| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2022/0428/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/457 |
| Огноо | 2022-03-29 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ц.Батболд |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 2022/ШЦТ/457
2022 03 29 2022/ШЦТ/457
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,
Улсын яллагч Ц.Батболд,
Шүүгдэгч О.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б овогтой О-ын Э-д холбогдох эрүүгийн 2206 00000 0231 дугаартай хэргийг шүүх 2022 оны 3 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2003 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Бөмбөгөр” худалдааны төвд гутлын лангуунд худалдагч ажилтай, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ногоон зоорь, Жалгын 00 тоотод оршин суух бүртгэлтэй одоо Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, 00 тоотод түр оршин суудаг гэх, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар хх0000000, Б овогтой О-ын Э.
Холбогдсон хэргийн талаар:
2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа, фейсбүүк цахим орчинд ‘Пүүз зарна, авна” гэсэн хуурамч зар байршуулан, хохирогч Л.С-г хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох. бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, иргэн Ц.Т-ийн “Хаан” банкны 5555555555 дугаартай дансанд 100.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа, фейсбүүк цахим орчинд “Пүүз зарна, авна” гэсэн хуурамч зар байршуулан, хохирогч Д.Э-ыг хуурч. цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, иргэн Ц.Т-ийн “Хаан” банкны 5555555555 дугаартай дансанд 250.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа, фейсбүүк цахим орчинд “Пүүз захиалга” гэсэн хуурамч зар байршуулан, хохирогч Г.Д-г хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, иргэн Ц.Т-ийн “Хаан” банкны 5555555555 дугаартай дансанд 90.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Э мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй.” гэв.
Мөн талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хохирогч Л.М-ийн өгсөн мэдүүлэг /хх-10-11/, хохирогч Д.С-ийн өгсөн мэдүүлэг /хх-94-95/, хохирогч Г.Д-ийн өгсөн мэдүүлэг /хх-64-65/, хохирогч Д.Э-ын өгсөн мэдүүлэг /хх-39-40/, гэрч Б.Төгөлдөрийн өгсөн мэдүүлэг /хх-98-99/, О.Э-ны яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-110/, Ц.Т-ийн эзэмшлийн “Хаан” банкны 5555555555 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-70-75/, шүүгдэгч О.Э-ны эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-16/ зэргийг шинжлэн судлав.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Хэргийн үйл баримтын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэхэд шүүгдэгч О.Э нь 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа, фейсбүүк цахим орчинд “Пүүз захиалга” гэсэн хуурамч зар байршуулан, хохирогч Л.М-ийг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж. зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, иргэн Ц.Т-ийн “Хаан” банкны 5555555555 дугаартай дансанд 80.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа, фейсбүүк цахим орчинд ‘Пүүз зарна, авна” гэсэн хуурамч зар байршуулан, хохирогч Л.С-г хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох. бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, иргэн Ц.Т-ийн “Хаан” банкны 5555555555 дугаартай дансанд 100.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа, фейсбүүк цахим орчинд “Пүүз зарна, авна” гэсэн хуурамч зар байршуулан, хохирогч Д.Э-ыг хуурч. цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, иргэн Ц.Т-ийн “Хаан” банкны 5555555555 дугаартай дансанд 250.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа, фейсбүүк цахим орчинд “Пүүз захиалга” гэсэн хуурамч зар байршуулан, хохирогч Г.Д-г хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, иргэн Ц.Т-ийн “Хаан” банкны 5555555555 дугаартай дансанд 90.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.М-ийн өгсөн: “...Би 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах И март худалдааны төвийн 1 дүгээр давхарт байрлах дэлгүүрт байхдаа фейсбүүкээс “пүүз зарна” гээд зарын дагуу үл таних хүнтэй чатлахад урьдчилгаа 80.000 төгрөг хий гэхээр нь хаан банкны 5555555555 тоот данс руу 80.000 төгрөг шилжүүлсэн. Тэгсэн чинь фейсбүүк хаягаа блоклоод алга болсон. Надад 95813118 гэсэн дугаар өгсөн, тэр дугаар руу нь залгатал огт утсаа аваагүй.” /хх-10-11/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.С-ийн өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр фейсбүүкээ нөхөртөө гутал авах гээд “пүүз зар” гэсэн нэртэй фейсбүүк хаягтай холбогдож Тимберланд гэх нэртэй гутал авъя гэхэд хаан банкны 5555555555 Төгөлдөр гэсэн данс руу 50 хувийг нь эхлээд шилжүүлчих гэхээр нь би тэр дор нь шилжүүлсэн. Тэгээд би урьдчилгаа 100,000 төгрөгийг шилжүүлчхээд хэзээ хүргэлт хийгдэх вэ гэхэд цагийн дараа хийгдэнэ гэж хэлзэд алга болсон. Хүн итгээд захиалж байхад ингэж болохгүй, нэлээн олон хүн залилсан юм шиг байна лээ.” /хх-94-95/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Э-ын өгсөн: “...Би 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр фейсбүүкээр “пүүз зар” нэртэй хаягтай үл таних хүнтэй чатлаад эхлээд 200.000 төгрөг, дараа нь 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 50.000 төгрөг шилжүүлсэн. 5555555555 гэсэн дансны дугаар байсан. Нийт 250.000 төгрөг шилжүүлсэн. Надад гар утасныхаа дугаарыг өгсөн, 95813118 гэсэн дугаар байсан.” /хх-39-40/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Д-ийн өгсөн: “...Би 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны И-март худалдааны төвийн орчим явж байхдаа ‘пүүз зар” нэртэй фейсбүүк хаягтай чатлаж жордан 13 пүүз худалдаж авахаар тохирсон. Тэгээд би 5555555555 тоот данс руу өөрийн 5005852647 тоот данснаас 90,000 төгрөг шилжүүлсэн. Тэгсэн намайг шууд блок хийсэн. Би гомдолтой байна, мөнгөө буцааж авмаар байна.” /хх-64-65/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд О.Э-ны яллагдагчаар өгсөн: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний ярьсан бүгд үнэн.” /хх-110/ гэх мэдүүлэг,
Иргэн Ц.Т-ийн эзэмшлийн “Хаан” банкны 5555555555 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-70-75/,
Шүүгдэгч О.Э-ны эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-16/ зэрэг нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “хуурч, ...зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлсэн авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.
Залилах гэмт хэрэг нь хохирлын хэмжээ шаардахгүй ба хуульд заасан аргаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцдог.
Залилан мэхлэх гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг.
Шүүгдэгч О.Э-ны 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа, фейсбүүк цахим орчинд “Пүүз захиалга” гэсэн хуурамч зар байршуулан, хохирогч Л.М-ийг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж. зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, иргэн Ц.Т-ийн “Хаан” банкны 5555555555 дугаартай дансанд 80.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа, фейсбүүк цахим орчинд ‘Пүүз зарна, авна” гэсэн хуурамч зар байршуулан, хохирогч Л.С-г хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох. бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, иргэн Ц.Т-ийн “Хаан” банкны 5555555555 дугаартай дансанд 100.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа, фейсбүүк цахим орчинд “Пүүз зарна, авна” гэсэн хуурамч зар байршуулан, хохирогч Д.Э-ыг хуурч. цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, иргэн Ц.Т-ийн “Хаан” банкны 5555555555 дугаартай дансанд 250.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа, фейсбүүк цахим орчинд “Пүүз захиалга” гэсэн хуурамч зар байршуулан, хохирогч Г.Д-г хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, иргэн Ц.Т-ийн “Хаан” банкны 5555555555 дугаартай дансанд 90.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулан тодорхойлж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “... нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно”... гэж хуульчилсан. Шүүгдэгчийн гэмт үйлдлүүд нь хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ.
Шүүгдэгч О.Э-ны үйлдэл нь гэм буруугийн санаатай, шунахайн сэдэлттэй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.Э нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөр болох 410.000 төгрөгийг Төрийн сангийн 100900005406 дугаартай дансанд байршуулсан ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Л.М-д 80.000 төгрөг, хохирогч Л.С-д 100.000 төгрөг, хохирогч Д.Э-ад 250.000 төгрөг, хохирогч Г.Д-д 90.000 төгрөгийг тус тус шилжүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчимыг удирдлага болголоо.
Шүүгдэгч О.Э нь хохирол төлбөр төлсөнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Шүүх шүүгдэгч О.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж уг ялыг тэнсэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогтой О-ын Э-г үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Э-ны Төрийн сангийн 100900005406 дугаартай дансанд байршуулсан 410.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Л.М-д 80.000 төгрөг, хохирогч Л.С-д 100.000 төгрөг, хохирогч Д.Э-ад 250.000 төгрөг, хохирогч Г.Д-д 90.000 төгрөгийг тус тус шилжүүлсүгэй.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, О.Э нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба О.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл О.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС