| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Эхлэлт |
| Хэргийн индекс | 140/2017/00425/И |
| Дугаар | 405 |
| Огноо | 2017-08-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 405
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүүг суулцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Ц.*******ын хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
******* ******* хороонд оршин суух ******* овогт *******ын ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би 1980-1983 онуудад барилгын цэргийн 017 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байхдаа гагнуурчнаар ажиллаж хийн ба цахилгаан гагнуурчны мэргэжил эзэмшсэн. Цэргийн албанаас халагдаж ирээд Завхан аймгийн Техник туслалцааны барилга трестийн төмөр бетон заводын үйлдвэрт 1983 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан боловч тэр үеийн материал архивын лавлагаагаар олдохгүй байна. ******* нь 1991 оны 12 дугаар сард ******* болоод дараа нь Ган дархан ХХК болсон.
Иймд намайг 1983 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл төмөр бетон цехийн үйлдвэрт гагнууринаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү.
Миний бие *******од ажиллаж амьдардаг тул намайг байхгүйгээр шүүх хуралдааныг явуулж, ажилласан жилийг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ц.******* нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тус шүүхэд хүсэлт гаргасөн өөрийгөөбайлцуулахгүйгээр хэргийг хянан шийдэрлэж өгөхийг хүссэн байх тул Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Ц.******* 1983 оны 10-р сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл Улсын барилгын хорооны харьяа Завханы техник туслалцааны барилгын 5 дугаар трестэд цахилгаан гагнуурчнаар, 1991 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Улиастай сумын *******-д хийн ба цахилгаан гагнуурчнаар тус тус ажиллаж байсан болох нь 1983 оны 06-р сарын 15-ны өдрийн 427/84 дугаартай хийн ба цахилгаан гагнуурчны мэргэжлийн үнэмлэх, 1986 оны 05-р сарын 22-ны өдрийн 9 дугаартай Социалист хөдөлмөрийн гавшгайчийн гэрчилгээ, 1988 оны 12-р сарын 08-ны өдрийн 18-р тогтоолоор 5-н жилийн гавшгайч цол , тэмдэг, 1989 оны 12-р сарын 28-ны өдөр шагнуулсан баярын бичиг зэрэг бичиг баримтаар нотлогдож байна.
Мөн энэ талаар мэдүүлсэн гэрч С.*******гийн ... ******* Завхан аймгийн Техник туслалцаа барилга трестийн төмөр бетон заводад гагнуурчнаар 1983 оноос 1995 он хүртэл ажилласан. 1991, 1992 онуудын үед техник туслалцааны барилга трест цуваа болж задраад удалгүй Баянбулаг компани болсон. Тэгээд Ц.******* бид хоёр орос гагнуурчин дагаж гагнуур хийдэгбайсан. Тасралтгүй гагнуурчин хийсэн хүн. Би 1973 онд БТМС-ыг төгсөөд түүнээс хойш Техник туслалцааны барилга трестэд цахилгаан техникч хийж байсан. Цахилгаан авто техникийн инженер байгаад энэ хүмүүсийг хариуцан ажиллаж байсны хувьд Ц.*******ыг сайн мэднэ. ... гэсэн,
гэрч Л.*******ийн ... Ц.******* 1984 оноос 1995 оныг хүртэл Завхан аймгийн техник туслалцааны барилга трестэд цахилгаан ба хийн гагнуурчнаар ажиллаж байсан. Намайг 1984 онд ажилд ороход ******* ажиллаж байсан. Би болохоор техник туслалцааны барилга трестийн төмөр бетон заводын мастер хийж байсан. Иймээс *******ын ажиллаж байсан талаар сайн мэднэ.... гэсэн,
гэрч Д.ын ...Би 1983 онд гадаадын техникийн мэргэжлийн сургуулийн токорчин мэргэжлээр төгсөж ирэхэд ******* Завхан аймгийн техник туслалцааны барилга трестэд бетон заводад цахилгаан ба хийн гагнуурчнаар ажиллаж байсан. Намайг 1990 онд төрөөд буцаад ажилдаа ороход техник туслалцааны барилга трест нь Ган дархан нэртэй компани болсон байсан... гэсэн мэдүүлгүүдээд Ц.*******ын ажиллаж байсан байдал давхар нотлогдож байна.
Шүүх гэрчүүдээс хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан бөгөөд тэдний мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй, хүсэлт гаргагчийн тогтоолгохыг хүссэн хугацаанд хамаарч байх тул шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шийдвэрийн үндэслэл болгон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт *******ын *******ыг 1983 оны 10-р сарын 01-нээс 1991 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл Улсын барилгын хорооны харьяа Завханы техник туслалцааны барилгын 5 дугаар трестэд цахилгаан гагнуурчнаар, 1991 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Улиастай сумын *******-д хийн ба цахилгаан гагнуурчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч Ц.*******ынулсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ