Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/09

 

2021        12            27                                     2022/ШЦТ/09

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж

 

Нарийн бичгийн дарга Н.Б

Улсын яллагч Г.Э

Шүүгдэгч Б.У нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.У-т холбогдох эрүүгийн 2125000000404 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

 Б.У,

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Б.Уламбаяр нь 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Хөтөлийн 2-12 тоот хашаанд Ц.Лувсандагвын нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Уламбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Уламбаяр “мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хохирогч Ц.Лувсандагва “Шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч Ц.Лувсандагвын “Б.Уламбаяр нь манай хүргэн байгаа юм. Минй охин Л.Номин-Эрдэнэтэй 2 жил үерхэж байгаад 2021 оны 10 дугаар сарын 10-даар хадаг тавьсан. Тэрнээс хойш 14 хоногийн дараа хэрүүл маргаан хийж салцгаасан юм. Өглөө унтаж байсан чинь охин Л.Номин-Эрдэнэ над руу залгаад аав хүрээд ир Б.Уламбаяр хэрүүл хийгээд болохгүй байна гэхээр нь би яваад очсон. Тэгсэн чинь охин Б.Уламбаяр хоёр хоорондоо хэрүүл маргаан хийж муудалцчихсан байсан. Тэгээд миний хажууд охиныг маань хэл амаар доромжлоод байхаар нь би хэдэн үг хэлтэл чи юу гээд байгаа хөгшин төгцөг вэ гээд намайг шууд цохиод авсан юм. Намайг Б.Уламбаяр заамдаад зүүн гараа миний баруун хацар хэсэг рүү маань 2 удаа цохисон. Тухайн үед Б.Уламбаярын найз нь гэх залуу нь голоор орж ирээд салгасан юм. Миний биеийн байдал одоо зүгээр байна. Өвдсөн зүйл байхгүй. Миний зүгээс санал хүсэлт гомдол байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/

2. Гэрч Л.Номин-Эрдэний “Тухайн өдөр нөхөр Б.Уламбаяртай мөнгөний асуудлаас болж хэрүүл маргаан үүссэн. Хэрэлдээд ойлголцохгүй шинжтэй болохоор нь би хувцсаа өмсөөд гэрээсээ гарах гэтэл Б.Уламбаяр чи гэрээсээ аавыгаа дууд бий ч гэсэн гэрээсээ хүн дуудаад хоёулаа учраа олоод салъя гэж хэлсэн. Тэгээд удалгүй манай аав ирсэн тэр үед манай нөхөр Б.Уламбаяр гадаа найз Түвшинлтулгын машинд сууж байсан . Аав гэрт орж ирчхээд буцаад гараад явсан. Би араас нь 5 минутын дараа гартал аав Б.Уламбаяр хоёр хэрүүл маргаан хийчихсэн зогсож байсан. Тэгээд очоод сонстол Б.Уламбаяр аавд маань танай охин янхан, биеэ үнэлдэг гээдгийг мэдэх үү гэж аавд хэлтэл аав маань Б.Уламбаярыг очиж заамдаад аав 2-3 удаа цохисон. Тэгсэн чинь Б.Уламбаяр зөрүүлээд цохисон хэдэн удаа гэдгийг нь би сайн хараагүй. Тэгээд Б.Уламбаяр аавыг цохичхоод хөгшин төгзөг, писда гэх мэт ёс бус хэллэг хэрэглэн аавыг доромжилсон.Тэгсэн чинь машин дотроос найз Түвшинтулга нь Б.Уламбаяр аав хоёрыг салгасан. Аав руу Б.Уламбаяр Түвшинтулга хоёр зодох гэж дайраад байхаар нь би аавыг аваад хашаа руу орсон. Тэгээд Б.Уламбаярын ээж нь ирээд хувцас болон хэрэглэж байсан эд зүйлсийг нь аваад явсан. Хэрүүл маргаан хийж байх үед Б.Уламбаяр нь зүүн гараараа нүүр хэсэг рүү нь цохисон. Хэдэн удаа цохисон гэдгийг нь би санахгүй байна. Би аавыг аваад хашаа руу орох үед уруул нь тойроод цус гарчихсан байсан. Надад гар хүрч намайг зодсон зүйл байхгүй. Хэл амаар доромжилж хоорондоо хэрүүл маргаан хийсэн. Энэ тал дээр надад ямар гаргах санал хүсэлт гомдол байхгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/

 

3. Гэрч Э.Түвшинтулгын “Үдээс хойш Б.Уламбаяр над руу залгаад гэрээс ирээд аваач би хөөгдчихлөө гэж надад хэлсэн. Тэгээд цагийн дараа яваад очтол Б.Уламбаярын хамаг хувцас нь урагдчихсан гарч ирсэн. Би хаашаа явахын гэж хэлтэл Б.Уламбаяр түр хүлээж бай, Л.Номин-Эрдэний аав нь ирж байгаа бас манай ээж ирж байгаа гэж хэлээд сууж байтал Л.Номин-Эрдэний аав нь ирээд шууд гэр лүү нь ороод удалгүй гараад ирсэн.Тэгээд Б.Уламбаярыг Л.Номин-Эрдэний аав нь машинаас чирч буулгаад заамдаад хэрүүл хийгээд байсан. Тэгээд заамдаж байгаад Б.Уламбаярыг нэг цохисон би машинаасаа буугаад Б.Уламбаяр Л.Номин- Эрдэний аав хоёрыг салгаад Б.Уламбаярыг машиндаа суулгаад хөдлөх гэтэл Л.Номин-Эрдэний аав нь машиныхаа араас алх барьж гарч ирээд ална гэж дайраад байсан. Б.Уламбаяр цохиж байхыг нь хараагүй. Тэр хоёр бие биенээ заамдчихсан байсан би голоор нь ороод салгахад Лувсандагва гэх хүний уруул нь цус болчихсон байсан. Миний бодлоор салгах гэж байх үед Б.Уламбаяр заамдчихсан байсан тэр үед л хальт нидрүүлэгдээд уруулыг нь тийм болгосон байх” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/

 

4. Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 704 дугаартай “Ц.Лувсандагвын биед доод буйл, доод уруулын дотор салстад шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүсгэгдэнэ. Доод буйл, доод уруулын дотор салстад шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт /хх-ийн 14-15-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчын санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.Эрдэнэзул дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Уламбаяр нь 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Хөтөлийн 2-12 тоот хашаанд Ц.Лувсандагвын нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1.Үйл баримтын талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ц.Лувсандагвын “Миний хажууд охиныг маань хэл амаар доромжлоод байхаар нь би хэдэн үг хэлтэл чи юу гээд байгаа хөгшин төгцөг вэ гээд намайг шууд цохиод авсан юм. Намайг Б.Уламбаяр заамдаад зүүн гараа миний баруун хацар хэсэг рүү маань 2 удаа цохисон” гэх мэдүүлэг, гэрч Л.Номин-Эрдэний “Б.Уламбаяр аавд маань танай охин янхан, биеэ үнэлдэг гээдгийг мэдэх үү гэж аавд хэлтэл аав маань Б.Уламбаярыг очиж заамдаад аав 2-3 удаа цохисон. Тэгсэн чинь Б.Уламбаяр зөрүүлээд цохисон хэдэн удаа гэдгийг нь би сайн хараагүй. Тэгээд Б.Уламбаяр аавыг цохьчихоод хөгшин төгцөг, писда гэх мэт ёс бус хэллэг хэрэглэн аавыг доромжилсон” гэх мэдүүлэг, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 704 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Уламбаяр нь 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Хөтөлийн 2-12 тоотод хадам эцэг Ц.Лувсандагватай маргалдан нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь доод буйл, доод уруулын дотор салстад шарх бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

2. Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

            Шүүгдэгч Б.Уламбаярын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Уламбаярыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй.

 

            3. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

            4. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Лувсандагвагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

            5. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Батсайханы Уламбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уламбаярыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000  /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уламбаярт оногдуулсан 500 000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Уламбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.А