Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/24

 

 

 

                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уянгаа,

Улсын яллагч С.Баярчимэг,

Шүүгдэгч М.Дашдондог, түүний өмгөөлөгч Л.Лхааганжав нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тангад овгийн Мөнхбатын Дашдондогт холбогдох 2126001560297 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

                                             

Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Гучин-Ус суманд 2001 оны 08 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, аав, ээж, ах, 2 дүүгийн хамт Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Тангад овгийн Мөнхбатын Дашдондог /РД: ЙЮ00290504/,

 

       Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч М.Дашдондог нь 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Харганы Ус” гэх газарт шороон гадаргуутай зам дээр улсын дугааргүй “Мустанг-5” загварын мотоциклийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас М.Даваадоржийн жолоодож явсан улсын дугааргүй “Тундра” маркийн мотоциклтой мөргөлдөн зам тээврийн осол гаргаж, уг ослын улмаас М.Даваадоржийн амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

 

                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч М.Дашдондог шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээж байна.” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Мөнхтогтохын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 09 дүгээр сарын 06-ны өглөө үүрээр 04 цаг 00 минут өнгөрч байхад миний хүү Санжидмолом залгаад талийгаач Даваадоржийг мотоцикльтойгоо осолдсон гэж хэлсэн. Би тухайн үед Өвөрхангай аймгийн төвд байсан бөгөөд аймгийн төвөөс гараад 07 цаг 20 минутын орчим хэрэг болсон газарт очсон. Намайг очиход сумын эмнэлгийн түргэний эмч дөнгөж ирээд байж байсан ба миний хүү М.Даваадоржийг өнгөрчихсөн байна гэж хэлсэн. Би уг 2 мотоциклийг өөд өөдөөсөө мөргөлдсөн гэдэгт эргэлзээд байгаа юм. Учир нь 2 мотоцикл нь өөд өөдөөсөө мөргөлдсөн бол 2 тийш салж унах ёстой байх гэж бодож байна. М.Дашдондог нь миний төрсөн ах Мөнхбатын хүү байгаа юм. Талийгаач М.Даваадоржийн унаж явсан улсын дугааргүй “Тундра” маркийн мотоцикл нь талийгаачийн өөрийнх нь эзэмшлийн мотоцикл байгаа юм. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29 хуудас/,

 

Гэрч А.Адъяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Урд шөнө манай гэрт Мягмарсүрэн, Санжидмолом, Дашдондог, талийгаач Даваадорж нар ирсэн. Анх ирэхдээ Мягмарсүрэн халамцуу бусад нь зүгээр ирсэн. Манайд хөзөр тоглоод 2.5 литрийн хэмжээтэй “Сэрүүн” нэртэй пиво 5 ширхгийг уусан. Би манай хадам дүү Энхцэцэг, Мягмарсүрэн, Санжидмолом, Дашдондог, Энхбаяр, талийгаач Даваадорж нар бүгдээрээ хувааж уусан. Мягмарсүрэн, Даваадорж хоёр Баянтээгийн уурхай явж 5 пиво авч ирсэн. Манай хадам дүү Энхцэцэг тэд нартай 3 цаг орчим хөзөр тоглосон. Хөзөр тоглож дуусаад 3 цаг өнгөрч байхад үед Дашдондог нь Мягмарсүрэнг манайхаас урагш байдаг Энхбаяр гэдэг айлд хүргэж өгчихөөд буцаад ирсэн. Дашдондог Мягмарсүрэнг цамц өмсөөд явчихсан байна, цамцаа буцааж авна гээд ганцаараа өөрийнхөө мотоциклтой явсан. Тэгээд ирэхгүй байхаар нь Давка “хүн амьтатай зодоон хийчихээгүй байгаа” гээд араас нь өөрийнхөө мотоциклтой явсан. Даваадорж, Дашдондог хоёрын унаж явсан хоёр мотоцикль хоёулаа гэрэлтэй байсан. Дашдондог цамцаа авна гээд манай гэрийн гаднаас хөдлөхдөө нилээн өндөр хаазтай хөдөлсөн. Тэгээд Давка, Дашдондог хоёр  хоёулаа ирэхгүй байсанб өгөөд Молом гэрээс гарснаа гадаа хүн орилоод байна гээд мотоциклтой явсан. Тэгээд удалгүй Дашдондогийг мотоцикл дээрээ сундлаад ирсэн. Дашдондогийн нүүр ам нь цус болчихсон, духных нь дээд хэсэгт зүсэгдсэн шинжтэй байсан. Би юу болсон талаар асуухад Дашдондог мэдэхгүй гээд өөрийн ухаангүй байсан. Тэгээд Молом бид хоёр Энхбаярын гэрт очиход Мягмарсүрэн, Энхбаяр хоёр унтаж байсан. Сэрээгээд  та нар зодоон цохион хийсэн үү гэхэд үгүй гэсэн. Тэгээд Молом бид хоёр мотоциклиосоо ойчсон байх гээд хайгаад явтал мотоцикл нь гэрэлд ороод ирсэн. Тэгээд очоод үзэхэд Давка, Дашдондог хоёрын мотоцикль мөргөлдсөн байдалтай, Давка мотоциклийн хажууд дээшээ хараад хэвтсэн, ухаангүй байсан. Тэгээд Молом 103 руу залгаж дуудлага өгсөн. Дуудлага өгөх үед ойролцоогоор 03 цаг 45 минут болж байсан. Амьд эсэхийг нь мэдэж чадаагүй. Манай гэрт ямар ч маргаан зодоон болоогүй. Бид нар манай гэрт 5 сав пиво уусан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32, 34 хуудас/,

 

Гэрч М.Санжидмоломын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 09 дүгээр сарын 05-ны орой бүрэнхий болсон байх үед Мягмарсүрэн манай ах Даваадорж руу залгаад “хоёулаа Баянтээгийн уурхай явчихаад ирье” гэж хэлсэн гэсэн. Тэгээд Давка ах Мягмарсүрэн нар уурхай явчихаад 00 цаг 00 минутын орчим буцаж ирсэн. Тэгээд Давка ах бид хоёр тусдаа мотоциклтой Мягмарсүрэнтэй хамт Адъяа эгчийнд очсон юм. Тэднийд очиход манай аав Мөнхтогтохын төрсөн ах нь Мөнхбатын хүү Дашдондог ах тэнд байсан. Тэгээд бид нар тэнд хөзөр тоглоод 2.5 литрийн хэмжээтэй “Сэрүүн” нэртэй пиво 4-5 ширхгийг хувааж уусан. Тэгээд Мягмарсүрэн ах нилээн согтсон байхаар нь би ардаа сундлаад Энхбаяр гэх айлд хүргэж өгсөн. Энхбаяр гэх айлд очоод удаагүй байж байгаад буцаад Адъяа эгчийн гэрт ирэхэд Дашдондог Мягмарсүрэнг цамц өмсөөд явчихсан байна. Цамцаа аваад ирье гэж хэлээд явсан. Тэгээд Дашдондог ирэхгүй 7-8 минут болсон чинь Давка ах /талийгаач М.Даваадорж/ Дашдондог ирэхгүй байна гээд мотоциклио асаагаад араас нь явсан. Талийгаач гарч яваад удаагүй байтал урд нэг хүн орилоод байсан. Гараад  хартал Дашдондог Моломоо гээд намайг дуудаад байсан. Өмнөөс нь яваад очтол Дашдондог нүүр ам, толгой нь гэмтэж, цус гарсан байдалтай байсан. Тэгээд Дашдондогоос юу болсон талаар асуухад хаана байгаагаа мэдэхгүй дэмийрээд шокийн байдалтай байсан. Тэгээд талийгаач Давка ахыг хайгаад явж байтал зам дээр мотоцикльтой мөргөлдсөн байсан. Тэгэхээр нь Энхбаяр гэх айлд очтол зодоон цохион болоогүй гээд Мягмарсүрэн, Энхбаяр хоёр унтаж байсан. Талийгаачийн хөл нь  өөрийнх нь мотоциклийн гаран доогуур  орчихсон байхаар нь хөлийг нь татаж гаргасан. Би талийгаач дээр Адъяа эгчтэй хамт очиход ухаангүй, ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэхгүй байсан. Хүзүүний судсан дээр нь гараа тавьж үзэхэд цохилж байх шиг байсан. Тэгээд 103 руу залгатал дуудахгүй байхаар нь 101 рүү залгаж дуудлага өгсөн. 03 цаг 40 минутын орчим дуудлага өгсөн. Адъяа эгчийн гэрт байсан хүмүүс бүгд пиво ууцгаасан. Архи уугаагүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39 хуудас/,

 

Гэрч Д.Энхбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 09 дүгээр сарын 05-ны 19 цагийн үед Адъяа гэх айлд насос аваачиж өгсөн. Адъяа хонь гаргаад өг гээд би төхөөрөөд сууж байхад Мягмарсүрэн, Даваадорж хоёр ирсэн. Удалгүй Дашдондог, Молом, Шар нар орж ирсэн. Тэгээд байж байхад Мягмарсүрэн 0,5 литрийн 3 ширхэг пиво гаргаж ирээд тэнд байсан хүмүүс бүгд ууцгаасан. 03 цаг өнгөрч байхад шар /Энхбаяр/, Мягмарсүрэн нар Шарын гэр лүү амрахаар явсан. Тэгээд Дашдондог “Мягмарсүрэн миний цамцыг өмсөөд явчихсан байна. Аваад ирье” гээд гарсан. Тэгсэн чинь Даваадорж “Энэ Дашдондог яасан их удаж байна” гээд араас нь мотоциклио унаад явсан. Тэгээд байж байхад Молом гэрээс гараад буцаж орж ирээд урд хүн намайг дуудаад байна гээд яриад байж байхад Дашдондог нүүр нь цус болсон, толгой нь хагарсан байдалтай орж ирсэн. Бид нар “Яасан бэ? Юу болов” гээд асуусан чинь Дашдондог очлоо гэх шиг болсон. Тэгээд Адъяа, Молом бид гурав Шарынд очиход мотоцикль нь байхгүй болохоор нь би гэрийнх нь урдуур сайр дагаж өгсөж явахад Молом, Адъяа хоёр мотоциклийнхоо гэрлийг асаагаад зогссон байхаар нь очиход Даваадорж мотоциклтойгоо Дашдондогийн унаж явсан мотоцикльтой мөргөлдсөн, Даваадорж ухаангүй хэвтэж байсан. Тэгээд Молом, Адъяа хоёр эмнэлэгт дуудлага өгсөн. Адъяагийн гэрт ямар нэгэн хэрүүл болоогүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-48 хуудас/,

 

Гэрч С.Энхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 20 цагийн үед би гэртээ хонио хотлуулчихаад байж байхад манай найз Мягмарсүрэн “би уурхай орчихоод ирье. Чи Адъяа гэх айлд очоод байж бай” гэж хэлсэн. Тэгээд Адъяа гэх айлд очиход Дашдондог, Молом, Баатараа, Адъяа, хадам дүү Энхцэцэг нар хамт байсан. Тэгээд Адъяагийнд хоол идээд юм яриад сууж байхад Даваадорж, Мягмарсүрэн хоёр 2.5 литрийн пиво 5 ширхгийг оруулж ирээд бүгдээрээ хувааж уусан. 03 цагийн үед пиво дуусаад Мягмарсүрэн бид хоёр манайд очиж унтсан. Удахгүй Дашдондог манайд орж ирээд намайг сэрээгээд цамц харсан уу гэхээр нь Мягмарсүрэнд байж магадгүй гэж хэлсэн. Дашдондог Мягмарсүрэнгээс цамцаа аваад гараад явсан. Тэгээд буцаж унтах гээд хэвтэж байхад Баатараа орж ирээд Даваадорж, Дашдондог хоёр мөргөлдчихсөн байна гэж хэлсэн. Би босоод яваад очиход Даваадорж мөргөлдсөн мотоциклийнхоо хажууд дээшээ хараад ухаангүй хэвтэж байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50 хуудас/,

 

          Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 83 дугаартай “...1.Талийгаач Д.Даваадоржийн цогцост хийсэн Шүүх Эмнэлгийн задлан шинжилгээгээр зүүн уушгины доод дэлбэнгийн тархмал цус харвалт, няцрал, цээжний хөндийн хурц цус алдалт, доод эрүү ясны далд хугарал, доод эрүүнд 4.1, 4.2, 4.3, 4.4 дүгээр шүдний булгарсан хугарал, шарх, дух, зүүн хөмсөг, хүзүү хоолой, баруун гарын бугуй, баруун гарын алганы ар хэсэг, баруун хөлийн гуя хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

 

           2. Талийгаач Д.Даваадорж нь авто ослын хавсарсан хүнд гэмтэл болох уушгины эдийн няцрал, цээжний хөндийн хурц цус алдалтын улмаас нас баржээ.

 

             3. Талийгаач Д.Даваадоржийн цусанд 1.4 промилли спиртийн агууламж, ходоодны шингэнд 0.9 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна. 

             4. Цусны бүлгийн харьяалал тогтоосон шинжилгээний хариу ирүүлээгүй тул дүгнэх боломжгүй.

 

             5. Талийгаач Д.Даваадоржийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй болно.

 

           6. Шинжилгээ хийх дүгнэлт гаргах хугацаанд хэрэгт ач холбогдол бүхий шинээр нөхцөл байдал илрээгүй болно. Шинжээч эмч Э.Хүрэлсүх” гэсэн дүгнэлт /хх-ийн 60-65 хуудас/,

 

        Техникийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 09 дугаартай “2.1. Улсын дугааргүй “Мустанг-5” маркийн мотоциклийн жолооч М.Дашдондог нь 1.Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн байна.

 

        2. Мөн Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан: "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байна.

 

        3. Мөн Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4 в-д заасан “мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Эдгээр заалтуудыг зөрчсөн нь 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны гэрэл зураг зэргээр тогтоогдож байна.

 

        2.2.Улсын дугаартай /дугааргүй/ “Тундра” маркийн мотоциклийн жолооч М.Даваадорж нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.1-д заасан “эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл болон 5.10а, 5.10.б, 5.11.а, 5.11.б тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг тэмдэглэл байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний зайг тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсан тооцно” гэсэн заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байна.

 

        2. Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн байна.

 

        3.Мөн Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байна.

 

        4. Мөн Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4в-д заасан “мотоцикль, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтуудыг зөрчсөн байна.Эдгээр заалтуудыг зөрчсөн нь 2021 оны 09-р сарын 06-ний өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны гэрэл зураг зэргээр тогтоогдож байна.

 

        2.3. 2021 оны 09-р сарын 06-ний өдрийн замын цагдаагийн албаны осол дээр тогтоосон актанд тээврийн хэрэгсэл нь тоормосны мөргүй байсан гэж тогтоогдсон учраас аль ч тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй байна. Шинжээч Ц.Амарбаяр.” гэсэн дүгнэлт /хх-ийн 86-87 хуудас/,

 

         Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 4213 дугаартай “1. Шинжилгээнд ирүүлсэн М.Дашдондог гэсэн цус а/д.....” гэж хаягласан цус нь шинжилгээнд тэнцэж байна.

 

         2. Шинжилгээнд ирүүлсэн М.Дашдондог гэсэн цус а/д.....” гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрэхгүй байна. Химийн шинжээч, цагдаагийн ахмад Б.Цогбаяр” гэсэн дүгнэлт /хх-ийн 71-72 хуудас/,

 

         2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн ослын бүдүүвч зураг /хх-ийн 5-12 хуудас/,

 

         2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-20 хуудас/,

 

       Мөрдөгчийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хэргийн газрын үзлэгээр хураан авсан биологийн гаралтай зүйлээр бохирлогдсон 4 ширхэг чулууг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 26 хуудас/,                                             

 

       Шүүгдэгч М.Дашдондогийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 3 дугаар багийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 171 дугаартай тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хх-ийн 155, 159, 162, 163 хуудас/ зэрэг болно.

 

 Улсын яллагч С.Баярчимэг шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч М.Дашдондог нь 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Харганы Ус” гэх газарт шороон гадаргуутай зам дээр улсын дугааргүй “Мустанг-5” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, иргэн М.Даваадоржийн жолоодож явсан улсын дугааргүй “Тундра” маркийн мотоциклтой мөргөлдөн, уг ослын улмаас М.Даваадоржийн амь нас хохирсон болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч М.Дашдондогийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэсэн саналыг гаргаж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтээ ирүүлсэн болохыг дурдаж байна.” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Лхааганжав шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгчийн зүгээс өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгож гэмшиж байгаа. Прокуророос зүйлчилж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд тогтоогдож байгаа учраас хэргийн зүйлчлэлтэй маргаангүй.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

       

Шүүгдэгч М.Дашдондогт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой байна.

 

       Шүүгдэгч М.Дашдондог нь 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Харганы Ус” гэх газарт шороон гадаргуутай замд улсын дугааргүй “Мустанг-5” загварын мотоциклийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас тус замд М.Даваадоржийн жолоодож явсан улсын дугааргүй “Тундра” маркийн мотоциклтой мөргөлдөж зам тээврийн осол гаргаж, уг ослын улмаас М.Даваадоржийн амь нас хохирсон үйл баримт тогтоогдож байна.

 

       Шүүгдэгч М.Дашдондог нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Мөнхтогтохын “...2021 оны 09 дүгээр сарын 06-ны өглөө үүрээр 04 цаг 00 минут өнгөрч байхад миний хүү Санжидмолом залгаад талийгаач Даваадоржийг мотоцикльтойгоо осолдсон гэж хэлсэн. Би тухайн үед Өвөрхангай аймгийн төвд байсан бөгөөд аймгийн төвөөс гараад 07 цаг 20 минутын орчим хэрэг болсон газарт очсон. Намайг очиход сумын эмнэлгийн түргэний эмч дөнгөж ирээд байж байсан ба миний хүү М.Даваадоржийг өнгөрчихсөн байна гэж хэлсэн. Талийгаач М.Даваадоржийн унаж явсан улсын дугааргүй “Тундра маркийн мотоцикль нь талийгаачийн өөрийнх нь эзэмшлийн мотоцикль байгаа юм. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29 хуудас/,

 

Гэрч А.Адъяагийн “...Урд шөнө манай гэрт Мягмарсүрэн, Санжидмолом, Дашдондог, талийгаач Даваадорж нар ирсэн. Мягмарсүрэн халамцуу, бусад нь зүгээр ирсэн. Манайд хөзөр тоглоод 2.5 литрийн хэмжээтэй “Сэрүүн” нэртэй пиво 5 ширхгийг уусан. Би манай хадам дүү Энхцэцэг, Мягмарсүрэн, Санжидмолом, Дашдондог, Энхбаяр, талийгаач Даваадорж нар бүгдээрээ хувааж уусан. Манай хадам дүү Энхцэцэг тэд нартай 3 цаг орчим хөзөр тоглож байгаад 3 цаг өнгөрч байхад үед Дашдондог Мягмарсүрэн манайхаас урагш байдаг Энхбаяр гэдэг айлд хүргэж өгчихөөд буцаад ирсэн. Дашдондог манай гэрт буцаж ирээд байж байтал Мягмарсүрэнг цамц өмсөөд явчихсан байна, цамцаа буцааж авна гээд ганцаараа өөрийнхөө мотоциклтой явсан. Тэгээд ирэхгүй байгаад байхаар нь Давка хүнтэй зодоон хийчихгүй байгаа гээд араас нь өөрийнхөө мотоциклтой явсан. Даваадорж, Дашдондог хоёрын унаж явсан хоёр мотоцикль хоёулаа гэрэлтэй байсан. Дашдондог цамцаа авна гээд манай гэрийн гаднаас хөдлөхдөө нилээн өндөр хаазтай хөдөлсөн. ...Дашдондогийн нүүр ам нь цус болчихсон, духных нь дээд хэсэгт зүсэгдсэн шинжтэй байсан. Би юу болсон талаар асуухад Дашдондог мэдэхгүй гээд өөрийн ухаангүй байсан. Тэгээд очоод үзэхэд Давка, Дашдондог хоёрын мотоцикль мөргөлдсөн байдалтай, Давка мотоциклийн хажууд дээшээ хараад хэвтчихсэн ухаангүй байсан. Тэгээд Молом 103 руу залгаж дуудлага өгсөн. Дуудлага өгөх үед ойролцоогоор 03 цаг 45 минут болж байсан. Амьд эсэхийг нь мэдэж чадаагүй. Манай гэрт ямар ч маргаан зодоон болоогүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32, 34 хуудас/,

 

Гэрч М.Санжидмоломын “...2021 оны 09 дүгээр сарын 05-ны орой бүрэнхий болсон байх үед Мягмарсүрэн манай ах Даваадорж руу залгаад хоёулаа Баянтээгийн уурхай явчихаад ирье гэж хэлсэн гэсэн. Тэгээд Давка ах бид хоёр тусдаа мотоциклтой Мягмарсүрэнтэй хамт Адъяа эгчийнд очиход Дашдондог ах тэнд байсан. Тэгээд бид нар тэнд хөзөр тоглоод 2,5 литрийн хэмжээтэй “Сэрүүн” нэртэй пиво 4, 5 ширхгийг уусан. ...Дашдондог Мягмарсүрэнг цамц өмсөөд явчихсан байна. Цамцаа аваад ирье гэж хэлээд явсан. Тэгээд Дашдондог ирэхгүй 7-8 минут болсон чинь Давка ах /талийгаач М.Даваадорж/ Дашдондог ирэхгүй байна гээд мотоциклио асаагаад араас нь явсан. Талийгаач гарч яваад удаагүй байтал урд нэг хүн орилоод байсан. Гараад  хартал Дашдондог Моломоо гээд намайг дуудаад байсан. Өмнөөс нь яваад очтол Дашдондог нүүр ам, толгой нь гэмтэж, цус гарсан байдалтай байсан. Тэгээд Дашдондогоос юу болсон талаар асуухад хаана байгаагаа мэдэхгүй дэмийрээд шокийн байдалтай байсан. Тэгээд талийгаач Давка ахыг хайгаад явж байтал зам дээр мотоцикльтой мөргөлдсөн байсан. Тэгэхээр нь Энхбаяр гэх айлд очтол зодоон цохион болоогүй гээд Мягмарсүрэн, Энхбаяр хоёр унтаж байсан. Талийгаачийн хөл нь  өөрийнх нь мотоциклийн гаран доогуур  орчихсон байхаар нь хөлийг нь татаж гаргасан. Би талийгаач дээр Адъяа эгчтэй хамт очиход ухаангүй, ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэхгүй байсан. Хүзүүний судсан дээр нь гараа тавьж үзэхэд цохилж байх шиг байсан. Тэгээд 103 руу залгатал дуудахгүй байхаар нь 101 рүү залгаж дуудлага өгсөн. 03 цаг 40 минутын орчим дуудлага өгсөн. Адъяа эгчийн гэрт байсан хүмүүс бүгд пиво ууцгаасан. Архи уугаагүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39 хуудас/,

 

Гэрч Д.Энхбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 09 дүгээр сарын 05-ны 19 цагийн үед Адъяа гэх айлд насос аваачиж өгсөн. Адъяа хонь гаргаад өг гээд би төхөөрөөд сууж байхад Мягмарсүрэн, Даваадорж хоёр ирсэн. Удалгүй Дашдондог, Молом, Шар нар орж ирсэн. Тэгээд байж байхад Мягмарсүрэн 0,5 литрийн 3 ширхэг пиво гаргаж ирээд тэнд байсан хүмүүс бүгд ууцгаасан. 03 цаг өнгөрч байхад шар /Энхбаяр/, Мягмарсүрэн нар Шарын гэр лүү амрахаар явсан. Тэгээд Дашдондог “Мягмарсүрэн миний цамцыг өмсөөд явчихсан байна. Аваад ирье” гээд гараад явсан. ...Даваадорж “Энэ Дашдондог яасан их удаж байна” гээд араас нь мотоциклио унаад явсан. ...Дашдондог нүүр нь цус болсон, толгой нь хагарсан байдалтай орж ирсэн. Бид нар “Яасан бэ? Юу болов” гээд асуусан чинь Дашдондог очлоо гэх шиг болсон. Тэгээд Адъяа, Молом бид гурав Шарынд очиход мотоцикль нь байхгүй болохоор нь би гэрийнх нь урдуур сайр дагаж өгсөж явахад Молом, Адъяа хоёр мотоциклийнхоо гэрлийг асаагаад зогссон байхаар нь очиход Даваадорж мотоциклтойгоо Дашдондогийн унаж явсан мотоцикльтой мөргөлдсөн, Даваадорж ухаангүй хэвтэж байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-48 хуудас/,

 

Гэрч С.Энхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...03 цагийн үед Дашдондог манайд орж ирээд намайг сэрээгээд цамц харсан уу гэхээр нь Мягмарсүрэнд байж магадгүй гэж хэлсэн. Дашдондог Мягмарсүрэнгээс цамцаа аваад гараад явсан. Тэгээд буцаж унтах гээд хэвтэж байхад Баатараа орж ирээд Даваадорж, Дашдондог хоёр мөргөлдчихсөн байна гэж хэлсэн. Би босоод яваад очиход Даваадорж мөргөлдсөн мотоциклийнхоо хажууд ухаангүй хэвтэж байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 83 дугаартай цогцост шүүх эмнэлгийн магадлан шинжилгээ хийсэн  “талийгаач М.Даваадоржийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр зүүн уушгины доод дэлбэнгийн тархмал цус харвалт, няцрал, цээжний хөндийн хурц цус алдалт, доод эрүү ясны далд хугарал, доод эрүүнд 4.1, 4.2, 4.38 4.4 дүгээр шүдний булгарсан хугарал, шарх, дух, зүүн хөмсөг, хүзүү хоолой, баруун гарын бугуй, баруун гарын алганы ар хэсэг, баруун хөлийн гуя хэсгийн зулгаралт, авто ослын хавсарсан хүнд гэмтэл болох уушгины эдийн няцрал, цээжний хөндийн хурц цус алдалтын улмаас нас барсан.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 60-65 хуудас/,

 

      Техникийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 09 дугаартай “М.Дашдондог нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-т заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-80-81 хуудас/,

       

       2021 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн ослын бүдүүвч зураг /хх-ийн 5-12 хуудас/,

 

       2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-20 хуудас/,

 

       Мөрдөгчийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 26 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

                                                           

       Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй,  мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ.

 

      Шүүгдэгч М.Дашдондог нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.

      

     Шүүгдэгч М.Дашдондогийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн үйлдэл болон тухайн үйлдлийн улмаас талийгаач М.Даваадорж нас барсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

       Шүүгдэгч М.Дашдондог нь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 4213 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн М.Дашдондог цус а/д... гэж хаягласан цусанд  спиртийн агууламж илрэхгүй байна. Химийн шинжээч, цагдаагийн ахмад Б.Цогбаяр” гэсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

            Шүүгдэгч М.Дашдондогийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3  дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг автотээврийн хэрэгслийн жолооч  хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

 

       Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Мөнхтогтох нь шүүхэд “Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Шүүх хуралдаанд суухгүй” гэсэн хүсэлт ирүүлсэн байх тул шүүгдэгч М.Дашдондогийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

       Улсын яллагч С.Баярчимэг шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар  “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч М.Дашдондогт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 5 ширхэг чулууг устгуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж дүгнэлт гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм” гэсэн дүгнэлт тайлбарыг,

 

        Шүүгдэгч М.Дашдондогийн өмгөөлөгч Л.Лхааганжав шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар  “...Энэ гэмт хэргийн хувьд болгоомжгүйгээр үйлдэгдсэн гэмт хэрэг. Мөн амь хохирогч М.Даваадоржийн ар гэр болох түүний хууль ёсны төлөөлөгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны шатанд бичгээр илэрхийлсэн байдаг. Энэ гэмт хэрэг нь 1-5 жилийн хорих ялтай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэгт хамаардаг. Шүүгдэгч нь хөдөлмөрийн чадвараа алдсан болох нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогддог. Хэрэгт амь хохирогчийн буруутай үйлдэл буюу согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон болох нь тогтоогддог. Иймд М.Дашдондовт оногдуулах эрүүгийн хариуцлагыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлээр тэнсэх боломжтой гэж үзэж байна. Яагаад гэвэл энэ гэмт хэрэг нь энэ хүний өөрийн хүсэл зоригоос үл хамааран болгоомжгүйгээр үйлдэгдсэн. Шүүгдэгч М.Дашдондог нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид төлөх хохирол төлбөргүй зэрэг байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулах хорих ялыг тэнсэх боломжтой.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

        Шүүгдэгч М.Дашдондогийн эрүүл мэндэд энэ гэмт хэргийн улмаас “дух ясны цөмөрсөн хугарал, тархины духны зүүн дэлбэнд няцрал, зүүн ухархайн доод, дотор ханын цөмөрсөн хугарал” бүхий хүнд хохирол учирсан, хөдөлмөрийн чадвараа 50 хувиар алдсан болох нь  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 10401 дугаартай дүгнэлт, өвчний түүх, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон 0379736 дугаартай акт зэргээр тогтоогдож байна.

 

        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”,

 

       Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж тус тус заажээ.

 

       Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

       Шүүгдэгч М.Дашдондог нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэгдэхэд талийгаач М.Даваадоржийн буруутай үйлдэл нөлөөлсөн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, техникийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 09 дугаартай “М.Даваадорж нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.1, 12.2, 12.3-д заасныг зөрчсөн байна” гэсэн дүгнэлт, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 83 дугаартай цогцост шүүх эмнэлгийн магадлан шинжилгээ хийсэн “талийгаач М.Даваадоржийн цусанд 1,4 промилли спиртийн агууламж, ходоодны шингэнд 0,9 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

 

       Шүүгдэгч М.Дашдондогт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн, гэмт хэрэг үйлдэхэд хохирогчийн хууль бус үйлдэл нөлөөлсөн гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, чин санаанаасаа гэмшсэн хувийн байдал, тус гэмт хэргийн улмаас хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсан эрүүл мэндийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Дашдондогийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч, тэнссэн хугацаанд хүлээлгэñýí үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч М.Дашдондог нь Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 3 дугаар багт оршин суудаг болох нь тус сумын 3-р багийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн тодорхойлолтоор тогтоогдож байх тул тэнссэн хугацаа, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүхээс оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг түүнд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 5 ширхэг чулууг устгаж,

 

Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Дашдондогт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Тангад овгийн Мөнхбатын Дашдондогийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Тангад овгийн Мөнхбатын Дашдондогийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн  хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч М.Дашдондогт тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Дашдондогт тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Дашдондогт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг түүнд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсан үеэс тоолсугай.

 

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180  дугаар зүйлийн 180.1, 186 дугаар зүйлийн 186.1. 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч М.Дашдондогт тэнссэн хугацаанд, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний болон тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэнд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Шүүгдэгч М.Дашдондог нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Мөнхтогтох нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 5 ширхэг чулууг устгасугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Дашдондогт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Дашдондогт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

        ÄÀÐÃÀËÀÃ×, د¯Ã×                   Д.ЦЭЦЭГЭЭ

 

,