| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Эхлэлт |
| Хэргийн индекс | 140/2017/00429/И |
| Дугаар | 404 |
| Огноо | 2017-08-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 404
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эхлэлт даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүүг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Ж.*******ын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух ******* овгийн ******* овогтой ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие 1980 оны 06-р сарын 16-наас 1981 оны 07-р сарын 18-н хүртэл Завхан аймгийн эд слесариар, 1981 оны 06-р сарын 18-наас 1984 оны 07-р сарын 01-н хооронд цэргийн алба хаасан. 1984 оны 07-р сараас 1984 оны 8-р сарын 23 хүртэл эд тоног төхөөрөмжийн слесарь, 1984 оны 08-р сарын 23-наас 1991 оны 01 дүгээр сарын 01-н хүртэл Завхан аймгийн эд гагнуурчнаар, 1991 оны 01-р сарын 01-нээс 1992 оны 04-р сарын 01-н хүртэл *******нд цахилгааны гагнуурчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү.
Би ******* аймгийн ******* сумын *******ийн ыг хийж байгаа ХХК-д гагнуурчин болон харуулын ажлыг хийдэг. Шүүх хурлыг 2017 оны 08-р сарын 28-ны өдөр болно гэж мэдэгдсэн. Иймд тус шүүх хуралдаанд очих боломжгүй тул миний улсад ажилласан жилийг намайг байхгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Ж.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд ирүүлжээ.
Нэхэмжлэгчийн ******* аймагт ажиллаж байгаа тул шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй байгаа тул намайг байхгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авч ИХШХШ тухай хуулийн 100-р зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг байхгүйгээр хэргийг хчнан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
******* овогтой ******* Завхан аймгийн эд 1980 оны 06-р сарын 16-наас 1981 оны 07-р сарын 01-н хүртэл слесариар, 1984 оны 07-р сарын 07-ны өдрөөс 1984 оны 6-р сарын 23 хүртэл тоног төхөөрөмжийн слесариар, 1984 оны 06-р сарын 23-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-н хүртэл гагнуурчнаар, Завхан аймгийн *******нд 1991 оны 01-р сарын 01-нээс 1991 оны 12-р сарын 24-ний өдөр хүртэл цахилгааны гагнуурчнаар, Завхан аймгийн ******* сумын -д 1991 оны 12-р сарын 24-ний өдрөөс 1992 оны 04-р сарын 01-н хүртэл гагнуурчинаар тус тус ажиллаж байсан болох нь Завхан аймгийн Техник туслалцааны барилгын трестийн даргын 1980 оны 06-р сарын 25-ны өдрийн 115, 1981 оны 07-р сарын 01-ний өдрийн 154, 1984 оны 07-р сарын 09-ний өдрийн 155 дугаартай тушаалууд, Ж.*******ын 1980 оны 06-р сарын 16-ны өдөр нээлгэж, 1978 оноос 1992 оны 04-р сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан тухай бичилт хийсэн хөдөлмөрийн дэвтэр, 1986 оноос 1990 онуудад авч байсан цалин хөлс, татварын талаар тэмдэглэл хийсэн МҮЭ-ийн гишүүний 704576 дугаартай бат илэрхийлэх зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Мөн энэ талаар мэдүүлсэн гэрч Н.ийн ...******* 1987 оноос хойш Завхан аймгийн -д надтай хамт ажилласан. ын аманд 9000 өндөглөгчтэй тахианы байр, 1000 гахайны байр гэсэн 2 корпус барилга барихад бид хамт ажилласан. Тэгэхэд тэнд гагнуурчин хийж байсан. Би мужаан л хийдэг байсан. Тэр байрыг 1984 оноос эхэлж барьж байтал 1991 онд зах зээл эхлээд 6 цуваа болж тасарсан. Тэгэхэд эхлээд нэг цуваа болсон тэгээд дараа нь компани болсон. Тэгэхэд бид хамт ажиллаж л байсан. Тэгээд бид нар Усан цахилгаан станцын барилга дээр ажилласан тэгэхэд мөн гагнуурчнаа л хийж байсан. Би тэнд 1 жил ажиллаад хөнгөн ажлын акт гараад ажлаасаа гарсан. ... гэсэн,
гэрч Н.Болдбаатарын ...*******тай 1988 оноос эхлэн Завхан аймгийн -д хамт ажилласан. Бид нар Батаа ахлагчтай бригадад ын амны барилга дээр 3 жил цуг ажилласан. Тэгээд зах зээл эхлээд хувиараа ажил эрхэлсэн. Намайг гарснаас хойш компани пүүс байгуулагдаад энэ хүмүүс бас 60 айлын барилга дээр ажилласан байх. Миний тухайд 3 жил ажиллаад 1991 онд гарсан болохоор түүнээс хойш юу хийснийг сайн мэдэхгүй... гэсэн,
гэрч З.ын ...Би 1987 онд Завхан аймгийн -д ажилд ороход ******* тэнд гагнуурчин хийж байсан. Бид нар 1995 он хүртэл хамт ажилласан. 1991 он хүртэл нэртэй байсан. Тэгээд 1991 оноос Сүмбэр пүүс болсон дараа нь Оргил компани болсон. Би 1995 оноос хойш ажиллаагүй. *******ыг 1995 оноос хойш ажилласан эсэхийг мэдэхгүй байна. Гагнуурчнаас өөр ажил хийгээгүй байх. Гагнуурчин сантехникчийн ажлыг хамт хийдэг байсан. ... гэсэн мэдүүлгүүдээр нэхэмжлэгчийн ажиллаж байсан нь давхар нотлогдож байна.
Хэрэгт цугларсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан өөр хоорондоо зөрүүгүй байх тул үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* овогтой *******ыг Завхан аймгийн эд 1980 оны 06-р сарын 16-ны өдрөөс 1981 оны 07-р сарын 01-н хүртэл слесариар, 1984 оны 07-р сарын 07-ны өдрөөс 1984 оны 6-р сарын 23 хүртэл тоног төхөөрөмжийн слесариар, 1984 оны 06-р сарын 23-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-н хүртэл гагнуурчнаар, Завхан аймгийн *******нд 1991 оны 01-р сарын 01-нээс 1991 оны 12-р сарын 24-ний өдөр хүртэл цахилгааны гагнуурчнаар, Завхан аймгийн ******* сумын -д 1991 оны 12-р сарын 24-ний өдрөөс 1992 оны 04-р сарын 01-н хүртэл гагнуурчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Л.ЭХЛЭЛТ