| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2017/00418/И |
| Дугаар | 407 |
| Огноо | 2017-08-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 407
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Э.Баасандэмбэрэл, хүсэлт гаргагч Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Ц.*******ийн хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух ******* овогт *******гийн *******ь шүүхэд гаргасан хүсэлт,шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал Завхан аймгийн ******* сумын Коммунизмын туяа нэгдлийн Тосгуур багт эцэг, эх, дүүгийн хамт мал маллаж байсан. Тэр үед өрхийн тэргүүний нэр дээр хөдөлмөр хөлсийг бичдэг байсан ба надад хөдөлмөрийн дэвтэр нээж өгөөгүй. Тиймээс надад 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажилласан жилийн баримт олдохгүй байгаа ба архивын лавлагаа авахаар зарим сарын хөлсийг нь дүү Батхишигийн нэр дээр бичигдсэн байна.
Иймээс намайг 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ц.*******ь нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тус шүүхэд хүсэлт гаргжээ.
Ц.*******ь 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын Коммунизмын Туяа нэгдэлд мал маллаж байсан болох нь аймгийн архивын тасгийн 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/802 тоот лавлагаагаар тогтоогдож байна.
Хүсэлт гаргагчийг дээрх хугацаанд ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч Х.*******ийн ...Ц.*******ь 1983-1987 онд Завхан аймгийн ******* сумын Коммунизмын туяа нэгдэлд мал маллаж байсан. Би Хулж бригадад мал малладаг байсан. Харин *******ь Тосгуур бригадад мал маллаж байсан. Бид их ойрхон нутаглаж байсан болохоор мэднэ. ... гэсэн,
гэрч Л.*******ийн ...*******ь манай том хүү той нас чацуу юм. Энэ хоёр 10 дугаар ангиа хамт төгссөн. *******ь сургуулиа төгсөөд хөдөө мал малласан. Мал маллаж байх хугацаандаа дундуур нь хуулийн сургуульд нэг явсан. Он, сарыг нь нарийн сайн мэдэхгүй байна. Түүнээс хойш шувт л эх *******гийн хамт Завхан аймгийн ******* сумын Коммунизмын туяа нэгдэлд малчин байсан... гэсэн,
гэрч Д.ын ...*******ь 1983 онд сургууль төгссөн. 1983-1987 онуудад Завхан аймгийн ******* сумын Коммунизмын туяа нэгдлмийн Тосгуур бригадад ээж *******гийн хамт мал маллаж байсан. ... гэсэн мэдүүлгүүдээр С.ын ажиллаж байсан байдал давхар нотлогдож байна.
Шүүх гэрчүүдээс хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан бөгөөд тэдний мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй, хүсэлт гаргагчийн тогтоолгохыг хүссэн хугацаанд хамаарч байх тул шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шийдвэрийн үндэслэл болгон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт *******гийн *******ийг 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-н хүртэл Завхан аймгийн ******* сумын Коммунизмын туяа нэгдэлд мал маллаж байсан болохыг тогтоосугай.
2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч Ц.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ