баталгааны доод хэсэгт тайлбараа бичин өөрөө гарын үсэг зурсан байгаа. 30,453,813 төгрөгийн тооцоонд МСМ Заяа, ***** пин, Топ Ууганаа, Цагаанаа, *****, Боргио, nice зэрэг харилцагчдын үлдэгдэл орсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 175-177 дахь тал/,
Гэрч *****ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би *****-аас бараа авдаг байсан. Надад энэ компанид зээлийн үлдэгдэл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 178 дахь тал/,
Гэрч *****ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...*****манай Nice бааранд hite пиво борлуулдаг байсан. Тооцоогоо тухай бүр бэлнээр хийдэг байсан. Одоо манай байгууллага *****-д 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 849,960 төгрөгийн зээлийн тооцоог төлөх ёстой. Одоогоор төлөөгүй. 849,960 төгрөгийн тооцоо нь Hite пивоны өдөрлөг зохион байгуулах үед зарагдсан пивоны төлбөр тооцоо юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 179 дэх тал/, иргэний хариуцагчаар өгсөн: “...би *****-д 849,960 төгрөгийг төлөх ёстой.” /2 дугаар хавтаст хэргийн 287 дахь тал/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...Маргааш буюу 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр түрээс орж ирэхээр төлж дуусгана” гэх мэдүүлэг,
Гэрч А.*****ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 7 дугаар сард *****-ийн нягтлан гэх нэг эмэгтэй,***** нартай тооцоо нийлэх үед би үлдэгдэлтэй байсан. Тухайн үед надтай тооцоо нийлж байсан хүмүүс одоо тооцоо нийлж байна, наанаа төлсөн гээд биччих гэж***** хэлэхээр нь би төлсөн гэж бичээд гарын үсэг зурсан болохоос биш энэ компанид сая гаран төгрөгийн өртэй байсан. Тиймээс 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдөр харилцагч батлав гэсэн тооцооны үлдэгдлийн баталгаан дээр байх 1,085,400 төгрөгийн үлдэгдэл *****-д одоог хүртэл төлөгдөөгүй байгаа.“ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 180 дахь тал/, “...Би *****-д 1,085,400 төгрөгийг 2016 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр*****д бэлнээр төлсөн.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 288 дахь тал/,
Гэрч *****гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр*****гээс 64,800 төгрөгийн hite пиво худалдан авсан. Үүнээс хөнгөлөлтийн 10 хувь нь хасагдаад 58,320 төгрөг болж байсан. Одоогоор уг мөнгийг төлөөгүй, зээлийн үлдэгдэлтэй байгаа учраас төлж барагдуулна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 181дэх тал/, иргэний хариуцагчаар өгсөн: “...58,320 төгрөгийг *****-д би төлөх ёстой. 2016 оны 01 дүгээр сарын 20-ны орчим цалин буухаар уг төлбөрийг төлнө” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 283 дахь тал/,
Гэрч *****ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр *****-ий борлуулагч*****гээс 129,600 төгрөгийн hite нэртэй пиво худалдан авсан. Үүнээс хөнгөлөлтийн 10 хувь нь хасагдаад 116,640 төгрөг болж байгаа. Уг зээлийн үлдэгдлээ төлнө.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 182 дахь тал/, “...*****-д 116,640 төгрөгийг би төлөх ёстой.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 285 дахь тал/,
Гэрч *****ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Борлуулалтын гэрээнд борлуулах гэрээтэй аж ахуй нэгжид барааг өгнө гэж заасан боловч манай компанид худалдааны төлөөлөгчтэй борлуулагч, худалдааны төлөөлөгчгүй борлуулагч гэж 2 өөр борлуулагч байдаг. Худалдааны төлөөлөгчтэй борлуулагч бол зөвхөн худалдааны төлөөлгчийн авсан захиалгын дагуу барааг түгээх үүрэгтэй. Харин худалдааны төлөөлөгч байхгүй борлуулагчийн хувьд өөрөө захиалгаа авч өөрөө бараагаа түгээдэг юм.***** борлуулагч ба худалдааны төлөөлөгчгүй борлуулагч байсан учраас захиалагч нарыг өөрөө хайж гэрээгүй газарт борлуулалт хийж мөнгийг бэлнээр авч тооцоо хийх ёстой. Тэгэхээр гэрээгүй газарт бараа борлуулах эрхтэй байсан. Дархан-улу аймгийн манай компаний салбарын эрхлэгч***** хяналт тавьж удирдлагаар хангах үүрэгтэй. /2 дугаар хавтаст хэргийн 457-458 дахь тал/
2015 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Эдийн засгийн шинжээчийн 01 дугаартай “... худалдааны төлөөлөгчийн үйлдсэн тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримт нь талууд харилцан баталгаажуулаагүй, зөвхөн *****-ийн санхүүгийн тэмдэг дарсан маягтад бичилт хийгдсэн байна. Тухайн баримт нь санхүүгийн хүчин төгөлдөр баримт биш байх тул шинжилгээнд ашиглаж болохгүй. ***** нь борлуулагч*****тэй хийх тооцоог хоорондын тооцооны дансаар бүртгэж байсан ба 52 ширхэг баримтаар нотлогдох нийт 30,360,690 төгрөгийн борлуулалтын орлогыг ААН болон иргэдээс авах авлага мэтээр тооцооны үлдэгдлийн баталгаан дээр бичсэн нь санхүүгийн хүчин төгөлдөр баримт хэмээн үзэх үндэслэлгүй байна. 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 52 ширхэг падаанаар борлуулсан нийт үнэ 31,998,500 төгрөг, худалдан авагч нарт борлуулсан борлуулалтын хөнгөлөлт 1,637,810 төгрөг, *****-д төлөх дүн 30,360,690 төгрөг, эд хариуцагчийн дутагдал нийт дүн 30,360,690 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс өмнө үүссэн өр төлбөр 11,847,000 төгрөг. Иргэн*****гийн хариуцаж байсан бараа материалаас 30,360,690 төгрөг дутагдсан нь шинжилгээгээр нотлогдож байна. Хоорондын тооцоонд бичигдсэн сэлбэгийн тооцоо гэх 60,000 төгрөгийн анхан шатны баримт ирүүлээгүй тул дээрх тооцоонд ороогүй болно. Мөн 6 дугаар сарын 27-ны *****-д өгсөн 87,480 төгрөгийн баримт 2 хувь ирүүлсэн тул давхардсан дүнг хасаж тооцсон.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 114-115 дахь тал/,
Шинжээч*****ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Тухайн үед хууль сахиулах байгууллагаас тооцооны үлдэгдлийн баталгааны үнийн дүнг тооцох,*****гийн борлуулалтаас дутсан хэмжээг тооцож тогтоох гэсэн 2 асуулттай шинжээчийн дүгнэлт гаргуулах тогтоол ирсэн.*****гээс компанид тооцоо хийгээгүй гэх 52 ширхэг зарлагын баримт, мөн тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтууд ирүүлсэн. *****-ийн санхүүгийн баримт нэг хавтас ирсэн. Надад үдэгдэн ирүүлсэн баримт нь*****гийн бүхий л тооцоог хамруулсан баримт байсан учраас хоорондын тооцоотой гэх баталгааг энэ баримтуудаас ялгаж харах боломж байгаагүй. Харин тооцоо хийгээгүй гэх 52 ширхэг баримт нь барааг олгосон болон хүлээн авсан компани болон хувь хүмүүсийн гарын үсэгтэй санхүүгийн анхан шатны хүчин төгөлдөр баримт байсан. Энэ баримтууд дээр үндэслэн дутагдлын хэмжээг тогтоосон. Надад ирүүлсэн тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтууд нь тогтоосон заавар, журмын дагуу бичигдээгүй, санхүүгийн хүчин төгөлдөр баримт гэж үзэх боломжгүй байсан тул энэ баримтуудыг би шинжилгээндээ ашиглаагүй. Эд хариуцагч*****гийн хариуцаж байсан бараа материал эд хөрөнгийн тооцоог бүхэлд нь бодоогүй. Яагаад гэвэл мөнгө нь тушаагдаагүй борлуулалтын баримтуудыг тусад нь ирүүлсэн. Намайг эдийн засгийн шинжилгээний дүгнэлтийг гаргаснаас хэд хоногийн дараа санхүүгийн баримтыг өөрийн биеэр ирж авсан. 52 ширхэг зарлагын баримт нь борлуулсан барааны нэр, төрөл, тоо, хэмжээ хөнгөлөлт чөлөөлөлтийн хувь, үнийн дүнг бүрэн тусгасан компаний лого, нэр бүхий хэвлэмэл хуудсанд бичигдсэн, хүлээлгэн өгсөн болон хүлээн авсан хүмүүсийн гарын үсэг зурагдсан байх тул санхүүгийн анхан шатны баримтуудыг хүчин төгөлдөр баримт гэж үзэн шинжилгээнд ашигласан. Харин тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримт нь бараа материалыг хүлээн авсан тал нь өглөгтэй гэдгээ баталж, гарын үсэг зурж тамга тэмдэгээр баталгаажуулаагүй, уг баримтыг хэн үйлдсэн нь тодорхой бус байсан учраас хүчин төгөлдөр баримт гэж үзэх үндэслэлгүй байна. Тооцооны үлдэгдлийн баталгаа нь тооцоо нийлэгч талууд өглөг, авлагаа харилцан баталсан, гарын үсэг зурсан, байгууллагын санхүүгийн баримт дарсан байх стандарттай. Эд хариуцагчийн тооцоог бодож худалдан авагч талд шилжсэн дүнг эд хариуцагчийн үлдэгдлээс хасаж хоорондын тооцоонд бичсэн дүнг баталгаажуулах үүднээс нягтлан бодогч үйлдэн баталгаажуулах үүрэгтэй. /хоёр тал харилцан баталгаажуулна/” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 174 дэх тал/,
2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Эдийн засгийн шинжээчийн “... шинжилгээгээр *****-ий аудитор, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээч*****ын тогтоосон дүгнэлт нь нотлогдохгүй байна.***** нь 2015 оны 4 дүгээр сараас 7 дугаар сарын хооронд нийт 55,981,350 төгрөгийн борлуулалт хийсэн ба үүнээс 26,422,500 төгрөгийг***** нь*****гээс хүлээн авсан гэж өөрийн гаргасан тайланд тусгасан байгааг хасахад нийт 29,558,850 төгрөгийг аваагүй, дутагдуулсан гэх тооцоо гарч байна.***** нь нийт 26,422,500 төгрөгийг тушаасан, салбар хариуцсан***** хүлээн авсан гэж өөрийн гаргасан тайланд тусгасан боловч тушаасан гэх дээрх төлбөрөөс 5,568,210 төгрөгийг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн гарын үсэг бүхий санхүүгийн баримтаар нотлогдохгүй байна. Мөн дутагдал болгон гаргасан 30,6 сая төгрөгийн борлуулалтаас зарим нь төлөгдсөн баримттай байна. Тухайлбал:*****-д худалдсан 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн баримтуудаас 5 дугаар сарын 31-ний өдөр 500,0 мянган төгрөгийг төлсөн тул үлдэгдэл 958,0 мянган төгрөг байна. Гэтэл дээрх дүгнэлтэд 1458,0 мянган төгрөгийн үлдэгдэлтэй гэж гаргасан байна. *****, харилцагч аж ахуйн нэгж, иргэний тооцооны хооронд үүссэн үлдэгдлийн баталгааг тулган шалгалаа. 2015 оны 6 дугаар сард***** нь нийт 23,716,410 төгрөгийн борлуулалт хийсэн боловч сарын эцсийн үлдэгдлээр 22,327,650 төгрөгийн үлдэгдэлтэй байсан байна. Үүнийг тухайн байгууллагын 6 дугаар сарын 30-ны байдлаар хийсэн тооцооны үлдэгдлийн баталгаатай тулган шалгахад Боргио 233,280 төгрөгийн үлдэгдэлтэй байсан боловч шалгалтаар 145,800 төгрөг, Топ Төрхүү 145,800 төгрөгийн үлдэгдэлтэй боловч шалгалтаар 58,320 төгрөг, Хөтөл дэлгүүр 145,800 төгрөгийн үлдэгдэлтэй боловч шалгалтаар 58,320 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа нь бусад бараа борлуулалт орсон байх магадлалтай. Нийт үлдэгдлээс 262,440 төгрөгийн илүү үлдэгдэлтэйгээр тооцсон байна.*****гийн цэвэр үлдэгдэл 22,065,210 төгрөг байна.
Шинжээчийн дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн тогтоолд тусгагдсан төлбөр тооцоог хасч тооцсоноор 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх дутагдал 15,626,370 төгрөг, 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойших дутагдал 9,316,560 төгрөг, нийт 24,942,930 төгрөг гарч байна. Дээр гарсан нийт дутагдлаас: ***** 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн бараа материалын зарлагын падаан 116,640 төгрөг, Заяа /МСМ/ 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн бараа материалын падаан 1,085,400 төгрөг, Nice 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн бараа материалын падаан 849,960 төгрөгийг тус тус хасах,
Тооцооллоор гарсан нийт дутагдал 29,558,850 төгрөгөөс дээр дурдсан төлбөр тооцоо нийт 4,615,920 төгрөгийг хасахад нийт дутагдлын хэмжээ 24,942,930 төгрөг гарч байна.
1.*****-ий борлуулагч*****д агуулахаас бараа материал олгохдоо бараа материал хүлээн авсан тухай гарын үсэг бүхий санхүүгийн анхан шатны баримт үлдээгүй байна.
2.Б.Хулан нь борлуулагч*****гээс барааны төлбөр тооцоог хүлээн авахдаа хоёр ажилтны хооронд бичигдвэл зохих кассын орлогын ордер бичдэггүй байна.
3.Барааны борлуулалтын орлогоос нийт 5,568,210 төгрөгийг***** хүлээн авсан гэж өөрийн тайланд тусгасан боловч хэрхэн хүлээлцсэн болох нь санхүүгийн анхан шатны баримтаар нотлогдохгүй байна.
4.Шингэн бараа буюу ихэвчлэн hite шар айргийг дан ганц борлуулагч***** хариуцан борлуулж байгаагүй,***** бас худалдан борлуулж байсан байна” гэх дүгнэлт /хэргийн 367-370 дахь тал/,
2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн “Дархан-Уул аймгийн санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч***** нарын 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн гаргасан шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Харин*****гийн 2015.07.01 өмнөх дутагдал нь өмнөх шинжээчийн дүгнэлтээр 15,626,370 төгрөг, эдийн засгийн шинжилгээгээр 14,809,890 төгрөг, 2015.07.01-ээс хойшхи дутагдал нь өмнөх шинжээчийн дүгнэлтээ 9,316,560 төгрөг, эдийн засгийн шинжилгээгээр 10,133,040 төгрөг буюу зөрүү 816,480 төгрөг байна. Энэ нь 2015.07.04-ний өдөр “Galaxy” нэртэй харилцагчдад 87,480 төгрөгийн бараа материалын зарлагын падаанаар борлуулат хийснийг өмнөх шинжээч 2015.06.29-нд борлуулсан гэж үзсэнээс зөрүү үүссэн байна.
*****-ий борлуулагч***** 2015 оны 04 дүгээр сарын 01-2015.07.09-ны хооронд ажиллахдаа нийт 55,981,350 төгрөгийн бараа материалын борлуулалт хийсэн байна.
*****нийт 55,981,350 төгрөгийн борлуулалтаас бэлэн мөнгөөр бараа борлуулсан 10,833,090 төгрөг, зээлээр борлуулсан барааны төлбөрийг бэлнээр 15,589,410 төгрөг тушаасан буюу нийт 26,422,500 төгрөг бэлнээр төлж, үлдэгдэл 29,558,850 төгрөгийн тооцооны үлдэгдэлтэй байна. Уг тооцооноос нэр бүхий 4 харилцагч байгууллагаас *****-ий харилцах дансанд төлсөн 3,765,960 төгрөг, Иргэн*****аас иргэний нэхэмжлэхээр авах 849,960 төгрөгийн тооцоог хасаж нийт 24,942,930 төгрөгийн тооцооны үлдэгдэлтэй байна.
***** нийт 24,942,930 төгрөгийн дутагдал гарснаас 2015.07.01-ээс өмнөх дутагдал 14,809,890 төгрөг, 2015.07.01-нээс хойшхи дутагдал 10,133,040 төгрөг байна.
• ***** 2015.06.16-ны өдрийн бараа материалын зарлагын падаанаар авсан 116.640 төгрөгийн, бараа материалын төлбөрийг 2016.03.21-нд *****-ий***** тоот харилцах дансанд,*****гээс авсан *****ын пивоны үнэ- гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн байна.
• Заяа /МСМ/ 2015.06.16-ны өдрийн бараа материалын зарлагын падаанаар авсан 58,320 төгрөгийн бараа материалын төлбөрийг 2016.03.17-нд *****-ий ***** тоот харилцах дансанд, ***** гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн байна.
• ***** 2015.06.16-ны өдрийн бараа материалын зарлагын падаанаар авсан 1,085,400 төгрөгийн бараа материалын төлбөрийг 2016.02.19-нд *****-ий ***** тоот харилцах дансанд –*****аас пивоны үнэ- гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн байна.
• NICE 2015.05.26-ны өдрийн бараа материалын зарлагын падаанаар авсан 849,960 төгрөгийн бараа материалын төлбөрийг иргэн *****аас иргэний нэхэмжлэхээр авахаар шийдвэрлэсэн байна.
• *****2015.07.09-ний өдрийн бараа материалын зарлагын падаан 1,858,800 төгрөг, 2015.07.07-ны өдрийн бараа материалын зарлагын падаан 9,842,400 төгрөг буюу нийт 11,701,200 төгрөг бараа материалын төлбөрөөс 2016.01.13-нд *****-ий ***** тоот харилцах дансанд –Ганширнэнгээс авсан пиовоны үнэ З.***** – гэсэн утгатайгаар шилжүүлсэн байна. Иймд нийт дутагдлаас хасч тооцсон нь үндэслэлтэй байна.
Шинжилгээний явцад шинээр нөхцөл байдал илрээгүй болно.
Санхүү эдийн засгийн сайд, Үндэсний статистикийн газрын даргын хамтарсан 2002 оны 171/111 дүгээр “Маягт, загвар батлах тухай” тушаал, уг тушаалаар баталсан “Өмчийн бүх хэлбэрийн аж ахуй нэгж байгууллагад нийтлэг хэрэглэгдэх анхан шатны бүртгэлийн маягтыг нөхөх загвар”-ыг хэрэгжүүлэн ажиллаагүй байна.
*****,***** нар нь бараа материал болон бэлэн мөнгө хүлээлцсэн баримт үйлдэггүй байна. Борлуулагч*****гийн гарын үсэг бүхий баримтаар зарлагадсан борлуулалтаас нийт 24,942,930 төгрөгийн дутагдал гарч байна.
Барааны борлуулалтын орлогын тооцоог хийхдээ*****,***** нар гарын үсэг бүхий хүлээн авсан, хүлээлгэн өгсөн баримтгүйгээр тооцоо хийж байсан тул дутагдал гэж гарсан 24,942,930 төгрөгийг борлуулагчаар ажиллаж байсан***** хариуцах эсэхийг нотлох боломжгүй байна” гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 298-301 дэх тал/,
Тооцооны үлдэгдлийн баталгаа /хавтаст хэргийн 6-42, 194-250, 2 дугаар хавтаст хэргийн 251-272 дахь талууд/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 92 дахь тал/, А.*****ын төлбөр төлсөн баримт /2 дугаар хавтаст хэргийн 289 дэх тал/, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 294 дэх тал/, хохирол төлсөн баримтууд зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч***** нь *****-ийн борлуулагчаар ажиллаж байхдаа 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс 2015 он 7 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд шунахай сэдэлтээр, үргэлжилсэн үйлдлээр, борлуулалтын орлого, болон бүтээгдэхүүнийг завшиж 25,883,850 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд /хавтаст хэргийн 89, 91, 184-185, 316-317, 321 дэх талууд/, хохирогч*****гийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 54-55, 172, 174, 281 дэх тал/, гэрч *****ын мэдүүлэг /хавтаст хэргийн 56 дахь тал/, гэрч Б.Гантулгын мэдүүлэг /хавтаст хэргийн 57 дахь тал/, гэрч*****ы мэдүүлэг /хавтаст хэргийн 61-62 дахь тал/, гэрч *****ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 63 дахь тал/, гэрч *****ын мэдүүлэг /хавтаст хэргийн 64 дэх тал/, гэрч *****ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 65 дахь тал/, гэрч *****ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 66 дахь тал/, гэрч *****гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 67 дахь тал/, гэрч *****ын мэдүүлэг /хавтаст хэргийн 68 дахь тал/, гэрч *****гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 69 дэх тал/, гэрч З.Отгонтуяагийн мэдүүлэг /хавтаст хэргийн 70 дахь тал/, гэрч *****гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 71 дэх тал/, гэрч*****ын мэдүүлэг /хавтаст хэргийн 72 дахь тал/, гэрч*****ын мэдүүлэг /хавтаст хэргийн 73 дахь тал/, гэрч *****гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 74 дэх тал/, гэрч*****гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 75 дахь тал/, гэрч *****ын мэдүүлэг /хавтаст хэргийн 76 дахь тал/, гэрч *****гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 77 дахь тал/, гэрч *****ны мэдүүлэг /хавтаст хэргийн 78 дахь тал/, гэрч*****ын мэдүүлэг /хавтаст хэргийн 79 дэх тал/, гэрч*****ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 80 дахь тал/, гэрч Э.Эрдэнчимэгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 81 дэх тал/, гэрч*****гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 82 дахь тал/, гэрч *****ын мэдүүлэг /хавтаст хэргийн 83 дахь тал/, тооцооны үлдэгдлийн баталгаа /хавтаст хэргийн 6-42, 194-250, 2 дугаар хавтаст хэргийн 251-272 дахь талууд/,*****гийн 2015 оны 04 дүгээр сараас 2015 оны 07 дугаар сарын борлуулалтын тооцоо /2 дугаар хавтаст хэргийн 302-306 дахь тал/, бэлэн мөнгөний баримтгүй боруулалтын тооцоо /2 дугаар хавтаст хэргийн 307-308 дахь тал/, дутагдлаас шинжилгээ хийлгэх тогтоолд тусгагдсан төлбөрийг хассан тооцоо /хавтаст хэргийн 309-313 дахь тал/ эдийн засгийн шинжээчийн дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч*****д Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд шүүгдэгч*****г аж ахуйн нэгж байгууллагын өмчийг итгэмжлэн хариуцсан этгээд завшсаны улмаас их хэмжээний буюу 25,883,850 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх дутагдал 14,809,890 төгрөг, 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойших дутагдал 10,133,040 төгрөг, шүүгдэгч*****гийн нэрээр гараагүй, хохирогч*****гийн нэрээр зарлагын падаан бичигдсэн 940,920 төгрөг нийт 25,883,850 төгрөгийг завшсан байдал тогтоогдож байна.
Шүүгдэгч***** нь нэг объектод, нэг санаа зорилгоор, үргэлжилсэн үйлдлээр халдаж хохирол учруулсан, “Өршөөл үзүүлэх” тухай хуульд 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас хойш гэмт хэрэг үйлдсэн хүнд уг хууль хамаарахгүй байхаар заасан тул 2015 оны 7 дугаар сарын 2-ноос өмнөх үйлдэл холбогдол, хэргийг хэрэгсэхгүй болгож, өршөөх үндэслэлгүй гэж үзэв.
2015 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Эдийн засгийн шинжээчийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлтэд ... “*****гийн хариуцаж байсан бараа материалаас 30,360,690 төгрөг дутагдсан нь шинжилгээгээр нотлогдож байна”, 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Эдийн засгийн шинжээчийн дүгнэлтэд “...*****гийн гарын үсэг бүхий баримтаар зарлагадсан борлуулалтаас нийт 24,942,930 төгрөгийн дутагдал гарч байна” гэж зөрүүтэй заасан байх боловч 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн ... “Дархан-Уул аймгийн санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч***** нарын 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн гаргасан шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна,*****гийн 2015.07.01 өмнөх дутагдал нь өмнөх шинжээчийн дүгнэлтээр 15,626,370 төгрөг, эдийн засгийн шинжилгээгээр 14,809,890 төгрөг, 2015.07.01-ээс хойшхи дутагдал нь өмнөх шинжээчийн дүгнэлтээ 9,316,560 төгрөг, эдийн засгийн шинжилгээгээр 10,133,040 төгрөг буюу зөрүү 816,480 төгрөг байна. Энэ нь 2015.07.04-ний өдөр “Galaxy” нэртэй харилцагчдад 87,480 төгрөгийн бараа материалын зарлагын падаанаар борлуулат хийснийг өмнөх шинжээч 2015.06.29-нд борлуулсан гэж үзсэнээс зөрүү үүссэн байна. *****-ийн борлуулагч***** 2015 оны 04 дүгээр сарын 01-2015.07.09-ны хооронд ажиллахдаа нийт 55,981,350 төгрөгийн бараа материалын борлуулалт хийсэн байна.***** нийт 55,981,350 төгрөгийн борлуулалтаас бэлэн мөнгөөр бараа борлуулсан 10,833,090 төгрөг, зээлээр борлуулсан барааны төлбөрийг бэлнээр 15,589,410 төгрөг тушаасан буюу нийт 26,422,500 төгрөг бэлнээр төлж, үлдэгдэл 29,558,850 төгрөгийн тооцооны үлдэгдэлтэй байна. Уг тооцооноос нэр бүхий 4 харилцагч байгууллагаас *****-ий харилцах дансанд төлсөн 3,765,960 төгрөг, Иргэн*****аас иргэний нэхэмжлэхээр авах 849,960 төгрөгийн тооцоог хасаж нийт 24,942,930 төгрөгийн тооцооны үлдэгдэлтэй байна” гэх дүгнэлтээр*****гийн нэрээр гарсан бараа бүтээгдэхүүнээс 24,942,930 төгрөгийн дутагдал гарсан болох нь хангалттай нотлогдож байна.
***** нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Шинжээчийн дүгнэлтээс хамгийн сүүлд намайг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр бараа авсан байна гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би тэр өдөр бараа аваагүй. Тэр өдөр би Дарханд байгаагүй***** эгч ч гэсэн өөрөө Дарханд байгаагүй. Тэгээд 2015 оны 7 дугаар сарын 20-ны үед хөдөөнөөс ирэхэд бараа дутсан гээд намайг цагдаад өгсөн байсан. Мөн шинжээчийн дүгнэлтэд ороогүй мөнгө болох 940.920 төгрөгийг надаас нэхэмжилсэн байсан. Энэ мөнгийг би борлуулалт хийж олоогүй, салбарийн эрхлэгч***** эгч өөрөө борлуулалт хийсэн гэж үзэж байна. би энэ мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй байна, 24.942.930 төгрөгнөөс 2015 оны 7 дугаар сарын 9-нд бодогдсон 1.858.800 төгрөгийг хасаад үлдсэн мөнгийг хүлээн зөвшөөрч байна.” гэж мэдүүлжээ.
Шинжээч дүгнэлт гаргахдаа*****гийн нэр дээр бичигдэн гарсан зарлагын падаан дээр үндэслэн*****гийн ажиллах хугацаандаа борлуулсан нийт бүтээгдэхүүний үнийн дүнгээс байгууллагынхаа санхүүд эргэн тушаасан үнийн дүн, иргэд байгууллагуудад борлуулаад аваагүй байсан авлагын үнийн дүн зэргийг хасч, завшсан гэх бараа бүтээгдэхүүний үнийн дүнг гаргажээ.
Дүгнэлтэд тусгагдаагүй*****гийн нэрээр бичигдсэн боловч гарын үсэггүй 2015 оны 5-р сарын 30-ны өдрийн Төрхүү гэх 87,480 төгрөгийн, 2015 оны 6-р сарын 16-ны өдрийн 58,320 төгрөгийн Төрхүү гэх зарлагын падаан,***** гэж бичигдэж гарсан боловч*****гийн борлуулаад мөнгийг аваагүй зээл өгсөн гэж хэлэн тушаагаагүй 2015 оны 6-р сарын 10-ны өдрийн Магнолиа гэх 626,400 төгрөгийн, 2015 оны 6-р сарын 25-ны өдрийн 168,720 төгрөгийн Уртцагаан гэх баримтуудын дагуу шинжээчийн дүгнэлтэд тусгагдаагүй 940,920 төгрөгийг***** авсан болох нь хохирогчийн мэдүүлэг,*****гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул уг төлбөрийг шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан 24.942.930 төгрөг дээр нэмж 25,883,850 төгрөгийг завшсан гэж үзэн яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.
”Барааны борлуулалтын орлогын тооцоог хийхдээ*****,***** нар гарын үсэг бүхий хүлээн авсан, хүлээлгэн өгсөн баримтгүйгээр тооцоо хийж байсан тул дутагдал гэж гарсан 24,942,930 төгрөгийг борлуулагчаар ажиллаж байсан***** хариуцах эсэхийг нотлох боломжгүй байна” гэж шинжээч дүгнэсэн, ***** зохих журмын дагуу бараа материал болон бэлэн мөнгө хүлээлцсэн баримт үйлдэггүй байсан зэрэг нь шүүгдэгчийн буруутай үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй юм.
2015 оны 7-р сарын 9-ний өдөр***** ямар нэгэн бүтээгдэхүүн борлуулахаар аваагүй болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байх боловч 2015 оны 7-р сарын 9-нөөс хойш хугацаанд*****,***** нар борлуулалтын машинд үлдэгдлээр байх ёстой бүтээгдэхүүнээс дутагдсан бүтээгдэхүүний тооцоог гаргаж уг дутагдлыг 2015 оны 7-р сарын 9-ний өдрийн огноотойгоор нэг падаан дээр 1,858,800 гэж нэгтгэн бичсэн болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул уг төлбөрийг хасч тооцох үндэслэлгүй байна.
Агуулахаас бараа материал олгохдоо бараа материал хүлээн авсан тухай гарын үсэг бүхий санхүүгийн анхан шатны баримт үйлдэлгүй, гарсан бараа материалын тоо хэмжээг тэмдэглэж аваад борлуулалтаас эргэж ирсний дараа борлуулсан гэх бүтээгдэхүүний хэмжээгээр зарлагын баримт үйлддэг байх тул нийт олгосон барааны тоо хэмжээнээс борлуулан баримт үйлдсэн бүтээгдэхүүний тоо хэмжээг хасаж үлдэгдлийг гарган дутсан хэмжээг борлуулсан гэж үзэн 2015 оны 7-р сарын 9-ний огноогоор баримт үйлдсэн нь санхүүгийн анхан шатны баримт үйлдэх журмыг зөрчсөн боловч дутагдуулсан бүтээгдэхүүний хэмжээнээс хасч тооцох, шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.
Шүүгдэгч***** нь бусдын эд хөрөнгийг хариуцан борлуулж, борлуулалт хийж, төлбөрийг хүлээж авсан тухай бүр мөнгийг тушаах ёстой боловч өөртөө машин худалдан авах, байрны түрээсийн төлбөр төлөх зэргээр хувьдаа зарцуулсан болох нь тогтоогдож байна.
Дээрх гэмт хэргийн улмаас *****-д 25,883,850 төгрөгийн хохирол учирсан, бусдын эд хөрөнгөд хууль бус үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй тул*****ын нэрээр төлсөн 1,076,000 төгрөг, шүүхийн шатанд*****гийн төлсөн 1,243,000 төгрөгийг хасч үлдэх 23,564,850 төгрөгийг шүүгдэгч*****гээс гаргуулж, *****-д олгохоор шийдвэрлэв.
Хэрэгт *****-ийн бараа бүтээгдэхүүнийг*****гээс худалдан аваад төлбөрийг төлөөгүй байсан нэр бүхий хүмүүсийг иргэний хариуцагчаар татан оролцуулсан байх ба иргэний хариуцагч ***** 849.960 төгрөг төлөх талаар маргаагүй байх тул *****аас дээрх төлбөрийг гаргуулж Глобал бридж ХХК-д олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу иргэний хариуцагчаар татагдсан***** шүүхийн хэлэлцүүлэгт “*****гээс 1,076,000 төгрөгийн бараа авсан байсан учраас Глобал бридж компанид төлбөрийг төлсөн” гэж мэдүүлж байх ба шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс уг төлбөрийг гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлын хэмжээнээс хасч тооцох ёстой гэж мэтгэлцэж байх боловч уг төлбөрийг хасч тооцох үндэслэлгүй байна.
Учир нь***** 2015 оны 7-р сард*****гээс пиво авсан гэж мэдүүлж үүнтэй холбогдуулан***** зарлагын падаан гэх баримт гаргаж өгсөн боловч борлуулалт хийсэн талаараа тухайн үед нь буюу 2015 оны 7-р сард байгууллагынхаа санхүүд мэдэгдэж уг баримтыг гаргаж өгөөгүй, 1,076,000 төгрөгийг***** төлсөн гэх боловч уг төлбөрийн баримтад өөрөө гарын үсэг зураагүй талаараа шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн мэдүүлсэн зэрэг байдлаас*****г борлуулагчийн ажил, үүргийн дагуу борлуулалт хийсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан *****-ийн санхүүгийн баримтуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчид буцаан олгох нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д хүнд гэмт хэрэг үйлдсэн эрэгтэй ялтны хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр заасан боловч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, бага насны 2 хүүхэдтэй зэрэг түүний хувийн байдал, жирийн дэглэмд ял эдлүүлэхээр тогтоох нь ар гэрийнхэнтэйгээ уулзах хугацаа, тооны хувьд хязгаар тогтоодоггүйг харгалзан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт зааснаар хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхээр заасан тул 150,000 төгрөгийн эд хөрөнгө хураахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч***** нь энэ хэрэгт 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 151 /зуун тавин нэг/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*****гийн авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэснийг дурдаад
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1***** *****г аж ахуйн нэгж байгууллагын өмчийг итгэмжлэн хариуцсан этгээд завшсаны улмаас их хэмжээний буюу 25,883,850 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч*****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар 150,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 /тав/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*****д оногдуулсан 150,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч*****гийн энэ хэрэгт 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 151 /зуун тавин нэг/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар ялтан*****гээс 23,564,850 төгрөг, Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 5 дугаар хороолол, 10 дугаар байрны 604 тоотод оршин суух иргэний хариуцагч***** ***** //-аас 849.960 төгрөг тус тус гаргуулж *****-д олгосугай.
6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн *****-ийн 2015 оны 4 дүгээр сарын бэлэн мөнгөний баримт 203 хуудас, бараа материалын зарлагын баримт 723 хуудас, 5 дугаар сарын бэлэн мөнгөний баримт 83 хуудас, бараа материалын зарлагын падаан буюу задгай баримт 37 хуудас, задгай тооцооны үлдэгдлийн баталгаа 51 хуудас тус бүр үнэлгээгүй гэх санхүүгийн баримтуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчид буцаан олгож, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*****д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ялыг энэ өдрөөс эхлэн тооцсугай.
8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч*****д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.