| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Эхлэлт |
| Хэргийн индекс | 140/2017/00407/И |
| Дугаар | 382 |
| Огноо | 2017-08-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 382
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эхлэлт даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, С.*******ы нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* овогт *******гийн ******* шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие бага наснаасаа мал малласан бөгөөд ******* сумын дунд сургуульд 8-р ангиа төгсөөд шууд 1983 оны 06-рсарын 02-ноос аав ээж хоёрын хамт Завхан аймгийн ******* сумын *******ын төлөө нэгдлийн ******* бригадынмалчнаар элсэжуг нэгдлийн малыг 1990 оны 05-р сарын 31-нийг хүртэл маллаж байсан болно. Миний хөдөлмөрийн дэвтэрт дээрхажилд орсон гарсан тушаал байхгүй зарим жилийн хуудас нь алга болсон байсан. Завхан аймгийн Архивын газраас лавлагаа гаргуулах хүсэлт гаргаж шүүлгэхэд 1983-1985 он хүртэл Д.******* буюу аавын нэр дээр бичигдсэн. 1986 оноос өөрийн нэр дээрбичигдсэн боловч 1986 оны 7-12 сар, 1987 он бүтэн, 1988 оны 1-5 сар, 9-12 сар, 1989 оны 1-2 сард ажиллаж байсан нь олдохгүй байгаа тул 1983 оны 06-р сарын 02-ноос 1990 оны 05-р сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын *******ын төлөө нэгдэлд мал маллаж байснаа тогтоолгохоор танай шүүхэд хандаж байна. Би 1991 онд *******т сумруу хүнтэй сууж явсан. Одоо тэндээ хувийн малаа маллаж байгаа. 1983 онд илгээлтээр гарч ******* сумын Цэцэрлэг, ******* бригадуудад мал маллаж байсан. Эхлээд 500 гаруй бог мал маллаж байгаад дараа нь үхэр малласан. Намайг илгээлтээр гарахад илгээлтийн хуудас өгсөн боловч одоо олдохгүй болсон гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ҮНДЭСЛЭХ нь:
С.******* 1983 оны 06-р сарын 02-ноос 1990 оны 05-р сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд ирүүлжээ.
Нэхэмжлэгч С.******* 1983 оны 07-р сарын 25-ны өдөр 16 нас хүрсэн болох нь түүний иргэний үнэмлэхээр тогтоогдож байх тул ажиллаж эхлэсэн хугацааг энэ үеэс тооцох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч С.******* 1983 оны 07-р сарын 25-наас 1990 оны 05-р сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн *******сумын *******ын төлөө нэгдэлд мал маллаж байсан болох нь Завхан аймгийн Архивын тасгийн 2017 оны 08-р сарын 08-ныөдрийн Б/888 дугаартай лавлагаа, 1984, 1985, 1990 онуудад ажилласан хоног, авч байсан цалин хөлсийг бичиж тэмдэглэсэн хөдөлмөрийн дэвтэр зэргээр тогтоогдож байна.
Мөн энэ талаар мэдүүлсэн гэрч С.*******гийн ...******* 1983 оноос Завхан аймгийн ******* сумын *******ын төлөө нэгдлийн ******* бригадад аав ээжтэйгээ мал маллаж байсан. Мал маллахаас өөр ажил хийгээгүй тасралтгүй ажилласан. Үхэр голдуу малласан. Хонь цөөхөн жил малласан санагдаж байна. Би 1965 оноос эхэлж, 2000 оны 10-р сар хүртэл энэ багбригадын даргын ажлыг хийж байсан. Нэгдэл 1990 онд хувьчлагдсан. Тэр хүртэл нэгдлийн мал малласан. Тэгэхээр нэгдлийнмалыг 1983 оноос 1990 оныг дуустал байна уу даа малласан. Тэгээд ч нэгдэл хувьчлагдаж хувийн малаа малласан. Одоо хүртэлмал маллаж байгаа. *******тын хүнтэй суугаад одоо хүртэл тэндээ мал маллаж амьдарч байгаа... гэсэн,
гэрч Б.*******ын ...Завхан аймгийн ******* сумын *******ын төлөө нэгдлийн ******* бригадад аавээжтэйгээ 1982,1983 оны үед илгээлтээр хөдөө гарч мал малласан. Үхэр маллаж байсан. Мөн бог мал ч маллаж байсан. Би тэр үедбригадын малын эмч хийдэг байсан. Нэгдэл хувьчлагдтал нэгдлийн мал малласан. Сүүлдээ *******тын хүнтэй суугаад тэндодоо хүртэл малаа маллаад амьдарч байгаа ...
гэрч Ө.ийн ...******* 1983 оноос 1990 он хүртэл ******* сумын *******ын төлөө нэгдлийн *******бригадад мал маллаж байсан. Тэгээд 1990 онд *******тын хүнтэй суугаад тэндээ амьдарч байгаа. Би тэр үед хөдөө малмаллаж байсан. ******* 8-р ангиа төгсөөд хөдөө гарсан. 10-н жилийн сургуульд сурахаар бол сум, сум руу явж 10-н жилийн сургуульд суудаг байсан болохоор ихэнхдээ 8-р ангиа төгсөөд илгээлтээр хөдөө гардаг байсан... гэсэн мэдүүлгүүдээр С.*******ы ажиллаж байсан нь давхар нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.
Хэрэгт цугларсан эдгээр нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэ зөв гэж үнэллээ.
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* оюогт *******гийн *******ыг 1983 оны 07-р сарын 25-наас 1990 оны 05-р сарын 31-н хүртэл Завхан аймгийн ******* сумын *******ын төлөө нэгдлийн ******* бригадад мал маллаж байсан болохыг тогтоосугай.
2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Л.ЭХЛЭЛТ