Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/527

 

 

 

 

 

 

 

 

  2022         04         07                                  2022/ШЦТ/527

                                     

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүгдэгч Т.О,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,

улсын яллагч Л.Галав нарыг оролцуулан Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т.От холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2106 03831 0851 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Т.О, 1988 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Төв аймагт төрсөн, дээд боловсролтой, эрэгтэй, 34 настай, геологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эгч, дүүгийн хамт ************* тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /РД: ********/,

Шүүгдэгч Т.О нь 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 15-ны өдөрт шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Булгачингийн 11-197 тоот гэртээ иргэн Э.Уыг хамтран амьдрагч болох Д.Мтай хардаж, улмаар түүний нүүр, толгой, чихэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь “зүүн чихэнд сорви гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Т.О нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлд: “Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо ************* тоотод Д.М бусдад зодуулсан гэх гомдол, мэдээллийг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 06 цаг 06 минутад хүлээн авч, тэмдэглэл үйлдэв.” гэх тэмдэглэл /хх-ийн 9 дэх тал/

Хохирогч Э.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 20 цагийн орчим Замчин дэлгүүрийн орчим явж байхад машинтай Мөнгөнтулга гэх эмэгтэй халамцуу сууж байсан. Хажуугаар нь явсан тамхи байна уу? гэсэн. Аав өнгөрсөн хэцүү уугаад байж байна гэсэн. Манай гэрээр ороод гараач гэхээр нь хамт гэр рүү орсон. Мөнгөнтулгатай 1 шил архи хуваагаад уугаад сууж байсан. Тэгтэл гаднаас Т.О гэх залуу орж ирээд учир зүггүй нүүр, толгой, чих рүү цохисон. Миний зүүн чих сэтэрч цус гарсан. Тэгээд Т.О нь Мөнгөнтулгыг цохиж, өшиглөөд байхаар нь цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дахь тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн №3057 дугаар шинжээчийн: “...Дүгнэлт

1. Э.Уын биед зүүн чихэнд сорви гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлийн үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй” гэх дүгнэлт /хх-ийн 34-35 дахь тал/,

Шүүгдэгч Т.Оын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сургуулийн 1 дүгээр гудамжны 16 тоотод Төв аймгийн Заамар суманд ажиллаж байгаад гэртээ ирсэн. Тэгтэл Мөнгөнтулга Ууганбаярын хамт Цагаан нэртэй 0.75 литртэй архи уугаад орон дээрээ хоёулаа чармай нүцгэн хэвтэж байсан. Та хоёр миний гэрээс зайл гэж хэлэхэд Ууганбаяр энэ хэн юм гэж хэлсэн. Мөнгөнтулга манай нөхөр гэж хэлсэн. Тэгээд Мөнгөнтулгыг нэг алгадаад, Ууганбаярыг барьж аваад нүүр ам руу нь цохиж, бие рүү нь өшиглөсөн. Хоёулаа ноцолдсон. Тэгээд Ууганбаяр хашаанаас гараад зугтаагаад явсан. Би бас гэрээс гараад явсан. Өглөө үүрээр цагдаа эгчийнд хүрч ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 дахь тал/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 39 дэх тал/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Т.О нь 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 15-ны өдөрт шилжих шөнө Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Булгачингийн 11-197 тоот гэртээ иргэн Э.Уыг хамтран амьдрагч болох Д.Мтай хардаж, улмаар түүний нүүр, толгой, чихэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь “зүүн чихэнд сорви гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь

Хохирогч Э.Уын: “...2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 20 цагийн орчим Замчин дэлгүүрийн орчим явж байхад машинтай Мөнгөнтулга гэх эмэгтэй халамцуу сууж байсан. Хажуугаар нь явсан тамхи байна уу? гэсэн. Аав өнгөрсөн хэцүү уугаад байж байна гэсэн. Манай гэрээр ороод гараач гэхээр нь хамт гэр рүү орсон. Мөнгөнтулгатай 1 шил архи хуваагаад уугаад сууж байсан. Тэгтэл гаднаас Т.О гэх залуу орж ирээд учир зүггүй нүүр, толгой, чих рүү цохисон. Миний зүүн чих сэтэрч цус гарсан. Тэгээд Т.О нь Мөнгөнтулгыг цохиж, өшиглөөд байхаар нь цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Т.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Т.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Э.У нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.

Шүүгдэгч Т.От хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Т.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж илэрхийлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Т.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Т.От 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар Т.О нь 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Т.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Т.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Т.От урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР