Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 409

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүүг суулцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Н.*******гийн хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух ******* овогт *******ын ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ******* сумын Алдар нэгдлийн Багануур бригадад мал маллаж байсан. 1980 оны хөдөлмөрийн дэвтэрт архивын лавлагаа авахад миний эцэг болон *******ын нэрээр гарч ирсэн. 1980 оны хөдөлмөрийн дэвтэр нь тамга, тэмдэг дарагдаагүй. Мөн 1980 оноос 1990 оны ажилласан жил нь тамга, тэмдэг дарж баталгаажуулаагүй байна.

Иймд намайг 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын Алдар нэгдлийн Багануур бригадад мал маллаж байсан болохыг тогтоож өгнө үү.

Миний бага охин Н.******* нь 2 настай хүүхэдтэй. Өөрөө оюутан хүүхдийг нь харах хүнгүй учир би асран хамгаалагчаар Улаанбаатар хот хамт явах болсон юмаа. Иймээс миний учир байдлыг харгалзан үзээд намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Н.******* нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тус шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд өөрийгөө байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдэрлэж өгөхийг хүссэн байх тул Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Н.******* 1980 оны 10-р сарын 01-ний өдрөөс 1990 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын Алдар нэгдэлд мал маллаж байсан болох нь он, сар, өдөр, дугааргүй 1981 оны 5-р сараас эхлэн 1990 оныг дуустал бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, аймгийн архивын тасгийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны А/258 тоот лавлагаа зэрэг баримт бичгээр нотлогдож байна.

Мөн энэ талаар мэдүүлсэн гэрч Ш.*******ийн ...Бид нар ******* сумын Багануурын бригад гэж байсан. Одоо Багануур, ******* гэж хоёр багт хуваагдсан. Багануур бригад байхад ******* бид нар нэг нутаг байсан. ******* бага насандаа кор гэж өвчин туссан юм. Түүнээсээ болоод сургууль, соёлд яваагүй юм. Аав *******, ээж ******* нарын хамт Завхан аймгийн ******* сумын Алдар нэгдэлд мал малладаг байсан. Хар багаасаа сургуульд суулгүй мал малласан. Тэгээд аав, ээж хоёр нь өнгөрөөд өөрөө хоёр охинтойгоо малаа малласан. Одоо ч гэсэн мал маллаж байгаа. ... гэсэн,

гэрч Ж.*******ын ...******* 1964 онд төрсөн аав, ээжийн хамт мал малладаг байсан. Манайх айл аймаг байдаг байсан. Аав, ээж нь нас бараад хоёр охиныхоо хамт мал маллаж байна. Манайх Багануур бригадад цуг мал маллаж байсан. Би бага наснаас нь эхэлж л *******тэй нэг нутаг байсан. ******* сургуульд сураагүй. Аав *******, ээж ******* нарын хамт Завхан аймгийн ******* сумын Алдар нэгдэлд мал малладаг байсан. Хар багаасаа аав, ээж дээрээ мал малласан. Одоо ч гэсэн малаа маллаж байгаа... гэсэн,

гэрч Ж.ын ...******* багаасаа мал маллаж байсан. ******* хүнтэй суугаагүй аав, ээжтэйгээ мал малласан. Сургуульд ч суугаагүй. Аав *******, ээж ******* нарын хамт мал малладаг байсан. ******* сумын Алдар нэгдэл гэж байж байгаад компани болоод дараа нь Багануур бригад болсон. ******* хар багаасаа аав, ээж дээрээ мал малласан. Одоо ч гэсэн малаа маллаж байгаа. Сургуульд орох үедээ кор тусаад явж чадаагүй. ... гэсэн мэдүүлгүүдээр ажиллаж байсан байдал давхар нотлогдож байна.

Шүүх гэрчүүдээс хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан бөгөөд тэдний мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй, хүсэлт гаргагчийн тогтоолгохыг хүссэн хугацаанд хамаарч байх тул шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шийдвэрийн үндэслэл болгон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт *******ын *******г 1980 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл Завхан аймгийн ******* сумын Алдар нэгдэлд мал маллаж байсан болохыг тогтоосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч Н.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ