Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 398

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эхлэлт даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч Э.*******, хариуцагч Э.******* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хаалттай хийж, Э.*******ын нэхэмжлэлтэй, Э.*******д холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн хэргийг хянанхэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын ******* багийн *******ны ******* тоотод оршин суух ******* овгийн *******ийн ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 онд Э.*******тай танилцаж үерхэж байгаад 2016 оны 5-р сарын 24-нд хүү ыг төрүүлсэн. Төрөөд 6 хоногтой байхад Завхан аймгийн сумаас Идэртулгыг найз охиноо дагуулаад ирсэн байна чи холбоотой байгаа юм уу гэж гэх эмэгтэй ярьсан. Мөн ярихдаа манай дүүгийн гэр бүлийг үймүүлээд байна нөхөртөө хэл гэж ярьсан. Энэ тухай *******тай ярьснаас хойш надтай холбоогүй болж хөндийрсөн. Цаашид *******тай амьдрах боломжгүй болсон тул хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Уг нь эвлэрэх талаар бодож үзсэн. Гэхдээ тэр бодлоо *******д илэрхийлж хэлж байгаагүй. Хүү маань төрөөд 1 жил 3 сар болж байна. Энэ хугацаанд хүүхдээ бодоод нийлье гэж бодож үзсэн. Гэхдээ Идэртулгын гаргаж байгаа зан авирыг харахаар эвлэрэх боломжгүй гэв.

Хариуцагч Завхан аймгийн сумын төвд оршин суух овгийн ийн ******* шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: 2017 оны 07-р сарын 31-ний өдөр *******ын гаргасан хүүхдэд тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлтэй холбоотой татгалзах зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Бид 2 энэ талаар дотно ярьсан зүйл байхгүй. Хүнийхээ ухамсрынхаа үүднээс хэн хэн нь энэ талаар бодож байсан. Дарамтлаад байгаа зүйл байхгүй. Ер нь хүний нэр хүнд гэдэг зүйл байгаа. Дарамт шахалт үзүүлсэн зүйл байхгүй. Цаашдаа ч тийм зүйл гаргахгүй гэв

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Э.******* нь Э.*******ас хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд ирүүлжээ.

Идэртулгын 2016 оны 05-р сарын 24-ний өдөр төрсөн болох нь 8101000212 дугаартай төрсний гэрчилгээгээр тогтоогдож байна.

Хариуцагч Э.******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч энэ талаар маргаангүй болох нь түүний ...2017 оны 07-р сарын 31-ний өдөр *******ын гаргасан хүүхдэд тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлтэй холбоотой татгалзах зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. ... гэсэн тайлбараар тогтоогдож байна.

Нэгэнт хариуцагч Э.******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул түүнээс Гэр бүлийн тухай хуульд заасан хувь хэмжээгээр хүүхдийн тэтгэлэгийг сар бүр гаргуулан хүү И.ийг тэжээн тэтгүүлэх үндэстэй.

Шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн хэмжээний өөрчлөлтийг харгалзаж гүйцэтгэхийг шийдвэр гүйцэтгэгчид даалгах нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41-р зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь энэхүү нэхэмжлэлийг гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд хариуцагчаас нэг жилд төлөх хүүхдийн тэтгэлгийн хэмжээнээс тооцож тэмдэгтийн хураамж гаргуулж улсын орлого болгох үндэстэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахьхэсгүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь

1. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү Идэртулгын ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны доод түвшингийн 50хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг ийн *******ас нь сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

2.Монгол Улсын Гэр бүлийн хуулийн 38-р зүйлийн 38.6-д зааснаар тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүйбайдал тогтоогдвол тэтгэлэг төлөгч түүнийг зориулалтаар нь зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болохыг дурдсугай.

3. Шийдвэрийг биелүүлэхдээ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээний өөрчлөлтийг харгалзаж гүйцэтгэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч энэхүү нэхэмжлэлийг гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэдхянан шийдвэрлэх хухай хуулийн 56-р зүйлийн 56.1, 60-р зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагчаас 28526 төгрөг гаргуулж гаргуулж улсын орлого болгосугай.

5. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

6. Зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ Л.ЭХЛЭЛТ