| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2017/00367/И |
| Дугаар | 375 |
| Огноо | 2017-08-04 |
| Маргааны төрөл | Нас тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 375
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Баасандэмбэрэл, нэхэмжлэгч Ж.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Ж.*******ын нэхэмжлэлтэй төрсөн он, сар, өдөр тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн ******* овогт *******ийн ******* шүүхэд гаргасан нэхэмжлэ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие *******-ний өдөр Завхан аймгийн ******* сумын ******* бригадын ******* хэмээх газар төрсөн юм. Гэтэл төрсний гэрчилгээ авахдаа 1963 оны 03-р сарын 09-ний өдөр гэж буруу бүртгүүлсэн. Мөн миний нэр болон ах дүүгийн маань нэрийг буруу зөрүүтэй бүртгүүлсэн. Миний эцэг, эх хоёрын ярьж байгаагаар намайг бар жилтэй хавар мал мах авч байх үеэр төрсөн гэдэг ю. Төрсний гэрчилгээг сүүлд нь хожуу авч төрсөн он, сар, өдөр, нэрийг буруу бүртгүүлснээс болж би хохирч байна. Эцэг, эх маань төрсний гэрчилгээг хүнээр дайж нэр ус төрсөн он, сар, өдрийг буруу хэлж бичсэнтэй холбоотой юм. Төрсөн он сараа зөвтгүүлэх гэж Үндэсний төв архив болон төрөлтийн бүртгэлийн газраар шүүлгүүлсэн боловч гарч ирэхгүй байгаа юм.
Иймд намайг *******-ний өдөр төрсөн болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.******* нь 1962 оны 05 дугаар сарын 09-нд төрсөн болох нь гэрч Б.гийн ...Ж.******* 1962 онд төрсөн. Бар жилтэй хүн... гэсэн мэдүүлэг, гэрч Т.ын ...Ж.******* 1962 онд төрсөн. Бид хоёр ******* сумын *******ийн банга сургуульд 1-3 ангиа цуг төгсөөд тус сумын 8 жилийн сургуулийг мөн хамт төгссөн. Хар багаасаа айл аймаг цуг өгссөн болохоор сайн танина. Бар жилтэй хүн... гэсэн мэдүүлгүүдээр тогтоогдож байна.
Хэдийгээр олон хүүхэдтэй эхийн тэтгэвэрийн дэвтэрт *******ийн 1962 онд төрсөн гэж байгаа боловч *******ийн *******ыг тухайн үед төрөлтийн бүртгэлд бүртгүүлэхдээ гэдэг нэрээр бүртгүүлсэн болох нь гэрч Б., Т. нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул дээрх дэвтрийг Ж.*******ын төрсөн он сар өдрийг нотолсон баримт гэж үзсэн болно.
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135-р зүйлийн 135.2.13-т зааснаар *******ийн *******ыг 1962 оны 05 дугаар сарын 09-ний өдөр төрсөн болохыг тогтоосугай.
2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ж.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Шийдвэрийг хүсэлт гаргагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд эс зөвшөөрвөл түүнийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй
ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ