| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2017/00362/И |
| Дугаар | 396 |
| Огноо | 2017-08-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 396
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Т.*******хүү, хүсэлт гаргагч Ч.******* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийж,Ч.*******ийн хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн ё овогт *******ы ******* шүүхэд ирүүлсэнхүсэлтдээ: Би 1979 оны 10-р сарын 12-ноос 1981 оны 07-р сарын 15-ны өдрийг хүртэл Хүнсний ТМСургуульд, 1981 оны 07-р сарын 03-наас 1982 оны 06-р сарын 01-ний өдөр хүртэл Улаанбаатар хотын Мах консервын комбинатын ЭБҮ-ийн богийн цехэд нормчноор, 1983 оны 05-р сарын 04-нөөс 1985 оны 03-р сарын 20-ны өдөр хүртэл *******н Мах боловсруулах үйлдвэрт мастераар, 1985 оны 11-р сарын 15-наас 1990 оны 02-р сарын 05-ны өдөр хүртэл *******н АҮ-ний комбинатын харъяа фото студэд лаборантаар тус тус ажиллаж байсан. Тэтгэвэрт гарах болсон тул Нийгмийн даатгалын байгууллагаас ажилласан жилээ шүүхийн шийдвэрээр тогтоолгох шаардлагатай гэсэн тул миний дээрх жилүүдэд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ч.******* нь 1981 оны 07-р сарын 03-ны өдрөөс 1982 оны 06-р сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Улаанбаатар хотын Мах консервын комбинатын ЭБҮ-ийн богийн цехэд нормчноор ажиллаж байснаа, 1983 оны 05-р сарын 04-ний өдрөөс 1985 оны 03-р сарын 20-ны өдөр хүртэл *******н Мах боловсруулах үйлдвэрт мастераар ажиллаж байснаа, мөн 1985 оны 11-р сарын 15-ны өдрөөс 1990 оны 02-р сарын 05-ны өдөр хүртэл *******н АҮ-ний комбинатын харъяа фото студэд лаборантаар ажиллаж байснаа тус тус тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
Завхан аймгийн Архивын тасгийн 2013 оны 01-р сарын 30-ны өдрийн А/234 тоот лавлагаанд Ч.******* нь 1992 онд аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт гэрэл зургийн лаборантаас чөлөөлөгдсөн тухайгаа тодруулахыг хүссэн боловч дээрх байгууллагын 1992 оны баримт шилжигдэн ирээгүй байна гэжээ.
Ч.*******ийн ажлаас чөлөөлөгдсөн тушаал архивын лавлагаагаар гарч ирээгүй хэдий ч түүний 1981-1990 онуудад ажиллаж байсан бичилтүүдтэй хөдөлмөрийн дэвтэр, 1980-1985 онуудад гишүүний татвар төлж байсан бичилтүүдтэй 436757 тоот МҮЭ-ийн гишүүний бат илэрхийлэх, түүнийг ажилд томилж байсан Хөнгөн ба Хүнсний үйлдвэрийн яамны харъяа Улаанбаатарын мах, консервийн комбинатын даргын 1981 оны 07-р сарын 29-ний өдрийн 548 тоот тушаал, ээлжийн амралт олгож байсан 1982 оны 01-р сарын 18-ны өдрийн 19 тоот тушаал, ажилд томилж байсан Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн яамны харъяа ******* хот дахь Мах боловсруулах үйлдвэрийн 1983 оны 05-р сарын 04-ний өдрийн 24 тоот тушаал, үндсэн ажилчдыг баталж улирлын ажилчдыг чөлөөлөх тухай тус үйлдвэрийн 1985 оны 03-р сарын 24-ний өдрийн 17 тоот тушаал, фото студэд лаборантаар ажиллуулах тухай Завхан аймгийн ******* хотын Ахуйн үйлчилгээний комбинатын даргын 1985 оны 11-р сарын 14-ний өдрийн 154 тоот тушаал, ажлын амжилт гаргаж 1986, 1988 онудад шагнуулж байсан гэрчилгээ, талархлын хуудас, гэрчүүдийн мэдүүлгүүд зэргийг үндэслэн түүний ажиллаж байсан байдлыг тогтоох боломжтой гэж шүүх үзлээ.
Хүсэлт гаргагч Ч.*******ийн хөдөлмөрийн дэвтрийн 03-рт 1981.07.03-ны өдрөөс ХХҮЯ-ны томилолтоор ирсэн тул ЭБҮ-ийн богийн цехэд авч ажиллуулав гэсэн бичилт хийгдэж Хөнгөн ба Хүнсний үйлдвэрийн яамны харъяа Улаанбаатарын мах, консервийн комбинатын тамга дарагдсан
04-рт 1982.06.01-нээс Завханы АДХГЗ-ны 24 тоотыг үндэслэн *******н Мах комбинатад шилжүүлэв гэсэн бичилт хийгдэж мөн тамга дарагдсан,
05-рт 1983.05.04-ний өдрөөс *******н Мах боловсруулах үйлдвэрт мастераар авч ажиллуулав гэсэн бичилт хийгдэж тус үйлдвэрийн тамга дарагдсан
06-рт 1985.03.20-ноос ХХҮЯ-ны баталсан орон тоо, төсвийн илүүдлээр мастерийн үүрэгт ажлаас чөлөөлж ХНХангамжийн хэлтсийн мэдэлд шилжүүлэв гэсэн,
07-рт 1985.11.15-наас ******* хотын АҮ-ний комбинатын харъяа фото студэд лаборантаар авч ажиллуулав гэсэн бичилт хийгдсэн,
08-рт 1990.02.05-ны өдрөөс гэрэл зургийн лаборантын ажлаас чөлөөлөв гэсэн бичилтүүд тус тус хийгдсэн байна.
Хөдөлмөрийн дэвтрийн дээрх бичилтүүд үнэн зөв хийгдсэн болох нь түүнийг ажилд томилж байсан Хөнгөн ба Хүнсний үйлдвэрийн яамны харъяа Улаанбаатарын мах, консервийн комбинатын даргын 1981 оны 07-р сарын 29-ний өдрийн 548 тоот тушаал, ээлжийн амралт олгож байсан 1982 оны 01-р сарын 18-ны өдрийн 19 тоот тушаал, ажилд томилж байсан Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн яамны харъяа Цлиастай хот дахь Мах боловсруулах үйлдвэрийн 1983 оны 05-р сарын 04-ний өдрийн 24 тоот тушаал, үндсэн ажилчдыг баталж улирлын ажилчдыг чөлөөлөх тухай тус үйлдвэрийн 1985 оны 03-р сарын 24-ний өдрийн 17 тоот тушаал, фото студэд лаборантаар ажиллуулах тухай Завхан аймгийн ******* хотын Ахуйн үйлчилгээний комбинатын даргын 1985 оны 11-р сарын 14-ний өдрийн 154 тоот тушаал, ажлын амжилт гаргаж 1986, 1988 онудад шагнуулж байсан гэрчилгээ, талархлын хуудас зэргээр нотлогдож байна.
Мөн түүний ажиллаж байдал нь гэрч Ш.*******, Б.******* нарын мэдүүлгүүдээр давхар нотлогдож байна.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт ач холбогдолтой байх тул тэдгээрийг шүүх үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай Монгол улсын хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6, хэсэгт заасныг баримтлан ******* овгийн *******ы *******ийг 1981 оны 07-р сарын 03-ны өдрөөс 1982 оны 06-р сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Улаанбаатар хотын Мах консервын комбинатын ЭБҮ-ийн богийн цехэд нормчноор ажиллаж байснаар, 1983 оны 05-р сарын 04-ний өдрөөс 1985 оны 03-р сарын 20-ны өдөр хүртэл *******н Мах боловсруулах үйлдвэрт мастераар ажиллаж байснаар, мөн 1985 оны 11-р сарын 15-ны өдрөөс 1990 оны 02-р сарын 05-ны өдөр хүртэл *******н АҮ-ний комбинатын харъяа фото студэд лаборантаар ажиллаж байснаар тус тус тогтоосугай.
2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг улсынтэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ