Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 385

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эхлэлт даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүүг, оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, М.*******ын нэхэмжлэлтэйажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* овогт*******ын ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие 1960 онд төрсөн ам бүл 6 эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Одоо 58 настай. Би бага наснаасаа эхлэн аав ээжийн хамт мал маллаж өссөн. 1976 онд 16 нас хүрчхөдөлмөрийн хөлсөө үнэлүүлж мөн эцэг*******ын хамт ******* сумын ******* нэгдэлд тасралгүй нэгдлийн мал маллаж байгаад 1990 оны 12-р сард нэгдэл тарахад хувийн мал аж ахуйгаа эрхэлж байна. Миний бие өндөр насныхаа тэтгэвэр тогтоолгох гэтэл зарим онууд хөдөлмөрийн дэвтэрт бичигдээгүй, бичигдсэн нь тамга тэмдгийн зөрчилтэй гэсэн тул шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай гэсэн юм. 1976 оноос 1979 оны 6-р сар, 1982 оны 07-р сараас 1990 оны 12-р сарыг дуустал ******* сумын ******* нэгдэлд мал маллаж байсныг тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч М.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Шүүх хуралдааны товыг 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр мэдэгдсэн бөгөөд отор нүүдэл хийж яваа тул шүүх хуралдааныг намайг байлцуулахгүйгээр шийдэж өгч тусална уу гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ҮНДЭСЛЭХ нь:

М.******* нь 1976 оны 10-р сарын 01-нээс 1979 оны 06-р сарын 31-н хүртэл, 1982 оны 07-р сарын сарын 01-нээс 1990 оны 12-р сарын 31-нийг хүртэл ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд ирүүлжээ.

Нэхэмжлэгч М.******* нь намайг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байх тул Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Нэхэмжлэгч М.******* 1976 оны 10-р сарын 01-нээс 1978 оны 06-р сарын 15-н хүртэл, 1981 оны 07-р сарын сарын 01-нээс 1990 оны 12-р сарын 31-нийг хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд мал маллаж байсан болох нь Завхан аймгийн Архивын тасгийн 2017 оны 07-р сарын 21-ний өдрийн А/827 дугаартай лавлагаа, 1981 оны 01-р сарын 20-ны өдөр нээлгэж, 1981, 1982, 1983, 1984, 1986, 1987, 1988, 1989, 1990 онуудад ажилласан хоног, авч байсан цалин хөлсийг бичиж тэмдэглэсэн хөдөлмөрийн дэвтэр зэргээр тогтоогдож байна.

Иймд М.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.

Хэрэгт цугларсан эдгээр нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэ зөв гэж үнэллээ.

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар*******ын *******ыг 1976 оны 10 дугаар сарын 01-нээс 1978 оны 06 дугаар сарын 15-н хүртэл, 1981 оны 07 дугаар сарын 01-нээс 1990 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд мал маллажбайсан болохыг тогтоосугай.

2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ   Л.ЭХЛЭЛТ