| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Эхлэлт |
| Хэргийн индекс | 140/2017/00384/И |
| Дугаар | 381 |
| Огноо | 2017-08-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 381
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эхлэлт даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүүг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, С.*******гийн нэхэмжлэлтэйажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух ******* овогт *******ын ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1986 оны 04-р сарын 10-ны өдрөөс *******нд нормчноор ажилласан. 1993 оны 05-р сарын 28-нд ажлаас гарсан боловч ажлаас чөлөөлсөн тушаал олдохгүй байгаа учир ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* овогт ын шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие нэхэмжлэгч С.*******гийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2017 оны 08-р сарын 11-нд болох шүүх хуралдааны товыг мэдсэн, хэргийн материалтай танилцсан. Шүүх хуралдаан болох өдөр үр хүүхдийн найртай тул шүүх хуралдааныг намайг байлцуулахгүйгээр шийдэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
С.******* нь ажиллаж байснаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. нь намайг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байх тул Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
С.******* нь 1986 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 28-ныг хүртэл Завхан аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний газар болон Үйлчин хоршоонд нормчноор ажиллаж байсан болох нь түүний 1984 оны 06 дугаар сарын 30-ны өдөр нээлгэж 1993 оныг дуустал ажиллаж байсан талаар бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, Завхан аймгийн Улиастай хотын Ахуйн үйлчилгээний кобинатын даргын 1986 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 80 дугаартай *******г ажилд томилох тухай тушаал, Завхан аймаг Нийтийн аж ахуй үйлчилгээг удирдах газрын даргын 1990 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 183 дугаартай тэтгэмжтэй тэтгэмжгүй чөлөө олгох тухай тушаалуудаар тус тус нотлогдож байна.
Энэ талаар мэдүүлсэн гэрч Н.ийн ...Би Завхан аймгийнын гутлын тасагт 1985 онд ороод ажиллаж байхад 1986 онд ******* ажилд орсон. Би 1997 он хүртэл гуталчин хийсэн. ******* 1993 он хүртэл ажилласан. Дамжилгаар цагаан ултай гутал оёдог байсан. Гутлын тасгийн харьяанд нэхий цэх гэж байдаг байсан. Нэхий цэхийнхэн нэхий элддэг, нэхийгээр нь гутлаа доторлодог байсан. Зах зээл эхлээд Үйлчин хоршоо гэж байгуулагдахад бид нар тэр хоршоонд орж гуталчин хийсэн... гэсэн,
гэрч Д. ... Завхан аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын гутлын тасагт намайг ажиллаж байхад 1986 онд манай тасагт ******* гуталчнаар ажилд орж байсан. 1992 оны сүүл 1993 оны эхээр НААҮГазар тарсан. Гутлын тасгийг тартал надтай хамт ажилласан. Гутлын тасгийн мастер Лхагважав гэдэг хүн байсан. ******* хоршоо байгууллагдахад тэнд 3 жил ажилласан. Монгол гутлын тасаг, цагаан ултай гутлын тасаг, зан засвар гэж байсан. ******* цагаан ултай гутлын тасагт ажиллаж байгаад, Үйлчин хоршоонд орж ажилласан. Тэнд ямар хугацаатай ажилласныг мэдэхгүй байна. Биднийг нормчин гэдэг байсан. Сардаа тодорхой ажлын норм өгч ажиллуулдаг. Төлөвлөгөө нормоо биелүүлсэн эсэхийг шалгадаг байсан болохоор нормчин гэж нэрлэдэг байсан. Эсгий гутлын тоноглол хийдэг байсан. ... гэсэн,
гэрч Ж.ийн ...******* эгч 1986 онд Завхан аймгийн ын тасагт анх ажилд орсон. Түүнээс хойш бид нар хамт ажилласан. 1993 он хүртэл ажиллаад ажлаасаа гарсан. Нэхийний цэх манайхтай хамт нэг цэх гэж явдаг байсан. Гутал хийдэг байсан. Гуталны хээ тоног тавьдаг, нэхий элдэж боловсруулдаг, боловсруулсан нэхийгээрээ гутлын түрий оёдог байсан. Дараа нь Үйлчин хоршоо байгуулагдахад тэнд ажилласан. 1991 оны үед НААҮГ татан буугдаад хоршоонууд байгуулагдахад Үйлчин хоршоо байгуулагдсан байх. Хэзээ татан буугдсаныг сайн мэдэхгүй байна. Үүнээс хойш нилээн удсан болохоор мартсан байна... гэсэн мэдүүлгүүдээр С.*******гийн ажиллаж байсан нь давхар нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.
Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ийн *******г 1986 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүртэл Завхан аймгийн Улиастай хотын Ахуй үйлчилгээний комбинатад нормчноор, 1991 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 1993 оны 05 дугаар сарын 28 хүртэл Завхан аймгийн Улиастай сумын Үйлчин хоршоонд гуталчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Л.ЭХЛЭЛТ