| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 178/2022/0089 |
| Дугаар | 2022/ШЦТ/91 |
| Огноо | 2022-04-18 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 2022/ШЦТ/91
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ,
улсын яллагч Э.Ууганзаяа,
шүүгдэгч *******,
шүүгдэгчийн өмгөөлөгч нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч ******* ургийн овогт *******ийн д холбогдох 223*******000000047 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 21 цагийн орчимд Ховд аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг -ийн мах бэлтгэх үйлдвэрийн цонхоор нэвтэрч 2 ширхэг хонины гулууз махыг хулгайлж, хохирогчид 382500 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2022 оны 02 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө тус компанийн мах бэлтгэх үйлдвэрийн агуулахад нэвтэрч хонь, ямааны 3 ширхэг гулууз махыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 740500 төгрөгийн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Цагдаагийн газар мэдүүлэг өгсөн учраас мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
1.Ховд аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг -ийн мах бэлтгэлийн үйлдвэрийн хашаанд байрлах 2 номерын агуулахад буюу хэргийн газарт үзлэг хийсэн 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “... Хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг -ийн мах бэлтгэлийн үйлдвэрийн хашаанд байрлах 2 номерын агуулахад хурааж хадгалсан байсан бог малын болон бод малын махнаас хулгайд алдагдсан гэж хэргийн газар байв.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 7-12 дахь тал),
2.Эд зүйлд үзлэг хийсэн талаарх мөрдөгчийн 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн “...02 тоот агуулахын цонхыг гадна талаас нь харахад ямар нэгэн эвдэрч, гэмтсэн зүйл байхгүй байх бөгөөд цонхны баруун, зүүн хүрээ хар өнгийн нутаг зүйлээр бохирлогдсон байв.” гэсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (хавтаст хэргийн 13-17 дахь тал),
3.Эд мөрийн баримтыг хураан авсан талаарх мөрдөгчийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн тэмдэглэл (хавтаст хэргийн 20-24 дэх тал),
4.Эд зүйлд үзлэг хийсэн талаарх мөрдөгчийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “...Тухайн хэрэг учралын үед өмссөн байсан байх гэх 1 хос гутланд үзлэг хийхэд БНХАУ-ын үйлдвэрлэсэн, өмсгөл размер нь тодорхойгүй, хагас түрийтэй, урд хэсгээрээ үдээстэй, үдээс нь шар, цэнхэр өнгөтэй байх бөгөөд уг гутлын өсгийний улнаас түрийний дээд хэсэг хүртэл хэмжиж үзэхэд 17.5 см, шаргал өнгийн каучук ултай, ул арзгар, хээтэй гутал байв.” гэсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (хавтаст хэргийн 25-29 дэх тал),
5.Эд зүйлд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “...Уг гулуузны урд 2 мөчийг нь хүзүүний махнаас нь сэнжилж хантарч хөлдөөсөн байх ба бөгсөн хэсэг нь байв. Уг гулуузны зүүн талын хаа болон хавирганы хэсгээс шулж махыг нь авсан, жинлэж үзэхэд 8.3 кг болж байв.” гэсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (хавтаст хэргийн 30-34 дэх тал),
*******.Хохирогч -ийн захирал .Энхбаярын тус компанийн хууль ёсны төлөөлөгчөөр .Энхбаярыг томилж өгөхийг хүссэн хүсэлт (хавтаст хэргийн 39 дэх тал),
7.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч .Энхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“... 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 0*******-ны өдөр шилжих шөнө Ховд аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг манай компанийн махны үйлдвэрийн 2 тоот агуулахын цонхоор хулгай орж 2 тооны гулууз алга болсон байсан. Тэгэхээр нь цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд ирсэн цагдаа нь гутлын мөрийг хөөж яваад илрүүлсэн гэсэн. ...Агуулахын цонхыг түлхэж орсон байсан. Эд зүйл эвдэрч гэмтсэн зүйл байгаагүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дахь тал),
8.Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2022 оны 02 дугаар сарын 0*******-ны өдрийн өглөө босоход 1 хонины гулууз эвдээд сууж байсан. Тэгэхээр нь хаанаас авсан талаар асуухад “ээж хөдөөнөөс ирээд гулууз авч ирж өглөө” гэж хэлсэн. Надад өөр мэдэх зүйл алга байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 48-49 дэх тал),
9.Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би Ховд аймгийн сумын ******* багийн *******-0******* тоотод бүртгэлтэй байдаг боловч одоогоор Ховд аймгийн сумын багт хүний мал маллаж байгаа. Надад өөрийн нэр дээр тоолуулсан мал байхгүй. Би д гулууз явуулж байгаагүй. Надад явуулах мал байхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 53 дахь тал),
*******.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч ын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 15 дугаартай “1.Адилтгалын шинжилгээнд ирүүлсэн гутлын улны мөрүүд болон гутал нь адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. 2.Шинжилгээнд ирүүлсэн гэрэл зургаар бэхжүүлсэн “ураг №4” гэж дугаарласан гутлын улны мөр нь харьцуулах загвараар эд мөрийн баримтаар хураан авч ирүүлсэн гутлын баруун өмсгөлийн гутлын улын мөртэй ерөнхий шинж тэмдгээрээ тохирно. 3.Шинжилгээнд ирүүлсэн гэрэл зургаар бэхжүүлсэн “ураг №*******” гэж дугаарласан гутлын улын мөр нь харьцуулах загвараар эд мөрийн баримтаар хураан авч ирүүлсэн гутлын зүүн өмсгөлийн гутлын мөртэй ерөнхий шинж тэмдгээрээ тохироно.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 59-************** дэх тал),
11.Үнэлгээ тогтоосон шинжээч ийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “Хонины гулууз мах 45 кг, 1 кг 8500 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын байдлаар дээрх эд зүйлийн үнэ цэнэ 382500 төгрөг болохыг тодорхойлов.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 71 дэх тал),
12.Яллагдагч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би 2022 оны 02 дугаар сарын 05-ны орой 22 цагийн орчимд Ховд аймгийн сумын багт үйл ажиллагаа явуулдаг -ийн мах бэлтгэх үйлдвэрийн агуулахын цонхыг түлхэж ороод 2 тооны хонины гулууз авч явсан. Маргааш өглөө нь 08 цагийн орчимд 1 гулуузыг нь зах руу авч гараад Бугаан гол захын гадна зарахаар зогсож байхад танихгүй эмэгтэй хүн ирээд *******0000 төгрөг бэлнээр өгөөд аваад явсан. Үлдсэн 1 гулууз махыг цээж, бөгсөөр нь хуваагаад бөгс хэсгийг нь гэр бүлийн хэрэгцээндээ хэрэглэсэн. Хамтран амьдарч байгаа Алтан-Алим мах хаанаас авч ирсэн талаар асуухаар нь “ээж хөдөөнөөс явуулсан юм” гээд худлаа хэлчихсэн юм.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 80-81 дэх тал),
13.Хэргийн газарт үзлэг хийсэн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн “... Хэрэг гарсан гэх газар нь Ховд аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт байх “ ” нэртэй мах боловсруулах үйлдвэр байв.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 1*******2-1*******9 дэх тал),
14.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч .Энхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр би үйлдвэр дээрээ ажиллаж байгаад 17 цагийн үед тараад 2 тоот агуулахад 5 ширхэг гулууз тоолж үлдээгээд цоожлоод явсан. Тэгээд маргааш өглөө нь 09 цагийн үед ирээд шалгахад 2 тоот агуулахын цонх онгорхой байхаар нь хаалгыг нь онгойлгож ороод харахад 2 ширхэг ямааны гулууз, 1 ширхэг хонины гулууз мах алга болсон байсан. Тэгэхээр нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17*******-177 дахь тал),
15.Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 02 дугаар сарын 21-ний өглөө 11 цагийн үед ажил руугаа такси аваад явж байхад танихгүй дугаараас эмэгтэй хүн залгаад “мах авах уу” гэж асуусан. Тэгэхээр нь “ямар мах, шинэ юм уу, хуучин юм уу” гэдгийг асуухад “гайгүй” мах байгаа гэхээр нь “зах руу явж байна” гэж хэлэхэд “аваад очъё” гэж хэлсэн. Тэгээд удалгүй танихгүй эмэгтэй хүн ирээд 2 ямаа, 1 хонины гулууз мах харуулсан боловч 1 хонины гулууз нь маш их бохирдолтой, шороотой хутгалдсан, халтайсан байсан болохоор авахгүй гэж хэлээд 2 ямааных нь гулуузыг авахаар тохиролцож 1 килограммыг нь 4000 төгрөгөөр тооцоод 172000 төгрөгөөр худалдаж аваад мөнгийг нь тэр эмэгтэйд өгөөд явуулсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 179-180 дахь тал),
1*******.Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өсгөн “... 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр би ажлаасаа 19 цаг 30 минутанд тараад гэрт ирэхэд миний хамтран амьдрагч ******* гэрт байхгүй байсан. Тэгээд би гэртээ ороод удалгүй байж байтал араас ******* гэрт орж ирсэн. Ирэхдээ нэлээд согтсон архи уусан байдалтай байсан. Тэгээд гэрт байж байгаад гэрээс хар өнгийн хагас түрийтэй арзгар ултай гутал өмсөөд намайг баахан доромжилж байгаад гэрээс гараад явсан. Хаашаа явах гэж байгаагаа надад хэлээгүй ээ. Тэгээд орой 23 цагийн үед ******* гэрт ирсэн. Ирэхдээ 2 ширхэг ямааны гулууз мах, 1 ширхэг хонины гулууз мах авч гэрт орж ирсэн. Тэгээд шөнө над руу агсам тавиад хоносон. Өглөө нь ******* босоод зах руу явсан. Удалгүй зах онгойгоогүй байна гэж хэлээд буцаад ирсэн. Тэгээд цагдаа руу явлаа, намайг дуудаж байна гэж хэлээд явсан. Тэгээд би ажил руугаа явсан. Би ажил дээр очоод байж байтал миний утас руу залгаад “чи гэрт байгаа 3 гулууз махыг очоод зах дээр зараадах” гэж хэлээд намайг хэл амаар доромжлоод, дарамтлаад байсан. Тэгэхээр нь би ажлаасаа гараад зах дээр очоод мах худалдан авдаг зүс таних эгчтэй уулзахаар очиход тэр хүн байхгүй болохоор нь хажуу талын хүнээс тэр эгчийн утасны дугаарыг аваад утас руу нь залгасан. Тэгээд “та мах авах уу, 2 ямааны гулууз мах байна аа” гэж хэлэхэд “за авна аа” гэж хэлсэн. Тэгээд би такси бариад гэрээс очиж 3 гулууз махыг аваад Хан орд хүнсний захын махны зах дотор мах зардаг нөгөө утсаар ярьсан эгч дээр 3 гулууз махаа өгөхөд 2 ямааны гулууз махыг нь авсан. Харин хонины гулууз махыг нь авахгүй гэж хэлсэн. Учир нь гулууз мах шороо болсон, их бохир байдалтай байсан. Тэгээд би тэр махыг зах дотор хаяаад явсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 182-183 дахь тал),
17.Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “... Тухайн орой гутлаа гал руу хийгээд шатаачихсан. Нүүрс хийсэн байсан учраас юу ч үлдээгүй. Тухайн махыг килограммыг нь 4000 төгрөгөөр бодоод нийт 172000 төгрөг болсныг *******д өгсөн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 185 дахь тал),
18.Насанд хүрээгүй гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 02 дугаар сарын 21-ний өглөө 07 цагт босоод хичээлдээ явах гэж хувцсаа өмсөх гэтэл 3 ширхэг бог малын гулууз галын дэргэд тавьчихсан байсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 187 дахь тал),
19.Үнэлгээ тогтоосон шинжээч ын 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “Хонины гулууз мах 23 кг, нэг бүрийн үнэ 8500 төгрөг, ямааны гулууз мах 50 кг нэг бүрийн үнэ 7500 төгрөг, вакум цонх 1 ширхэг 170000 төгрөг, ...2022 оны 02 дугаар сарын байдлаар дээрх эд зүйлийн үнэ цэнэ 740500 төгрөг болохыг тодорхойлов.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 191 дэх тал),
20.Яллагдагч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2022 оны 02 дугаар сарын 20-ны орой 23 цагийн орчимд Ховд аймгийн сумын багт үйл ажиллагаа явуулдаг -ийн мах бэлтгэх үйлдвэрийн агуулахын цонхыг түлхэж ороод 3 тооны хонь, ямааны гулууз авч хашаанаас гаргаж тавиад нэг нэгээр нь зөөгөөд гэрт авч ирээд галын хажууд тавиад хонуулсан. Тэр орой нь өөрийн өмсөж явсан гутлыг зуухандаа хийж шатаачихаад амарсан. Маргааш өглөө нь буюу 2022 оны 02 дугаар сарын 21-ний өглөө босоод авсан гулуузнуудаа заръя гэж бодоод зах гарахад зах онгоогоогүй байсан. Тэгэхээр нь гэртээ буцаж очиход Алтан-Алим ажилдаа явсан. Тэгээд намайг цагдаагийн байгууллагаас дуудахаар нь яваад Алтан-Алимыг гулуузуудыг зар гэж хэлэхэд “чадахгүй, буцааж өг” гэж хэлээд загнаж байгаад заруулсан. Би 12 цаг өнгөрч байхад цагдаагаас гараад Алтан-Алимаас очиж мөнгө аваад, өөрийнхөө хэрэглээнд зарцуулсан. Мөнгө үлдээгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19*******-197 дахь тал),
21.Гэрч С.Мөнхцогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Аймгийн төвийн малын захаас амьд мал авч янзлаад гулуузаар эсхүл жижиглэнгээр худалдагч нарт худалдан борлуулдаг. 1995 оноос хойш ажилласан туршлагаар үзэхэд хонины гулууз дундаж нь 22-25 кг, ямааны гулууз дундаж нь 23-27 килограммын хооронд байдаг....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 199 дэх тал)
22.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 148-149 дэх тал) зэрэг болно.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
1.Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Манай төрсөн дүү болох нь сэргэлэн, цовоо зантай. Илүү дутуу зан байхгүй. Хүнд тусархаг бөгөөд туслах дуртай, ажилсаг, нямбай, гэр бүлдээ халамжтай, санаа тавьдаг, хүүхдэд их сайн хүүхэд байгаа юм. Хааяа архи уухаараа жоохон овилгогүй зантай болчихоод байдаг болохоос биш эрүү саруулдаа тэрэн шиг сайн хүүхэд байхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 55-5******* дахь тал),
2.Шүүгдэгч *******гийн ял шийтгүүлсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 74 дэх тал),
3.Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн даргын 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 01/228 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 89 дэх тал),
4.өрчлийг газар дээр нь шалгасан шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн тэмдэглэл (хавтаст хэргийн 90 дэх хуудас),
5.Шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 91-98 дахь тал),
*******.Шүүгдэгч *******д ял оногдуулсан Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн ************** дугаартай, мөн шүүхийн 2012 оны ******* дугаар сарын 1*******-ны өдрийн 53 дугаартай, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 118 дугаартай, мөн шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн *******7 дугаартай, мөн шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 3******* дугаартай шийтгэх тогтоолууд (хавтаст хэргийн *******0-145 дахь тал),
7.Ховд аймгийн сумын багийн асаг даргын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2******* дугаартай “Тус багийн 3 дугаар гудамжны 15 тоотод ******* овогтой нь ам бүл 3, эхнэр, дүүгийн хамт түр оршин сууж байгаа нь үнэн болохыг тодорхойлов.” гэсэн тодорхойлолт (хавтаст хэргийн 82 дахь дахь тал),
8.Шүүгдэгч *******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, (хавтаст хэргийн 83, 85 дахь тал) зэрэг нотлох баримт хэрэгт цугларсан байна.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн гэрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, яллагдагч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч нь 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 21 цагийн орчимд -ийн мах бэлтгэх үйлдвэрийн цонхоор нэвтэрч 382500 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг хонины гулууз махыг, 2022 оны 02 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө мөн тус компанийн мах бэлтгэх үйлдвэрийн цонхыг эвдэж нэвтэрч 570500 төгрөгийн үнэтэй хонины гулууз мах 1 ширхэг, ямааны гулууз мах 2 ширхгийг тус тус хулгайлж авсан, улмаар хонины 1 ширхэг гулууз махыг *******0000 төгрөгт, ямааны 2 ширхэг гулууз махыг 172000 төгрөгт тус тус бусдад худалдсан, 1 хонины гулууз махыг хүнсэнд хэрэглэж байхад мөрдөгч эд мөрийн баримтаар хурааж авсан зэрэг үйл баримт тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон дээрх үйл баримт, гэм буруугийн талаар шүүгдэгч нь маргаагүй хэдий ч шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох зарчмын хүрээнд хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорх нотлох баримтуудыг тал бүрээс хянаж харьцуулан үнэлж, дүгнэхэд шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 21 цагийн орчимд Ховд аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг -ийн мах бэлтгэх үйлдвэрийн цонхоор нэвтэрч 382500 төгрөгийн үнэтэй, 2 ширхэг хонины гулууз махыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан, мөн 2022 оны 02 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө мөн тус -ийн мах бэлтгэх үйлдвэрийн агуулахын цонхыг эвдэж нэвтэрч 570500 төгрөгийн үнэ бүхий хонины гулууз мах 1 ширхэг, ямааны 2 ширхэг гулууз махыг тус тус нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
1.Ховд аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Мийт -ийн мах бэлтгэлийн үйлдвэрийн хашаанд байрлах 2 номерын агуулахад буюу хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 7-12, 1*******2-1*******9 дахь тал),
2.Эд зүйлд үзлэг хийсэн талаарх мөрдөгчийн 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (хавтаст хэргийн 13-17 дахь тал),
3.Эд мөрийн баримтыг хураан авсан талаарх мөрдөгчийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн тэмдэглэл (хавтаст хэргийн 20-24 дэх тал),
4.Эд зүйлд үзлэг хийсэн талаарх мөрдөгчийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (хавтаст хэргийн 25-29, 30-34 дэх тал),
5.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч .Энхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 0*******-ны өдөр шилжих шөнө Ховд аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг манай компанийн махны үйлдвэрийн 2 тоот агуулахын цонхоор хулгай орж 2 тооны гулууз алга болсон байсан. ... 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр би үйлдвэр дээрээ ажиллаж байгаад 17 цагийн үед тараад 2 тоот агуулахад 5 ширхэг гулууз тоолж үлдээгээд цоожлоод явсан. Тэгээд маргааш өглөө нь 09 цагийн үед ирээд шалгахад 2 тоот агуулахын цонх онгорхой байхаар нь хаалгыг нь онгойлгож ороод харахад 2 ширхэг ямааны гулууз, 1 ширхэг хонины гулууз мах алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43, 17*******-177 дахь тал),
*******.Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 02 дугаар сарын 0*******-ны өдрийн өглөө босоход 1 хонины гулууз эвдээд сууж байсан. Тэгэхээр нь хаанаас авсан талаар асуухад “ээж хөдөөнөөс ирээд гулууз авч ирж өглөө” гэж хэлсэн. ...2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр би ажлаасаа 19 цаг 30 минутанд тараад гэрт ирэхэд миний хамтран амьдрагч ******* гэрт байхгүй байсан. Тэгээд орой 23 цагийн үед ******* гэрт ирсэн. Ирэхдээ 2 ширхэг ямааны гулууз мах 1 ширхэг хонины гулууз мах авч гэрт орж ирсэн. ...Тэгээд би ажил руугаа явсан. Би ажил дээр очоод байж байтал миний утас руу залгаад “чи гэрт байгаа 3 гулууз махыг очоод зах дээр зараадах” гэж хэлээд намайг хэл амаар доромжлоод, дарамтлаад байсан. ... Тэгээд би такси бариад гэрээс очиж 3 гулууз махыг аваад Хан орд хүнсний захын махны зах дотор мах зардаг нөгөө утсаар ярьсан эгч дээр 3 гулууз махаа өгөхөд 2 ямааны гулууз махыг нь авсан. Харин хонины гулууз махыг нь авахгүй гэж хэлсэн....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 182-183 дахь тал),
7.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч ын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 15 дугаартай “1.Адилтгалын шинжилгээнд ирүүлсэн гутлын улны мөрүүд болон гутал нь адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. 2.Шинжилгээнд ирүүлсэн гэрэл зургаар бэхжүүлсэн “ураг №4” гэж дугаарласан гутлын улны мөр нь харьцуулах загвараар эд мөрийн баримтаар хураан авч ирүүлсэн гутлын баруун өмсгөлийн гутлын улын мөртэй ерөнхий шинж тэмдгээрээ тохирно. 3.Шинжилгээнд ирүүлсэн гэрэл зургаар бэхжүүлсэн “ураг №*******” гэж дугаарласан гутлын улын мөр нь харьцуулах загвараар эд мөрийн баримтаар хураан авч ирүүлсэн гутлын зүүн өмсгөлийн гутлын мөртэй ерөнхий шинж тэмдгээрээ тохироно.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 59-************** дэх тал),
8.Яллагдагч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2022 оны 02 дугаар сарын 05-ны орой 22 цагийн орчимд Ховд аймгийн сумын багт үйл ажиллагаа явуулдаг -ийн мах бэлтгэх үйлдвэрийн агуулахын цонхыг түлхэж ороод 2 тооны хонины гулууз авч явсан. Маргааш өглөө нь 08 цагийн орчимд 1 гулуузыг нь зах руу авч гараад Бугаан гол захын гадна зарахаар зогсож байхад танихгүй эмэгтэй хүн ирээд *******0000 төгрөг бэлнээр өгөөд аваад явсан. Үлдсэн 1 гулууз махыг цээж, бөгсөөр нь хуваагаад бөгс хэсгийг нь гэр бүлийн хэрэгцээндээ хэрэглэсэн. ...Би 2022 оны 02 дугаар сарын 20-ны орой 23 цагийн орчимд Ховд аймгийн сумын багт үйл ажиллагаа явуулдаг Алтанй -ийн мах бэлтгэх үйлдвэрийн агуулахын цонхыг түлхэж ороод 3 тооны хонь, ямааны гулууз авч хашаанаас гаргаж тавиад нэг нэгээр нь зөөгөөд гэрт авч ирээд галын хажууд тавиад хонуулсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 80-81, 19*******-197 дахь тал),
9.Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд удалгүй танихгүй эмэгтэй хүн ирээд 2 ямаа, 1 хонины гулууз мах харуулсан боловч 1 хонины гулууз нь маш их бохирдолтой, шороотой хутгалдсан, халтайсан байсан болохоор авахгүй гэж хэлээд 2 ямааных нь гулуузыг авахаар тохиролцож 1 килограммыг нь 4000 төгрөгөөр тооцоод 172000 төгрөгөөр худалдаж аваад мөнгийг нь тэр эмэгтэйд өгөөд явуулсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 179-180 дахь тал),
*******.Насанд хүрээгүй гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 02 дугаар сарын 21-ний өглөө 07 цагт босоод хичээлдээ явах гэж хувцсаа өмсөх гэтэл 3 ширхэг бог малын гулууз галын дэргэд тавьчихсан байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 187 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.
Шүүгдэгч *******гийн бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд, зүйлсийг зөвшөөрөлгүй авч болохгүй гэдгийг мэдсээр байж, 2 удаагийн үйлдлээр -ийн мах бэлтгэх үйлдвэрийн цонхоор нэвтэрч 3 ширхэг хонины болон 2 ширхэг ямааны гулууз махыг тус тус өөрийнхөө эзэмшилдээ үнэ төлбөргүй шилжүүлэн авч хүнсэнд хэрэглэх бусдад зарж борлуулах зэргээр захиран зарцуулсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх шинжийг хангаж байна гэж дүгнэлээ.
Харин шүүгдэгчийн хувьд -ийн мах бэлтгэх үйлдвэр нь тухайн цаг хугацаанд нэвтрэх нь зөвшөөрөгдөөгүй орон зай бөгөөд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр үйлдвэрийн цонхоор болон цонхыг нь эвдэж нэвтэрсэн үйлдлийг компанийн мах бэлтгэх үйлдвэрт буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрсэн хууль бус нэвтрэлт гэж үзнэ.
Иймээс шүүгдэгч *******гийн хохирогч -ийн мах бэлтгэх үйлдвэрийн агуулахын цонхоор нэвтэрч 3 ширхэг хонины болон 2 ширхэг ямааны гулууз махыг 2 удаагийн үйлдлээр тус тус нууцаар, хууль бусаар авсан үйлдлүүд нь хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэх хүндрүүлэх шинжийг тус тус хангасан, прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт хэргийн үйл баримттай тохирсон гэж дүгнэлээ.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал, бусдын өмчлөх эрхэд халдаж, эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар эзэмшилдээ үнэ төлбөргүй шилжүүлэн авч хохирогчид хохирол учруулсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Иймд шүүгдэгч *******г -ийн мах бэлтгэх үйлдвэрт 2 удаагийн үйлдлээр хууль бусаар нэвтэрч 3 ширхэг хонины гулууз мах, 2 ширхэг ямааны гулууз махыг тус тус нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
1. Хохирогч -иас хулгайлагдсан хонь, ямааны гулууз махны үнэлгээг шинжээчийн дүгнэлтээр 953000 төгрөгөөр тогтоосныг болон шүүгдэгч махны үйлдвэрийн цонхыг эвдэж нэвтэрсэн учир эвдсэн цонхны үнэ 170000 төгрөгийг тус тус хохирол, хор уршигт тооцон гэм буруутай этгээдээс гаргуулах нь үндэслэлтэй байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
1.Шүүгдэгч *******д урьд нь Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн ************** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2012 оны ******* дугаар сарын 1*******-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 2*******1 дүгээр зүйлийн 2*******1.1-д зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, хорих ялыг нэмж нэгтгэн, эдлэх ялыг 2 жил 1 сарын хугацаагаар тогтоосон, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил ******* хоногийн хугацаагаар хорих ял оногдуулсан, мөн тус шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн *******7 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр ******* сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэж, уг баривчлах ялаас чөлөөлсөн, мөн тус шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 3******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ял, 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хорих ял, 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг нэмж нэгтгэн 7 жилийн хугацаагаар шийтгэж байсан нь хэрэгт цугларсан шийтгэх тогтоол болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна. (хавтаст хэргийн 74, 1*******-145 дахь тал),
Улсын яллагчаас шүүх хуралдаанд “Шүүхээс шүүгдэгч *******г гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид ял оногдуулахад ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Санаатай гэмт хэргийг хоёр буюу түүнээс дээш удаа үйлдсэн гэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Шүүгдэгч нь урьд энэ төрлийн гэмт хэргээр ял шийтгүүлж байсан. Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 жил 18 хоногийн хорих оногдуулж, хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 4-д зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчээс 1123000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгуулах, мөн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон ашиг 272000 төгрөгийг шүүгдэгчийн хувьд ногдох эд хөрөнгөөс гаргуулж улсын төсөвт шилжүүлэх, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үедээ өмсөж явсан гутлыг буцаан олгох саналтай. Өнөөдрийн байдлаар 2 сар 18 хоног цагдан хоригдсон. Нийт эдлэх ялаас нь 2 сар 18 хоногийг хасаж тоолох саналтай. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 95 дугаартай шүүгчийн захирамжаар 1 жил 4 сар 22 хоногийн хорих ялтай байсныг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон. Шүүгдэгчийн эдлээгүй үлдсэн 272 хоногийг хорих ялд шилжүүлэхээр 9 сар ******* хоног болж байгаа.” гэсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч “Улсын яллагчийн зүгээс боломжийн ялын санал гаргасан байна. орчих эрхийг хязгаарлах ялыг хорих ял дээр нь оруулж тооцох нь зүйтэй.” гэсэн дүгнэлт гаргасан болно.
Шүүгдэгчийн үйлдлийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулаагүй бөгөөд, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ 2 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.******* дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Шүүгдэгч *******г хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчмыг баримтлан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний ял эдлэж байх хугацаанд гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэв.
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 3******* дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******д оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн тогтоосон 7 жилийн хугацаагаар хорих ялаас түүний эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 22 хоногийн хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг баримтлан тус шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 95 дугаартай “Хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих тухай” захирамжаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газар буюу Ховд аймгийн сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэсэн байна.
Уг дүйцүүлэн сольсон зорчих эрхийг хязгаарлах ялаас шүүгдэгч нь эдлээгүй 272 хоногийн ялтай болох нь Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй хаалттай хорих ангийн тодорхойлолтоор тогтоогдож байна.
Иймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.9 дүгээр зүйлийн 1, *******.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хэсгийн 2.3-т заасныг тус тус баримтлан, шүүгдэгч *******д Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг дүйцүүлэн сольсон зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 272 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, /272 хоног : 30 хоног= 9 сар 2 хоногийн хорих ял/ 9 сар 2 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүнийг нийт эдлэх хорих ялыг 2 жил ******* сар 2 хоногийн хугацаагаар тогтоов.
Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Бусад асуудлын талаар:
Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 13 дугаартай захирамжаар шүүгдэгч *******д 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 85 дугаартай захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг мөн өдрөөс эхлэн 1 сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн байна.
Иймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 53 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.
Шүүгдэгч нь хулгайлсан ямааны гулууз махны 1 килограммыг 4000 төгрөгөөр тооцон иргэн М.Соёлмаад 172000 төгрөгөөр, хонины 1 ширхэг гулууз махыг Буган гол захын гадаа танихгүй хүнд *******0000 төгрөгөөр тус тус худалдсан нөхцөл байдал хэрэгт цугларсан яллагдагч *******гийн мэдүүлэг, гэрч *******гийн мэдүүлгээр тус тус (хавтаст хэргийн 80-81, 179-180 дахь тал) тогтоогдсон бөгөөд гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг худалдаж олсон орлого 272000 төгрөгийг Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг баримтлан түүний хувьд ногдох орлогоос албадан гаргуулан хохирогчид учруулсан хохирлыг төлүүлэхэд зарцуулах нь үндэслэлтэй байна.
Мөн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг буюу хулгайлсан гулууз махны үнэ 953000 төгрөг эвдсэн цонхны үнэ 170000 төгрөг нийт 1123000 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 5******* дугаар зүйлийн 5*******.1-д зааснаар түүнээс гаргуулан иргэний нэхэмжлэгч -д олгож шийдвэрлэлээ.
223*******000000047 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хонины 8,3 кг махыг прокурорын саналын дагуу тус шүүхийн шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 139 дугаартай “Эд мөрийн баримтыг устгах тухай” захирамжаар устгасныг тус тус дурдаж, шар өнгийн хос гуталыг шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.1 дүгээр зүйлийн 1, 3*******.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 3*******.3, 3*******.*******, 3*******.7 дугаар зүйл, 3*******.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 3*******.******* дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* ургийн овогт *******ийн г хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******ийн г 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, *******.8 дугаар зүйлийн 2, 2 дахь хэсгийн 2.3-т заасныг тус тус баримлан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял дээр дүйцүүлэн сольсон ялаас эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялын 9 /есөн/ сар 2 /хоёр/ хоногоор тооцож нэмж нэгтгэн түүний нийт эдлэх хорих ялыг 2 /хоёр/ жил ******* /арав/ сар 2 /хоёр/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 2 жил ******* сар 2 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн цагдан хоригдсон 53 /тавин гурав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
*******.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дах хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******гийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гэмт хэрэг үйлдэж олсон орлого 272000 /хоёр зуун далан хоёр мянга / төгрөгийг албадан гаргуулан хохирол төлөхөд зарцуулсугай.
7.Шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 5******* дугаар зүйлийн 5*******.1-д зааснаар шүүгдэгч *******гээс 1123000 /нэг сая нэг зуун хорин гурван мянга/ төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч -д олгосугай.
9.223*******000000047 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
*******.223*******000000047 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 8,3 кг хонины махыг тус шүүхийн шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 139 дугаартай “Эд мөрийн баримтыг устгах тухай” захирамжаар устгасныг дурдаж, шар өнгийн 1 хос гутлыг шүүгдэгчид буцаан олгосугай.
11.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК