| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Эхлэлт |
| Хэргийн индекс | 140/2017/00409/И |
| Дугаар | 402 |
| Огноо | 2017-08-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 402
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эхлэлт даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч Б.******* нарыг, оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Б.*******ын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч ******* овгийн *******ийн ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие 1981 оны 07-р сарын 20-ны өдөр ар гэрийг гачигдлаар Завхан аймгийн ******* шилжин ирсэн. 1981 оны 07-р сарын 27-нд Завхан аймгийн Тээврийн удирдах газрын засвар үйлчилгээний мастераар томилогдон ажиллаж байсан. 1992 оны 01-р сарын 01-нд болж ажиллахад Тээврийн удирдах газрын үйлчилгээний ажлаас чөлөөлсөн тушаалыг хөдөлмөрийн дэвтэр дээр бичилгүй дараа дараалан , ******* компанийн механикаар томилсон байна. Иймд 1981 оны 07-р сарын 27-ны өдрөөс 1995 оны 01-р сарын 01-нийг хүртэл ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ гэжээ.
Нэхэмжлэгч Б.******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 1980 онд сургууль төгсөөд******* аймагт томилогдож очоод тус аймгийн Тээврийг удирдах газар засварын мастераар 1 жил ажиллаад, 1981 онд Завхан аймагт ирээд Завхан аймгийн Тээврийг удирдах газрын 20 дугаар баазад механик хийж байсан юм. Би Тээврийг удирдах газраас өөр газар ажил хийж үзээгүй. Манай байгууллагын нэр өөрчлөгддөг байсан ч бид хийх ёстой ажлаа хийгээд л байж байдаг байсан. Миний хөдөлмөрийн дэвтэрт тамга тэмдэг дутуу байгаа учраас ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан юм гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ҮНДЭСЛЭХ нь:
Б.******* ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэл ирүүлсэн байна.
Нэхэмжлэгч Б.******* 1980 оны 07-р сарын 18-ны өдрөөс 1981 оны 07-р сарын 20-ны өдөр хүртэл******* аймгийн Тээврийн удирдах газар мастер механикаар, 1981 оны 07-р сарын 27-ны өдрөөс 1991 оны 12-р сарын 12-ны өдөр хүртэл Завхан аймгийн Тээврийг удирдах газар засвар үйлчилгээний мастераар, 1991 оны 12-р сарын 12-ны өдрөөс 1992 оны 01-р сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн ******* УҮГ-т механикаар, 1992 оны 01-р сарын 01-ний өдрөөс 1993 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн Улиастай сумын ******* ХК-д механикаар тус тус ажиллаж байсан болох нь Завхан аймгийн Тээврийн удирдах газрын даргын 1981 оны 09-р сарын 29-ний өдрийн 158, 1984 оны 11-р сарын 05-ны өдрийн 150 дугаартай тушаалууд, Б.*******ын МҮЭ-ийн гишүүний 289091 дугаартай 1980 оноос 1984 онуудад цалин авч татвар төлсөн тухай тэмдэглэл бүхий бат илэрхийлэх, 1980 онд нээж 1980 оны 07-р сарын 18-ны өдрөөс 1994оны 12-р сарын 27-ны өдөр хүртэл бичилт хийсэн хөдөлмөрийн дэвтэр, 1983, 1985, 1986, 1987 онуудад шагнуулж байсан баярын бичгүүд, тасархалын хуудас, монгол улсад авто тээвэр байгуулагдсаны 60 жилийн ойн урилга зэргээр тогтоогдож байна.
Мөн энэ талаар мэдүүлсэн гэрч Б.*******ын ...Б.******* 1981 онд сургууль төгсөж ирсэн гээд манай баазад механикаар ажилд орж байсан. Тэгээд 1995 он бааз бүрэн тарж дууссан тэгэхээр тэр хүртэл л ажилласан. Тээврийг Удирдах газрын харьяанд нь байсан санагдаж байна. Тээврийг удирдах газар нь арай том сумуудыг давхан харьяалдаг аймгийн хэмжээний газар байсан. 20-р бааазын тухайд аймагтаа л ажилладаг байсан. Зах зээл эхлээд *******, Жинст, Аялал гэсэн 4 хэсэг болж өөрчлөгдсөн. ******* ******* нь том тэрэгтэй тээвэр хариуцдаг байсан. Аялал нь машинуудаа хариуцдаг, нь шатахуун тээврийн тэрэг автобусаа харьяалдаг байсан. 1995 онд хамгийн сүүлд *******, ******* тарсан санагдаж байна. ******* Жинс, ******* 2-ын нэгэнд орсон санагдаж байна. 1993 оноос арай ч тараагүй гэхдээ үйл ажиллагаа нь хагас дутуу явагддаг нэг бужигналдсан байдалтай л байсан... гэсэн,
гэрч Ж.ын ...Б.******* 1981 онд ад орсон гэж ярьдаг байсан. Би 1982 онд*******өөс шилжиж ирээд ад ажилд орж энэ хүний удирдалгад ажиллаж байсан. ад автын механик хийдэг би автын цахилгаанчин хийдэг байсан. 1995 он хүртэл үйл ажиллагаа явуулж байгаад татан буугдсан. Тэр хүртэл бид 2 хамт ажилласан. Тээврийн удирдах газар 2 хамт байдаг байсан тэгээд 1990 онд аасаа Тээврийг удирдах газар салсан. Тэгэхэд ******* даа л ажиллаад үлдсэн. Автын механикаас өөр ажил хийгээгүй. нь 1992 онд 4 тасарсан. *******, Жинст, Аялал гэсэн компаниуд болж салсан тэгэхэд ******* ******* компаний механик болсон... гэсэн,
гэрч Л.ы ...Б.******* манай ад 1981 онд автын механикчаар ажилд ороод 1995 он хүртэл ажилласан бид нар цуг байж байгаад тарсан. Эхлээд Тээврийг удирдах газар нэртэй байсан. Тэгээд Тээврийн удирдах газар нь тусдаа гарч Ишдорж дарга дарга нь болж салсан. нь сүүлдээ 3, 4 компани болж тарсан. Жинст, ******* компаниуд болж өөрчлөгдөөр удалгүй 1 жил орчим болоод тарсан. Өөр компаниуд болж нэр нь өөрчлөгдсөн ч гэсэн нэг хашаандаа л хамт байсан. ******* чухам аль компанид шилжсэнийг сайн санахгүй байна. Би ХК-даа үлдсэн. ******* эндээ механикаараа л тартал буюу 1995 он хүртэл ажиллаж... гэсэн мэдүүлгүүдээр нэхэмжлэгчийн ажиллаж байсан нь давхар нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.
Хэрэгт цугларсан эдгээр нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэ зөв гэж үнэллээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсгүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь
1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар *******ийн ******* 1980 оны 07-р сарын 18-ны өдрөөс 1981 оны 07-р сарын 20-ны өдөр хүртэл******* аймгийн Тээврийн удирдах газарт мастер механикаар, 1981 оны 07-р сарын 27-ны өдрөөс 1991 оны 12-р сарын 12-ны өдөр хүртэл Завхан аймгийн Тээврийг удирдах газарт засвар үйлчилгээний мастераар, 1991 оны 12-р сарын 12-ны өдрөөс 1992 оны 01-р сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн ******* УҮГ-т механикаар, 1992 оны 01-р сарын 01-ний өдрөөс 1993 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн Улиастай сумын ******* ХК-д механикаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай
2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Л.ЭХЛЭЛТ