| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2017/00372/И |
| Дугаар | 414 |
| Огноо | 2017-08-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 414
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, хүсэлт гаргагч Т.*******ийг байлцуулан шүүх хуралдааны танхимд хийж Т.*******ийн хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн ******* овогт *******ийн ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ******* овогтой ******* нь 1982 оны 12 сарын 01-нд НААҮГ-ын гутлын тасагт гуталчнаар орж ажилласан улмаар 1991 онд өмч хувьчлалын комиссын шийдвэрээр Үйлчин хоршоонд ажилласан. Үйлчин хоршоо 1997 онд тарсан. Тэр үеийн тушаал нь олдохгүй байгаа учир шүүхээр ажилласан жилээ тогтоолго гэсэн юм. Иймд намайг 1982 оны 12 сарын 01-нээс 1991 оны 11 сарын 20-ны өдөр хүртэл Нийтийн аж ахуй үйлчилгээнд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Т.******* нь 1982 оны 12-р сарын 01-ний өдрөөс 1991 оны 11-р сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд Завхан аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт болон Үйлчин хоршоонд гуталчнаар ажиллаж байсан болохоо тус тус тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
Завхан аймгийн Архивын тасгийн 2017 оны 06-р сарын 16-ны өдрийн А/720 тоот лавлагаанд Т.******* нь 1991 онд аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний гуталчны ажлаас чөлөөлөгдсөн тухайгаа тодруулахыг хүссэний дагуу 1991 оны даргын тушаалыг шүүн үзэхэд: Ажлаас чөлөөлсөн тушаал олдохгүй байна гэжээ.
Хүсэлт гаргагч Т.*******ийн ажиллаж байсан байдал архивын лавлагаагаар гарч ирээгүй хэдий ч түүний 1982 онд нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, ******* хотын ахуйн үйлчилгээний комбинатын даргын 1982 оны тушаал, Завхан аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн архивын лавлагаа, гэрчүүдийн мэдүүлэг зэргийг үнэлэн түүний ажиллаж байсан байдлыг тогтоох боломжтой гэж үзэв.
Хүсэлт гаргагч Т.*******ийн 1982 оны 12-р сарын 14-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн 01-рт 1982.12.01-нээс ******* АҮК-ын гутлын тасагт гуталчнаар томилон ажиллуулав гэсэн бичилт хийгдэж тус комбинатын тамга дарагдсан,
02-рт 1991.11.20-ноос Аймгийн өмч хувьчлалын комиссын шийдвэрээр орон тоонд өөрчлөлт оруулж Үйлчин хоршооны мэдэлд шилжүүлж ажлаас чөлөөлөв гэсэн бичилт хийгдсэн,
03-рт 1991.11.22-ны өдрөөс Аж ахуй нэгжийн хуулийн дагуу хоршооны гишүүн гуталчнаар авч ажиллуулав гэсэн бичилт хийгдэж Үйлчин хоршооны тамга дарагдсан,
04-рт 1997.04.10-наас Үйлчин хоршооны бүх гишүүдийн хурлын шийдвэрээр хоршоо тарах болсон учир ажлаас чөлөөлөв гэсэн бичилт хийгдсэн байна.
Дээрх хөдөлмөрийн дэвтрэн дээрх бичилтүүд үнэн зөв хийгдсэн болох нь түүнийг гутлын тасагт гуталчнаар ажилд авч байсан Завхан аймаг ******* хотын ахуйн үйлчилгээний комбинатын даргын 1982 оны 12-р сарын 14-ний өдрийн 198 тоот тушаал болон гэрч Н.*******, А.*******, Ё.******* нарын мэдүүлгүүд зэргээр нотлогдож байна.
******* сумын Үйлчин хоршоо 1991 оны 12-р сарын 19-ний өдөр бүртгэгдэж, 1995 оны 10-р сард татан буугдсан болох нь Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн архивын лавлагаагаар тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт ач холбогдолтой байх тул тэдгээрийг шүүх үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзээд
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овгийн *******ийн *******ийг 1982 оны 12-р сарын 01-ний өдрөөс 1991 оны 11-р сарын 20-ний өдөр хүртэлх хугацаанд Завхан аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт болон Үйлчин хоршоонд гуталчнаар ажиллаж байснаар тус тус тогтоосугай.
2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсынтэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ