| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Эхлэлт |
| Хэргийн индекс | 140/2017/00412/И |
| Дугаар | 403 |
| Огноо | 2017-08-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 403
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эхлэлт даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүүг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Ч.*******ын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* хотын ******* дүүргийн ******* хороо, сургуулийн ******* тоотод оршин суух ******* овгийн *******ийн Чулуунбатар шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие 1960 онд Завхан аймгийн ******* сумд төрсөн. Би Завхан аймгийн *******т тоног төхөөрөмжийн засварчин цахилгаанчнаар ажиллаж байсан. 1980 оны 06-р сарын 25-ны өдөр цэргийн албанд явсан. 1983 оны 08-р сарын 17-ны өдрөөс 1991 оны 12-р сарын 05-ны өдрийг дуустал Завхан аймгийн эд холбооны монтёроор ажиллаж байсан. 1991 оны 12-р сарын 05-ны өдрөөс 1994 оны 12-р сарын 31-ний өдрийг дуустал Завхан аймгийнийн цахилгаанчин монтёроор тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү, миний даралт ихсэж байгаа тул ажилласан жил тогтоох шүүх хурлыг намайг байхгүйгээр шийдэж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Ч.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд ирүүлсэн байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн, миний даралт ихсэж байгаа тул ажилласан жил тогтоох шүүх хурлыг намайг байхгүйгээр шийдэж шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авч ИХШХШ тухай хуулийн 100-р зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг байхгүйгээр хэргийг хчнан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
*******ийн ******* Завхан аймгийн *******т 1979 оны 07-р сарын 01-ний өдрөөс 1980 оны 06-р сарын 25-ны өдөр хүртэл мужаанаар, Завхан аймгийн эд 1983 оны 08-р сарын 17-ны өдрөөс 1991 оны 12-р сарын 05-ны өдөр хүртэл холбооны монтёроор, Завхан аймгийн Барилгынт 1991 оны 12-р сарын 05-ны өдрөөс 1991 оны 12-р сарын 24-ний өдөр хүртэл цахилгаанчин холбооны монтёроор, Завхан аймгийн Улиастай сумын -д 1992 оны 12-р сарын 24-ний өдрөөс 1994 оны 01-р сарын 01-ний өдөр хүртэл цахилгаанчин холбооны монтёроор тус тус ажиллажбайсан болох нь түүний 1979 оны 06-р сарын 20-ны өдөр нээлгэж, 1979 оноос 1994 оныг дуустал ажиллаж байсан тухай бичилт хийсэн хөдөлмөрийн дэвтэр, Завхан аймгийн *******ын даргын 1979 оны 07-р сарын 17-ны өдрийн 119, Завхан аймгийн Техник туслалцааны барилгын трестийн даргын 1980 оны 06-р сарын 25-ны өдрийн 119, 1983 оны 08-р сарын 20-ний өдрийн 217, 1991 оны 01-р сарын 21-ний өдрийн 06 дугаартай тушаалууд, 1989 оны 06-р сарын 30-ны өдөр шагнуулсан гэх сайшаалын үнэмлэх зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Мөн энэ талаар мэдүүлсэн гэрч Б.ийн ...Ч.******* 1983 онд цэргээс халагдаж ирээд Завхан аймгийн эд цахилгаанчин хийж байсан. Би өрлөг угсралтын ажил хийдэг байсан. Би 1989 оны сүүлээр ажлаасаа гараад Баянхонгор аймаг руу явсан. Тэгэхэд ******* ажиллаад үлдсэн. Завхан аймгийн ТТБТ 1990-ээд оны сүүлээр болоход тэндээ цахилгаанчин монтёр хийж байгаа гэж сонсогдсон. ******* дандаа өвөл зунгүй цахилгаанчин монтёр, бетон шарах ажлуудыг хийдэг байсан. Яг хэдэн он хүртэл ажилласныг сайн мэдэхгүй байна... гэсэн мэдүүлгээр нэхэмжлэгчийн ажиллаж байсан нь давхар нотлогдож байна.
Хэрэгт цугларсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан өөр хоорондоо зөрүүгүй байх тул үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаарнэхэмжлэгч *******ийн ******* Завхан аймгийн *******т 1979 оны 07-р сарын 01-ний өдрөөс 1980 оны 06-р сарын 25-ны өдөр хүртэл мужаанаар, Завхан аймгийн эд 1983 оны 08-р сарын 17-ны өдрөөс 1991 оны 12-р сарын 05-ны өдөр хүртэл холбооны монтёроор, Завхан аймгийн Барилгынт 1991 оны 12-р сарын 05-ны өдрөөс 1991 оны 12-р сарын 24-ний өдөр хүртэл цахилгаанчин холбооны монтёроор, Завхан аймгийн Улиастай сумын -д 1992 оны 12-р сарын 24-ний өдрөөс 1994 оны 01-р сарын 01-ний өдөр хүртэл цахилгаанчин холбооны монтёроор тус тус ажиллажбайсан болохыг тогтоосугай.
2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Л.ЭХЛЭЛТ