Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 406

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүүг суулцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, С.*******гийн хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух *******овогт *******ын ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие бага наснаасаа эцэг эхдээ нэгдлийн мал маллахад тусалж, 1975 онд ******* сумын дунд сургуульд элсэн суралцаж байгаад 1980 онд эцэг *******ыг нас барахад амьдралын шаардлагаар эхдээ туслах, өнчин дүү нараа тэжээх зорилгоор сургуулиас гарч хөдөө мал маллаж эхэлсэн юм. 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс надад албан ёсоор тухайн үеийн ******* сумын Оргил нэгдлээс мал ноогдуулсан бөгөөд түүнээс хойш төрсөн ах С.*******ийн хамт 1990 оныг хүртэл тасралтгүй мал малласан билээ. Энэ үеийн хөдөлмөрийн хөлсийг ах С.*******ийн нэр дээр хамтад нь бодож олгож байсан юм. Миний хөдөлмөрийн дэвтэр Оргил нэгдэл тарах үеэр алга болж үрэгдүүлсэн тул 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-н өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын Оргил нэгдэлд мал маллаж байсан болохоо тогтоолгох хүсэлтэй байна гэжээ

Миний бие Улаанбаатар хотын ******* дүүргийн хороонд 3 охины хамт оршин суудаг бөгөөд том охин Т.гийн хүү нь хөгжлийн бэрхшээлтэй. Хоёр дүү охин насанд хүрээгүй болно. Охин гийн хүү эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд надаас өөр хоол, цай зөөх асран халамжлах хүн байхгүй тул намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч С.******* нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тус шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд өөрийгөө байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдэрлэж өгөхийг хүссэн байх тул Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

С.******* 1982 оны 08-р сарын 04-ний өдрөөс 1989 оны 12-р сарын 31-нийг хүртэл Завхан аймгийн ******* сумын Оргил нэгдэлд ах С.*******ийн хамт мал маллаж байсан талаар мэдүүлсэн гэрч Г.ын ...Завхан аймгийн ******* сумын ******* бригадад ******* гэж сумын аварга малчин байсан. *******ын сургуульд суудаг хоёр дэрсхэн охины бага охин нь ******* юм. ******* ******* сумын Оргил нэгдэлд эцэг, эхийн хамт мал малласан. *******гийн ээж нь гэж хүн байсан. Би *******г сайн малчин айлын охин гэж боддог байсан. ******* дандаа бог мал маллаж байсан. Бид нар завод дээр ирээд үнээ хүртэл цуг саадаг л байсан. Тэр үед бригадын дарга ирээд ямар ажил хий гэснийг хийдэг байсан. Хонь хариул гэвэл хонио хариулж, үнээ саа гэвэл үнээгээ саадаг байсан. ******* ах *******ийн хамт хөдөө мал маллаж байсан. ... гэсэн,

гэрч Ж.ийн ...******* бид хоёр нэг ангийн хүүхдүүд байгаа юм. ******* 1982 онд 08-р ангиа төгсөөд илгээлтээр Завхан аймгийн ******* сумын Оргил нэгдэлд мал малласан юмаа. 1990 онд гэж хүнтэй суугаад 4 хүүхэд гаргасан. ... гэсэн,

гэрч Д.ын ...******* 1982 онд 8-р ангиа төгсөөд Завхан аймгийн ******* сумын Оргил нэгдэлд мал маллаж байсан. Бид хоёр айл аймаг байсан болохоор сайн мэднэ. 1990 онд гэж хүнтэй суугаад мал малласан. Байнга л хөдөө мал маллаж байгаа. 1983 оноос эхлэн нэгдлийн мал маллаж байгаад нэгдэл тарах үед хувийн малаа малласан. 2015 онд Улаанбаатар хот руу амьдралын шаардлагаар орсон юм. Түүнээс өмнө байнга л малаа маллаж байсан. ******* гээд ах нь нилээн сүүлд эхнэр авсан. Бараг ******* гуайн дараа эхнэр авсан байхаа. .... гэсэн мэдүүлгүүдээр нотлогдож байна.

Иймд түүнийг ах С.*******ийн хамт мал маллаж байсан гэж үзэх үндэстэй.

Мөн С.*******г дээрх хугацаанд мал маллаж байсан талаар аймгийн архивын тасгийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн А/819 тоот лавлагаагаар нотлогдож байна.

Шүүх гэрчүүдээс хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан бөгөөд тэдний мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй, хүсэлт гаргагчийн тогтоолгохыг хүссэн хугацаанд хамаарч байх тул шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шийдвэрийн үндэслэл болгон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Бор адуу овогт *******ын *******г 1982 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл Завхан аймгийн ******* сумын Оргил нэгдэлд мал маллаж байсан болохыг тогтоосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч С.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ  Т.БАЛЖИННЯМ