Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 167

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаар шийтгэх тогтоол, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 16 дугаар магадлалд: “Шүүгдэгч Ц.О-г бага насны өөрөө хэлбэл арван дөрвөн насанд хүрээгүй хүүхдийг хүчиндэхийг завдсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2, 60 дугаар зүйлийн 60.3, 60.4 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 8 жилийн хорих ялаар шийтгэсүгэй.” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ,

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                            Т.УРАНЦЭЦЭГ

                           ШҮҮГЧ                                                               Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН