Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 386

 

 Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эхлэлт даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, С.*******ын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын ******* багийн *******ийн ******* тоотод оршин суух ******* овгийн *******ийн ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1983 оны 07-р сарын 25-ны өдрөөс 1985 оны 02-р сарын 15-ны өдөр хүртэл Завхан аймгийн *******-ны харьяа Төвлөрсөн нягтлан бодох ангид нягтлан бодогч, мөн 1985 оны 02-р сарын 16-ны өдрөөс 1991 оны 08-р сарын 1-ний өдөр хүртэл Завхан аймгийн *******-ны Банд нягтлан бодогчоор ажиллаж байсан болно. Дээрхи байгууллагуудад ажиллаж байсныг нотлох баримт архиваас лавлахад холбогдох тушаалууд нь олдохгүй байгаа билээ. Тиймээс миний ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

С.******* нь 1983 оны 7-р сарын 25-наас 1991 оны 8-р сарын 1-ний өдөр хүртэл ажиллаж байснаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.

С.******* нь 1983 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 1985 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Завхан аймгийн *******-ны дэргэдэх Төвлөрсөн нягтлан бодох ангид нягтлан бодогчоор, 1985 оны 2 дугаар сарын 16-ны өдрөөс 1991 оны 8 дугаар сарын 1-ний өдөр хүртэл Завхан аймгийн *******-ны Барилгын захиалагчийн товчоонд нягтлан бодогчоор ажиллаж байсан болох нь түүний 1983 оны 7 дугаар сарын 18-ны өдөр нээлгэж 1983 оноос 1991 онуудад ажиллаж байсан талаар бичилт хийсэн 034366 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, Завхан аймгийн *******-ны захиалагчийн товчооны даргын 1985 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 04 дугаартай ня-бо ажиллуулах тухай тушаал, Завхан аймгийн *******-ны баны даргын 1991 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн ажилтнуудад амралтын тооцоо хийх, шагнал олгох тухай 09 дугаартай тушаал, 1985, 1986 онуудад шагнуулж байсан баярын бичигүүд, 1991 оны 3 дугаар сарын 8-ны өдөр авахуулсан гэх гэрэл зураг, МҮЭ-ийн гишүүний 1984 оноос 1987 онуудад авч байсан цалин болон татвар хураалгасан тухай бичилт бүхий бат илэрхийлэх зэргээр тус тус нотлогдож байна.

Энэ талаар мэдүүлсэн гэрч С.ын ... ******* 1985 онд Завхан аймгийн Банд нягтлан бодогчоор орж ажилласан. Тэгээд 1991 он хүртэл ажилласан. Ба 1991 онд татан буугдсан. Тэр үед захиалагчийн товчоо аймгийн *******-ны дэргэд байдаг байсан. Тэгэхэд би Их барилгын хэлтэст ажилладаг манай Их барилгын хэлтэст харьяалагддаг байсан. 1990 оны 03-р сараас 1991 оны 8-р сард татан буугдсан тэгэхэд нь би барилга захиалагчийн товчоонд инженерээр хамт ажиллаж байсан. Энэ үед дарга нь Г. гэдэг хүн байсан. ... гэсэн,

гэрч Г.гийн ...1985 онд би Банд үйлчлэгчээр ажилд орсон тэгэхэд тэнд С.******* нягтлан бодогчоор ажиллаж байсан. Манай байгууллага 1991 оны 7, 8-р сард татан буугдсан. Тэр үе хүртэл цуг ажилласан... гэсэн,

гэрч Д.ын ... 1983 онд намайг сургууль төгсч ирээд Төвлөрсөн нягтлан бодох ангид ажилд ороход Ялси цэцэрлэг хариуцсан нягтлан бодогч хийж байсан. Намайг ажилд орохоос өмнө ажиллаж байсан болохоор дагалдан хийж юмаа асуудаг байсан. Би 1988 онд Төвлөрсөн нягтлан бодох анги тарж байгууллага байгууллага дээрээ суудаг болсон тэгэхэд би Эрүүл мэндийн газарлуу очсон. Тэрнээс өмнө гараад явсан. Яг хэдэн онд гарсныг нь мэдэхгүй байна. ... гэсэн,

гэрч Д.ийн ...С.******* 1983 оноос 1985 онуудад төвлөрсөн нягтлан бодох ангид манай цэцэрлэгийг хариуцсан нягтлан байсан. Тэр үед 3 цэцэрлэгийг хариуцан ажиллаж байсан. Би тэгэхэд 1-р цэцэрлэгийн нярав байсан миний тооцоог боддог нягтлан байсан. Түүнээс хойш юу хийснийг нь мэдэхгүй. Төвлөрсөн нягтлан бодох ангийн дарга гэдэг хүн байсан. Ерөнхий нягтлан бодогч нь гэдэг хүн байсан... гэсэн мэдүүлгүүдээр С.*******ын ажиллаж байсан нь давхар нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.

Хэрэгт цугларсан эдгээр нотлох баримтууд хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тулшүүх тэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаарнэхэмжлэгч *******ийн *******ыг 1983 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 1985 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Завхан аймгийн *******-ны дэргэдэх Төвлөрсөн нягтлан бодох ангид нягтлан бодогчоор, 1985 оны 2 дугаар сарын 16-ны өдрөөс 1991 оны 8 дугаар сарын 1-ний өдөр хүртэл Завхан аймгийн *******-ны Барилгын захиалагчийн товчоонд нягтлан бодогчоор ажиллаж байсанболохыг тогтоосугай.

2.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаарнэхэмжлэгч С.*******ыг тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ  Л.ЭХЛЭЛТ