Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/433

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дуламрагчаа,

Улсын яллагч Э.Булганчимэг,  

Шүүгдэгч Б.М , түүний өмгөөлөгч Х.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныГ танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б гийн М т холбогдох эрүүгийн ...  дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, таурэнгсэр мэргэжилтэй, ... амралтын газарт тогооч ажилтай, ам бүл 1, ганцаараа амьдардаг, иргэний бүртгэлээр ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Бовогт Б гийн М  /РД:... /.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.М  нь 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ч.Д д Бүгд найрамдах Солонгос улс руу виз гаргаж өгнө хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 5.000.000 төгрөгийг 3 удаагийн гүйлгээгээр Хаан банкны ...дугаартай өөрийн эзэмшлийн дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М ээс: ...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа... гэв.

Шүүгдэгч Б.М ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Миний танил Р  нь надтай нэг удаа уулзаад манай дүүгийн найз нь Солонгос улс руу явах болчоод байна, чи визийг нь хөөцөлдөөд өгөөч гээд намайг О тай уулзуулсан. Тэгээд 2019 оны 02 дугаар сард О  нь Д ийг дагуулж ирээд надтай уулзуулсан. Тухайн үед надад мөнгөний хэрэг гарсан байсан тул би Д д Солонгос улс руу гарах визийг асуудалгүй гаргаж өгнө, урьдчилгаа 5.000.000 төгрөг хэрэгтэй” гэж хэлээд өөрийнхөө дансаар 5.000.000 төгрөг шилжүүлж аваад тус мөнгийг өөртөө ашигласан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар хуудас/,

 

Хохирогч Ч.Д ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр О гийн хамт М ийн гэрт нь очиж холбогдох материалуудыг өгөөд өөрийнхөө Худалдаа хөгжлийн банкны ... тоот дансаар М ийн Хаан банкны ...тоот данс руу 2.300.000 төгрөгийг шилжүүлсэн. Дараа нь 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр өөрийн эх болох Э ын Төрийн банкны ...  тоот данснаас М ийн ...тоот данс руу үлдэгдэл 2.700.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүүхдийн зууд байрлах Төрийн банкны бэлэн мөнгөний машинаас шилжүүлсэн.

М  над руу 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр утсаар яриад Солонгос улс руу 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр явахаар болсон шүү гэж хэлснээ 2019 оны 5 дугаар сарын 09-ны өдөр залгаад 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдөр явахаар болсон шүү гэж хэлсэн. ...2019 оны 7 дугаар сард М  над руу дахиж залгаад 11 сард гарахаар болсон шүү гэж хэлэхээр нь би О  руу залгаж асуусан чинь адилхан 11 дүгээр сар болж хойшилсон гэж хэлж байсан. Ингэж хэлснээсээ хойш 7 хоног тутам залгаад би хүн мурих хүн биш шүү гэдэг байсан. Тэгэж байгаад 11 дүгээр сар болсон чинь ер нь жаахан хойшлогдлоо шүү гэхээр нь би энэ асуудал бараг жил шахуу боллоо, мөнгө болон гадаад пасспортоо авъя гэсэн чинь 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өгье гэж хэлсэн. Тэрнээс хойш утас нь холбогдохгүй болоод холбоо барьж чадаагүй. О  бас холбоо барьж чадахгүй болсон гэсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

 

Гэрч Д.И ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...М  нь Д  гэж хүнд виз гаргаж өгнө гээд мөнгө авсан гэдгийг өнөөдөр л мэдлээ. М ээс бололцоотой байвал мөнгө зээлээч гэхэд л над руу шилжүүлсэн. Тэрнээс биш виз гаргаж өгнө гээд мөнгө аваад байсан зүйл байхгүй. М  худлаа хэлсэн байна. ... гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/,

 

2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 56-61 дүгээр хуудас/,

 

Хохирлын 5.000.000 төгрөгийг хүлээн авсан тухай хохирогч Ч.Д ийн бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 109 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Шүүгдэгч Б.М ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 88 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81-82 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн ...  дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.М ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Б.М  нь 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ч.Д д Бүгд найрамдах Солонгос улс руу виз гаргаж өгнө хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 5.000.000 төгрөгийг 3 удаагийн гүйлгээгээр Хаан банкны ...дугаартай өөрийн эзэмшлийн дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

Шүүгдэгч Б.М ийн: ...Тухайн үед надад мөнгөний хэрэг гарсан байсан тул би Д д Солонгос улс руу гарах визийг асуудалгүй гаргаж өгнө, урьдчилгаа 5.000.000 төгрөг хэрэгтэй” гэж хэлээд өөрийнхөө дансаар 5.000.000 төгрөг шилжүүлж аваад тус мөнгийг өөртөө ашигласан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар хуудас/,

Хохирогч Ч.Д ийн: “...өөрийнхөө Худалдаа хөгжлийн банкны ... тоот дансаар М ийн Хаан банкны ...тоот данс руу 2.300.000 төгрөгийг шилжүүлсэн. Дараа нь 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр өөрийн эх болох Э ын Төрийн банкны ...  тоот данснаас М ийн ...тоот данс руу үлдэгдэл 2.700.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүүхдийн зууд байрлах Төрийн банкны бэлэн мөнгөний машинаас шилжүүлсэн. ...би энэ асуудал бараг жил шахуу боллоо, мөнгө болон гадаад пасспортоо авъя гэсэн чинь 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр өгье гэж хэлсэн. Тэрнээс хойш утас нь холбогдохгүй болоод холбоо барьж чадаагүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

Гэрч Д.И ын: ...М ээс бололцоотой байвал мөнгө зээлээч гэхэд л над руу шилжүүлсэн. Тэрнээс биш виз гаргаж өгнө гээд мөнгө аваад байсан зүйл байхгүй. М  худлаа хэлсэн байна. ... гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/,

2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 56-61 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Б.М  нь гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлт /хх-ийн 111 дүгээр хуудас/-ийг прокурорт бичгээр гаргасан байна.

 

Шүүгдэгч Б.М  нь Солонгос улс руу виз гаргаж өгнө гэж хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд нь хор уршиг зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. 

Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.М ийг “зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч Б.М  нь хохирогч Ч.Д д 5.000.000 төгрөгийн хохирол учруулсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд хохирлыг бүрэн төлж барагдуулсан /хх-109/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.М ийг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад хэргийг прокурорт буцаах үндэслэл тогтоогдохгүй байх тул улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан “...500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох...” саналын хүрээнд шүүгдэгч Б.М ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваасүрэн эрүүгийн хариуцлагын талаар “...хуульд зааснаар хамгийн бага хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж өгнө үү...” гэх санал гаргасан ба шүүгдэгч Б.М т шүүхээс оногдуулсан торгох ял, түүний хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.

 

Бусад асуудлаар:

Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Б овогт Б гийн М ийг “зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М ийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг хуульд заасан 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 4. Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.М т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.