Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/13

 

 

 

 

 

 

 

 

  2021        12          23                                    2022/ШЦТ/13

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                       

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва,

Улсын яллагч М.Эрдэнэзаяа,

Шүүгдэгч Л.М нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Л-ийн М-д холбогдох эрүүгийн 2106 00000 2629 дугаартай  хэргийг шүүх 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1971 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага Дарь эх 00 дугаар гудамж, 00 тоотод оршин суух хаягтай, урьд улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, регистрийн дугаар хх000000, Б овогт Л-ийн М.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Л.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 11-ний шөнийн 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Жамсран” уулын өврийн задгай тоот хашаанд хохирогч Г.Э-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу “ахуйн хүрээнд архидан согтуурсан” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар хохирогч Г.Э нь уг хашаанд байрлах Л.М-ын эзэмшлийн гэрт нэвтрэх зорилгоор хаалгыг нь татаж онгойлгох үед Л.М нь түүний зүүн гарын долоовор хурууг хутгаар нэг удаа зүсэж, эрүүл мэндэд нь зүүн гарын долоовор хурууны 1 дүгээр үений зүсэгдсэн шарх, шивнүүрийн хугарал, тасрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

        ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.М мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй.” гэв.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас  талуудын хүсэлтээр хохирогч Г.Э-ийн өгсөн мэдүүлэг /хх-10, 13/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 11303 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-20-21/, Л.М-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-31/, шүүгдэгч Л.М-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-32/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай хүсэлт /хх-45-46/ зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Л.М-ын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 11-ний шөнийн 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Жамсран” уулын өврийн задгай тоот хашаанд хохирогч Г.Э-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу “ахуйн хүрээнд архидан согтуурсан” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар хохирогч Г.Э нь уг хашаанд байрлах Л.М-ын эзэмшлийн гэрт нэвтрэх зорилгоор хаалгыг нь татаж онгойлгох үед Л.М нь түүний зүүн гарын долоовор хурууг хутгаар нэг удаа зүсэж, эрүүл мэндэд нь зүүн гарын долоовор хурууны 1 дүгээр үений зүсэгдсэн шарх, шивнүүрийн хугарал, тасрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Э-ийн өгсөн“...Мөнхбадрахыг эхнэрт нь өгөөд явуулсан, тэрнээс хойш 22 цагийн үед би гэрээсээ гараад дүүгийн гэрт орох гээд хаалгыг нь татсан чинь ямар нэгэн иртэй зүйлээр миний долоовор хурууны нэгдүгээр үеийг хутгаар зүсэж, тасалсан. Тухайн гэмтэл нь 2021 оны 11 дүгээр сарын 11-ний оройн 23 цагийн үед манай хүргэн болох Мөнхбадрахын гэрийн хаалгыг онгойлгох гээд бариулаас нь татах гэхэд хаалганы цаад талаас ямар нэгэн үзүүртэй зүйлс гялс хийхэд миний хуруу тасарсан бөгөөд дээрх гэмтлийн Мөнхбадрах учруулсан гэж бодож байна. Тухайн үед би хуруугаа тасдуулаад өвдсөн шокондоо арагшаа унасан юм. Мөнхбадрах гэрт согтуу орж ирээд хэл ам хийгээд байхаар нь миний уур хүрээд Мөнхбадрахын араас гэр рүү нь орох гэж байгаад хаалгыг татахад миний зүүн гарын долоовор хурууг ямар нэгэн иртэй зүйлээр зүсээд тасдсан. ...намайг хуруугаа тасдуулаад доошоо унах үед Мөнхбадрах миний хажууд ирчихсэн байсан. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж гаргаж өгнө ...” гэх мэдүүлэг / хх-10, 13/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 11303 дугаартай дүгнэлтэд:

1. Г.Э-ийн биед зүүн гарын долоовор хурууны 1 дүгээр үений зүсэгдсэн шарх, шивнүүрийн хугарал, тасрал гэмтэл тогтолдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Зүүн долоовор хурууны 1-р үеийн тасрал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоох хүснэгтийн 4.15.87.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 хувь алдагдуулна.” гэх дүгнэлт / хх-20-21/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Л.М-ын яллагдагчаар өгсөн “... 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Жамсран уулын задгай тоотод буюу гэртээ найз Ганболдтой 2 шил Хараа нэртэй архи хувааж уусан. Тэгээд байж байтал удалгүй бэр Эрдэнэчимэг бага зэрэг согтууруулах ундаа хэрэглэчихсэн манай гэрт ирчихээд эхнэртэй юм яриад гэрээс гарахгүй байсан. Тэгээд би Эрдэнэчимэг гараа гэхэд надтай хэрэлдээд маргаан үүсгэсэн ба хэсэг хугацааны дараа дахин хэрүүл хийх гээд орж ирэх чимээ гарахаар нь уур хүрээ гэрт байсан хутгаар түүний хаалга онгойхтой зэрэгцээд хурууг нь зүсчихсэн бөгөөд Эрдэнэчимэг тэр үед орилоод доошоо уначихсан юм...” гэх мэдүүлэг/ хх-31/,

Шүүгдэгч Л.М-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-32/,

Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтүүд /хх-45-46/ зэрэг болно.

Дээрхи нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаалтай учруулсан болохыг шүүгдэгч өөрөө болон хохирогч нар хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно. Хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч Л.М-ын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 11-ний шөнийн 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Жамсран” уулын өврийн задгай тоот хашаанд хохирогч Г.Э-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу “ахуйн хүрээнд архидан согтуурсан” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар хохирогч Г.Э нь уг хашаанд байрлах Л.М-ын эзэмшлийн гэрт нэвтрэх зорилгоор хаалгыг нь татаж онгойлгох үед Л.М нь түүний зүүн гарын долоовор хурууг хутгаар нэг удаа зүсэж, эрүүл мэндэд нь зүүн гарын долоовор хурууны 1 дүгээр үений зүсэгдсэн шарх, шивнүүрийн хугарал, тасрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.4 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Л.М-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Хохирогч Г.Э нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлж бичгээр гаргасан хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “... хохирлоо нөхөн төлсөн баримт ...”-д тооцож, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм хорын хохирлыг нөхөн төлсөн гэж үзлээ.

Дээрхи байдлаар шүүгдэгч Л.М-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хялбаршуулсан журмаар Л.М-ад холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу торгох ял шийтгэл оногдуулж 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч Л.М нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй  болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Л-ийн М-ыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.М-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Л.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Л.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Л.М нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Л.М-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Л.М-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                              ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС