| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2017/00352/И |
| Дугаар | 376 |
| Огноо | 2017-08-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 376
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Э.Баасандэмбэрэлийг суулцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Ж.*******ын хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух ******* овогт *******гийн ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1960 онд Завхан аймгийн ******* сумд төрсөн. 1982 оны 06-р сарын 12-ны өдрөөс 1991 оны 01-р сарыг дуустал Завхан аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний цэвэршүүлэх станцад слесариар ажилласан. Завхан аймгийн архиваас лавлагаа авахад миний ажилд анх орсон тушаал байгаа боловч ажлаас гарсан тухай тушаал олдохгүй байна. Хөдөлмөрийн дэвтэр болон бусад баримтуудаа үрэгдүүлсэн тул дээрх онуудад ажиллаж байсныг минь тогтоож өгнө үү.
Миний бие Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суудаг бөгөөд мал маллаад бүл зав муутай учир намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ж.******* нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тус шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд өөрийгөө байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдэрлэж өгөхийг хүссэн байх тул Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Ж.******* 1982 оны 06-р сарын 12-ны өдрөөс 1991 оны 01-р сарын 31-нийг хүртэл Завхан аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын цэвэршүүлэх станцад хлоржуулах слесариар ажилд томилогдож байсан болох нь Завхан аймаг Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1982 оны 06-р сарын 19-ний өдрийн 114 дугаартай тушаалаар нотлогдож байна.
Харин 1991 оны 01-р сарын 31-ний өдөр ажлаасаа гарсан гэж нэхэжлэгч Ж.******* нэхэмжлэлдээ бичсэн боловч энэ талаар бичиг баримт байхгүй байна.
Гэвч энэ талаар мэдүүлсэн гэрч У.*******ын ...******* Нийтийн аж ахуй үйлчилгээ гэж байхад л слесарь хийдэг байсан. Би ******* аж ахуй байгуулагдахад 1975 орж байсан. Тэгээд аймаг руу 1981 онд шилжиж ирсэн тэгэхэд л ******* тус газраа ажиллаж байсан. Би 1992 оныг дуустал Нийтийн ах ахуйн үйлчилгээний газарт тооцооны нягтлангаар ажилласан тэр хүртэл хамт ажилласан. ... гэсэн,
гэрч Ц.*******ын ...Би 1983 онд Завхан аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний газарт ажилд ороход ******* уг газрын ус сувагт слесариар ажиллаж байсан юм. Надаас өмнө энэ газарт ажиллаж байсан. ******* ус сувгийн цэвэршүүлэх станцад 1990 он хүртэл лав ажилласан байх ёстой. 1990 онд бол Нийтийн аж ахуйн газар хэлтэс болоод хэлтсүүд нь тарчихсан юм. Тэр үед Манай ******* гэж хүн байсан... гэсэн,
гэрч О. ...*******гийн ******* гэдэг юм. ******* манай нөхөр бид 3 нэг баг юм. Тэгээд *******, манай нөхөр тэй 1978 онд цэрэгт яваад 1981 оны 06 сард ирцгээсэн юм. Тэгээд 1981 онд ******* ганцаараа Завхан аймгийн Нийтийн ахуйн үйлчилгээний комбинатад үлдээд бусад нь нутагтаа ирж байсан. Манай нөхөр бид гурав нэг баг бригадын улсууд болохоор би *******ыг сайн мэдээд байгаа юм. 1991 он хүртэл ахуйн үйлчилгээндээ ажилласан. ******* сантехникийн мэргэжилтэй хүн юм. Слесарь гэдэг юм уу даа тийм ажил хийж байсан. Манай нөхөр 1978 онд 10-р ангиа төгсөөд, ******* болохоор ТМС төгсөөд цэрэгт хамт явж байсан.... гэсэн мэдүүлгүүд болон Завхан аймаг Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газрын даргын 1990 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 301 дугаартай Мэргэжлийн зэргээр цалинжуулах тухай тушаалд ...слесарьч *******гийн *******ыг 1990 оны 11-р сарын 01-нээс 4-р зэргээр цалинжуулахыг ерөнхий ня-бо М.д зөвшөөрсүгэй. Завхан аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах ******* Г.. ... гэж бичиж тэмдгэлсэн байдлаар Ж.*******ын ажиллаж байсан байдал давхар нотлогдож байна.
Шүүх гэрчүүдээс хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан бөгөөд тэдний мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй, хүсэлт гаргагчийн тогтоолгохыг хүссэн хугацаанд хамаарч байх тул шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шийдвэрийн үндэслэл болгон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт *******гийн *******ыг 1982 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 31-нийг хүртэл Завхан аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт цэвэршүүлэх станцын хлоржуулах слесариар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч Ж.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ