Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 390

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эхлэлт даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч Д.******* нарыг, оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Д.*******ийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* овгийн *******гийн ******* шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1974 оноос 1976 он хүртэл, 1979 оны 08-р сарын 15-наас 1991 оны 12-р сарын 01-н хүртэл Завхан аймгийн ******* сумын *******д 1991 оны 12-р сарын 01-нээс 1993 оны 01-р сарын 01-нийг хүртэл Завхан аймгийн ******* сумын Майн нэгэн хувьцаат компанид тус тус мал маллаж байсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байна. Манай эцэг 1974 онд эцэг нас бараад гэх ахаараа өрхийн тэргүүлэгч гэж нэгдлийн мал малладаг байсан. Зун, намарт нь мал тууж, өвөлд нь мал малладаг байсан. 1982 оны 07 сард тусдаа гарсан юм. Тэгээд түүнээс хойш би өөрийнхөө нэрээр хөдөлмөр хөлсөө тооцуулдаг байсан гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ҮНДЭСЛЭХ нь:

Р. ******* ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэл ирүүлсэн байна.

Нэхэмжлэгч Р.******* 1974 оны 01 дүгээр сарын 01-нээс 1976 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл, 1979 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын *******д малчин, 1991 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын Майн нэгэн ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан болох нь Завхан аймгийн Архивын тасгийн 2017 оны 08-р сарын 10-ны өдрийн А/897 дугаартай лавлагаа, 1805 дугаартай хөдөлмөрийн хүндэт медалийн үнэмлэх, 1974 оноос 1980 онуудад ажиллаж байсан талаар бичилт хийсэн, 1981 оноос 1990 оныг дуустал бичилт хийсэн, 1991 оны 01-р сарын 10-ны өдөр нээлгэж 1991, 1992 онуудад ажиллаж байсан талаар бичилт хийсэн ******* нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэрүүд, 1987, 1988 онуудад шагнуулж байсан диплом, баярын бичиг зэргээр тогтоогдож байна.

Мөн энэ талаар мэдүүлсэн гэрч Д.*******ы ...******* угаасаа 1974 оноос эхлээд мал малласан. ******* сумын Майн нэгэн нэгдлийн Октябрь бригадад туувар туудаг, туувраас ирээд мал малладаг байсан. 1992 он хүртэл малаа малласан. Үхэр хонь туудаг, ирсэн үедээ хонь малладаг байсан... гэсэн,

гэрч Д.*******ын ...******* 1973 онд 7-р анги төгсөөд хөдөө гарч аав ээжтэйгээ мал маллаж байсан. Аав нь 1976 оны үед л нас барсан. Тэгээд ээж ах 2-ын хамт мал маллаж байсан. Зунд нь мал туугаад өвөлд нь хонь малладаг байсан. Аав ээж нь хонь малладаг хүмүүс байсан. Тэгээд 1976 онд цэрэгт явсан. 1979 онд цэргээс ирээд малаа маллаж байгаад 1985 онд айл болсон санагдаж байна. Тэгээд нэгдэл тартал буюу 1991, 1992 оны үе хүртэл мал малласан. Түүнээс хойш шувт л малтай байгаа.... гэсэн,

гэрч Б.*******ийн ...******* хөдөө мал дээр л байсан. ******* сумын Октябрь бригадад мал малладаг, туувар туудаг байсан. Би нэгдлийн даргын жолооч байсан болохоор сумын бүх айлаар ордог байсан болохоор энэ хүний талаар сайн мэддэг юм. Дандаа бог мал малладаг, тууварт явахдаа мөн хоршооны эр хонь туудаг байсан. Ахтайгаа мал их туусан. Зун нь туувартаа яваад ирээд өвөл нь малаа л маллана. Цэрэгт 3 жил явж ирсэн, тэгээд өөр тийшээ яваагүй байнга л хөдөө байсан. Нэгдэл тараад компани байгуулагдахад компанид мал маллаж байсан. Нэгдэл тартал шахуу туувар туусан санагдаж байна. 1990 он хүртэл л лав тууварт явсан. Ахыг нь , том эгчийг нь гэдэг хүмүүс байсан. Тэд нартайгаа мөн ээжтэйгээ мал малладаг л байсан... гэсэн мэдүүлгүүдээр нэхэмжлэгчийн ажиллаж байсан нь давхар нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.

Хэрэгт цугларсан эдгээр нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэ зөв гэж үнэллээ.

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар *******гийн *******ийг 1974 оны 01 дүгээр сарын 01-нээс 1976 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл, 1979 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын *******д малчин, 1991 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын Майн нэгэн ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ   Л.ЭХЛЭЛТ