Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 378

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эхлэлт даргалж, нарийнбичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Д.*******ын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ НЬ

Нэхэмжлэгч *******ын ******* шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1972 онд 7-р ангиа төгсөж мал дээр гарч аав ээж дүү нартайгаа мал маллаж байгаад 1975 оны 5-р сард цэргийн албанд татагдаж 1978 оны 8-р сард цэргээс халагдаж ирсэн. Иймд 1973 оны 01-р сарын 01-нээс 1975 оны 5-р сарын 20-ны өдрийг дуустал Завхан аймгийнЦагаанчулуут сумд мал маллаж байсан, 1978 оны 09-р сарын 15-наас 1985 оны 11-р сарын 01-ний өдрийг дуустал Завхан аймгийнНийтийн аж ахуй үйлчилгээний газар сантехникийн слесарээр ажиллаж байсан. 1987 оны 01-р сарын 01-нээс 1995 оны 03-р сарын12-ны өдрийг дуустал Завхан аймгийн Орон сууц цэвэр усны газарт сантехникийн слесарээр ажиллаж байснаа тус тус тогтоолгохоорнэхэмжлэл гаргаж байна. Би 1978 оны 09 сарын 15-нд Нийтийн ахуйн үйлчилгээний газарт сантехникчээр ажилд орсон. Тэгээд Нийтийн ахуйн үйлчилгээний газар нь Орон сууц ус суваг нийтийн ахуйн үйлчилгээний газар нэртэй болсон юм. Тэгээд дараа нь Уссуваг ашиглалтын ******* компани нэртэй болсон дараа нь ******* тохой нэртэй байхад нь 1998 оны 05 сард ажлаасаа гарсан. Би дээрх хугацаанд тасралтгүй ажиллаж байсан юм гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ҮНДЭСЛЭХ НЬ:

Д.******* 1973 оны 01-р сарын 01-нээс 1975 оны 5-р сарын 20, 1978 оны 09-р сарын 15-наас 1995 оны 03-р сарын 12-ны өдрийгдуустал ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд ирүүлжээ.

Нэхэмжлэгч Д.******* 1973 оны 08 дугаар сарын 06-наас 1975 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Завхан аймгийнЦагаанчулуут сумын Майн нэгэн нэгдэлд малчин, 1978 оны 09 дүгээр сарын 15-наас 1985 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлЗавхан аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт сантехникийн слесариар, 1985 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны01 дүгээр сарын 01-н хүртэл Нийтийн аж ахуй үйлчилгээний газар засварын цэхийн аворын группэд сантехникийн слесарь, 1987 оны01дүгээр сарын 01-нээс 1992 оны 01 дүгээр 03-ны өдөр хүртэл Орон сууц нийтийн аж ахуй үйлчилгээний газар орон сууцны цэвэрусны слесарь, 1992 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн Улиастайхотын Ус суваг ашиглалтын Чандмана УҮГазарт сантехникийн слесарээр тус тус ажиллаж байсан болох нь Завхан аймгийн Архивын тасгийн А/497 дугаартай лавлагаа, 1980 онд нээлгэж 1978 оноос 1995 онуудад ажиллаж байсан тухай бичилт хийлгэсэнхөдөлмөрийн дэвтэр, 1979 оны 05-р сарын 05-ны өдөр нээлгэж 1978 оноос 1988 онуудад авч байсан цалин хөлс, гишүүний татвартзэргийг бичиж тэмдэглэсэн МҮЭ-ийн гишүүний 422456 дугаартай бат илэрхийлэх, 1991 оны 10 дугаар сарын 10-ны өдөр шагнуулжбайсан Монголын -ний нэгтгэлийн хүндэт үнэмлэх, Завхан аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1978 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 118, 1985 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 249, 1987 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 03 дугаартайтушаалууд, Завхан аймгийн Орон сууц нийтийн аж ахуйн хэлтсийн даргын 1992 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 26 дугаартай, 1993 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 08 дугаартай тушаалууд, Завхан аймгийн Улиастай хотын Ус суваг ашиглалтын ЧандманаУҮГ-ын даргын 1996 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 21 дугаартай тушаал зэргээр тогтоогдож байна.

Мөн энэ талаар мэдүүлсэн гэрч Б.Дашпунцагийн ... ******* Цагаанчулуут сумын бага сургуулийг төгсөөд Шилүүстэй сумд 7-н жилийн сургуултай байсан тэнд сургуульд сууж байтал ээж нь аянгад цохиулаад бие нь муу байсан болохоор аав ээж дээрээ иржмал малласан. 1973-1975 онд мал дээр байсан. Дандаа зааз мал маллаж байсан. Тэгээд тэндээсээ цэрэгт явсан. Цэргээс халагдаад аймгийн төв орсон. Тэгээд одоо хүртэл аймгийн төвд л байгаа... гэсэн,

гэрч Ч.*******ын ...******* Завхан аймгийн *******т сумын бага сургуулиа 1970 онд төгсөөд 1970 оноос 1973 ондЗавхан аймгийн Шилүүстэй сумд 7-р ангий төгссөн. 1973 онд илгээлтээр мал дээр гарсан. 1973 оноос 1975 оны 06-р сар хүртэлЦагаанчулуут сумын Майн нэгэн нэгдлийн Од бригадад аав ээжийн хамт мал маллаж байсан. 1976 оны 06-р сард цэргийн албандяваад 1978 онд цэргээс халагдаж ирсэн юм. ... гэсэн,

гэрч Ч.*******ын ...******* -нд сантехникийн слесарээр ажиллаж байсан. Оныг нь сайн мэдэхгүй байна. Би тэгэхэд -нд жолооч хийдэг байсан... гэсэн,

гэрч Ц.ын... Намайг 1983 онд Нийтийн аж ахуйд ажилд ороход ******* сантехникийн слесарь хийж байсан. Нийтийн аж ахуйдаа хувьчлал явагдтал ажилласан. Тэгээд Газар 1990 онд нэр нь өөрчлөгдөөд 1991 оны үеэс Чандмана ХКболоод дараа нь 1997 онд ******* тохой ХК болсон тэгээд 2002 оноос Амь-Ус ХХК болсон энэ үед дандаа ажиллаж байсан. Тэгээд дараань 3-р 10-н жилийн слесарь болсон. Би тэгэхэд -д ус сувгийн инженер хийдэг байсан... гэсэн,

гэрч Ш.ийн ...******* 1972 онд 7-р анги төгсөөд аав ээжтэйгээ мал малласан. Завхан аймгийн Цагаанчулуут сумдмал малласан. Тэгээд 1975 онд цэрэгт явсан. Тэгээд цэргээс ирээд аймгийн Ахуй үйлчилгээнд ажиллаж байсан. Хөдөө гараагүй. Битэр үед хөдөө мал маллаж байсан... гэсэн,

гэрч М.ы... ******* 1972 онд 7-р анги төгсөөд Завхан аймгийн Цагаанчулуут сумын Од бригадад аавээжтэйгээ мал маллаж байсан. 1975 онд цэрэгт явсан. Тэгээд 1978 онд цэргээс халагдаж ирээд энэ аймийн төвд ирсэн. Түүнээс хойшюу хийснийг мэдэхгүй. Би тэр үед Цагаанчулуут сумын  бригадад мал маллаж байсан. Төллөх бог мал л маллаж байсан...

гэрч Ц.гийн...******* намайг 1983 онд ажилд ороход слесарь хийж байсан. Түүнээс хойш 2008 он хүртэл надтайхамт ажилласан. 1983 оноос өмнө ажиллаж байсан гэж ярьдаг байсан. Надаас өмнө олон жил ажилласан гээд бид нар дагалдангааражилладаг байсан... гэсэн мэдүүлгүүдээр Д.*******ын ажиллаж байсан нь давхар нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыгхангаж шийдвэрлэх үндэстэй байна.

Хэрэгт цугларсан эдгээр нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүхтэдгээрийг үнэ зөв гэж үнэллээ.

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААРЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаарД.*******ыг 1973 оны 08 дугаар сарын 06-наас 1975 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Завхан аймгийн Цагаанчулуутсумын Майн нэгэн нэгдэлд малчнаар, 1978 оны 09 дүгээр сарын 15-наас 1985 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Завханаймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт сантехникийн слесарээр, 1985 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 01 дүгээр сарын 01-н хүртэл Завхан аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газар засварын цэхийн аворын группэд сантехникийнслесарь, 1987 оны 01 дүгээр сарын 01-нээс 1992 оны 01 дүгээр 03-ны өдөр хүртэл Орон сууц нийтийн аж ахуй үйлчилгээний газаророн сууцны цэвэр усны слесарь, 1992 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Завханаймгийн Улиастай хотын Ус суваг ашиглалтын Чандмана УҮГазарт сантехникийн слесарээр тус тус ажиллаж байсан болохыгтогтоосугай

2.Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсынтэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийнЭрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ  Л.ЭХЛЭЛТ