Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 154/2021/00047

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                   

          ******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал даргалж,

Улсын яллагчаар хяналтын прокурор  Б.Оюунцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга   Н.Алтантуяа,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Хосбаяр,

            Шүүгдэгч *******, *******, *******  нарыг оролцуулан ******* аймгийн ******* сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******,  ******* овогт ******* *******, овогт нарт  холбогдох эрүүгийн 2137000000007 дугаартай хэргийг ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр ирүүлснийг хүлээн авч хянан хэлэлцэв.

          1. Шүүгдэгч: Монгол улсын харъяат, эрэгтэй, 1980 оны 12 сарын 09 -ны өдөр ******* аймгийн суманд төрсөн, ** настай,  бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, ******* аймгийн сумын Тахилт багт оршин суух, эрхэлсэн ажилгүй, 2019 онд шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай  ПА80120915 дугаарын регистртэй ******* овогт ******* *******

2.Шүүгдэгч: Монгол улсын харъяат, эрэгтэй, 1986 оны 01 сарын 25 -ны өдөр ******* аймгийн суманд төрсөн, ** настай,  бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, ******* аймгийн сумын Тахилт багт оршин суух, эрхэлсэн ажилгүй, 2018 оны 08 сард ЭХТА 24.2-1 зааснаар 1 эилийн тэнсэн харгалзах ял авч байсан, хэрэг хариуцах чадвартай  дугаарын регистртэй ******* овогт ******* *******,

3. Монгол улсын харъяат, эрэгтэй, 1969 оны 04 сарын 02 -ны өдөр ******* аймгийн суманд төрсөн, 52 настай,  бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, ******* аймгийн сумын Барлаг багт оршин суух, эрхэлсэн ажилгүй, урьд шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай  дугаарын регистртэй Тогосоонхон овогт Бат-Эрдэнэ

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

           Шүүгдэгч ******* ******* нь *******, ******* нартай бүлэглэн 2021 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 10-15 цагийн хооронд жижиг оврын улаан шар өнгийн Doosun маркийн экскаватор трактор, шигшүүр, gold monster-1000 маркийн металл эрэгч багаж, цахилгаан мотор зэрэг багаж хэрэгслүүдийг ашиглан хууль бусаар тусгай зөвшөөрөлгүйгээр газрын хэвлийд халдаж ашигт малтмал эрж хайж байгаль экологид 326990 /гурван зуун хорин зургаан мянга есөн зуун есөн зуун ерөн/ төгрөгний хохирол учруулсан,

          Шүүгдэгч ******* ******* нь *******, ******* нартай бүлэглэн 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 10-15 цагийн хооронд жижиг оврын улаан шар өнгийн Doosun маркийн экскаватор трактор, шигшүүр,  gold monster-1000 маркийн металл эрэгч багаж, цахилгаан мотор зэрэг багаж хэрэгслүүдийг ашиглан хууль бусаар тусгай зөвшөөрөлгүйгээр газрын хэвлийд халдаж ашигт малтмал эрж хайж байгаль экологид 326.990 / гурван зуун хорин зургаан мянга есөн зуун есөн зуун ерөн / төгрөгний хохирол учруулсан,

          Шүүгдэгч Бат-Эрдэнэ нь *******, ******* нартай бүлэглэн 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 10-15 цагийн хооронд жижиг оврын улаан шар өнгийн Doosun маркийн экскаватор, шигшүүр, gold monster-1000 маркийн металл эрэгч багаж, цахилгаан мотор зэрэг багаж хэрэгслүүдийг ашиглан хууль бусаар тусгай зөвшөөрөлгүйгээр газрын хэвлийд халдаж ашигт малтмал эрж хайж байгаль экологид 326.990 /гурван зуун хорин зургаан мянга есөн зуун есөн зуун ерөн/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

Шүүгдэгч  ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Алт хайхаар авч очсон металл эрэгч багажийг би Баттогтох гэдэг хүнээс гуйж авсан. Шигшүүр бусад хэрэгсэл хаанаас авсан, хэнийх болохыг нь би мэдэхгүй байна” гэв.

         Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: ”...Би 2021 оны 3 дугаар сарын сүүлчээр суманд байж байтал хүмүүс “Яст” гэх газар алт гарч байна гэхээр нь Баттогтох гэх хүнээс металл илрүүлэгчийг нь гуйж аваад алт гарч байгаа газрын чиглэлд машин хайж явтал Болдбаатар ах мал руугаа явж байна гэхээр нь сууж аваад замд нь буух санаатай явсан. Яст гэх газар очоод би нөгөө металл илрүүлэх багжаа бариад явж байтал миний араас манай дүү *******, ******* ах хоёр манай сумын хоёр машинтай 10 орчим залуучууд бүгд хүрз металл хайгчтай ирсэн. Тухайн үед ******* ахын машинд ******* Doosun маркийн экскаватор ачиж ирсэн. Тэгээд шигшүүрээ байрлуулаад хүмүүсийн хүрзээр гаргаж ирсэн шороог хамж шигшиж үзсэн. Алт гарахгүй болохоор багажаа бариад нэг жалга дагаад явж байгаад гараад иртэл хүн байхгүй, машин бүгд алга болсон  байсан бөгөөд *******, Бат-Эрдэнэ ах хоёр үлдсэн байсан. Тэгээд тэнд бид гурав байж байгаад баригдсан. Би газарт хүрээгүй мэдрэгч тавьж явж байсан. Металл эрэгч багажыг цагдаа хурааж авсан одоо цагдаад байгаа. ******* хүмүүсийн эргүүлж хаясан сул шороог нэг хамж үзээд юм байхгүй гэдгийг мэдээд явах гэж байгаад баригдсан. Бат-Эрдэнэ ах болохоор машинаа барьж явсан” гэх мэдүүлэг, 

          Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “…Тухайн үед хүүхдийн эмчилгээнд мөнгө хэрэгтэй байсан тул алт гарч байна гэж сонсоод явсан. Хууль бусаар алт хайсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

          Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн ”...Би 2021 оны 1 дүгээр сарын сүүлчээр сумын “Яст” гэх газар алт гараад хүмүүс ухаж байна гэхээр өөрийн хамаатан ******* рүү ярьж унагалдай трактор ачаад хүргээд өг гэж хэлтэл за гэж хэлсэн. Тэгээд би 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өглөө Бат-Эрдэнэ ахын Рино маркийн тээврийн хэрэгсэлд Doosun маркийн экскаватороо ачаад араас нь шигшүүрээ зүүгээд явсан. Бид хоёр “Яст” гэх газар дөхөж явтал ******* ахын машин эвдэрсэн. Тэгэхээр нь экскаватороо буулгаж аваад шигшүүрээ өргөөд хөлөөр нь 10 цагийн үед тэр газар очсон. Биднийг очих үед тэр газарт Болдбаатар, ******* хоёр байсан. Намайг очих үед тэр газрын хөрсийг хуулсан /ухсан/ газар байхаар нь би шигшүүр байрлуулж байгаад сул шороог нь хамж бөөгнүүлж байгаад шигшүүр лүү хийж үзэх үед юм гараагүй. Тэгээд очоод удаагүй байж байтал манай сумын Т.Мардаа гэх залуу өөрийн жийп машинтай, нэг бор өнгийн УАК-31512 маркийн хоёр машинтай 10 орчим хүн ирээд тэдгээр хүмүүс бүгд багаж тавиад зарим нь хүрзээр газар малтаж байсан. Тухайн үед надад цагдаа ирж байгааг хэлээгүй учир бид нар баригдсан. Баригдах үед ажиллуулж байсан багаж, усны сав, мотор зэрэг зүйлийг цагдаа хурааж аваад өгөөгүй байгаа. Би очоод сул шороо шигшиж үзэж байгаад 2 цаг орчим болж байтал цагдаа ирж баригдсан...” гэх мэдүүлэг,

           Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “…Тухайн үед ******* трактор ачаад хүргээд өгөөч гэхээр нь 50.000 төгрөгний хөлсний ажилд явсан юм. Би алт хайж, олборлоогүй гэх мэдүүлэг,

            Шүүгдэгч  Б.Бат-Эрдэний мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: ”...Би 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр гэртээ байж байтал ******* манайд орой 18 цагийн үед ирсэн. Манай гэрт орж ирээд надад “Яст” гэх газарт алт гарч байгаа сураг байна экскаваторыг ачиж хүргэх хэрэгтэй байна. Би таньд хөлс өгнө гэхээр нь би 50.000 төгрөгөөр тохироод үлдсэн. Тэгээд маргааш нь буюу 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өглөө *******ын хашаанд 8 цагийн үед очиход Doosun маркийн экскаватор байсан. Тэрийг нь ачаад мөн хашаанд байсан шигшүүрийг чирээд “Яст” гэх газар луу явсан. Тэгээд явсаар байгаад нөгөө газраа хүрэх гэж байтал миний машин болохгүй зогссон. Тэр үед ******* экскаваторыг буулгаж аваад шигшүүрээ чирээд яваад өгсөн. Би ард нь машинаа засаад үлдсэн бөгөөд араас нь очсон. Намайг очиход 3 машинтай 10 гаруй хүн байсан. Гэтэл ******* намайг цас хайлуулаад өг гэхээр нь хайлуулаад байж байтал нэг цагаан өнгийн УАЗ-31512 маркийн машинтай хүн ирсэн. ******* сул шороог нь шигшиж үзээд алт гарахгүй юм байна гэж хэлж байсан” гэх мэдүүлэг,

             Хохирогч С.Долгормаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...Би Газрыг нь судлаж үзсэн. Манай сумын тусгай хамгаалттай газарт орохгүй. Хууль бусаар тусгай зөвшөөрөлгүйгээр газрын хэвлийд халдаж ашигт малтмал эрж хайсан тохиолдолд экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтоосон хэмжээгээр хохирлыг нөхөн төлүүлж авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг,

           Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...55 маркийн экскаватор нь миний машин боловч анх манай аав худалдаж авсан учир аавын нэр дээр машины бичиг баримт байсан. Би өөрөө худалдаж аваагүй. Одоо миний эзэмшилд байгаа. ******* газар шорооны жаахан ажил байна гээд гуйхаар нь өгөөд явуулсан. Надад нэхэмжлэх зүйл гомдол санал, хохирол байхгүй...” гэх  мэдүүлэг,

          Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр найз Мардаа, Бооёо нартай хамт ******* аймгийн сумын “Яст” гэх газарт алт гарч байна гэхээр алт олохоор очсон. Бооёоогийн Gold monster-1000 маркын металл эрэгч багаж авч очоод хэсэг тавьж ажиллуулж үзэж байгаад буцаж ирсэн. Биднийг тэнд очиход *******, *******, ******* нар эксковатор ажиллуулаад алт хайж байсан. Эксковаторыг ******* ажилуулаад газрын хөрс хуулаад хуулсан шорооноос шигшүүр төмрөн дээр асгаад шороо шигшээд паажуурдаж байсан. Мардаа, Бооёоо бид гурав металл эрэгч багажаа ээлж ээлжээр тавьж ажиллуулж үзээд алт олохгүй болохоор нь буцаж сумын төврүү явсан. *******, *******, ******* нар тэндээ алтаа хайгаад үлдсэн...” гэх мэдүүлэг,

        Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...2021 оны 01 дүгээр сарын 30-ний өдөр сумын хэсгийн төлөөлөгч Жавхланбаяртай хамт сумын Алтангадас багийн нутаг “Яст” гэх газар луу хяналт шалгалт хийхээр явсан. “Яст” гэх газар очиход Улаан шаргал өнгийн жижиг оврын экскаватортай *******, *******, ******* гэдэг сумын гурван иргэн алт хайгаад ажиллаж байсан. Хэсгийн төлөөлөгч Жавхланбаяр бид хоёр дээрх хүмүүсийн үйл ажиллагааг таслан зогсоогоод эксковаторыг нь машинд нь ачуулаад сумын төв рүү явуулж, хэсгийн төлөөлөгч *******, *******, ******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаж байсан цахилгаан мотор, металл эрэгч багаж шороо угааж байсан сав зэргийг хураан авсан. Мөн шороо шигшдэг чиргүүлтэй шигшигч төмрийг нь машинд нь чиргүүлж сумын төв рүү явуулсан. ******* экскаватороо жолоодоод тэр хавийн газрын хөрсийг хуулаад шигшүүр төмрөн дээрээ шороо асгасан байдалтай байсан. “Яст” гэх газарт уртаашаа 30 гаруй өргөн нь 5 метр орчим газарт эксковатороор хуулаад шороо шигшээд алт хайж байсан. Шигшүүр төмөр байсан газар нь шигшүүрээс шигшигдсэн нарийн шороо овоологдсон байж байсан. Намайг хэсгийн төлөөлөгчтэй яваад очиход *******, *******, ******* нараас өөр хүмүүс тэнд байгаагүй. “Яст” гэх газар нь хөндөгдөөгүй эрүүл газар байсан. 2021 оны 01 дүгээр сарын сүүлчээр алт хайж яваад хүмүүс газрын хөрсийг хуулсан байна. Биднийг очиход ******* нь эксковатороо жолоодоод явж байсан. Нөгөө хоёр шигшүүр нь төмөрнийхөө дэргэд байж байхад бид хоёр очсон...” гэх мэдүүлэг,

        Гэрч  Д. Ариунболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр сумын Алтангадас багийн нутаг “Яст” гэх газар Мардаа, Хүлмээ нартай хамт очиход ******* эксковатороо жолоодоод газрын хөрс хуулаад алт хайж байсан. ******* хажууд нь шигшүүр төмөр дээр шороо шигшээд шигшүүр төмрийнхээ шороог янзлаад зогсож байсан. Алт олсон эсэхийг мэдэхгүй байна. Ах нь хувинд шороо угаагаад сууж байсан. Шигшүүр төмөр дээрээ шороогоо асгаад шигшиж байсан. *******, ******* хоёр цахилгаан мотоороо ажиллуулаад шигшүүр төмөр дээр шороогоо шигшээд байж байсан. Шигшүүр төмөр нь ажиллаж байсан...” гэх  мэдүүлэг,

          Байгаль орчны зөвлөх “Нуман-” ХХК-ны шинжээч А.Цэнд-Аюушийн ******* аймгийн сумын Алтангадас багийн нутаг, Яст гэх газарт иргэн Б. нарын эвдсэн 0.03 га талбайн байгаль орчны хохиролын үнэлгээний дүгнэлт хэсэгт:

          - Дээрх үйл ажиллагааны нөлөөгөөр эвдэрсэн талбайд судалгаа хийхэд байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ нь 326900 төгрөг болж байна ... гэж тэмдэглэгдсэн,

          - гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,

          - хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл,

          - гэрэл зургийн үзүүлэлт,

          - хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл,

          - эд зүйл баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал амьтанд үзлэг

 хийсэн тэмдэглэл,

          - эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол,

          - ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

            Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

          Шүүгдэгч *******, *******, Б. нар бүлэглэн 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 10-15 цагийн хооронд жижиг оврын улаан шар өнгийн Doosun маркийн эксковатор трактор, шигшүүр,  gold monster-1000 маркийн металл эрэгч багаж, цахилгаан мотор зэрэг багаж хэрэгслүүдийг ашиглан хууль бусаар тусгай зөвшөөрөлгүйгээр газрын хэвлийд халдаж ашигт малтмал эрж хайж байгаль экологид 326.990 /гурван зуун хорин зургаан мянга есөн зуун ерөн/ төгрөгний хохирол  учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч  С.Долгормаа,  гэрч Ж.Бямбадорж, Д.Ариунболд, Б.Ерөөлтцагаан, Т.Ган-Эрдэнэ  нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч яллагдагч, гэрч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчийг байцаасан тэмдэглэл болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

         Шүүгдэгч *******, *******, Б. нарын үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан хүрээлэн байгаа орчны эсрэг “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байх тул шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэрэгт нэг жилээс таван жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

Иймд шүүхээс шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, байгаль экологид учруулсан 981000 /есөн зуун наян нэгэн мянган/ төгрөгний хохиролыг төлж барагдуулсан байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршигийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, Б. нарт тус бүр 2 жил хорих ял оногдуулж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг тус бүр 2 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч *******, *******, Б. нарт тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2, 2.5 дахь хэсгүүдэд зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******, *******, Б. нар хууль бус үйлдэлдээ тээврийн хэрэгсэл ашигласан бөгөөд 19-44 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, улаан өнгийн мотор, шигшүүр зэрэг нь шүүгдэгч нарын өмчлөлд байсан нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсгүүдэд заасныг журамлан Kia Rino маркийн 19-44 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 500.000 /таван зуун мянга/ төгрөг, улаан өнгийн моторын үнэ 200.000 төгрөг, шигшүүрийн үнэ 300.000 төгрөг, нийт 1000.000 /нэг сая/ төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгох, Doosun 55 маркийн эксковатор трактор, gold monster-1000 маркийн металл эрэгч багаж, цахилгаан мотор зэргийг битүүмжилсэн ******* аймгийн ******* сум дахь Сум дундын прокурорын газрын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 01, 02 дугаартай “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг тус тус хүчингүй болгож, дээрх тээврийн хэрэгсэл, эд зүйлсийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч нарт буцаан олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч ******* овогт ******* *******,  ******* овогт ******* *******, овогт нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  *******, *******, Б. нарт тус бүр  2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан 2 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан ялыг хөнгөрүүлж, тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авсугай.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д зааснаар шүүгдэгч *******, *******, Б. нарт шүүхээс тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суугаа газар, эрхэлсэн ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4, 9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг зөрчсөн, гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч нарт  мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 457 дугаар нээлттэй хаалттай хорих ангид даалгасугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсгүүдэд зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Kia Rino маркийн 19-44 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 500.000 /таван зуун мянга/ төгрөг, улаан өнгийн моторын үнэ 200.000 төгрөг, шигшүүрийн үнэ 300.000 төгрөг, нийт 1000.000 /нэг сая/ төгрөгийг шүүгдэгч *******, *******, Б. нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод оруулсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар Doosun 55 маркийн эксковатор трактор, gold monster-1000 маркийн металл эрэгч багаж, цахилгаан мотор зэргийг битүүмжилсэн ******* аймгийн ******* сум дахь Сум дундын прокурорын газрын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 01, 02 дугаартай “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг тус тус хүчингүй болгож, дээрх тээврийн хэрэгсэл, эд зүйлсийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч нарт буцаан олгосугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.ТҮВШИНЖАРГАЛ