Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 154/2021/00040

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл даргалж тус шүүхийн  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн  дарга Б.Цагаанцоож

            Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Оюунцэцэг

Насанд хүрээгүй хохирогч Б.***********

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Батмөнх

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хосбаяр

            Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч  Ц.Янжинлхам

            Өсвөр насны шүүгдэгч Б.С-д нарыг оролцуулан Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2137000000043 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.   

Өсвөр насны шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 20** оны 0* дүгээр сарын **-ны өдөр Ховд аймгийн Алтай суманд төрсөн, ** настай, бүрэн бус дунд боловсролтой, эрэгтэй, Ховд аймгийн Алтай сумын Ерөнхий боловсролын сургуулийн *** бүлэгт сурдаг, ам бүл *, эцэг эхийн хамт Ховд аймгийн Алтай сумын Алтангадас багт оршин суудаг, урд ял шийтгэл эдэлж байгаагүй, А******** овогт Б***  ын С-д /***********/

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/

Өсвөр насны буюу 16 нас 15 хоногтой Б***  ын С-д нь Ховд аймгийн Алтай сумын Тахилт багийн нутаг дэвсгэрт байрлах тоглоомын талбайд 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 21-22 цагийн орчимд Б.***********тэй барилдаж тоглож байгаад хөлийг өшиглөсөн асуудлаас болж маргалдаж улмаар түүний нүүр толгой орчим газарт гараараа цохиж тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хаван хавдар, баруун нүдний дээд болон доод зовхинд цус хуралт, зөөлөн эдэд хаван хавдар хөнгөн гэмтлүүдийг санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өсвөр насны шүүгдэгч Б.С-д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Батбаярын *********** бид хоёр 2021 оны 10 сарын 07-ны өдөр Номинзул ахын дэлгүүрээс чихэр печень авахаар явж байсан. Доороос ***********, Баяржаргал хоёр ирж байсан. Тэгээд би чи хэн бэ? гэсэн чинь *********** чи намайг танихгүй байна уу? гээд маргасан. Тэгээд бид хоёр сайдаад тоглоомын талбай руу явсан. Тэгээд явж байтал Анхбаяр таарсан. ***********, Анхбаяр, Баяржаргал гурав павжи тоглохоор болсон. *********** бид хоёр бөх барилдаж байгаад баруун шилбэнд хавирахаар чи яаж байгаа юм бэ? гээд би цохичихсон гэв.

 

Насанд хүрээгүй хохирогч Б.*********** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тэр өдөр орой 20 цаг 30 минутад хоолоо идчихээд аав, ээжээс зөвшөөрөл аваад найзындаа очиж хичээл хийсэн. Тэгээд Баяржаргалын бал дуусахаар нь дэлгүүрээс бал авахаар явж байхад Б.С-д таараад маргасан. Тэгээд тоглоомын талбай дээр очоод барилдаж байхад намайг цохисон. Одоо хараа муудаж байна. Толгой өвдөж байна. Биеийн тамирын хичээлд орж чадахгүй байгаа. Баруун талын нүдний хараа муудаж байна. Нүдний эмчид үзүүлэхэд хараа 40 хувьтай харж байна гэсэн. Дараа нь очиж үзүүлэхэд гайгүй болж байна гэсэн. Нэхэмжлэх зүйлийн талаар аав мэдэж байгаа гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Батмөнх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Эмчид үзүүлэхэд хотод очиж сайн үзүүл гэсэн. Манай хүүхэд одоо хүнд юм өргөж чадахгүй байгаа. Хэвтэж байгаад босохдоо бүтэн биеэрээ босож байгаа. Нугарч босож чадахгүй байгаа. Одоогоор надад нэхэмжлэх зүйл байхгүй. Харин цаашдаа нүдний хараа муудаад байвал эмчлүүлэх шаардлагатай байна. Тийм учраас цаашид гарах зардлыг нээлттэй үлдээж өгөхийг хүсэж байна гэв.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Өсвөр насны шүүгдэгч Б.С-дын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Б.*********** бид хоёр 21 цагийн үед Номинзулын дэлгүүрээс чихэр печень аваад гараад явж байхад доороос Батмөнхийн ***********, Н.Баяржаргал нар ирээд Б.*********** надад чи намайг танихгүй байна уу гээд бид хоёр хоорондоо маргалдаж байгаад зүгээр болоод Алтай сумын Тахилт багийн нутаг дэвсгэрт сумын тоглоомын талбайд очиж павжи тоглохоор явж байгаад Б.Анхбаяртай таараад дагуулж аваад бид 5 тоглоомын талбай орж Н.Баяржаргал, Б.Анхбаяр, Батбаярын *********** гурав павжи тоглож, Б.*********** бид хоёр хоорондоо барилдаж байсан юм.Тэгээд бид хоёр барилдаж байгаад би хавирахад Б.***********гийн баруун шилбэнд цохигдож ёо ёо пизда чинь гэхээр би Б.***********гийн баруун нүдрүү цохиходшүргээд өнгөрсөн.*********** намайг эргүүлээд цохиход би урдаас нь зөрүүлж нүдрүү нь нэг цохиод дахиж нэг нүүр хэсэгт нь нэг цохисон. Тэгээд Б.***********гийн хамраас цус гараад суучихсан байхад павжи тоглож байсан 3 ирээд яасан бэ гэхээр би цохичихлоо гэж хэлээд эмнэлэгт хүргэж өгсөн юм. *********** намайг цохих гэж гараа явуулсан боловч хүрээгүй. Надад учирсан гэмтэл байхгүй” гэх мэдүүлэг,

       

         Насанд хүрээгүй хохирогч Б.***********гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр би 20 цагийн орчимд хичээл хийхээр Н.Баяржаргалыг дагуулаад ангийн хүүхдүүдийн гэрт очоод хичээл хийж байгаад бал дуусаад Баяржаргалын гэрээс бал авахаар явж байгаад Батбаярын ***********, Б.С-д хоёртой тааралдахад Б.С-д хэн вэ гэхээр би танихгүй байна уу гэж хэлсэн. Тэгээд барилдахаар сумын тоглоомын талбай руу явж байхад замд Б.Анхбаяр тааралдсан юм. Анхбаярыг дагуулаад бид тав тоглоомын талбайд очиж Н.Баяржаргал, Батбаярын ***********, Б.Анхбаяр гурав пав жи тоглоод С-д бид хоёр барилдахаар болоод барилдаж байгаад намайг хавирах гэж байгаад баруун хөлийн шилбэ хэсгээр өшиглөсөн. Тэгэхээр нь би яагаад байгаа юм вэ, томроод байгаа юм уу пизда минь гэж хэлсэн. Тэгтэл Б.С-д надад чи юу гээд томроод байгаа юм гээд хамар луу нэг удаа цохисон. Дахиж намайг цохих гээд гараа явуулахад би урдаас нь гараараа цохиход миний гар хүрээгүй. Дахиад миний нүд рүү цохисон юм. Миний нүдний доод зовхины яс хугарсан, хамарны яс хугарсан гэж эмнэлэгт үзүүлэхэд хэлсэн..." гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй гэрч Н.Баяржаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Алтай сумын Тахилт багийн нутаг дэвсгэрт байрлах сумын тоглоомын талбайд бид нар павжи тоглож байхад Б.С-д Б.*********** нар хоорондоо барилдаж байгаад Б.С-д нь Б.***********г хавирахад баруун шилбэнд өшиглөгдсөн юм. Тэгээд Б.С-д нь уучлаарай гэж байгаад Б.*********** ёо ёо гэхээр нь харахад нүүрээ дараад суусан байсан. Яваад очиход хамраас нь цус гарсан, баруун нүдний хэсгээр хавдсан байдалтай байсан ба Б.С-д бид хоёр хоорондоо маргалдаж байгаад би цохичихсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг

Насанд хүрээгүй гэрч Б.Анхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ангийнхаа хүүхдүүдээс гэрийн даалгавар аваад ирж байхад Н.Баяржаргал, Б ***********, Б.С-д, Батмөнхийн, *********** нар тааралдаж бид нар Алтай сумын тоглоомын талбайд очиж Н.Баяржаргал, Батбаярын *********** бид гурав павжи тоглож байхад Б.С-д, Б.*********** нар хоорондоо барилдаж байсан юм. Нэг мэдэхэд Б.*********** нүдээ дарсан суусан, Б.С-д зогсож байсан юм. Юу болсон талаар асуухад барилдаж байгаад Б.С-д хавирахаар нь Б.*********** та яаж байгаа юм гэж хэлснээс маргалдаж зодолдсон гэж хэлсэн. Бид нар чихэвчтэй пав жи тоглож байсан учир юу гэж маргалдсан талаар сонсоогүй. Б.***********гийн нүд нь хавдаж хамраас цус гарсан байдалтай байсан юм...” гэх мэдүүлэг

Насанд хүрээгүй гэрч Батбаярын ***********гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Б.С-д бид хоёр 21 цагийн үед Номинзулын дэлгүүрээс чихэр печень аваад гараад явж байхад доороос Батмөнхийн ***********, Н.Баяржаргал нар ирээд Б.*********** С-дод чи намайг танихгүй байна уу гээд тэр хоёр хоорондоо маргалдаж байгаад зүгээр болоод тоглоомын талбайд очиж тоглохоор явж байгаад Анхбаяртай замд таараад дагуулж аваад бид тав тоглоомын талбай орж Н.Баяржаргал, Анхбаяр бид гурав павжи тоглож байхад С-д, *********** нар хоорондоо барилдаж байсан юм. Юу болсон талаар асуухад барилдаж байгаад Б.С-д хавирчихлаар нь Б.***********тэй яаж байгаа юм гэж хэлснээс болж маргалдаж зодолдсон гэж хэлсэн. Бид нар чихэвчтэй павжи тоглож байсан учир юу гэж маргалдсан талаар сонсоогүй. Б.***********гийн нүд хавдаж хамраас нь цус гарсан байдалтай байсан юм...” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.***********гийн биед учирсан гэмтлийн талаар Ховд аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмчийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 628 дугаартай  шинжээчийн дүгнэлтэд:

1. Б.***********гийн биед гэмтэл учирсан байна. Б.***********гийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн муруйлт хав-ан хавдар баруун нүдний дээд болон доод зовхинд цус хуралт, зөөлөн эдэд хаван хавдар гэмтлүүд тогтоогдлоо.

2. Б.***********гийн биед учирсан дээрх гэмтэлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 

3. Б.***********гийн биед учирсан дээрх гэмтлүүд нь “ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна

4. Дээрхи гэмтэлүүд нь цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөхгүй” гэх дүгнэлт,

- Б.***********гийн амбулаториор эмчлүүлэгчдийн карт

            - Б.С-дын төрсний гэрчилгээний хуулбар

- Нас тоолсон тэмдэглэл

          - Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

            Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

                 Өсвөр насны шүүгдэгч Б***  ын С-д нь 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 21-22 цагийн орчимд Ховд аймгийн Алтай сумын Тахилт багийн нутаг дэвсгэрт байрлах тоглоомын талбайд Б.***********тэй барилдаж тоглож байгаад хөлрүү нь өшиглөснөөс болж маргалдаж улмаар түүний нүүр толгой орчим газарт гараараа цохиж тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хаван хавдар, баруун нүдний дээд болон доод зовхинд цус хуралт, зөөлөн эдэд хаван хавдар” гэх хөнгөн гэмтэл учруулсан хэргийн бодит байдал тогтоогдсон, түүний үйлдсэн гэмт үйлдэл нь хохирогч Б.***********гийн мэдүүлэг, зодоон болох үед хажууд нь байсан өсвөр насны гэрч Н.Баяржаргал, Б.Анхбаяр, Б.*********** нарын мэдүүлэг болон Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 628 дугаартай “Б.***********гийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн муруйлт хаван хавдар баруун нүдний дээд болон доод зовхинд цус хуралт, зөөлөн эдэд хаван хавдар гэмтлүүд тогтоогдлоо. Энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэх дүгнэлт, өсвөр насны шүүгдэгч Б.С-дын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

                 Иймд өсвөр насны шүүгдэгч Б.С-дын хохирогч Б.***********тэй маргалдаж, нүүр толгой орчим газарт гараараа цохиж “тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хаван хавдар, баруун нүдний дээд болон доод зовхинд цус хуралт, зөөлөн эдэд хаван хавдар гэх хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул өсвөр насны шүүгдэгч Б.С-дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

                 Өсвөр насны шүүгдэгч Б.С-д нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар, гэмт хэрэг үйлдэх үедээ 16 нас 15 хоногтой байсан нь нас тоолсон тэмдэглэл, Б***  ын С-дын төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тус тус тогтоогдож байна.

                  Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн баримтаар нэхэмжилсэн хохирол 540000 /таван зуун дөчин мянга/ төгрөгийг өсвөр насны шүүгдэгч төлсөн талаар Хаан банкны орлогын мэдүүлгийг ирүүлсэн, цаашид хохирогч нь Улаанбаатар хотруу явж үзүүлэх, нүдний хараа муудвал эмчлүүлэх шаардлагатай тул тэр хохирлыг нэхэмжлэх талаар түүний хууль ёсны төлөөлөгч тайлбарласан бөгөөд насанд хүрээгүй хохирогч Б.***********гийн эрүүл мэндэд “...тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хаван хавдар, баруун нүдний дээд болон доод зовхинд цус хуралт, зөөлөн эдэд хаван хавдар...” бүхий хөнгөн хохирол учирсан талаар шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан тул цаашид энэ гэмтэлтэй холбоотой зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд заах нь зүйтэй гэж үзлээ.

                 Өсвөр насны шүүгдэгч Б.С-д нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, гэмт хэргийн шинж өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд ял оногдуулахыг тэнсэж, хүмүүмжлийн чанартай албадлагын арга хэмжээ, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь зүйтэй байна.

                 Өсвөр насны шүүгдэгч Б.С-д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирогчид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар иргэний хариуцагч Ц.Янжинлхамаас нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.  

Өсвөр насны шүүгдэгч Б.С-дод хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өсвөр насны шүүгдэгч  Б.С-дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.С-дод ял оногдуулахыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаанд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдахыг өсвөр насны шүүгдэгч Б.С-дод үүрэг болгож, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг өсвөр насны шүүгдэгч Б.С-дод анхааруулсугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.С-дод авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Ховд аймгийн Хүүхэд, гэр бүл, хөгжлийн газарт үүрэг болгосугай. 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар өсвөр насны шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 540000 /таван зуун дөчин мянга/ төгрөг төлсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирогчид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар иргэний хариуцагч Ц.Янжинлхамаас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Б.С-дод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч, иргэний хариуцагч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ

                      ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                Б.БАДРАХГЭРЭЛ