| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2017/00351/И |
| Дугаар | 400 |
| Огноо | 2017-08-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 400
Хариуцагч хүлээн зөвшөөрсөн
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би, *******ны Завхан салбарын нэхэмжлэлтэй Д.*******од холбогдох 2,528,070.38 /хоёр сая таван зуун хорин найман мянга далан төгрөг гучин найман мөнгө/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******ны Завхан салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн ******* овогтой ******* нь манай банктай 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ТБ/ГЦЗ/151/2014 тоот Зээлийн гэрээг байгуулан 10,000,000 /арван сая/ төгрөгийг сарын 1.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар авсан байна. Завхан аймаг ******* сум ******* баг ББХТөвийн урд байрлах гэр ахуйн цахилгаан хэрэгсэл болох хөргөгч Sharp, Notebook Dell, 42 инч Hair зурагт 36 сарын цалинтай тэнцэх, цалинг барьцаалсан байна. Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээл төлөх үүргээ биелүүлээгүй, төлбөрийн хуваарийг удаа дараа олон хоногоор хугацаа хэтрүүлдэг ба нийт 17 удаа 336 хоногоор хугацааг хэтрүүлж улмаар Хугацаа хэтэрсэн ангилалд шилжсэн. 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар 75 хоног хугацаа хэтрүүлэн зээлээ төлөхгүй байгаа тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.
Зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 2,399,637.40 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 118,966.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1466.93 төгрөг, нотариатын төлбөр 8000 төгрөг, нийт 2,528,070.38 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь Улаанбаатар хотод аавыгаа асарч байгаа. Аав маань бие муутайн дээр сүүлийн хэдэн сар хэвтэрт орсон тул асаргаа их шаардлагатай байгаа. Би *******наас 10,000,000 төгрөгийн зээл авсан. Одоо үлдэгдэл мөнгөө 2017 оны 09 дүгээр сард багтаан 1,000,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор үлдэгдэл 1,522,000 төгрөг төлж барагдуулах болно гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
*******ны Завхан салбар 2017 оны 06-р сарын 20-ны өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2,528,070.38 төгрөггаргуулахаар нэхэмжилсэн боловч нэхэмжлэгч байгууллага нь хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж ирүүлсэн 2017 оны 08-р сарын 15-ны өдөр гаргасан хүсэлтдээ 2,520,070.38 төгрөгийг Д.*******оор төлүүлэхийг хүчсээ.
Хариуцагч Д.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд 2017 оны 08-р сарын 21-ний өдөр ирүүлсэн байна.
Иймд Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэхь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулахдааМонгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн үнийн дүнд тохирох хураамжийн тал хувиар гаргуулах үндэстэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 74.2, 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1 ДЭХ ХЭСГҮҮДЭД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. *******ны Завхан салбарын нэхэмжлэлтэй 2,520,070.38 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хариуцагч Д.******* 2017 оны 09-р сард 1,000,000 төгрөгийг 11-р сарын 15-ны өдөр 1,522,000 төгрөгийг төлж барагдуулна гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 76199 төгрөгнөөс 55271 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Завхан аймгийн ******* сумын төсвийн орлого буюу 090000941 тоот данснаас 48564 төгрөгийг, хариуцагчаас 27635 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ