Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 408

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч Ц.******* нарын оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Ц.*******ийн нэхэмжлэлтэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух ******* овогт *******ын ******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1968 онд төрсөн. 1984 оноос 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын Оргил нэгдэлд эцэг *******, ээж ******* дүү нарын хамт мал маллаж байсан. Тухайн үед хөдөлмөрийн хөлсийг өрхийн тэргүүний нэр дээр тооцож бичиж байсан учир надад хөдөлмөрийн хөлс тооцоогүй байна. Миний хувьд эцэг, эхийн хамт мал маллаж байснаа тогтоолгох шаардлагатай тул шүүхэд хандаж байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.******* нь 1984 оны 06-р сарын 25-ны өдрөөс 1989 оны 12-р сарын 31-нийг хүртэл Завхан аймгийн ******* сумын Оргил нэгдэлд мал маллаж байсан болох нь аймгийн архивын тасгийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн *******тоот лавлагаар нотлогдож байна.

Ц.*******ийг *******ийн хамт мал маллаж байсан талаар мэдүүлсэн гэрч Р.*******ын ...Би Завхан аймгийн ******* сумын соёл бригадад 1979-1980 онд хэсгийн төлөөлөгч хийж байсан. Намайг хэсгийн төлөөлөгч хийж байхад ******* насанд хүрээгүй жаахан хүүхэд байсан. Хүнтэй суухаасаа өмнө өөрийн аав *******, ээж ******* нарын хамт мал маллаж байсан. Тэгээд ******* гэж хүнтэй суугаад малаа л маллаж байгаа. Нэгдэл 1991-1992 оны хооронд татан буугдсан байхаа. Ц.******* одоо ч гэсэн ******* сумын ******* гэх газраа малаа маллаж байгаа. ... гэсэн,

гэрч П.ы ...******* 1984 оноос эхлээд аав, ээжийн хамт Завхан аймгийн ******* сумын ******* багт мал маллаж байсан. Бид нар дандаа л хамт байдаг байсан. 1990 онд хувьчлал болоод нэгдэл тараад хувьдаа малаа л маллаж байсан. Аав *******, ээж ******* нарын хамт мал маллаж байсан. ... гэсэн,

гэрч Д.ийн ...******* 1984 оноос Завхан аймгийн ******* сумын Оргил нэгдэлд мал маллаж эхэлсэн. Нэгдэл тартал малаа малласан. Нэгдэл тараад хувийн малаа л маллаж байгаа. Аав *******, ээж ******* нарын хамт мал маллаж байсан.... гэсэн мэдүүлгүүдээр нотлогдож байна.

Шүүх гэрчүүдээс хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан бөгөөд тэдний мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй, хүсэлт гаргагчийн тогтоолгохыг хүссэн хугацаанд хамаарч байх тул шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шийдвэрийн үндэслэл болгон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт *******ын *******ийг 1984 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын Оргил нэгдэлд мал маллаж байсан болохыг тогтоосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ц.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ  Т.БАЛЖИННЯМ