Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/03

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Е

Улсын яллагч Н.Д

Шүүгдэгч П.Ц нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Ц-д холбогдох эрүүгийн 2125000000398 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

П.Ц.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч П.Ц нь 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Шинэ хороо *** тоотод оршин суух иргэн Ц.Э байшингийн бүргэд хаалга, вакум цонхны шилийг сүхээр цохиж устгасан, **** ОРБ улсын дугаартай Пассо загварын суудлын авто машины жолооч талын хаалганы шил, арын шилийг хагалж устгасан, хойд буферийг гэмтээсэн, **** ОРБ улсын дугаартай Ист загварын суудлын автомашины зүүн хойд талын шилийг хагалж устгасан, хойд буфер, оройн баруун хажуу хэсгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас 1 372 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч П.Ц-г бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 1 372 000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Ц мэдүүлэхдээ “өөрийн хийсэн хэргээ хүлээж байна. Өөр хэлэх зүйлгүй” гэв.

 

Хохирогч Ц.Э “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-12-р тал/

2. Хохирогч Ц.Э-н “Манай гэрийн хаалгыг хүн цохих шиг болохоор нь би сэрээд 2 давхарын мансартны цонхоор хартал манай хажуу айлын Ц гэх хүн согтуу манай гэрийн хаалгыг өшиглөж байсан юм. Тэгээд би Ц-н эхнэр Т рүү залгаж ирж нөхрөө аваач манай гэрийн хаалга эвдлээ гэж хэлтэл тэгээд надад ямар хамаатай юм гэсэн. Тэгэхээр нь би цонхоороо чи яасан гэж манай хаалгыг эвдээд байгаа юм чамд ямар гэм хийсэн юм гэтэл түлээн дээр байсан сүхийг аваад манай байшингийн урд талын цонх руу шидэж хагалсан. Тэр үед би гал тогооны өрөөнд байсан. Би тэгээд утсаа аваад цагдаад дуудаж байх хооронд хашаан дотор байсан машины жолоочийн эсрэг талын шил, гуперийг хагалсан байсан ба хашааны гадна байсан саарал өнгийн пассо загварын машины жолооч талын хаалганы шил зэргийг хагалж эвдсэн байсан юм. Ямар шалтгаанаар манай гэрт ирж эд зүйлийг минь эвдсэнг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р тал/,

3. Ц.У “Хашааны гадаа байх миний эзэмшлийн **** ОРБ улсын дугаартай тоёота пассо загварын тээврийн хэрэгслийн хойд шил хагарсан, жолоочийн арын хаалганы шил хагарсан байдалтай байсан ба эхнэр Э хашаан дотроос гарч ирээд Ц манай хашаанд орж ирээд эд зүйл эвдэж, байшингийн цонх руу сүх шидчихээд доошоо уруудаад явчихлаа гэж хэлсэн. Би хашаа руугаа яваад ортол миний хүү Д-н эзэмшлийн **** ОРБ тоёота ист загварын тээврийн хэрэгслийг хучсан байсан бүтээлгийг авч байгаад жолоочийн эсрэг талын багажны шил хагарсан, доод гупер хагарсан, жолоочийн арын хаалганы хойд өнцөг дээр сүхдсэн байсан, том өрөөний вакум цонхыг хагалсан, гэрийн хаалгыг сүхээр цохисон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23-р тал/,

4. Ашид билгүүн ХХК-ий шинжээчийн 2021 оны 12 сарын 06-ны өдрийн ТХҮ-621/2418 дугаартай шинжээчийн дүгнэлт “бүргэд хаалга 400 000 төгрөг, вакум цонх 2 давхар 306 000 төгрөг, порчик 120 000 төгрөг, тээврийн зардал 20 000 төгрөг, ажлын хөлс 20 000 төгрөг нийт 866 000 төгрөг” гэх дүгнэлт /хх-ийн 28-30-р тал/,

5. Ашид билгүүн ХХК-ий шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 410 дугаартай “**** ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдэрлийн үнэлгээг 476 000 төгрөгөөр тогтоов гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32-33-р тал/,

6. Ашид билгүүн ХХК-ий шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 413 дугаартай “**** ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдэрлийн үнэлгээг 430 000 төгрөгөөр тогтоов” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35-36-р тал/

7. Яллагдагч П.Ц-н “Би өөрийн буруутай үйлдлээс болж хүний эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн болохоор төлж барагдуулахад татгалзах зүйл бол байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 40-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчын санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Н.Д дүгнэлтдээ “П.Ц нь 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Шинэ хороо **** тоотод оршин суух иргэн Ц.Э-н байшингийн бүргэд хаалга, вакум цонхны шилийг сүхээр цохиж устгасан, **** ОРБ улсын дугаартай “Пассо” загварын суудлын авто машины жолооч талын хаалганы шил, арын шилийг хагалж устгасан, хойд буферийг гэмтээсэн, **** ОРБ улсын дугаартай “Ист” загварын суудлын автомашины зүүн хойд талын шилийг хагалж устгасан, хойд буфер, оройн баруун хажуу хэсгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас 1 372 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох ял оногдуулах саналтай байна гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1.Үйл баримтын талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Ц.Э-н “Ц гэх хүн согтуу түлээн дээр байсан сүхийг аваад манай байшингийн урд талын цонх руу шидэж хагалсан. Би тэгээд утсаа аваад цагдаад дуудаж байх хооронд хашаан дотор байсан машины жолоочийн эсрэг талын шил, гуперийг хагалсан байсан ба хашааны гадна байсан саарал өнгийн пассо загварын машины жолооч талын хаалганы шил зэргийг хагалж эвдсэн байсан юм” гэх мэдүүлэг, Ц.У “Хашааны гадаа байх миний эзэмшлийн **** ОРБ улсын дугаартай тоёота пассо загварын тээврийн хэрэгслийн хойд шил хагарсан, жолоочийн арын хаалганы шил хагарсан байдалтай байсан ба эхнэр Э хашаан дотроос гарч ирээд Ц манай хашаанд орж ирээд эд зүйл эвдэж, байшингийн цонх руу сүх шидчихээд доошоо уруудаад явчихлаа гэж хэлсэн. Би хашаа руугаа яваад ортол миний хүү Д-н эзэмшлийн **** ОРБ тоёота ист загварын тээврийн хэрэгслийг хучсан байсан бүтээлгийг авч байгаад жолоочийн эсрэг талын багажны шил хагарсан, доод гупер хагарсан, жолоочийн арын хаалганы хойд өнцөг дээр сүхдсэн байсан, том өрөөний вакум цонхыг хагалсан, гэрийн хаалгыг сүхээр цохисон байсан” гэх мэдүүлэг, Ашид билгүүн ХХК-ий шинжээчийн ТХҮ-621/2418 дугаартай дүгнэлт, Ашид билгүүн ХХК-ий шинжээчийн 410 дугаартай дүгнэлт, Ашид билгүүн ХХК-ий шинжээчийн 413 дугаартай дүгнэлт, яллагдагч П.Ц-н “Би өөрийн буруутай үйлдлээс болж хүний эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн болохоор төлж барагдуулахад татгалзах зүйл бол байхгүй” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч П.Ц нь 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Шинэ хороо **** тоотод оршин суух иргэн Ц.Э-н байшингийн бүргэд хаалга, вакум цонхны шилийг сүхээр цохиж устгасан, **** ОРБ улсын дугаартай “Пассо” загварын суудлын авто машины жолооч талын хаалганы шил, арын шилийг хагалж устгасан, хойд буферийг гэмтээсэн, **** ОРБ улсын дугаартай “Ист” загварын суудлын автомашины зүүн хойд талын шилийг хагалж устгасан, хойд буфер, оройн баруун хажуу хэсгийг устгаж, гэмтээсний улмаас 1 372 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

2. Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

            Шүүгдэгч П.Ц-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч П.Ц-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

            3. Эрүүгийн хариуцлагын талаар:

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

            4. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

            Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Э-д 1 372 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирол төлөгдсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

            5. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн модон иштэй сүх 1 ширхэг, саарал өнгийн чулуу 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

     Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Барга овогт П.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ц-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ц-д оногдуулсан 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 100 000 /нэг зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн модон иштэй сүх 1 ширхэг, саарал өнгийн чулуу 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.А

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Есүхэй

Улсын яллагч Н.Дүүрэнжаргал

Шүүгдэгч П.Цэдэндаваа нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Цэдэндаваад холбогдох эрүүгийн 2125000000398 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Барга овогт Пунцагдэлэгийн Цэдэндаваа, Монгол Улсын иргэн, 1973 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Завхан аймгийн Баянхайрхан суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 3, эхнэр, охины хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Шинэ хороо 11-23 а тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ИВ73092911.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч П.Цэдэндаваа нь 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Шинэ хороо 8-21 тоотод оршин суух иргэн Ц.Эрдэнэсувдын байшингийн бүргэд хаалга, вакум цонхны шилийг сүхээр цохиж устгасан, 39-52 ОРБ улсын дугаартай Пассо загварын суудлын авто машины жолооч талын хаалганы шил, арын шилийг хагалж устгасан, хойд буферийг гэмтээсэн, 14-33 ОРБ улсын дугаартай Ист загварын суудлын автомашины зүүн хойд талын шилийг хагалж устгасан, хойд буфер, оройн баруун хажуу хэсгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас 1 372 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч П.Цэдэндавааг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 1 372 000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Цэдэндаваа мэдүүлэхдээ “өөрийн хийсэн хэргээ хүлээж байна. Өөр хэлэх зүйлгүй” гэв.

 

Хохирогч Ц.Эрдэнэсувд “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-12-р тал/

2. Хохирогч Ц.Эрдэнэсувдын “Манай гэрийн хаалгыг хүн цохих шиг болохоор нь би сэрээд 2 давхарын мансартны цонхоор хартал манай хажуу айлын Цэдэндаваа гэх хүн согтуу манай гэрийн хаалгыг өшиглөж байсан юм. Тэгээд би Цэдэндаваагийн эхнэр Түмэндэмбэрэл рүү залгаж ирж нөхрөө аваач манай гэрийн хаалга эвдлээ гэж хэлтэл тэгээд надад ямар хамаатай юм гэсэн. Тэгэхээр нь би цонхоороо чи яасан гэж манай хаалгыг эвдээд байгаа юм чамд ямар гэм хийсэн юм гэтэл түлээн дээр байсан сүхийг аваад манай байшингийн урд талын цонх руу шидэж хагалсан. Тэр үед би гал тогооны өрөөнд байсан. Би тэгээд утсаа аваад цагдаад дуудаж байх хооронд хашаан дотор байсан машины жолоочийн эсрэг талын шил, гуперийг хагалсан байсан ба хашааны гадна байсан саарал өнгийн пассо загварын машины жолооч талын хаалганы шил зэргийг хагалж эвдсэн байсан юм. Ямар шалтгаанаар манай гэрт ирж эд зүйлийг минь эвдсэнг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р тал/,

3. Ц.Уламсайханы “Хашааны гадаа байх миний эзэмшлийн 39-52 ОРБ улсын дугаартай тоёота пассо загварын тээврийн хэрэгслийн хойд шил хагарсан, жолоочийн арын хаалганы шил хагарсан байдалтай байсан ба эхнэр Эрдэнэсувд хашаан дотроос гарч ирээд Цэдэндаваа манай хашаанд орж ирээд эд зүйл эвдэж, байшингийн цонх руу сүх шидчихээд доошоо уруудаад явчихлаа гэж хэлсэн. Би хашаа руугаа яваад ортол миний хүү Дүүрэнжаргалын эзэмшлийн 14-33 ОРБ тоёота ист загварын тээврийн хэрэгслийг хучсан байсан бүтээлгийг авч байгаад жолоочийн эсрэг талын багажны шил хагарсан, доод гупер хагарсан, жолоочийн арын хаалганы хойд өнцөг дээр сүхдсэн байсан, том өрөөний вакум цонхыг хагалсан, гэрийн хаалгыг сүхээр цохисон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23-р тал/,

4. Ашид билгүүн ХХК-ий шинжээчийн 2021 оны 12 сарын 06-ны өдрийн ТХҮ-621/2418 дугаартай шинжээчийн дүгнэлт “бүргэд хаалга 400 000 төгрөг, вакум цонх 2 давхар 306 000 төгрөг, порчик 120 000 төгрөг, тээврийн зардал 20 000 төгрөг, ажлын хөлс 20 000 төгрөг нийт 866 000 төгрөг” гэх дүгнэлт /хх-ийн 28-30-р тал/,

5. Ашид билгүүн ХХК-ий шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 410 дугаартай “14-33 ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдэрлийн үнэлгээг 476 000 төгрөгөөр тогтоов гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32-33-р тал/,

6. Ашид билгүүн ХХК-ий шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 413 дугаартай “39-52 ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдэрлийн үнэлгээг 430 000 төгрөгөөр тогтоов” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35-36-р тал/

7. Яллагдагч П.Цэдэндаваагийн “Би өөрийн буруутай үйлдлээс болж хүний эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн болохоор төлж барагдуулахад татгалзах зүйл бол байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 40-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчын санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Н.Дүүрэнжаргал дүгнэлтдээ “П.Цэдэндаваа нь 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Шинэ хороо 8-21 тоотод оршин суух иргэн Ц.Эрдэнэсувдын байшингийн бүргэд хаалга, вакум цонхны шилийг сүхээр цохиж устгасан, 39-52 ОРБ улсын дугаартай “Пассо” загварын суудлын авто машины жолооч талын хаалганы шил, арын шилийг хагалж устгасан, хойд буферийг гэмтээсэн, 14-33 ОРБ улсын дугаартай “Ист” загварын суудлын автомашины зүүн хойд талын шилийг хагалж устгасан, хойд буфер, оройн баруун хажуу хэсгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас 1 372 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох ял оногдуулах саналтай байна гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1.Үйл баримтын талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Ц.Эрдэнэсувдын “Цэдэндаваа гэх хүн согтуу түлээн дээр байсан сүхийг аваад манай байшингийн урд талын цонх руу шидэж хагалсан. Би тэгээд утсаа аваад цагдаад дуудаж байх хооронд хашаан дотор байсан машины жолоочийн эсрэг талын шил, гуперийг хагалсан байсан ба хашааны гадна байсан саарал өнгийн пассо загварын машины жолооч талын хаалганы шил зэргийг хагалж эвдсэн байсан юм” гэх мэдүүлэг, Ц.Уламсайханы “Хашааны гадаа байх миний эзэмшлийн 39-52 ОРБ улсын дугаартай тоёота пассо загварын тээврийн хэрэгслийн хойд шил хагарсан, жолоочийн арын хаалганы шил хагарсан байдалтай байсан ба эхнэр Эрдэнэсувд хашаан дотроос гарч ирээд Цэдэндаваа манай хашаанд орж ирээд эд зүйл эвдэж, байшингийн цонх руу сүх шидчихээд доошоо уруудаад явчихлаа гэж хэлсэн. Би хашаа руугаа яваад ортол миний хүү Дүүрэнжаргалын эзэмшлийн 14-33 ОРБ тоёота ист загварын тээврийн хэрэгслийг хучсан байсан бүтээлгийг авч байгаад жолоочийн эсрэг талын багажны шил хагарсан, доод гупер хагарсан, жолоочийн арын хаалганы хойд өнцөг дээр сүхдсэн байсан, том өрөөний вакум цонхыг хагалсан, гэрийн хаалгыг сүхээр цохисон байсан” гэх мэдүүлэг, Ашид билгүүн ХХК-ий шинжээчийн ТХҮ-621/2418 дугаартай дүгнэлт, Ашид билгүүн ХХК-ий шинжээчийн 410 дугаартай дүгнэлт, Ашид билгүүн ХХК-ий шинжээчийн 413 дугаартай дүгнэлт, яллагдагч П.Цэдэндаваагийн “Би өөрийн буруутай үйлдлээс болж хүний эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн болохоор төлж барагдуулахад татгалзах зүйл бол байхгүй” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч П.Цэдэндаваа нь 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Шинэ хороо 8-21 тоотод оршин суух иргэн Ц.Эрдэнэсувдын байшингийн бүргэд хаалга, вакум цонхны шилийг сүхээр цохиж устгасан, 39-52 ОРБ улсын дугаартай “Пассо” загварын суудлын авто машины жолооч талын хаалганы шил, арын шилийг хагалж устгасан, хойд буферийг гэмтээсэн, 14-33 ОРБ улсын дугаартай “Ист” загварын суудлын автомашины зүүн хойд талын шилийг хагалж устгасан, хойд буфер, оройн баруун хажуу хэсгийг устгаж, гэмтээсний улмаас 1 372 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

2. Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

            Шүүгдэгч П.Цэдэндаваагийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч П.Цэдэндавааг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

            3. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

            4. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Эрдэнэсувдад 1 372 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирол төлөгдсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

            5. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн модон иштэй сүх 1 ширхэг, саарал өнгийн чулуу 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Барга овогт Пунцагдэлэгийн Цэдэндавааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Цэдэндавааг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Цэдэндаваад оногдуулсан 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 100 000 /нэг зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Цэдэндаваад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн модон иштэй сүх 1 ширхэг, саарал өнгийн чулуу 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС